Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амьдрал нь "дээсэн гүүрэн дээр дэнчигнэж" байгаа БНСУ-ы ерөнхийлөгч Юн Сук Ёлын тухай 24 баримт

2024-12-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

1960 оны 12 дугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийн Сонбүк дүүргийн Бомун -донг хотод мэндэлжээ. Сеодэмүн дүүргийн Ёнхуй-донг хотод өсчээ. 

БАРИМТ 2

2022 оноос хойш Өмнөд Солонгосын 13 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.

БАРИМТ 3

Улс төрч, хуульч хүн юм. 

БАРИМТ 4

Тэрбээр эрх баригч Ардын хүчний намын гишүүн. 

БАРИМТ 5

Улс орноо удирдахаасаа өмнө тэр 2019-2021 онд Өмнөд Солонгосын ерөнхий прокурор байв.

БАРИМТ 6

Түүний эцэг Юн Ки Жун нь Нонсан хотод төрсөн. Йонсей их сургуулийн эдийн засгийн гавьяат профессор, БНСУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн байжээ.

БАРИМТ 7

Түүний ээж Чой Сонжа нь Гангнеун хотод төрсө. Евха эмэгтэйчүүдийн их сургуульд багш байсан гэдэг. 

БАРИМТ 8

Юн Ёон Даван бага сургууль, Жунранг болон Чонгам дунд сургуулиудад сурсан. Чонгамын ахлах сургуулийг төгсөөд Сөүлийн үндэсний их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж, 1983 онд хуулийн бакалав , 1988 онд хуулийн магистрын зэрэг хамгаалжээ.

БАРИМТ 9

Гванжүгийн бослогын дараахан Юн болон нөхдийн хамт прокуророор ажиллаж байсан. Тэд хуурамч шүүх хурал хийж, Ерөнхийлөгч Чун Ду Хванд цаазаар авах ял оноохыг шаардсан гэдэг. Хуурамч шүүх хуралд оролцсоныхоо төлөө шоронд орохоос айсан Юн Гангвон муж руу зугтав.

БАРИМТ 10

Юн 1982 онд "анизометроп" нэртэй нүдний эмгэгийн улмаас улсын албанаас чөлөөлөгдсөн. Энэ нөхцөл байдал нь түүнд жолооны үнэмлэх авахад саад хийж байв. 

БАРИМТ 11

Юн 1994 онд Дэгү хотын Прокурорын газарт ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр авлигатай холбоотой хэргүүдийг шалгадаг Тусгай салбар болон Төв мөрдөн байцаах газрыг удирдаж байжээ. 

БАРИМТ 12

2013 онд Юн Үндэсний тагнуулын алба (NIS)-ийн 2012 онд болсон "олон нийтийн санаа бодлыг залилан мэхэлсэн дуулиан"-тай холбоотой тусгай мөрдөн байцаах багийг удирдаж байжээ.

БАРИМТ 13

2017 оны тавдугаар сарын 19-нд тухайн үеийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин Юныг Сөүл хотын төв дүүргийн прокурорын газрын даргаар томилов. Прокурорын газрын дарга болсон даруй тэр хоёр ерөнхийлөгч асан Ли Мён Бак, Пак Гын Хэ, Үндэсний тагнуулын албаны дарга байсан гурван хүн, Ерөнхий шүүгч асан Ян Сон Тэ болон түүний дор ажиллаж байсан 100 гаруй албан тушаалтан, бизнесийн удирдлагуудыг буруутгасан. Мөн Самсунг дахь нягтлан бодох бүртгэлийн луйврын хэргийг мөрдөн шалгах ажлыг удирдаж байсан. 

БАРИМТ 14

2019 оны зургадугаар сарын 17-нд Юн Мүн Мулийн оронд ерөнхий прокуророор томилогдов. Түүний нэр дэвшсэнийг эрх баригч Ардчилсан нам болон Ардчилал , энх тайвны төлөө нам нааштай хүлээн авсан ч Солонгосын Либерти нам болон Бареунмирае нам эсэргүүцсэн юм. Бага нам Шударга ёс нам төвийг сахисан хэвээр байв. Долдугаар сарын 16-нд тэр ерөнхий прокуророор албанд томилогдсон. Есөн хоногийн дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхийлөгч Мүн түүнд төвийг сахихыг тушааж, засгийн газартай холбоотой аливаа авлигыг хатуу шалгах ёстойг үүрэгджээ.

БАРИМТ 15

2022 оны арваннэгдүгээр сарын 24-нд Хууль зүйн сайд Чоо Ми-Аэ Ёныг ёс зүй зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан, хамтран ажиллагсад болон гэр бүлийн гишүүдийнх нь мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. 

БАРИМТ 16

Юныг Чо Кукийн маргааны дараагаар 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэж үзэж байсан ба 2020 оны нэгдүгээр сараас хойших бүх нийтийн сонгуулийн санал асуулгад чухал нэр дэвшигч болж гарч ирсэн. 2021 оны нэгдүгээр сарын санал асуулгаар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой бүх нэр дэвшигчдийн дунд Юн 30.4 хувийн саналаар хамгийн их таалагдсан хүнээр тэргүүлсэн

БАРИМТ 17

2021 оны гуравдугаар сарын 04-нд Юн ерөнхий прокурорын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн бөгөөд үүнийг ерөнхийлөгч Мүн хүлээн зөвшөөрсөн. 2021 оны зургадугаар сарын 29-нд Юн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлав. Долдугаар сарын 12-нд тэрээр бие даан нэр дэвшигчээр Үндэсний сонгуулийн хороонд бүртгүүлсэн.

БАРИМТ 18

2021 оны долдугаар сарын 30-нд Юн Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин байсан консерватив Ардын хүчний намд албан ёсоор элсэв.

БАРИМТ 19

2022 оны гуравдугаар сарын 09-нд болсон 2022 оны БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Юн арайхийн ялсан. Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён маргааш нь ялагдлаа хүлээн зөвшөөрөв. Юн 48.56 хувийн санал авсан бол Ли Жэ-Мён 47.83 хувийн санал авчээ. Юн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн ойрын зөрүү байв.

БАРИМТ 20

Юн 2012 онд Ким Кеон Хитэй гэрлэсэн. Түүний эхнэр "тэргүүн хатагтай" биш "анхны эхнэр" нь гэж хэлүүлэх дуртай гэнэ шүү.

БАРИМТ 21

Ким урлагийн үзэсгэлэн зохион байгуулдаг "Covana Contents" компанийн ерөнхийлөгч юм. Мөн Ким "Нью-Йоркийн Их Сургуулийн Стерн Бизнесийн Сургуультай холбоотой" гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанаас гадна түүнийг урлагийн үзэсгэлэн зохион байгуулсныхаа авлига авсан хэргээр шалгагдсан. Тэрбээр олон нийтээс уучлалт гуйсан.

БАРИМТ 22

Юн бол католик шашинтай Өмнөд Солонгосын дөрөв дэх ерөнхийлөгч юм. Түүний өмнө Мүн Жэ Ин, Ро Му Хён, Ким Дэ Жун , Ро Тэ У гэх удирдагчид ийм шашинтай байсан.

БАРИМТ 23 

Тэрээр Христийн шашны " Амброз " нэрээр баптисм хүртсэн. 

БАРИМТ 24

Юн болон түүний эхнэрийг Солонгосын бөө нартай ойр дотно харилцаатай байсан гэлцдэг.

image

2024 оны арванхоёрдугаар сарын 14-нд Өмнөд Солнгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлд тус улсын Үндэсний Ассамблей импичмент зарласан. Учир нь тэр гэнэтийн дайны бэлэн байдал зарлаж, улс орноо эрсдэлтэй байдалд оруулсан юм. Солонгосын Үндсэн хуулийн шүүх түүнийг бүр мөсөн огцруулах, хуулийн хариуцлага тооцох эсэхийг тогтоох шатандаа явж байна. Ингээд албан тушаал нь дээсэн гүүрэн дээр дэнчигнэж байгаа Юн Сук Ёлын тухай 24 баримттай танилцана уу!

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.13)
    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
    2024 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 23 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    5 цаг 27 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    5 цаг 33 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    5 цаг 36 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 45 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК