Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

2024-12-18
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголын тайлан, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан бөгөөд тэрбээр сонсгол, түүний үе шат, явуулсан ажиллагааны танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу сонсголд оролцсон гишүүд нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргасан байна. Нэр дэвшигч М.Алтан-Очир, С.Энхбаатар нарыг хуульд заасан болзол, шалгуурыг хангаж байгаа тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Эрдэм-Ундрах хуралдаанд нэр дэвшигч М.Алтан-Очирын талаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн О.Бат-Эрдэнэ нэр дэвшигч С.Энхбаатарын талаар тус тус танилцуулсан юм.

Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол С.Эрдэнэболд гишүүн хууль дээдлэх зарчим, ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах ажиллахыг нэр дэвшигчдэд захив. М.Нарантуяа-Нара гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Ингээд нэр дэвшигч С.Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн бол  нэр дэвшигч М.Алтан-Очирыг дээрх зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны дээрх тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүний хүсэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 11 дүгээр сарын 20-ны өдөр хяналтын сонсгол зохион байгуулсан гэлээ. Сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн байгууллага, албан тушаалтан 37, иргэн, хуулийн этгээд 85, цахимаар 2, ажиглагчаар 2 иргэн, нийт 126 оролцогч хамрагдсан байна.

Тус сонсголын үеэр Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчдын илэрхийлсэн саналыг нэгтгэн, ийнхүү Байнгын хорооны хуралдаанд танилцуулж буйгаа П.Сайнзориг гишүүн хэллээ. Үүнд, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сонсголын үеэр олон давтамжтай хөндөгдсөн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг нарийвчлан зохицуулах хэмээжээ. Мөн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг албажуулан, нэр томьёог нэг мөр болгож, улмаар Эрүүгийн хууль дахь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох шаардлагатай гэжээ. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Гэр бүлийн тухай хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх талаар чиглэл өгөх, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай  хуулийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн талаар цогц судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт оруулах асуудлыг судлан шийдвэрлэх, шүүх шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмж, хүний нөөц, төсөв, санхүүжилт, чиг үүргийн талаар бодлогын арга хэмжээ авах талаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай хэмээсэн байна.

Мөн гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, эрх зүйн туслалцаа, харилцан үзүүлэх гэрээг гадаад улс орнуудтай байгуулах, Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагын нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийг холбогдох байгууллага нарийвчлан гаргаж, энэ талаараа Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж, шаардлагатай тохиолдолд энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулж байх талаар санал олонтаа давтагдсан хэмээн тайланд дурдав. Албан үүргээ гүйцэтгэх үедээ иргэнийг эрүүдэн шүүсэн, хүнлэг бус, хэрцгий хандсан, хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудын талаарх мэдээллийн сан үүсгэх, Төрийн албаны тухай хууль болон болон холбогдох бус хуульд заасны дагуу арга хэмжээ авах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд нэгнээ хянадаг одоогийн бүтэц, тогтолцоог өөрчлөх асуудлыг судлан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах, Улсын Их Хурлаас эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандахтай холбоотой  асуудлаар цогц хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар мөн тусгажээ. Энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

П.Сайнзориг гишүүний танилцуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны холбогдох тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэболд, Х.Номинчимэг, Н.Алтанхуяг, М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлээд, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив. 

Дараа нь "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад зарим асуудлыг гүйцээн боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, саналууд гаргасан учраас төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    1 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    27 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    35 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    58 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    1 цаг 2 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    1 цаг 15 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    1 цаг 20 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    1 цаг 21 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 39 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 цаг 39 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    1 цаг 42 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    2 цаг 9 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    22 цаг 53 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    23 цаг 0 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК