Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БАРИМТ: Ээдрээт цагийн мананг сөрж мандуулсан эрх чөлөө, тусгаар тогтнол, "эх орон"

2024-12-29
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхтэй.

БАРИМТ 2

Улмаар язгуурын төр улсаа дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглаж, VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулан сайд нарыг томилж байжээ. Үүнээс цааш түүх өгүүлэх болно. 

БАРИМТ 3

Их эзэн Чингис хааны 1206 онд байгуулсан Монголын эзэнт гүрнээс үлдсэн Монгол Улсын сүүлчийн хаан Лигдэн 1634 онд нас барж, 1636 оноос Өмнөд Монгол, 1691 онд Халх Монгол, улмаар 1757 онд Манжийн эсрэг тэмцсэн Хотгойдын Чингүнжав, Ойрадын Амарсанаа нарын бослого дарагдаж, монголчууд  Манжийн эрхшээлд оров.

БАРИМТ 4

Монголчууд төр засаггүй болж, дотоод, гадаад гэж хуваагдан, гадаад буюу Ар Монголын хэргийг Манж Чин улсын Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яам хариуцах болжээ. Ингэж тэрхүү 200 гаруй жилийн түүх эхэлжээ.

БАРИМТ 5

1727 оны Буурын гэрээгээр Монгол-Оросын хилийг тогтоож, Орос-Монголын харилцаатэй холбоотой бүх асуудлыг Манж Чин гүрэн, Хаант Оросын гадаад бодлогын хүрээнд зохицуулахаар болжээ. Ийн Ар Монгол нь Манж Чин гүрний нөлөөний бүс болж, хязгаар нутаг нь болж хувирсан гэдэг.

БАРИМТ 6

1860, 1962, 1869, 1881 оны Манж, Оросын гэрээнүүдээр Монгол дахь Оросын нөлөөлөл нэмэгдэж иржээ. Энэ үед Манж Чин гүрний хүч нөлөө ч суларч, үүнтэй зэрэгцээд Гадаад Монголыг улам колончлох бодлого барьж, "Шинэ засгийн бодлого" гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн нь олон жил дарлагдсан Монголчуудын дургүйцлыг улам хүргэж, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийх нөхцөлийг бүрдүүлсэн гэж түүхчид үздэг байна. 

БАРИМТ 7

Манжийн "Шинэ засгийн бодлого" нь Монгол нутагт хятадуудыг суурьшиж амьдрах, газар тариалан эрхлэх, хатуу хориотой байсан хятад, монгол иргэд ураг барилдаж гэрлэх, монгол газар хятад нэр хэрэглэх, хятад хэлийг албанд хэрэглэхийг хориглож байсныг цуцлах, зөвхөн Манжид хэрэглэж байсан есөн эрүү шүүлтийг монголчуудад тулгах зэрэг явдлыг дэмжиж байж. 

БАРИМТ 8

VIII Богд Жавзандамба хутагт 1895, 1900 онд Хаант Орост хандаж Манжаас тусгаарлахыг дэмжихийг  хүссэн захидал, элчийг явуулж байсан бол 1900-гаад оны эхээр Өвөрмонголд Тогтох тайжийн тэргүүлсэн бодлого гарч, 1900 онд Улиастайн 2000 монгол цэргийн бослого, 1906, 1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарчээ.

БАРИМТ 9

Улмаар 1909-1910 оноос Ар Монголын ноёд шинэ засгийн бодлогыг эсэргүүцэн албан ёсоор нэгдэж, Богд Жавзандамба хутагттай энэ талаар хэлэлцэн Манж Чин гүрний засаг захиргаа нуран унах дөхснийг таширлуулан тусгаар тогнолоо зарлаж, төр улсаа байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.

БАРИМТ 10

Ингээд халхын дөрвөн аймгийн хангуудын гарын үсэг бүхий тусгаар тогтнолын хэрэгт тусламж үзүүлэх тухай  захидлыг дахин Хаант Орос улсад илгээхээр тогтжээ. Энэхүү захидлыг Богд Жавзандамба хутагтыг төлөөлж Да лам Цэрэнчимэд, Халхын ноёдыг төлөөлж Чин ван Ханддорж, Өвөр Монголын төлөөлөл болж Хайсан гүн нар авч 1911 оны 7-р сард Хаант Оросыг зорьжээ. Хэдийгээр Хаант Оросын зүгээс шууд дэмжээгүй ч энэ нь монголчуудыг өөрийн хүчээр тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйлсийг эхлүүлэх зорилгыг шулуутгасан байна.

БАРИМТ 11

1911 оны 10 дугаар сар. Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу Түр Засгийн газрыг Түшээт хан Чагдаржаваар ахлуулан байгуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлах, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залах бэлтгэл хангах, цэрэг, зэр зэвсэг дайчлах, мөнгө санхүү босгох зэрэг ажлыг хариуцуулан ажилд нь оруулжээ. Мөн Манжаас Хүрээнд сууж асан Сандо амбанг 12 дугаар сарын эхээр хөөн явуулж, хятад цэргүүдийн зэвсгийг хураасан гэдэг.

БАРИМТ 12

Түр Засгийн газар нь 1911 оны 12 дугаар сарын 29 буюу Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний бэлгэт сайн өдрийг сонгож, Олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж, Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд залж, анхны таван яамыг байгуулах, төрийн тамга, сүлд, далбааг урлаж бэлэн болгох зэрэг бүх бэлтгэл болон гүйцэтгэл ажлыг хариуцаж хийжээ.

БАРИМТ 13

Төрийн тамга, далбаа, дуулал, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулав. Богд хааны анхны зарлиг тэр өдрөө гарч Монголын тусгаар тогтнолыг дахин тунхаглан бататгаж, энэ үйл явдлыг тохиолдуулан онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж урамшуулан, хишиг түгээж, өршөөл уучлалыг үзүүлсэн байна. 

БАРИМТ 14

Монголчууд үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо сэргээн зарласан 1911 оны 12 дугаар сарын 29-ний үйл явдал нь нийгмийн байгууллыг үндсээр нь өөрчилж, шинэ засаг төрийг тогтоон, бүхнийг дахин шинээр эхэлж, монголчууд өөртөө бүх эрхийг авсан хувьсгалт өөрчлөлт шинэчлэл байв.

БАРИМТ 15

Ээдрээтэй цаг үе, бартаа саад бүхий замыг туулсан ч 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, нутаг орноо харийн түрэмгийллээс чөлөөлсөн нь 1921 оны Ардын хувьсгал ялах, 1945 оны Ялтын гэрээгээр Монголын статус кво-г тогтоох, 1961 онд НҮБ-д элсэж, олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөх, 1990 онд Ардчилсан хувьсгалыг хийж, өнөөдрийн эрх чөлөөт ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа дахин тунхагласан зэрэг олон үйл явдлын суурь  болжээ. 

БАРИМТ 16

Тэр үеийн Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар  Да лам Г.Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван М.Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Түшээт ван Г.Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Г.Гомбосүрэн, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Эрдэнэ ван М.Намсрай ажиллаж байв.

БАРИМТ 17

Улмаар 1912 оны зун Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд буюу Ерөнхий сайдын орон тоог бий болгож, Сайн ноён хан Т.Намнансүрэнг томилжээ.

БАРИМТ 18

Харин 2007 онд УИХ-аар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тэмдэглэлт өдөр болгож, одоогоос 17 жилийн өмнөх 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд анх удаа албан ёсоор тэмдэглэж байв. 

БАРИМТ 19

Түүний дараа буюу 2011 онд нийтээр тэмдэглэх үндэсний баярын өдөр болгосон байдаг.

БАРИМТ 20

Энэ онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой тохиож байна. 

 

 

image

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1911 оны эл өдөр монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Michael Davenport (181.214.164.245)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Lillian Queen (139.64.165.176)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his teams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com)
    2025 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 20 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    3 цаг 24 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    3 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    3 цаг 33 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК