Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнийн ДӨРВӨН ЖИЛ

2025-1-27
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

ДЭЛХИЙН ШИНЭ СОРИЛТ КОВИДЫГ АМЖИЛТТАЙ ДАВЛАА: Монгол Улсад цар тахлын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн, хаалттай хилтэй, хатуу хөл хориотой, хаагдсан бизнес орчинтой, эдийн засаг -4.6 хувь болж буурсан үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдав. Шинэ Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулж, 40 мянган хүний амь насыг эрсдэлээс хамгаалж, цар тахлыг хамгийн хохирол багатай буюу бусад орноос 1.3 жилийн өмнө амжилттай даван туулсан, хамгийн эрт хатуу хөл хориог цуцалсан дэлхийн улс орнуудын нэг болж байв.

БАРИМТ 2

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭВ: Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээл олгож, нийт 71.339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосноор цар тахлын үед 100.0 мянга гаруй ажлын байрыг хамгаалжээ. Цар тахлын үед ард иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2020 онд 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 5.0 хувиар, 2023 онд 7.4 хувиар тус тус тэлж, бодит ДНБ-ий хэмжээ 2023 онд цар тахлын өмнөх түвшинд хүрч, уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа тэлж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн.

БАРИМТ 3

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ Сэргэлтийн бодлогыг зарлаж, 2021 оны арванхоёрдугаар сард УИХ-аар батлуулав. Шинэ сэргэлтийн бодлого нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий бодлого юм. Үүнийг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох ДНБ 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрэх тооцоолол бий. Мөн боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөхөөр тооцоолжээ.

БАРИМТ 4

БООМТЫН БООМИЙГ ТАЙЛАВ: Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын 5 шинэ гарцтай боллоо. Боомтын сэргэлтийн хүрээнд:Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ 7 км төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам, БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто замыг барьж, Шивээхүрэн, Бичигт боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээвэр, чингэлэг тээвэр, шилжүүлэн ачих терминал зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Боомтын боомийг тайлснаар Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд түвшин болоод байна.

БАРИМТ 5

ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТИЙГ РЕФОРМ БОЛГОЖ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус өргөтгөжээ. 2023 онд 80 МВт суурилагдсан хүчин чадалтай том оврын батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын Сонгино дэд станцад холбож байсан бол 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон байна. Эвслийн Засгийн газар Эрчим хүчний үндэсний хороог байгуулж, эрчим хүчний салбарын бүтцийг задалж, зах зээлийн харилцаанд оруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бүрдүүлж, эдийн засгийн хувьд орлогожсон салбарыг бий болгох реформыг хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд ирэх 4 жилд эрчим хүчний салбарт цогц реформ хийж, Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил яригдсан төслүүдийг хэрэгжүүлнэ.

БАРИМТ 6

ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТЭД ЗОРИУЛЖ ОРОН СУУЦНЫ 3 ХУВИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА: Шинэ сэргэлтийн бодлого дунд хугацааны хөтөлбөрт "Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн хүрээнд  хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг 3 хувь болгон хөнгөлж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан дааж байгааг онцолъё. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум, тосгонд ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгож эхэлсэн.

БАРИМТ 7

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН 49 ХУВИЙН ЛУЙВРЫГ ЗОГСООВ: 2016 оны зургадугаар сард буюу сонгуулийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчлахдаа УИХ-аар хэлэлцэлгүйгээр төрийн өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн хуудуудтай луйврын схем илэрч байв. Луйврын “эзэд” зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ээр тогтохгүй “Монголросцветмет”, Багануур, Шивээ-Овоогийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр” зэрэг төрийн өмчит томоохон компаниудыг хүртэл концессын гэрээ нэрийн дор хууль бусаар луйвардаж авсныг хууль, хяналтынхан олж тогтоосон юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авах Засгийн газрын шийдвэр гарснаар 2016 онд 145 тэрбум төгрөгийн татвар төлж байсан тус үйлдвэр 2023 онд 2 их наядыг төвлөрүүлэв. Энэ нь 2016 оноос 11 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

БАРИМТ 8

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛЧИЛЛЭЭ: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар анх удаа "Нүүрсний хулгай"-г илчилсэн. Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Тавантолгойн бүлэг ордыг үнэгүйдүүлсэн нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэн "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоож байв. Үүний дараа боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа цар тахлын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортлов. "Эрдэнэс Тавантолгой" компани 2023 онд анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого олж, 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар, Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдаж, нийт иргэдийн 1,072 хувьцаа анх удаа амилж, ногдол ашгаа хуваарилж эхлэв. Тус компанийн нийт экспортын орлого 2023 онд 14.9 тэрбум ам.доллар болсон нь Ковид-19 цар тахлын өмнөх үеэс 2 дахин их үзүүлэлт болж байна.

БАРИМТ 9

ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ДАМПУУРЛААС ГАРГАВ: Засгийн газраас дефолтын эрсдэлд орсон Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэргийг илчилж ил тод болгосноор Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөх нөхцөлийг бүрдүүлсэн. Евро бондын 500 сая ам ам.доллар, Самурай бондын 200 сая ам.долларын өрийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс салав. Засгийн газар “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай” бонд болон гадаад зээлийн төлбөрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцуулав.

БАРИМТ 10 

ТУСГАЙ САНГУУДЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ: Засгийн газар УИХ-тай хамтран анх удаа Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай хийн иргэдийг мэдэх эрхээр хангав. Хөгжлийн банк, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор нүүрсний асуудлаар нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан нь шинэ жишиг болсон. Ийм сонсголыг нээлттэй хийснээр Засгийн газрын дэргэдэх 24 тусгай сангийн өр, зээл, үйл ажиллагааг олон нийтэд ил тод болох эхлэл тавигдаж Боловсролын зээлийн сан, Нийгмийн халамжийн сан,  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэг олон санг улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс ашигладаг байсан нь ил болов.

БАРИМТ 11

ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАВ: Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбогдох Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг Засгийн газраас амжилттай хийж, Монголын талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Ингэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн дарамтаас гарч чадсан.Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын онцлох шийдвэрүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх үйл явдал байлаа.

БАРИМТ 12 

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ: 24 сар гацаад байсан Оюутолгойн хэлэлцээрийг амжилттай гүйцэтгэсний үр дүнд Оюутолгой төслийн Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өр төлбөргүй болж, анх гэрээ байгуулж байсан “ТЭГ” гараан дээрээ дахин ирлээ. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөс үүдэн зогсонги байдалд байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх суурь болж чадсан. Далд уурхай нээгдсэнээр 2022 онд 3.9 тэрбум ам.долларын татвар төлж байсан Оюутолгой жилд 300-400 сая долларын татвар нэмж төлөх боломж бүрдэж байгаа юм. Ташрамд, 2028-2030 онд олборлолт оргил үедээ хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Оюутолгой дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болно.

БАРИМТ 13

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 5Ш АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг зарласан. Энэ хүрээнд 2023 оны байдлаар 1015 өргөдөл гомдлын 64 хувийг шийдвэрлэж, 34 сэжигтэн оргодлоос 24-ыг нь Монголд буцаан авчирч, авилга, гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд 2.7 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 12 сая ам.долларыг гадаадаас Монгол Улсад буцаан авчирчээ.5Ш ажиллагааны хүрээнд 6 төрлийн тусгай сангийн өрийн эргэн төлөлт 91.6 тэрбум төгрөг  болсон байна.  

БАРИМТ 14

БАЯЛГИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХ ТОГТОЛЦОО: Баялагтаа эзэн байх тогтолцооны реформыг хийж, олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулж чаджээ. Ингэснээр стратегийн ордуудын үр өгөөжийг иргэд бодитоор хүртэх боломж бий болж, иргэдийн хуримтлалын данс анх удаа мөнгөжиж, 2024 оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаад байгаа юм. Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ 2025 онд эхэлнэ.

БАРИМТ 15 

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ 40-80 ХУВИАР НЭМЛЭЭ: Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хөдөлмөрийн хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан цогцоор нь үе шаттай нэмэгдүүлж, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлжээ. Ингэснээр Төрийн албан хаагчийн цалин хөлс 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж, дундаж цалингийн хэмжээ 2.534.400 төгрөг болов. Өндөр насны тэтгэвэр 2016 онтой харьцуулахад 2.5 дахин нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 787.000 төгрөг болжээ.

БАРИМТ 16

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ 1.4 САЯ ИРГЭН ХАМРАГДЛАА: Засгийн газраас хүн амыг эрүүл мэндийн эрсдэл, эмнэлгийн ачааллыг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх зорилгоор иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1.482.402 хүн буюу нийт хүн амын 42.7 хувь нь хамрагдсан гэсэн статистик мэдээлэл байна. Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ” арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн Баруун бүсээс сайн туршлага, инноваци хэмээн тодорхойлсныг ташрамд дурдъя.

БАРИМТ 17

ЦЭЦЭРЛЭГИЙН СУГАЛААГ ХАЛАВ: Улсын хэмжээнд 2020-2024 онд нийт 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Ингэснээр 2019 онд Улаанбаатарт 47, хөдөөгийн 20 ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид шилжүүлж чаджээ. Мөн Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдээд байна.

БАРИМТ 18

АНГЛИ ХЭЛИЙГ АЛБАН ЁСНЫ ХОЁРДОГЧ ХЭЛ БОЛОВ: Засгийн газраас Боловсролын багц хуулийг батлуулж, англи хэлийг Монгол Улсын албан ёсны хоёрдогч хэл болгохоор тусгалаа. Англи хэлийг үндсэн гадаад хэлээр тодорхойлсноор бүх шатны сургалтын байгууллагын суралцагч англи хэлийг эзэмших тэгш боломж бүрдээд байна.

БАРИМТ 19

ТОГТОЛЦООНЫ РЕФОРМ ХИЙЛЭЭ: Засгийн газраас санаачлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн реформ хийсэн нь сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлж, цаашид намууд хамтарч тогтвортой засаглах эрх зүйн орчныг бүрдүүлж, Засгийн газар тогтвортой, үр бүтээлтэй ажиллах эхлэл боллоо. 2022 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой ажиллах суурийг баталгаажуулж өгсөн бол, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон төлөөллийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн юм. Үндсэн хуультай уялдуулан шинэчилсэн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн нэр дэвшүүлэлтэд жендерийн 1:1 бодлогыг нэвтрүүлснээр Монгол Улс  энэ бодлогыг нэвтрүүлсэн Ази тивийн анхдагч улс боллоо.

БАРИМТ 20

"МЯНГАНЫ ЗАМ"-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДУУСГАВ: 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Загастайн давааны хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар аймгийн төвүүдийг нийслэл Улаанбаатар хоттой 7000 гаруй километр урт хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусав. 2001-2024 онд хэрэгжсэн “Мянганы зам” төслийн хүрээнд Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баруун чиглэлийн 1811 км замаас   1270.7 км, зүүн чиглэлд 1050.2 км замаас 694.8 км авто замын барилгын ажил хийгдэж ашиглалтад орсон байна. Өнөөдрийн байдлаар нийт 21 аймаг, 100 гаруй сумыг хатуу хучилттай авто замаар холбожээ. 2021-2023 онд 775 км авто замыг ашиглалтад оруулж,1789 метр гүүрийн байгууламж барьж, 560 км автозамыг шинээр барьж, 14.000 км замыг зассан байна.

БАРИМТ 21

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ХӨДӨЛЛӨӨ: Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаж эхний 100 хоногт гурван мега төсөл гараанаас гарсан. Үүний эхнийх нь Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц. 1964 оноос хойш яригдсан энэхүү төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын талтай тусгайлсан зээлийн хэлэлцээрт 2024 онд гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. Тус станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд ингэснээр баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэнэ.

БАРИМТ 22

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ: Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын талтай харилцан ойлголцолд хүрч, УИХ-аас хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталснаар Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл 22 жилийн дараа хэрэгжихэд бэлэн болов. Төслийн бүтээн байгуулалт энэ онд эхэлж 2027 онд ашиглалтад орно. Ингэснээр боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болох боломж бүрдэнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр дараачийн хил холболтын төмөр замууд буюу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандал үе шаттайгаар холбогдож, улмаар Зүүн босоо тэнхлэгийн Бичигт Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт эхлэх суурь нөхцөл бүрдэж байгаа юм.

БАРИМТ 23

МОНГОЛ, ФРАНЦЫН ХАМТАРСАН УРАНЫ ТӨСӨЛ ХӨДЛӨВ: Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг С.А.С” компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа. Дорноговь аймгийн нутаг дахь “Зөөвч овоо” ураны төслийг хэрэгжүүлэх энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж байгаа энэхүү төсөл Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх юм. Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь Монгол Улс энэ төслөөс 51 хувийн өгөөж хүртэх боломжийг нээж байгаа. Мөн ногдол ашиг хүлээхгүй, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой гэж үзэж буй.

БАРИМТ 24

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ: Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн цөмд Бүсчилсэн хөгжлийн бодлогыг оруулж, нийгэм, эдийн засгийн 14 реформын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Засгийн газар 4440 км авто зам, 3633 төмөр зам, 1.650 МВт эрчим хүчний шинэ эх үүсвэр, 7 боомтын шинэчлэл, 14 мега төсөл хэрэгжүүлэх юм.

image

Өдгөөгөөс яг 4 жилийн өмнө Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдож байлаа. Цар тахлын үед тамга атгасан түүний улстөрийн замналыг уртаар харах хүн тухайн үед тийм ч олон байгаагүй болов уу? Эдийн засаг -4.6 хүртэл агшиж, дэлхий нийтээр цар тахалд нэрвэгдсэн тэр үед төсөөлөл үнэхээр өөдрөг байх ч боломж ч хомс байв. Гэтэл өдгөө эдийн засгийн өсөлт 5 хувь, гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.доллар болсон түүхэн дээд үзүүлэлттэйгээр, дөрвөн жил тасралтгүй ажилласан туршлагатайгаар Л.Оюун-Эрдэнэ ЕРӨНХИЙ САЙДЫН тав дахь жилээ эхлүүлж байна. Энэ дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын шийдвэрүүд Монголын нийгэм, эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд авчирсан бэ гэдгийг 24 баримтаар эш татан хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. ADITYA (197.211.63.115)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (117.111.1.203)
    Баярлалаа үнэнийг бичдэг сэтгүүлч байдаг л юм бна
    2025 оны 01 сарын 28 | Хариулах
  • zochin (202.70.44.46)
    Хасгийн сайн ажилласан дэмжиж байна
    2025 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.188.120)
    Шаана биз
    2025 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    Баримт 25: Тэрбээр 36 их наяд төгрөгөөр хэмжигдэх луйврын автор болов.
    2025 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 28 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    1 цаг 31 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    1 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    1 цаг 41 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 50 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    23 цаг 13 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК