Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газын зурвасыг "булаалдахуй"

2025-2-07
0
ЖИРГЭХ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Газын зурвасыг “эзлэн авах” саналыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дэмжлээ. Улмаар Израилын арми Палестинчуудыг Газын нутаг дэвсгэрээс гаргах төлөвлөгөөг бэлтгэх тушаал авчээ. Трампын төлөвлөгөө асар их эсэргүүцэлтэй тулгарч, Ойрхи Дорнодын болон бусад орны удирдагчид үүнийг хэрэгжүүлэх боломжгүй, хууль бус гэж үзэж байгаа юм.

Israeli Prime Minister Benjamin Netanyahu and US President Donald Trump meet at the White House on February 4, 2025.

Гэхдээ Нетаньяху Газын оршин суугчдыг зэргэлдээ орнууд руу илгээж, уг бүс нутгийг "урт хугацааны турш эзэмшилдээ байлгах" Трампын санааг зөвтгөж байна. Тэрбээр Fox News-д Лхагва гарагт хэлэхдээ, Газын зурвасыг орхисон хүмүүс дараа нь "эргэж ирж болно" гэв. “Энэ бол сайхан санаа. Би үүнийг үнэхээр эрэлхийлж, шалгаж, хөөцөлдөж, хийх ёстой гэж бодож байна. Учир нь энэ нь хүн бүрт өөр ирээдүйг бий болгоно гэдэгт итгэж байна" гэж Нетаньяху ярьжээ.

Трамп мягмар гарагт Цагаан ордонд Нетаньяхутай хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ саналыг олон нийтэд илчилсэн. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь олон улсын хуулийг зөрчиж, Газад үндэстэн ястны цэвэрлэгээ хийснээс өөрцгүй буруу алхам болно гэж үзэж буй хүний эрхийн бүлгүүдийн шүүмжлэлд өртөв. Вашингтоны барууны холбоотнууд Газын зурвасаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх санааг няцаасан бол Ойрхи Дорнодын удирдагчид, тэр дундаа Газын албаны хүмүүс Палестиныг тусгаар улс болгохыг дэмжиж буй байр сууриа дахин нотлов.

Official Spokesperson for Ministry of Foreign Affairs Says Qatar Does not  Hesitate to Stand by Palestinian Brothers

Катарын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль Ансари лхагва гарагт хэлэхдээ, Палестинчууд газар нутагтаа үлдэхийн зэрэгцээ Арабын орнууд Газын зурвасыг сэргээн засварлахаар төлөвлөж байна гэв. Энэ хооронд Иорданы хаан Абдулла Их Британи, АНУ-д айлчлахаар мордож, уг төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв.

Хамас бүлэглэлийн 2023 оны 10 дугаар сарын 7-нд хийсэн халдлагын дараа Израилын арми хариу дайн өдөөж, 15 сарын турш бөмбөгдсөний улмаас Газын ихэнх хэсэг сүйрээд байна. Энэхүү санал нь "Палестинчуудыг гэр орноос нь хүчээр нүүлгэж байгаатай агаар нэг. Цаашлаад Израил, Палестин хоёр улсын асуудлыг шийдэхийг эртнээс урьтал болгож ирсэн АНУ-ын олон арван жилийн турш мөрдсөн гадаад бодлоготой эрс зөрчилдөж байгаа юм. Трампын төлөвлөгөө АНУ-ын цэргийг Ойрхи Дорнод дахь дайны голомтод дахин оруулж болзошгүй гэж шүүмжлэгчид онцолсон.

Пүрэв гарагт Трамп энэ санаагаа дахин илэрхийлж, Газын зурвасыг "Израиль АНУ-ын мэдэлд шилжүүлнэ" гэж сошиал сүлжээндээ бичжээ. АНУ-ын цэрэг уг бүсэд байрших эсэхэд хариулт өгөөгүй бөгөөд уг төлөвлөгөө хэрхэн хэрэгжих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.


"Сайн дураараа явах"

Who Is Israel Katz, Israel's new defence minister? | Israel-Palestine  conflict News | Al Jazeera

Пүрэв гарагт Изриалын Батлан ​​хамгаалахын сайд Израил Кац Израилын Батлан ​​хамгаалах хүчинд (IDF) "Газын оршин суугчдыг сайн дураараа орхин гарах боломжийг олгох" төлөвлөгөөг бэлтгэхийг үүрэг болгожээ. “Газын хүн амын дийлэнх хэсгийг дэлхийн өнцөг булан руу нүүх боломжоор хангах Трампын зоримог санаачлагыг би сайшааж байна” гэж түүний мэдэгдэлд дурджээ. Кац Трампын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд олон жил шаардагдах бөгөөд энэ хугацаанд палестинчуудыг хүлээн авагч орнуудтай хэлэлцээр хийхийн зэрэгцээ цэрэггүй, аюул заналхийлэлгүй Газын зурвас байх болно. Энэ газарт урт хугацааны сэргээн босголт хийгдэнэ. Үүнийг дэмжинэ” гэжээ.

Тэрбээр мөн "Испани, Ирланд, Норвеги зэрэг улсууд Газын зурваст цэргийн кампанит ажил явуулж байхдаа олон улсын хуулийг зөрчсөн гэж Израилыг буруутгасныхаа төлөө нутаг дэвсгэртээ Газын оршин суугч бүрийг хууль ёсны дагуу хүлээн авах үүрэгтэй" гэв. Трампын санал яг яаж ажиллах нь тодорхойгүй байгаа бөгөөд шинжээчид түүний төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт эргэлзэж байна. Нөгөө талд Биньямин Нетаньяху Хамас бүлэглэлийн үйл ажиллагааг идэвхгүй болгохын төлөө тууштай байхаа амлав.

Гуравдугаар сарын 1-нд дуусгавар болох Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээр үргэлжилж байгаа ч гэрээний дагуу дуусгавар болох нь эргэлзээтэй. Учир нь Д.Трампын Газыг эрхшээх хүсэл Хамас бүлэгэлэл, тэр дундаа Газын оршин суугчид болон Палестины ерөнхийлөгчийн ундуйцлыг төрүүлж байгаа. Улмаар Израилын ерөнхий сайд Нетаньяху Газын зурвасаас Израилын цэргийг бүрэн гаргаж, барьцааны үлдсэн хүмүүсийг буцааж өгөх хэлэлцээрийн хоёр дахь үе шатаас ихээхэн болгоомжилж байна. Үйл явдал хэрхэхийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
"Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 13 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    9 цаг 17 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    9 цаг 23 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    9 цаг 26 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 35 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК