Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаадын тамирчныг ялсан анхны монгол хүн, цуут дугуйчин “Нисдэг” хэмээх Ц.Даржаа

2025-3-26
0
ЖИРГЭХ

Монголчууд олимпын аваргатай болсны 17 жилийн ой энэ жил тохиох билээ. Монгол хүн анх олимпын аварга болсон 2008 оны VIII сарын 14-ний тэр нэгэн дурсгалт өдөр монголчууд улс төрийн хямралт нөхцөл байдлыг гэтэлгэж, Д.Сүхбаатарын талбайдаа баяр хөөрт умбан байсан. Тэгвэл энэ их амжилт ирэх эхлэлийг тавьсан нэгэн чухал үйл явдал буюу Монголын спортын түүхэнд монгол тамирчин анх удаа гадаадын тамирчдыг ялсан түүхэн үйл явдал 1957 оны зургадугаар сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болж, монголчууд олимпын аварга төрүүлснээс дутахгүй ихээр баярлан хөөрч байсан түүхтэй.

May be an image of 2 people, bicycle and text

Монгол оронд спорт хөгжих эхлэл ид тавигдаж байсан ч тамирчдын тааруу амжилтаас болоод эргээд “унтрах” ч магадгүй эгзэгтэй үед энэхүү ялалт ирж, спортод хандах хандлага орвонгоороо өөрчлөгдсөн гэдэг билээ.

Тэрхүү түүхэн үйл явдал Монгол-Хятадын дугуйчдын анхны нөхөрсөг уулзалт уралдаанд тохиосон юм. Бид та бүхэндээ гаднын тамирчдыг ялсан анхны монгол хүн, цуут дугуйчин “Нисдэг Даржаа” хэмээн алдаршиж явсан МУГБ Цэвгээгийн Даржаа агсантай нэхэн уулзуулж байна.

УНАДАГ ДУГУЙ АНХ ХАРСАН МИНЬ

Намайг долоон настай байхад манай нутагт Улаанбаатараас нэг айл нүүж ирсэн юм. Тэр айл унадаг дугуйтай байсан бөгөөд би унадаг дугуй гэгч зүйлийг анх удаа харж билээ. Айлын хүнийг дугуйгаа унаж явахыг хараад “Энэ ер нь юу юм бол доо. Яагаад уначихдаггүй тогтоод яваад байдаг юм бол” гэж их гайхдаг байв. Хигээс нь наранд гялалзана, тэрийг бас их гайхна аа. “тэнд нэг юм асаад байна, Юу асаад байгаа юм бол” гэж. Манай нутггийнхан тэр хүнийг “Дугуйт хар” гэж нэрлэсэн. Хаана л бол хаана дугуй унаад явж байдаг хүн байсан юм. “Энэ ямар хачин хүн бэ, морь унадаггүй юм байх даа” гэж гайхаж байсан нь сэтгэл үлджээ.

БАГА НАС

Би 14 хүүхэдтэй айлын дээрээсээ дөрөв дэх нь. Манайх удмаараа малчин айл. Хонь, ямаа голдуу нэлээд олон малтай. Намайг гурав, дөрвөн настай байхад л морин дээр сураар даруулаад хонинд явуулчихдаг байсан гэж аав минь ярьдаг байсан. Гэхдээ хурдны морь бол нэг их унаж байгаагүй ээ.

Олон хүүхэдтэй айл учраас том тогоогоор дүүрэн хоол хийнэ. Тэгээд хөвөн дээр зэрэгцэж сууж байгаад л хоолоо иднэ дээ. Унтахдаа одооных шиг хөнжил энэ, тэр гэхгүй, хөвөн дээр дээлээ нөмрөөд л унтацгаачихна. Зундаа мах идэхгүй. Өвлийн идшийг бол харин сайн бэлтгэнэ. Зааз биш сайн малаараа хийнэ. Иймэрхүү л бор амьдралтай айлд төрж, хүн болсон доо.

May be an image of 1 person and accordion

Хөдөөнийхөн чинь нүүдэл их хийнэ, нэг газраа удаан байхыг таашаахгүй. Аав, ээж хоёр хониныхоо нэхийгээр хүүхдүүдэдээ өмд гутал, дээл хувцас хийж өгнө. Томынх нь хувцас багадахаар жижигт нь шилжүүлж өгдөг. Намайг нэлээд том болсон хойно аав, ээж хоёр цагаан нэхий дээл шинээр хийж өгөхөд их баярлаж байж билээ. Эцэг, эхийн хайр энэрэл, ач тусыг мартахын аргагүй. Ер нь хүүхдийн хүмүүжил гэдэг эцэг, эхээс их шалтгаалдаг юм байна. Ээж, аав хоёр минь үр хүүхдийнхээ дэргэд уурлаж уцаарлахыг цээрлэдэг. Сургамжит үгийг байнга хэлнэ. Тэгээд ажил хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг байж дээ.

ХОТ ОРЖ ҮЗЭВ

Манайх ачлага муутай болчихоод ах маань хот орж хэдэн тэмээ авахаар болоход би дагаж анх удаа хот хүрээ газар ирж үзсэн юм. Хөдөөний хүнд хот хүрээ гэдэг чинь үлгэрийн юм шиг л санагдаж байлаа. "Байшингуудыг нь дан шилээр барьчихдаг юм байх даа", "Зам нь ямар сайхан толигор юм бэ, юугаар хийдэг юм бол доо" гэж гайхаж байсан даа. Дэлгүүр хоршоогоор нь явахад их гоё. Янз бүрийн боов, чихэр өрөөтэй байдаг. Тэр үед чихэр гэж юм ер нь байгаагүй.

Ааруул хуруудхан л байна. Тэгэхэд ах маань лууван гэдэг юм авч өгч билээ. Амтны сайхан гэдэг нь. Ер идэж үзээгүй амт л амтагдаж байсан. Ах “Шороотой шүү, сайн арчаад идээрэй” гэж хэлсэн. Би ч арчаад идсэн. Одоо бодоход шороотой нь л идэж байсан байгаа юм.

ЦЭРЭГТ БАЙСАН ҮЕ

Би чинь 17-той байхдаа бас л ахыгаа дагаж, сайн дураараа бүртгүүлээд цэрэгт ирсэн хүн шүү дээ. Тэр үед цэргийн алба гурван жил хаадаг хуультай. Биднээс өмнө зургаан жил байсан. Намар нь Ж.Лхагвасүрэн жанжин Цэргийн Ерөнхий сургуульд оруулснаар миний тамирчин болох гараа эхэлсэн юм. Тэнд байхдаа, дугуй, хөнгөн атлетикаар тэмцээн уралдаанд оролцох болж, “Их бууны хүрэн гуят” гэсэн хоч авч явлаа. Миний бие Ж.Лхагвасүрэн жанжинтай биеийн тамир спортыг хөгжүүлэхийн төлөө их ойрхон хамтран ажиллаж явсан хүний нэг юм. Гүйлтийн тэмцээнд залуус нүцгэн гүйхээс ичиж, пальто, шарваартай гүйдэг, тэшүүрийн Улсын тэргүүн шалгаруулах уралдаанд зарим тамирчид мөсөн гулгуурын 400 м-ийн тойрог бүрт 2-3 удаа унаж босдог, боловсон хүчин хангалтгүй, тэмцээнд оролцсон хүнийг албан газар нь ажил тасалсанд тооцох зэрэг иргэдийн спортод хандах хандлага сайнгүй байсан хүнд цаг үед Ж.Лхагвасүрэн жанжин Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэнг богино хугацаанд бариулж орчин үеийн спорт хөгжих үндсийг тавьсан юм.

Тамирчин байх хугацаандаа чамгүй амжилт гаргаж байсан ч хамгийн дурсгалтай нь 1957 онд Улаанбаатарт болсон Монгол Хятадын дугуйчдын нөхөрсөг уулзалт уралдаан юм даа.

May be an image of 7 people, bicycle and text

Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх БТСХэрэг эрхлэх газрын орлогч дарга асан, хурандаа М.Тэрбишийн дурсамж

“Монгол, Хятад хоёр орны соёлын харилцааны гэрээний дагуу БНХАУ-ын хүндийг өргөгч тамирчидтай хийх уулзалт тэмцээнийг 1956 онд зохион байгуулсан юм. Манайд тухайн үед хүндийг өргөлтөөр дагнан бэлдсэн тамирчид байгаагүй тул Улсын циркээс хүчит бөх Д.Дамдин /Дархан аварга/, хүч тамирын үзүүлбэр үзүүлэгч н.Бадарч, н.Шаравдорж, Ц.Бадамсэрээжид, н.Лувсанцэрэн, н.Цэрэндаш, н.Намсрай нарын зэрэг 10-аад тамирчдыг А.Гунгаа багш 15 хоног бэлтгээд оролцсон. Тэгэхэд Хятадын дунд жингийн тамирчин 170 кг-ыг өргөж байхад манай хүнд жингийн тамирчин Бадарч дөнгөж 120 кг-ийг дааж байсан нь манай тамирчдын түвшин ямар байсныг илтгэнэ.

Энэ үед хятадууд шигшээ багтай, орос дасгалжуулагчтай болчихсон, монгол хүн гадаадын тамирчныг ялж үзээгүй үе байв. Волейболчид БНХАУ-д очиж хожигдсон, тэшүүрчид БНАСАУ-ын тамирчдад Улаанбаатарт хожигдсон гээд олныг нэрлэж болно. Би энэ үед элдвийг эргэцүүлэн бодохдоо “гадаадын тамирчид дандаа ялдаг, монгол хүн ялагддагийн учир юунд байдаг юм бол” гэж ихэд харамсан, сэтгэл гонсгор явдаг байж билээ.

ГАДААДЫН ТАМИРЧНЫГ ЯЛСАН АНХНЫ МОНГОЛ ХҮН

Хятад улсын удаа, дараагийн хүсэлт ёсоор 1957 оны зургадугаар сард хоёр улсын дугуйн тамирчдын анхдугаар уулзалт тэмцээнийг Улаанбаатар хотод зохиохоор болсон юм. Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх БТСХэрэг эрхлэх газрын дарга, жанжин Ж.Лхагвасүрэн бидэнд “Хятадад суугаа манай Элчингийн мэдээлснээр, саяхан Бүх Хятадын 43 мужийн дугуйчдын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг дугуйчдаа бидэнтэй уралдуулахаар явуулсан бололтой. Энэ уралдаанд манайхан заавал ялах ёстой. Эмэгтэйчүүдээс Пагмажав, эрэгтэйчүүдээс Ц.Даржаа хоёр заавал түрүүлж Сүхбаатарын талбайд орж ир. Хятадын тамирчид гараанаас тасрах байх. Хамгийн гол нь алдчихалгүй ардхан талд нь яваад бай. Бусад тамирчид энэ хоёрыгоо хамгаалж түрүүлэх бололцоог хангах хэрэгтэй. Монгол хүн түрүүлбэл бид бүгдээрээ ялагч байх болно” хэмээн үүрэгдэж билээ.

May be an image of 6 people, bangs and text

Ийнхүү эх орныхоо өмнө үүрэг хүлээгээд хэрхэн биелүүлэхээ бодож байхдаа аав, ээжийнхээ эх дэлхий, төрийнхөө сүлдэнд залбирдгийг санаж, олны хөл татарсан хойно Сүхбаатарын хөшөөнд очин нууцаар залбирч байж билээ. Уралдаан эхлэхэд жанжны хэлснээр Хятадын аварга гурван тамирчин тасарсан бөгөөд бид арай л гэж барааг нь харж явлаа. Хятадын тамирчид монголчуудыг хол хаячихлаа хэмээн тайвчирсан байх. Ээлжлэн салхиа хагалж их л додигор явцгаасан.

Бариа дөхөөд ирмэгц би хамаг хүчээрээ дайралт хийж, барианд түрүүлж орсон юм. Хятадууд эхлээд гайхаж байснаа дараа нь заргалдсан. Энэ үед Ж.Лхагвасүрэн жанжин жинхэнэ удирдагч хүний алсын харааг гаргасан даа. Хятадуудад “Хүлээж бай. Бид нэг зураг авсан. Түүнийгээ харж байж болно” гээд хүлээлгээд байсан байгаа юм. Дүн гаралгүй бараг 30 минут болсон. Тэгэх нь ээ, яг барианд орох агшны зургийг авчихсан, түүнийгээ угааж ирэхийг нь хүлээсэн байж. Тэр зурагаас Монголын тамирчин түрүүлсэн нь тодорхой болж, бид үүргээ биелүүлж чадсан юм.

May be an image of 1 person and text

Эмэгтэйчүүдээс Пагмажав маань түрүүлж явсан ч барианд орохоос хэдхэн метрийн өмнө дугуй нь хагарч харамсалтай юм болсон. Барианд дугуйгаа түрж орсон ч хятадууд заргалдаад түрүүлүүлээгүй. Мөн ч айхтар улс шүү, “Бид явган хүнтэй уралдаагүй” гэж зүтгээд байсан. Талбай дээр хүмүүс битүү цуглачихсан, хүүхэд хөгшидгүй бөөн баяр хөөр болцгоож байж билээ. Тэр цагаас хойш 51 жилийн дараа олимпын анхны аварга төрж, өвгөн миний өнийн хүсэл биелсэн дээ.

Төгсгөлийн оронд тайлбар: Би бээр Ц.Даржаа гуайтайгаа 2007 оны эхээр танилцаж, түүнээс хойш ажил хэргийн шугамаар холбоотой болсон билээ. Хүндэт өвгөн ах минь тухайн үед Монголын биеийн тамир спортын Ахмадын хороог удирдаж байсан бөгөөд спортын түүх болсон ахмад тамирчдын үүх түүх, намтар дурсамжийг авч үлдэхийн чухлыг сануулан хэлж, цуврал ярилцлага бэлтгэж байв.

Толилуулан буй дуртгалыг 2008 авсан. Ц.Даржаа гуайтайгаа хамт Монголын спортын домог болсон олон цуут тамирчин, зүтгэлтний түүхийг олон нийтэд хүргэсэн ч өөрийнхийг нь яагаад ч юм нийтлэлгүй өдийг хүрсэн гэмээ ийнхүү цайруулж байна. /Энэхүү дурдатгал 2022 оны наймдугаар сарын 16-нд буюу монгол хүн олимпын аварга болсны 14 жилийн ойгоос хоёр хоногийн дараа eguur.mn сайтад нийтлэгдсэн болно

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
The MongolZ баг 2026 оны төгсгөлд PGL Major Singapore тэмцээний аваргын төлөө өрсөлдөж чадах уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 48 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 52 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 58 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 1 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 10 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК