Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-3-31
0
ЖИРГЭХ

Хонь 

Энэ долоо хоногт таны хэлсэн үг бүхэн бусдад хүчтэй нөлөөлөх бололтой. Иймд зоригтой хөдөлж, шинэ санал санаачлага гаргах, заримдаа ичгүүргүйгээр өөрийгөө илэрхийлэхэд алдах зүйлгүй. Бүгд таны нэрийг мэддэг болж, соронз адил танд татагдана. Спорт тэмцээн ч юм уу ямар нэг олон нийтийн арга хэмжээнд оролцож, ирээдүйд тус дэм болох сайн нөхөртэй танилцана. Дуусгана гэж найдаж байсан ажил тань талаар болж, зарцуулсан мөнгө нь ч хэрээс хэтэрч, бага зэрэг гонсойж магадгүй. Гэхдээ удалгүй бүх зүйл өөр өөрийн байрандаа орох болохоор санаа зовох хэрэггүй. Гэнэтийн ашиг олж, аялах боломж гарч магадгүй.

Үхэр 

Санхүүгийн хувьд азтай одтой долоо хоног. Та өсөлтийг хүсвэл өсөлт таных л байх болно. Аливааг том зургаар харж, зоригтой хөдлөх хэрэгтэй. Жижиг хүсэл жижиг өсөлтийг л авчрах бололтой. Сэтгэлгээгээ баян байлгаарай. Танд аз жаргал авчирдаг, утга учиртай зүйлсдээ цаг гаргах нь нэг төрлийн бясалгал болно. Янз бүрийн цуглуулга, спорт тоглоом, гар урлал гээд юу ч байж болно. Адал явдлыг өөрөө зохиож, дотоод хүнээ гэрэлтүүл. Долоо хоногийн эхэн үеэр зарлага их байх ч гэлээ эргээд ашиг олж чадна. Долоо хоногийн сүүл гэхэд төлөвлөсөн ажлуудаа цаг тухайд нь дуусгаж, ойрхон аялалд гарах бололтой.

Ихэр 

Өөртөө итгэх итгэл нэмэгдэх долоо хоног. Энэ цаг үеийг ашиглаад өөрийгөө бүрэн илэрхийлж, мэддэг чаддаг бүхнээ бусадтай хуваалцаарай. Дотоод хүнээ ил гаргахад хэн тантай хамгийн их уусч чадаж буйг анзаараарай. Тэр хүмүүсээр ойрын хүрээллээ бүрдүүлэхэд алдах зүйлгүй. Мэдлэг болон сониуч байдал таныг зөв замд хөтөлнө. Долоо хоногийн эхэн үеэр ашиг орлого нэмэгдэж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх бололтой. Гэхдээ долоо хоногийн дунд үеэр бага зэрэг сорилттой тулгарч, улмаар амралтын өдрүүдээр ажил ихтэй завгүй байх бололтой. Онцын чухал биш зүйлд алтан цагаа үрэх шаардлага гарах нь. Бүхий л цаг үед өөдрөг сэтгэл зүйгээ бүү алдаарай.

Мэлхий 

Зөн совин, мэдрэмж тань таныг харанхуй руу хөтөлж байсан ч хамаагүй нэг удаа дагаад үзэхэд гэмгүй. Эцэст нь хонгилын үзүүрт гэрэл байх ч юм билүү. Хөшигний ард гаргасан хичээл зүтгэл бүхэн тань талаар болохгүй үнэлэгдэнэ гэдэгт итгээрэй. Эрсдэл гаргахаас бүү ай. Үндсэндээ энэ долоо хоногт аз таны талд байгаа гэж найдахад болно. Долоо хоногийн эхний өдрүүд завгүй хуваарьтай байна. Гэр бүл, ойр дотны хүмүүс тань зөв шийдлийг олоход тусална. Мөн асуудалд тань шийдэл болохуйц сайн мэдээ сонсоно. Долоо хоногийн дунд үеэр найз нөхөдтэйгээ уулзаж, шашны ч юм уу ямар нэг олон нийтийн арга хэмжээнд оролцоно.

Арслан 

Харилцаа холбоо хамгийн чухал. Онлайн, офлайн бүх л орчинд бусадтай харилцаа холбоогоо өнгөлөн зүлгэ. Хүмүүстэй чөлөөтэй ярилц. Ирээдүйн амжилтын тань хөшүүрэг болох хэн нэгэн ойрын хүрээлэлд тань байна. Хэрвээ тэр хүнээ таньж байгаа бол тусламж хүсэхээс бүү ич. Аз таныг хаяагүй гэдэгт итгээд үзээд алдаарай. Тайлбарлаж боломгүй айдас, санаа зоволт таны дотор нуугддаг бололтой. Өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай. Долоо хоногийн дунд үеэр олон чухал ажлыг нэг дор амжуулахаас өөр аргагүй байдал үүсч самгардана. Гэхдээ эцэст нь даалгавруудаа амжилттай биелүүлж чадна.

Охин 

Зоригтой алхам хийж, ахиж дэвших долоо хоног. Зарим зүйл дээр бүхнийг гартаа авч, удирдагчийн зангараг гарга. Тэгж чадвал та гэрэлтэх болно. Өөрт байгаа боломж бололцоог хаана гаргах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Хэрэггүй хүмүүст цагаа зарцуулалгүйгээр зөв хүрээллээ олж, тэндээ өөрийгөө дайчилж чадвал урт хугацааны карьерт тань нэмэртэй. Зөн совиндоо итгэх хэрэгтэй. Ихэнх хүн ажлын өдрөөр хамаг юмаа амжуулдаг бол таны хувьд амралтын өдөр амжилт бүтээлийн өдөр байх бололтой. Од эрхэсийн нөлөөгөөр энэ өдрүүдэд бүх зүйл санасан ёсоор сэтгэлчлэн бүтэж, ашиг орлого нэмэгдэнэ.

Жинлүүр

Адал явдалд "тийм" гэж хэлж, чамд гэнэтийн бэлэг барих зөвшөөрлийг амьдралд олго. Юм бүхнийг хэт нухацтай бодож, алгуурладагаа болиод шийдвэр гарга, аяллаа захиал, шинэ санаагаа хэрэгжүүл. Шинэ хүмүүс, тоглоомыг өөрчлөх хамтын ажиллагаа зэргийг нээлттэй хүлээн зөвшөөр. Энэ нь таны алсын харааг тэлэх болно. Хөрөнгө зардал их гарах юм шиг санагдаж, сандарч түгшинэ. Бусдаас тусламж хүсэхээс бүү цааргалаарай. Хүчин чармайлтынхаа үр дүнг нэг л өдөр амсах болно. Амралтын өдрүүдээр эрсдэлтэй алхам хийхээс татгалз. Энэ нь сэтгэл зүйн шийдвэр гэхээс илүү бие махбодид хамааралтай гэдгийг анхаараарай.

Хилэнц

Өөрт байгаа бүхнээ нэг удаа дэнчин тавиад, үзээд алдах долоо хоног. Хөрөнгө оруулалт, сэтгэл зүтгэл, найз нөхөд гээд бүх зүйлд энэ нь хамаатай. Ахиц дэвшлийг хүсч байгаа л бол хагас дутуу хөдлөх хэрэггүй. Заримдаа хэт хяналттай байдал төвөг саад болох нь бий. Таны хүсч байсан томоохон өөрчлөлт ойрхон байна. Хүүхдүүд болон ажлын хамт олон тань аз жаргал бэлэглэнэ. Таны өрсөлдөгчид идэвхжих ч гэлээ дагаж сандралгүй тайван байхыг зөвлөе. Сайн мэдээ сонсож, бүх зүйл сайжирна. Санхүүгийн хувьд зарлага ихтэй байх ч гэлээ энэ нь дэмий зарлага биш байх болно. Амралтын өдрүүдээр сэтгэл зовоосон зарим нэг зүйл тохиолдоно.

Нум 

Ажил мэргэжил, хайр дурлал, эрч хүч гээд бүхий л талаас хүмүүс танд татагдана. Та анхаарлын төвд байна. Талбайд гарсан тамирчин мэт өөрийгөө сэтгэж, уран тоглолт гарга. Бусадтай хамтран ажиллахаас бүү цааргал. Ганцаарчилсан тоглолт том ялалт авчрах нь юу л бол. Гэхдээ эрүүл хил хязгаарыг тогтоохоо бүү мартаарай. Таны төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсээ ялгаж тань. Долоо хоногийн дунд үеэр дайснуудаас өдөөн хатгалга илрэх, эрүүл мэнд муудах зэргээр бага зэрэг сорилт учрана. Гэхдээ бусдын хайр дэмжлэгээр аяндаа нөхцөл байдал сайжирна. Санхүүгийн байдал долоо хоногийн сүүлээр сайжирна.

Матар 

Хэт махран зүтгэхийн оронд ухаалаг бай. Илүү ихийг хийлээ гээд илүү мундаг байсан гэсэн үг биш. Өдөр тутмын дадал болсон зүйлсдээ бага зэрэг л өөрчлөлт оруулахад таны хувьд томоохон дэвшил болно. Өөрт оногдсон цаг хугацаагаа үнэт эрдэнэ мэт хайрла. Онцын шаардлагагүй зүйлсийг цагийг хуваариасаа эргэлзэлгүй хасаарай. Зөв тогтолцоо таныг чөлөөлнө, илүү том зүйл рүү хөтөлнө. Хайртай хүмүүсийнхээ дэмжлэгээр олон зүйлийг цаг хугацаанд нь амжуулж чадна. Зарлага санаснаас тань их байж, зээл авах ч шаардлага тулгарч магадгүй. Долоо хоногийн сүүл үеэр бие даан томоохон шийдвэр гаргахаас зайлсхий.

Хумх 

Гал мэт дүрэлзэх долоо хоног. Хайр дурлал, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар гээд бүх зүйл дээр хорвоо ертөнц таны талд байна. Өмнө нь хайхрамжгүй ханддаг байсан зүйлсээ эргэн нэг хараад нухацтай байгаад үз. Тэгж гэмээнэ та анхаарлын төвд орж чадна. Хөрөнгө оруулалтаас урт хугацааны ашиг босгох боломж байна. Санхүүгийн байдал тогтвортой байх нь олон асуудлын шийдэл болно. Ах дүү, хамаатан садныхаа дэмжлэгээр ажлаа урагшлуулж чадна. Төлөвлөсөн бүхэн биелэнэ. Долоо хоногийн дунд үеийг нам гүм өнгөрүүлнэ. Харин долоо хоногийн сүүлийн өдрүүдэд давалгаа орж ирэх тул бэлтгэлтэй байгаарай.

Загас 

Нуугдсан газраасаа гарах долоо хоног. Эрсдэл үүрэхээс зайлсхийж, нугдайж суусан өдрүүдээ март. Танд тохиолдож буй бүхэн амьдралын нэгээхэн хэсэг зам болохоос бүхэл бүтэн хувь заяа тань биш. Шаардлагатай бол зам, чиглэлийг та өөрчилж болох тул зоригтой байгаарай. Долоо хоног ашиг орлого арвинтай, амжилт бүтээлтэй аятайхан эхэлнэ. Долоо хоногийн сүүл үе хүртэл энэ таатай байдал үргэлжилнэ. Бусдын дэмжлэгийг хангалттай авч, аз таны талд байна. Ашиг орлого сайн байх ч гэлээ зарлага ч мөн танаас салахгүй бололтой. Шаардлагагүй зүйлд мөнгө үрэх хэрэггүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    3 цаг 23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    3 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    3 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК