Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-5-05
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ? 


ХОНЬ

Энэ долоо хоногийн турш таны эрч хүч, амьдралын идэвхи өндөр байна. Амьдралдаа дорвитой өөрчлөлт хийж, ажлын байраа солих хүсэл төрөх бололтой. Ганц бие хүмүүс хайр дурлалд азгүйтэж, сэтгэл санаагаар унах магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдал таны ажлын үр дүнтэй шууд хамааралтай байх болно. Бизнес эрхлэгчид ашиг, орлого ихтэй байх боловч гэнэтийн их мөнгөний хэрэгцээ гарах бололтой. Долоо хоногийн дундуур од гарагийн нөлөөгөөр аз хийморьтой байж, ганц биечүүдийн хувьд хувийн амьдрал ч бүтэмжтэй байх болно. Сэтгэл хөдлөлөө барьж өөртөө хяналттай байхыг хичээ. Одоо л найз нөхөд, төрөл садан, ойр дотнын хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй.

ҮХЭР

Завгүй өдрүүд үргэлжилнэ. Ажил ихтэй үедээ өдрийн цагаар хэдэн минут унтаж, стресс ядаргаанаас сэргийлээрэй. Таны удаан хугацааны төлөвлөгөөнд гэнэтийн саад учирч магадгүй. Энэхүү саадыг давж чадвал амжилт ойрхон байна. Ажлаа солих, орон байраа засч сайжруулахад таатай. Нойргүйдэл, хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг эмгэгт өртөж магадгүй. Долоо хоногийн дундуур ойрын үед амжилтад хүрч чадах ажлыг зоригтойгоор эхлүүл. Таны амьдрал сайн, муугийн алинаар нь ч болов өөрчлөлт ирэх болно. Иймд бүхий л ажилд эрүүл ухаанаар хандаж амьдралын туршлага дээрээ үндэслэн зөв шийдвэр гаргахыг хичээ. Долоо хоногийн сүүлээр биеийн хүнд ажил, хол газар удаан хугацаагаар явах, аялахаас зайлсхий. Шинэ танилтай болохдоо болгоомжтой байхыг одод анхааруулж байна. Биеэ тоох, дээрэлхүү зан гаргах эсвэл хэт идэвхтэй байх нь аль нь ч танд тус болохгүй.

ИХЭР

Энэ долоо хоногийг зөвхөн өөртөө зориул. Зүрхшээж, хойшлуулсан сонирхолтой төлөвлөгөө, галзуу хүсэлээ биелүүлэх цаг. Гэхдээ ертөнцөөс тасарсан мэт аашилж, хэт дураараа аашлах гэсний хэрэггүй. Ар гэр, ажил амьдралаа орхигдуулалгүй, цугт нь амжуулахыг хичээгээрэй. Баяр баяслыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун байснаар аливаа өвчин эмгэгийг өөрөөсөө зайлуулж чадна.  Хүссэнээ хийхэд тань мөнгө, санхүүгийн байдал саад болохгүй. Худалдаа арилжаа, томилолт, санхүүгийн гэрээ хэлэлцээр, шинэ ажил хүлээн авахад таатай. Бизнесийн яриа хэлэлцээ, томоохон гэрээ байгуулах зэрэг ажилд таны сэтгэл хангалуун байх болно. Сугалаа хожих магадлалтай. Хүсэн хүлээсэн ажлын саналаа авч магадгүй. Цаашид ч азтай хэвээр байхын тулд өөрийн зорилгоо тодорхойл. Ажлын саналыг хүлээн авахдаа эмэгтэй ихэрүүд ихэмсэг байдлаа алдахгүй байхад анхаараарай. Долоо хоногийн сүүлээр ахимаг насныханы эрүүл мэнд сул байна.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногийн эхлэл зарим нэгнийх нь хувьд хар дарсан зүүд мэт байх бололтой. Таагүй явдал, азгүй тохиолдол их байх болно. Гэвч аливааг хэтэрхий хүндээр тусгаж, дэлхий сүйрсэн мэт аашлах хэрэггүй. Болж буй бүхэн шуурга мэт таныг дайраад л өнгөрнө. Санхүүгийн байдал сайнгүй үед арвич, тооцоотой байх хэрэгтэй. Алхам болгоноо цэгнэ. Бүх хэрэггүй холбоогоо таслах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур ямар ч ажлыг эхний оролдлогоор шийдэж чадах эрч хүч танд төвлөрнө.Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Долоо хоногийн сүүлээр амьдралын гэрэл гэгээг харж, өөдрөг байхыг хичээ. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарилж ажиллахыг од эрхэс танд зөвлөж байна.

АРСЛАН

Илтгэх, үнэмшүүлэх ур чадвар нэмэгдэж аливаад манлайлагч байж чадна. Тэр хэрээр бусдын атаархлыг төрүүлж, хэл ам дагуулах магадлалтай. Бизнесийн үйл хэрэг саадгүй урагшилж, ашгаа өгнө. Гэр бүлийн аар саар асуудал, хэрүүл маргаан таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Эргэн тойрныхондоо эелдэг ханд. Хайртыгаа байгаагаар нь хүлээн авбал та ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүн болно. Санхүүгийн байдал маш сайн байна. Гэвч хэт сэтгэлийн хөөрлөөр том худалдан авалт хийх, эсвэл байгаагийнхаа хэрээр үрэлгэн загнах хэрэггүй л болов уу. Амьдрал цааш үргэлжилнэ гэдгийг ямагт сана. Тамир тэнхээ сэлбэх амин дэм, бэлдмэл хэрэглэж, дархлаагаа сайжруулаарай.

ОХИН

Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч тань бага зэрэг сул байх болно. Ажил дээрээ төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байхад хэн нэгэн танаас урьдаж хийх болно. Хамт олон эсвэл ойр дотнынхонтой харилцахад хүндрэлтэй болсноор эрүүл мэнд тань тавгүйрч магадгүй. Бизнесийн хамтрагч, ажлын харилцагчидтай учраа ололцох хэрэг гарна. Асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс таны ажлын үр дүн шалтгаалах болно. Санхүүгийн хэрэгцээ шаардлагаар хүсээгүй ажлаа ч шүүрч авч хийхэд хүрэх бололтой. Гэр бүлийн тааламжтай уур амьсгал ажлын стресс, ядаргаанаас ангижрахад тусална.  Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч нэмэгдэнэ.

ЖИНЛҮҮР

Мөнгө санхүүгийн үйл хэрэгт азтай байна. Мөнгө олоход хялбар байх боловч зарцуулахдаа бодолтой хандах хэрэгтэй. Долоо хоногийн эхээр эрсдэлтэй арилжаа наймаанаас зайлсхий. Нэр хүндээ өсгөх, зорилгодоо хүрэхэд тань од эрхэс туслахад бэлэн байна. Долоо хоногийн дундуур хүч тамир жаахан сулрах байх. Үүнээс болоод бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна. Нэр хүндээ сэргээх, өөрийгөө нотлох боломжийг алдах хэрэггүй. Ажил хэргийн уулзалт хэлэлцээний үеэр харилцагчидтайгаа үл ойлголцож, таагүй сэтгэгдэлтэй үлдэж магадгүй. Ужиг, хууч өвчин сэдрэхээс сэргийлээрэй. Гэр бүлдээ илүү цаг зарцуулж, хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарах хэрэгтэй.

ХИЛЭНЦ

Долоо хоногийн эхээр өөрийгөө болон бусдыг хүндэлж явдаг зан чинь удирдлагын чинь хараанд өртөж танд урмын үгийг харамгүй хайрлана. Шинэ болон ухаалаг санаа бодлууд таны толгойд амархан орж ирнэ. Санхүү мөнгөө захиран зарцуулахад хүндрэлтэй байх аваас ухаалаг зандаа хөтлөгдөн энэ хүндрэлээс төвөггүй гарна. Долоо хоногийн дундуур аливааг сэтгэлийн хөөрлөөр бус, өөрийн ухаанаар шийдэхийг зөвлөж байна. Аливаа зүйл аажимдаа бүтнэ гэж өөрийгөө тайвшруулах хэрэггүй. Хайр дурлал, романтик учралаар дүүрэн байна. Удаан хугацаанд хамт байсан хосууд шинэлэг зүйлсийг туршиж, харилцаагаа сэргээх хэрэгтэй. Ганц бие хүмүүс сонирхол, үзэл бодол нэгтэй хүмүүсийн хүрээллээс хосоо хайгаарай. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

НУМ

Энгийн өдрүүд үргэлжилнэ. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь гүйцэтгэснээр асуудал үүсэхгүй. Бизнесийн үйл хэрэг тогтвортой үргэлжилнэ. Мөнгө санхүүгийн хувьд ч өмнөх долоо хоногийнхтой ойролцоо байх болно. Ганц бие хүмүүс гадуур гарч шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах хэрэгтэй. Магадгүй заяаны ханьтайгаа учирч болох юм. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн тал дээр жаахан асуудал гарна хэмээн одод сэрэмжлүүлж байна. Эрсдэлтэй төслийг хэрэгжүүлэхээр зоригтой барьж ав. Зорилгоо биелүүлэх, алдар нэрийн төлөө хөөцөлдөхөд одод танд туслах ч өөрийн тань хичээл зүтгэл юу юунаас чухал гэдгийг санаарай. Хайртай хүмүүстээ өөрийнхөө хайрыг мэдрүүлэх алхам хийж байгаарай.

МАТАР

Энэ долоо хоногт зарим хүмүүсийг азын од ивээж, бусдыг нь азгүйтэл дагна. Аз сорьсон үйл хэрэгт амжилттай байх бололтой. Гэр бүлдээ анхаарал хандуулж, хайртдаа халамжтай байх хэрэгтэй. Хэрэгцээнээс илүү гарсан мөнгөө дэмий зүйлд үрэлгүй хадгалах хэрэгтэй. Бусдад их хэмжээний мөнгө өгөхөөс татгалзаарай. Ажлын тань хувьд ололт амжилтаар тийм сайн байхгүй ч гэлээ муу зүйл болохгүй. Эдийн засгийн хувьд арвич хямгач байж, гэр бүлийн мөнгө санхүүгийн байдлыг хяналттай байлгахыг хичээгээрэй. Хувийн амьдрал тийм ч удаан үүлтэй бүрхэг байх ёсгүй. Эдгээр сорилттой өдрүүдийн дараа олон аз жаргалтай өдрүүд дахин ирнэ.

ХУМХ

Ажил ихтэй завгүй байх болно. Шинэ ажилд орж, шинэ хүмүүстэй танилцах бололтой. Зарим хосууд  харилцаагаа төгсгөж магадгүй. Бизнесийн үйл хэрэг амжилттай байх бөгөөд удахгүй ашгаа өгч эхэлнэ. Сэтгэл санааны байдал хямарч, нойр хулжих магадлалтай. Өөрийн санаа бодол, төлөвлөгөөний талаар бусдад дэлгэн ярих хэрэггүй. Атаархагчид, муу санаатны анхаарлыг татаж тэдний далд явуулгад өртөж болзошгүй байна. Амьдрал танаас сэтгэлийн хат, эрүүл ухаан, хүч тэнхээг шаардах бололтой. Аялалд явж, эрүүл агаарт амрах зэргээр эрч хүчээ цэнэглээрэй. Ойр дотнын хүмүүс тань хамаг хүч, оюун ухаанаараа таныг дэмжин туслахаар хичээх бололтой. Тэдний тусламжаар ямар ч таагүй үйл явдлуудыг тайвнаар хүлээн авч шийдвэрлэж чадна.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр ажил хэргийн түншүүдтэйгээ төлөвлөгөө хэлэлц, холбоо харилцаагаа сайжруул, уулзалт хий. Энэ нь хожим албан тушаал ахих суурь болох буюу санхүүгийн амжилт авч ирнэ. Долоо хоногийн дундуур амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авьяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуримтлагдсан сөрөг энергийг арилгах хэрэгтэй. Хосуудын харилцаанд тааламжтай. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй харилцаа тогтоох бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжилнэ. Мөнгө олоход амаргүй байх боловч сайн зүйлд зарцуулж чадна. Эрүүл мэндийн байдал маш сайн байна. Ойр дотнынхондоо цаг гаргаарай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    4 цаг 21 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    4 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    4 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК