Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улс цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сард зохион байгуулна

2025-5-30
0
ЖИРГЭХ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана.


Даян дэлхийн ач холбогдолтой энэ арга хэмжээнд тус Конвенцын талууд болох 197 улс орны төлөөлөгчид, Төр засгийн тэргүүд, сайд нараас гадна олон улсын болон шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно. Энэ хурал нь цөлжилт, газрын доройтол, ган зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй харилцан уялдсан сорилтуудыг даван туулах бүхий л боломжит шийдлийг эрэлхийлэхэд чиглэнэ. 

Монгол Улсын 1.56 сая км² нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртөөд байна. Хүрээлэн буй орчны гурамсан хямралыг даван туулахад газар ашиглалтын бодлого чухал үүрэгтэйг Монгол Улс хүлээн зөвшөөрч, цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн хүч чармайлтад идэвхтэй оролцож, манлайлал гарган дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн. Монгол Улс нь хөгжлийн томоохон зорилтууд, ялангуяа байгаль орчин болон хөдөө аж ахуйн салбарын уялдаа холбоог илэрхийлэн хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүдээс дүгнэхэд тус улс нь энэхүү чухал хуралдааныг зохион байгуулах стратегийн түнш мөн болох нь илэрхий байна.

СОР17 бага хурал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас зарласан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” (IYRP 2026)-тэй уялдан зохион байгуулагдах тул бэлчээрийн тогтвортой менежмент, дасан зохицох арга хэлбэр, дэлхийн хэмжээнд бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай 1 тэрбум гаруй хүний амьжиргааны асуудлыг олон улсын анхаарлын төвд гаргах боломжийг бүрдүүлж байна. 

Хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлын хүрээнд өндөр түвшний арга хэмжээ, тэр дундаа сайд нарын түвшний хэлэлцүүлэг, олон талт оролцогчдын чуулга уулзалт, шинжлэх ухаан ба бодлогын уялдаа, инновац, технологи, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэх сэдэвчилсэн форумууд зохион байгуулагдана. Энэхүү бага хурал нь салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, газрын тогтвортой ашиглалт, экосистем болон газрын нөхөн сэргээлт, “Газрын доройтлыг тэглэх зорилт”-ын хэрэгжилтийг ахиулах чухал алхам болох юм. 

СОР17 бага хурлын бэлтгэлийг хангах, олон нийтийн мэдлэгийг тэлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс хэд хэдэн үндэсний санаачлагуудыг эхлүүлээд байна. Үүний нэг жишээ нь “Цөлжилт ба гангийн эсрэг дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан 2025 оны 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулах “Цөлжилт, газрын доройтлын эсрэг залуусын оролцоо” сэдэвт Үндэсний форум юм. Уг арга хэмжээнд 100 гаруй залуу малчин, судлаач, бодлого боловсруулагчид оролцож, уламжлалт мэдлэг ба шинжлэх ухаанд суурилсан газрын тогтвортой шийдлүүдийг хамтран боловсруулах юм. Энэ нь өмнөх СОР хуралдаануудаас гарсан хүртээмжтэй оролцоог дэмжих тухай шийдвэрийг хэрэгжүүлэх Монгол Улсын хүч чармайлтын нэг хэсэг болж буй юм.

Монгол Улс газрыг нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, уур амьсгалд тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх бодлогоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” олон нийтэд түшиглэсэн хөдөөгийн хөгжлийн санаачлага, “Хүнсний хувьсгал” хөдөө аж ахуй, хөрс хамгааллын санаачлага зэрэг үйл ажиллагаагаар хэрэгжүүлж буй нь бүс нутаг болон дэлхийн хэмжээнд үлгэр дууриалал болохуйц юм. СОР17 бага хурлыг зохион байгуулах нь газар хөрс, уур амьсгал, биологийн олон янз байдлын талаарх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, инновац, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих чухал боломжийг нээж өгнө. 

Энэ түүхэн хурал нь дэлхий нийтээрээ газрын доройтол болон уур амьсгалын сорилтуудын эсрэг нэгдэхэд чухал хувь нэмэр оруулж, хүн төрөлхтөнд тогтвортой, тэсвэртэй ирээдүйг цогцлоох үйлсэд Монгол Улсын оролцоо, манлайллыг харуулах ач холбогдолтой юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

  •  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын хэвлэлийн алба, press@unccd.int, https://www.unccd.int/, @unccd 

  • Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам – https://www.gov.mn/mn/organization/mecc

“Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын” тухай:

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь газрын тогтвортой менежментийг хангах олон улсын гэрээ юм. Энэ гэрээ нь газрын тогтвортой менежментийн таатай орчиныг бүрдүүлэх замаар иргэд, олон нийт, улс орнууд баялаг бүтээх, эдийн засгаа өсгөх, хүнс, цэвэр ус, эрчим хүчээр хангах таатай нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Конвенцын талууд болох 197 улс орны түншлэлээр дамжуулан гангийн үр нөлөөг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх тогтолцоог бий болгосон. Бодлого, шинжлэх ухаанд суурилсан газрын зохистой менежмент нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэгтгэж, биелэхэд нь тусалж, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх байдлыг сайжруулж, биологийн олон янз байдлын хомсдолоос сэргийлэхэд мөн хувь нэмрээ оруулна. 

“Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийн тухай:

Монгол Улсын Засгийн Газрын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг жил” болгон зарласан. Энэ хүрээнд бэлчээрийн тогтвортой менежментэд хөрөнгө оруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, малчдыг зах зээлд хүрэх боломжийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн талаарх мэдлэгийн зөрүүг арилгахыг уриалах олон улсын арга хэмжээ болно. “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” (IYRP 2026) нь Монгол Улсад зохион байгуулагдах СОР17 бага хуралтай нэг жил зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.  https://iyrp.info

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
“Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 19 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 43 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    22 цаг 6 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК