Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо

2026-8-29
0
ЖИРГЭХ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 12 өдрийн турш хуралдаж өчигдөр /2026.08.26/ өндөрлөлөө. СОР17 бага хурлын хаалтын хэвлэлийн бага хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, СОР17-н Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын санаачилсан “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” нэртэй Улаанбаатарын тунхаглалыг баталлаа

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг: Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулж, олон улсын хамтын нийгэмлэг, олон улсад эх орныхоо нэр хүндийг өргөсөн нь үйл явдал боллоо. Нийт төлөөлөгчид 34 шийдвэрийг зөвшилцөж баталсан. Эдгээр шийдвэрт байгаль орчны чиглэлээрх конвенцуудын уялдаа, жендер, иргэний нийгмийн асуудлууд, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлыг тусгасан. Монгол Улсын санаачилсан “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” нэртэй Улаанбаатарын тунхаглалыг баталлаа. Мөн Алжир улсын санаачилсан Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэнд талархал илэрхийлэх тогтоолыг баталсан.

Мөн агуулгын чанартай 14 шийдвэрийг гаргаж, бага хурлыг даргалагч улсын хувьд холбогдох талууд болон конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтарч ажиллах анд нөхдийн бүлэг болон албан бус ажлын хэсэг байгуулахаар болсон гэдгийг онцлолоо.

Үүний зэрэгцээ бага хурлын хүрээнд болсон өндөр түвшний бусад арга хэмжээний баримт бичгүүдийг баталж, дөрвөн асуудлыг СОР18 бага хурлын хэлэлцэх асуудлын товд шилжүүлсэн.

Сайд, сайдын түвшний төлөөлөгчид оролцдог өндөр түвшний уулзалтууд наймдугаар сарын 25-ны өдрөөс хойш зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд бага хурлын хоёр дахь долоо хоногоос чухал шийдвэрүүд гарлаа. Манай улсын хувьд ГХЯ болон БОУАӨЯ-ны ажлын уялдаа холбоо, оролцоо чухал байснаас гадна бусад улс оронтой дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаатай байдаг нь зарим яриа хэлэлцээг амжилттай болоход нөлөөллөө. Хүнд хэлэлцээр, уулзалт, ойлголцлуудыг давсан. Зохион байгуулагч орны хувьд 200 орчим талын зөвшилцлийг бий болгох, санал зөрөлдсөн асуудлыг зохицуулах, тохирсон хувилбарыг санал болгох зэрэгт анд нөхдийн бүлэг, албан бус ажлын хэсэг байгуулах зэргээр хүчин чармайлт гаргаж ажиллалаа.

Бид Улаанбаатарт COP17 нь заавал хэрэгжилтийн COP байх ёстой гэсэн зорилготой ирсэн

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийллээ.

Бага хурлын эхний өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс малчид ирж оролцсон нь хүчтэй эхлэл байлаа. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил тохиож байгаа энэ онд дэлхийн малчид цугларч хоёр өдрийн турш тэргүүлэх чиглэлүүдээ ярьж, дуу хоолойгоо өргөж, гаргасан тунхаглалаа СОР17-д өргөн барьсан нь онцгой үйл явдал боллоо.

Бид Улаанбаатарт COP17 нь заавал хэрэгжилтийн COP байх ёстой гэсэн зорилготой ирсэн. Харин бид эндээс үүнийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай бүтэц, тогтолцоог илүү боловсронгуй болгосон байдлаар буцаж байна. Үүнд, улс төрийн шийдвэрүүд, шинжлэх ухааны илүү хүчирхэг үндэслэл, шинэлэг санхүүжилтийн механизм, хөрөнгө оруулалтын төслийн багц болон шийдлүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх түншлэлүүд багтаж байна. Талуудын маш сайн хамтын ажиллагааны үр дүнд зөвшилцөлд хүрч чадсан. Энэ бол бид хамтдаа урагшлах боломжтой болсон гэсэн үг.

Тогтвортой хөдөө аж ахуй, эрүүл хүнсний асуудал, шороон шуурганы тухай ярилцаж, хэлэлцсэн. Санхүүжилтгүй бол эдгээрийг хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр хувийн хэвшлийн оролцоо чухал болж байна. Эмэгтэйчүүд, залуус, уугуул нутгийн иргэдийг бид сонслоо. Эдгээр бүлгийг сонсож СОР17-н Ерөнхийлөгч бид хоёр ч эмэгтэй хүний хувьд газрыг сэргээх, ирээдүйг сайжруулахад эмэгтэйчүүдийн оролцооны асуудалд анхаарал хандуулж ажиллалаа.

Гэхдээ Улаанбаатарыг зөвхөн энэ хурлын хүрээнд зарласан зүйлээр нь дүгнэхгүй. Түүний үлдээх өв нь цаашид юу болохоор хэмжигдэнэ. Улс орнууд гангийн эрсдэлд илүү сайн бэлтгэгдсэн эсэх, доройтсон газар болон бэлчээр нутгийг нөхөн сэргээж чадсан эсэх, санхүүжилт хэрэгжих боломжтой төслүүдэд хүрч чадсан эсэх, мөн газрыг хариуцан ашиглаж буй хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт гарсан эсэхээр хэмжигдэнэ.

СОР17 бага хурлын үеэр цэнхэр бүсэд 447, ногоон бүсэд 309 нийт 756 үйл ажиллагааг зохион байгуулсан байна

 

СОР17 бага хурал зохион байгуулах үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: СОР17 бага хурлын бодлогын өв болох Тал хээрийн төлөвлөгөөг талууд, олон улс, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар дэмжүүлсэн нь хамгийн чухал үр дүнгийн нэг боллоо. Бэлчээрийн тогтвортой менежмент, ус, газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийг шинжлэх ухаан, бодлого, хөрөнгө оруулалттай холбох энэхүү санаачилгыг бид цаашид тууштай хэрэгжүүлэх болно.

СОР17 бага хурлын үеэр цэнхэр бүсэд 447, ногоон бүсэд 309 нийт 756 үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Энэхүү хурлыг зөвхөн хурлын танхим дахь хэлэлцүүлгийн тоогоор хэмжих учиргүй юм. Засгийн газар, олон улсын байгууллага, бизнесийн байгууллага, уугуул иргэд өөрсдийн арга туршлагаа хуваалцсан нь мөн энэ хурлын нэгэн давуу тал боллоо.

Дэлхий нийтээр газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа байдаг ч одоогоор жилд 77 тэрбумын хөрөнгө оруулалтыг л шийддэг тухай баримт байна. Тиймээс СОР17 бага хурал зөвхөн санхүүжилтээс гадна төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, санхүүжүүлэгчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр дүнд хүргэж, ахиц дэвшил гаргах тухай цаашлаад газрыг хэрхэн үр ашигтай зөв ашиглах, газрын доройтлыг бууруулж тэглэх вэ гэдэгт түлхүү анхаарлаа хандуулж ажиллалаа.

СОР17 талуудын бага хуралд цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад санхүүжүүлэгч байгууллагуудын зүгээс санхүүгийн дэмжлэгээ үзүүлэхээ амалж, гэрээ хэлэлцээ байгууллаа. Тухайлбал, дэлхий нийтэд газрын доройтлыг тэглэж, цөлжилттэй тэмцэхэд 18 тэрбум ам.доллар үүнээс Монгол Улсад нийтдээ нэг тэрбум 480 сая ам.доллар буюу таван их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээ, санамж бичгүүдийг байгуулсан байна.

Европын хөрөнгө оруулалтын банктай 200 сая евро, Дэлхийн банктай 100 сая ам.доллар, уул уурхайн компаниудын 5000 га талбайд заг мод тарьж газрыг нөхөн сэргээхэд 130 сая ам.доллар, Ногоон санхүүгийн корпорац, Хаан банкны 50 сая ам.долларын гэрээ хэлэлцээг амжилттай хийгээд байна. Бас Номин компани Богд хаан ууланд ан амьтдад зориулсан экологийн нүхэн гарцын ажлыг хоёр тэрбум төгрөгийн санхүүжилттэй хийхээр болсон. Энэ ажлыг манай улсад анх удаа хийх гэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил Засгийн газар хамтарч татварын хөнгөлөлт урамшууллаар гүйцэтгэхээр болж байгаа.

Мөн СОР17 бага хурлын үеэр болсон Хотын дарга нарын чуулга уулзалтаар НЗДТГ Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, BYD компани, Дэлхийн банк болон НҮБ-тай хамтран гэр хорооллын яндаг цөөлөх, нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, авто зам, ногоон байгууламж байгуулах зорилгоор 400 сая ам.долларын гэрээ хэлэлцээрийг амжилттай хийсэн дүн мэдээ байна. Түүнчлэн манай улс 863 мВт-ын ногоон хиймэл оюуны дата төв хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой дижитал дэд бүтцийг хослуулсан томоохон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадлаа.

Үүнээс гадна ногоон бүсэд дотоодын 53 байгууллага гадаад, дотоодын байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлж 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж нээсэн байна.

Эдгээр санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах Монгол Улсын үндсэн зорилготой шууд нийцэж байгаагаас гадна хувийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжих, орон нутаг дахь бизнес хөгжих, иргэдийн орлого нэмэгдэж амьжиргаа дээшлэх бодит үр өгөөж өгөх гэрээ хэлцлүүдийг байгууллаа.

СОР17 бага хурлын 12 өдрийн хугацаанд цэнхэр бүсэд 20 мянга, ногоон бүсэд давхарсан тоогоор 85 мянга гаруй нийтдээ 110 мянга гаруй хүн зочилсон байна. Эдгээр бүсэд 3000 гаруй төрийн болон хувийн хэвшил, үйлчилгээний салбарынхан, сайн дурын ажилчид, оюутан залуус ажиллалаа. Мөн Улаанбаатар хотын зочид буудлуудад 14 мянган ор борлуулагдаж 5.4 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт олсон бол бага хурлын талбайн хоол үйлчилгээний салбарт давхардсан тоогоор 87 мянган зочин төлөөлөгч үйлчлүүлсэн байна.

Нэмж хэлэхэд, СОР17 бага хурал болсон хугацаанд Монгол Улсад нийт 141 мянга гаруй жуулчин ирсэн байна. Манай улс зохион байгуулагч орны хувьд өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлэхийн төлөө ажилласан. Бидэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга нарын газар, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, НҮБ-ын олон улсын байгууллагууд, бүсийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, оролцогч улс орнууд, иргэний нийгэм, бизнесийн салбар, шинжлэх ухааны байгуулагууд, хэвлэл мэдээлэл, залуус, орон нутгийн иргэддээ талархаж байна.

Монгол Улс СОР17-н уриаг ажил хэрэг болгохын төлөө цаашид ирэх хоёр жилийн хугацаанд олон улсын түншлэлээ бэхжүүлж, талуудын хамтын оролцоог ханган ажиллах болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
“Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 02 | Хариулах
  • Anna ALvanica (151.240.56.80)
    HOW I GOT BACK MY HUSBAND FROM ANOTHER WOMAN WHO HAD A SPELL ON HIM. I want to appreciate Doctor Vusi +27765871390 for what he has done for me and my family. I was passing through terrible things. The problem started when my husband return back from work and I discovered that his character has changed and few months after he said he is no more interested again in the marriage and I love my husband so much, all my effort to bring my husband back was abortive. I have concluded that my husband will never come back to me again. But I saw people comments on the net about Dr.Vusi how he has helped them in various ways and then my hope of getting my husband back increased and I contacted Dr Vusi about my issue and he said it is a small thing, I should relax my mind that within 48hours my husband will by himself come back home. I never believe Doctor Vusi because I have be hearing about spiritual power but don’t believe that the power work. To my greatest surprise I saw my husband from the window and I rush-out to meet him and he was crying that he never knew what came over him after seeing a lady outside our marriage. I was very happy and I promise to tell people about great and powerful DOCTOR VUSI Spellcaster who has returned my joy back to me. Here is the great DOCTOR Contacts: Call/WhatsApp: +27765871390 Email: drvusispells@gmail.com Website: www.quickresultspells.com
    2026 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    14 цаг 55 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    17 цаг 18 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    19 цаг 19 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    20 цаг 1 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    20 цаг 13 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    20 цаг 14 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    20 цаг 26 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    20 цаг 33 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    20 цаг 47 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    21 цаг 39 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    21 цаг 50 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    22 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    22 цаг 33 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    22 цаг 50 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    23 цаг 4 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    23 цаг 6 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    23 цаг 7 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 32 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 18 цаг 11 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК