Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно

2025-2-20
0
ЖИРГЭХ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй гадаад орчны эрсдэл болон энэ оны төлбөрийн тэнцэл, инфляцын төлөвийн талаар ярилцлаа.


-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын зарим нэр төрлийн бараанд 10 хувийн гаалийн албан татвар ногдуулахаа мэдэгдсэн. Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг БНХАУ үзүүлж буй дээрх татварын тарифын бодлого Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-АНУ-ын хувьд хоёр хөрш Мексик, Канад болон БНХАУ-ын бараанд татвар ногдуулж байгаа ч энэ нь Монгол Улсын инфляц, ханш, төлбөрийн тэнцэлд дарамт, сорилт болох байх гэсэн төсөөлөл бидний хувьд харагдаж байна. Монгол Улсын инфляцын 3.1 нэгж хувь буюу 30 хувийг нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлдэг. Өнгөрсөн оны инфляцын 9 хувийн 2.7 нэгж хувьд импортын бараа бүтээгдэхүүн нөлөөлсөн байдаг. Тиймээс Трампын татварын энэхүү шинэ бодлого нь инфляцад нөлөөлөх эрсдэл бий. 

Нөгөө талаас, манай улсын экспортын 90 гаруй хувь нь БНХАУ руу хийгддэг учраас тухайн улсын эдийн засгийн өсөлт ямар байхаас хамаарч, төлбөрийн тэнцэлд нөлөөлөх эрсдэл ажиглагдаж байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн өнгөрсөн оны хүлээгдэж буй гүйцэтгэл 4.5 хувьтай байгаа бол энэ онд 5 хувьд хүргэнэ гэж зорьж байна. Тэгвэл Дональд Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж байгаа шинэ бодлогын нөлөөгөөр өсөлтийн хувь нь 0.5 нэгж хувиар буурч, 4 хувь руу орж ирэх болов уу гэж эдийн засагчид үзэж байна. Эдийн засгийн өсөлтийн энэхүү удаашрал нь манай улсын экспортын үнэ, тоо хэмжээнд дарамт үүсгэх төлөвтэй байна.

-БНХАУ “Трамп тариф”-ын хариу арга хэмжээ авах хүрээнд АНУ-аас импортлох коксжих нүүрсний импортод мөн тодорхой хязгаарлалт тавиад байгаа. Харин эсрэг талд Монгол Улсаас БНХАУ-ын импортлох нүүрсний импорт өснө гэсэн хүлээлт бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ дотоодын олборлолт, үйлдвэрлэлээс гадна олон улсаас импортолж, жилд 3 тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдэг. Гангийн үйлдвэрүүдэд ашигладаг өндөр чанартай коксжих нүүрсээс гадна эрчим хүчний зориулалттай нүүрс импортолдог. Монгол Улсын хувьд тус улсад экспортолж буй нүүрсний томоохон хэсгийг коксжих нүүрс бүрдүүлдэг. Манайд байгаа судалгаагаар БНХАУ жилд 70 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бол үүний 40 хувь буюу 30 гаруй сая тонныг Монгол Улсаас авч байна. Тус улсын коксжих нүүрсний импортын дийлэнхийг Монгол, ОХУ, Австрали бүрдүүлдэг, харин АНУ том орон зай эзэлдэггүй. Гэхдээ худалдааны дайн гэдэг агуулгаараа сөрөг үр дагавар гарах нь ойлгомжтой.

-Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2024 оны эцсийн гүйцэтгэлээр 622 сая ам.долларын ашигтай гарсан. Гэвч 2023 онтой харьцуулахад энэ нь хоёр дахин буурсан үзүүлэлт. Тэгвэл энэ жилийн төлбөрийн тэнцэлд үүсэж болзошгүй гадаад эрсдэлийг та хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн онд Монгол Улсын экспорт 4 хувиар, харин импорт 26 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл, валютын гадагш урсгал өндөр, урсгал тэнцэл маш том алдагдалтай байна. Урсгал тэнцлийн алдагдлын томоохон хэсгийг үйлчилгээний тэнцэл бүрдүүлж байна. Монгол Улс гаднаас үйлчилгээ авч байгаа өр төлбөр буюу алдагдал 3 тэрбум ам.доллар гэж яригдаж байна. Энэ байдал өөрчлөгдөхгүй бол дарамт цааш үргэлжилнэ.
Нөгөө талаас, экспорт нэмэгдэхгүй бол зогсонги байдалд ороод байна. Импортын өсөлт өндөр хэвээрээ хадгалагдвал тэр хэмжээгээр дарамт орж ирнэ. Мөн бизнес идэвхжихгүй байгаа ч бидний хэрэглээ их байгаа учраас импорт орж ирсэн хэвээрээ байна. Энэ оны нэгдүгээр сард л гэхэд, гадагшлах урсгал төлбөр тооцооны зүгээс харахад хасах 500 сая төгрөг гэж харагдаж байна. Оны эхнээс л дарамт өндөр байгааг энэ үзүүлэлт харуулж байна. Үүний эсрэг бид экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. 2025 оны улсын төсөвт нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ гэж төсөөлсөн байна. Өнгөрсөн онд 83 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд түвшинд хүрсэн ч нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үзүүлэлт нь 2024 онд 2023 оноос буурсан харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тоо хэмжээ өссөн ч, үнэ буурсан учраас нийт орлого багассан. Трампын тарифтай холбож үзэхэд, Хятадын эдийн засгийн эрэлт буурсан тохиолдолд нүүрсний үнэд мөн дарамт үүсэхээр байна.

-Засгийн газраас эрчим хүчний үнийг өсгөх шийдвэр гаргаснаар инфляц эрчимжиж, оны эцэст 9 хувьд хүрсэн. Тэгвэл энэ онд инфляц Монголбанкны зорилтот түвшинд байх боломжтой юу?

-Өнгөрсөн оны инфляцын үзүүлэлтийг задалж үзвэл цахилгаан хамгийн их буюу 1.9 нэгж хувийг эзэлж байна. Энэ өсөлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Түүнчлэн инфляцын 30 хувийг бүрдүүлдэг импортын бараа бүтээгдэхүүн нь цөөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааралтай байдаг. Тэрчлэн мах, гурил, сүү улирлын шинжтэй байдгаас гадна дам нөлөөнүүд их орж ирж байна. Иймд инфляц цааш өсөх дарамт их гэж харж байна. Монголбанкны төсөөллөөр энэ онд инфляц хоёр оронтой тоо руу орж болзошгүй. 2025 оны хоёр, гуравдугаар улиралд хамгийн огцом өсөлтүүд гарах магадлалтай. Учир нь одоо байгаа инфляцын суурин дээр инфляцын нөлөөнүүд орж ирнэ гэсэн үг. Монголбанк өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ өөрчлөөгүй ч заавал байлгах нөөцийг 1 нэгж хувиар өсгөсөн. Нэгдүгээр сард мөн хуралдаж, заавал байлгах нөөцийг төгрөгийн хувьд 2 хувь, ам.долларын хувьд мөн 2 хувиар өсгөн мөнгөний бодлогоо хатууруулаад байна. Хэрэв инфляц хоёр оронтой тоо руу орвол бид мэдээж бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно.

-Тэгвэл Засгийн газраас бодлогын хувьд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Хамгийн чухал нь төмөр замын холболтын асуудал байна. Хэдийгээр нүүрсний экспорт 83 сая тоннд хүрсэн ч хүнд даацын автомашинаар зөөж байна. Тиймээс, нэгдүгээрт, тээврийн компаниудын 60 гаруй хувь нь гаднын аж ахуйн нэгж байдаг учир тэдгээр компанид төлж буй тээврийн зардал нь өмнө дурдсан үйлчилгээний алданги үүсэж байгаа юм. Хоёрдугаарт, нүүрсний экспортоо өсгөхийн тулд боомтын хүчин чадлыг сайжруулж, чөлөөтэй орж гарах нөхцөл байдлаар хангах зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Түүнчлэн, аялал жуулчлал дээр 1 тэрбумын хасах баланс үүсдэг. Хэдийгээр бид Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээ авч байгаа ч зөрөөд монголчуудын гадагш хийх аялал нэлээд өндөр түвшинд хүрсэн. Тэтгэвэр, цалин өссөнтэй уялдаад өрхийн орлого сүүлийн хоёр жилд өссөнтэй холбоотой хэрэглээ өндөр байна. Тиймээс зөвхөн уул уурхайн салбар биш, бусад салбараар эдийн засгаа солонгоруулж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний түүхий эдийг илүү ахисан түвшний боловсруулалт хийн гаргаж ирэх, илүү өндөр үнэ цэнээр борлуулах тал дээр анхаарах шаардлагатай байх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 20 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    3 цаг 24 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    3 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    3 цаг 33 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК