Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-7-28
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. 


 

ХОНЬ

Энэ долоо хоногт ажилдаа зөв хэмнэл нэвтрүүлэхэд тохиромжтой. Харилцаанд өөрчлөлт илэрнэ. Хуучин хайрын харилцаа танд ирээдүйдээ итгэлгүй байдал авчирч байгаа бол түүнийг таслахаас бүү ай. Гэр бүлтэй хүмүүс тааламжтай, тайван харилцаатай байхыг хичээ. Ганц бие хүмүүс гэр бүл зохиох талаар бодохыг зөвлөж байна. Буруу шийдвэр гаргавал цаашид ажлын байранд таагүй хандлага гарна. Хамт олонтойгоо хэт хувийн асуудлаа хуваалцах хэрэггүй. Хэт их баярлах, зугаацаж наргиж болохгүй. Шинэ ажил хэргийн холбоо байгуулах талаар эртнээс судалж төлөвлөгөө гарга. Ажил амралт хэрхэн зөв хослуулахаа судлахад тохиромжтой. Долоо хоногийн сүүл рүү аль болох бага ярьж, ихийг хийх хэрэгтэй. Од эрхсийн нөлөөгөөр ажил хэрэгт тодорхойгүй байдал үүснэ. Өөрийн мэдлэг чадварт итгэлгүй байх үед таагүй явдал гарч мэднэ. Бусадтай бүтээлчээр хамтран ажиллах чадвартай байна. Хамтрал түншлэл удаан хугацааны турш үр бүтээлтэй байх болно.

ҮХЭР

Энэ долоо хоногт эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад хойрго хандаж болохгүй. Буруу зуршлаа хаяж, эрүүл амьдрах хэв маягийг мөрдвөл өвдөхөөс сэргийлж чадна. Гэр бүлийн маргаан асуудал санаснаас төвөгтэй байж магадгүй. Гэхдээ танд өөрийн гаргасан алдаагаа засах боломж олдоно. Дуусгалгүй орхисон ажлуудаа гүйцээж хийхийг хичээ. Харин ямар нэгэн шинэ ажил, төсөл эхлүүлэхээсээ татгалз. Ажил хэрэгт санал зөрснөөс болж нэлээд төвөг учирна. Мэргэжлийн чиглэлээр шийдвэр гаргахдаа сонор сэрэмжтэй бай. Амжилт олох боломжгүй гэж тооцож байсан ажлаа барьж авахаас татгалз. Санаа бодлоо бүгдийг гүйцэлдүүлэх гэж хэт хичээх хэрэггүй. Санаандгүй байдлаар мөнгөн зарлага гарах бололтой. Бүх зүйлд бэлэн бай. Сэтгэл санаа тогтворгүй байгаа үед бусдын урхинд амархан орох магадлалтай. Өөртөө л итгэ. Ойр дотнын болон хайртай хүмүүсийн харилцаа сайн байна. Хувийн амьдралаасаа ташаал ав. Бусдад бэлэг өгөх, буяны үйлсэд оролцох зэрэгт сайн үе.

ИХЭР

Энэ долоо хоногт ур чадвараа мэдрүүлэх боломж болон ажил мэргэжлийн амжилт нь албан тушаал дэвших асуудалд таатай нөлөөлнө. Гэхдээ санал зөрөлдөөн ч үүсэх магадлалтай. Та ямар нэгэн худал амлалт, хууран мэхлэгчдийн нөлөөнд автаж болзошгүй. Бага зэрэг сүсэг бишрэл илүүдэхгүй. Хэцүү байсан ч урсгалаар нь бүгдийг оромдож цаг нөхцөөж болохгүй. Тэгвэл олдсон боломжоо алдана. Олон хүнтэй харьцах ажилтай хүнд шинэ төсөл төлөвлөгөө нь сэтгэлд нийцнэ. Бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч хүмүүс зөв мэдээллийг дагавал амжилттай байна. Амьдралын бүхий л хүчин зүйлийг хяналтдаа авч чадна гэж өөрийгөө хэт өндөр үнэлэх хэрэггүй. Бүх зүйл аяндаа сайн сайхан болно гэж бодох хэрэгтэй. Таагүй нөхцөл байдлыг эцэс болгох нь таны сэтгэл санааг өндөрт өргөнө. Гэр ахуйн засч сэлбэх зэрэг ажил хийхэд сайн үе байна. Найз нөхдийн хамт эсвэл ганцаар байх эсэхээ сонгох шаардлага гарна. Бусдын санал бодлыг үгүйсгэх, өөрийнхөө зөв гэж батлахыг оролдох бололтой. Хэт бардам зангаа аль болох хязгаарла.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт холбоо харилцаандаа шударга хандах хэрэгтэй болно. Шинэ төсөл боловсруулах бол мэргэжлийн хүний зөвлөгөөг авах нь тохиромжтой. Төлөвлөгөө хэрэгжихийн тулд өөртэйгөө сайн ажиллах хэрэгтэй. Хий хоосон хүсэл мөрөөдлөө хэт их бодохоос зайлсхий. Аливаад өөрийн үзэл бодлоор хандах гээд дутагдлаа ил гаргаж харуулж магадгүй. Ажил хэрэгт үнэт цаг, сайхан боломжийг дэмий бүү алд. Архаг хууч өвчин хөдлөх, амьсгалын замын эрхтэн өвчилж болзошгүй байна. Ажлын ачаалал хэтрэхээс болж эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Аж ахуйн асуудлаа шийдэж чадна. Бизнес амжилттай байна. Үр бүтээл гаргахад тохиромжтой цаг. Хуучны танилууд болон найзтайгаа харилцаа холбоогоо сэргээх бололтой. Хайртай хосууд зөрчилдөх юм бол дотоод сэтгэлээ хэрхэн илэрхийлж ойлгуулахаа мэдэхгүй байх талтай. Цагийг хайртай хүнтэйгээ романтик орчинд өнгөрүүлэхийг хичээ. Хайрын харьцаагаа сайн байлгаж, сэтгэлийн дэмжлэг ав. Өмнөх хайр сэтгэлийн холбооны дурсамж сайхан санагдаж магадгүй.

АРСЛАН

Энэ долоо хоногт ихэнх хүмүүсийн хайр сэтгэлийн романтик харьцаа өөрчлөгдөж магадгүй. Харилцаа гүнзгийрч дотносохын тулд илүү уян хатан байх хэрэгтэй. Хосууд хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх ямар нэг арга санаачил. Эрүүл мэндээ анхаар. Янз бүрийн эрүүлжүүлэх арга хэмжээг авч, өөртөө анхаарал тавь. Од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж хий хоосон зүйлийн араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Уран бүтээл туурвихад таатай үе. Таны гаргасан аливаа санал санаачилга сайн дэмжигдэнэ. Харилцаа холбоо тогтоох тал дээр тааламжтай байх болно. Хуучны танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Хүндрэлтэй байгаа ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдэнэ. Харин гаргах зардлаа танах шаардлага байгаа тул үүнд ихээхэн цагийг зарцуулна.

ОХИН

Энэ долоо хоногт оюун ухааны түвшин, дур татам байдал өндөр байна. Эргэн тойрныхоо хүмүүст эерэг нөлөө үзүүлнэ. Зөв хүсэл тэмүүлэл нь ажил хэрэг болон хайрын харилцаанд амжилт авч ирнэ. Танилын болон хамтын ажиллагааны хүрээллээ бэхжүүл. Найз нөхдийн харилцаанд асуудал гарна. Бүрэн дүүрэн ойлголцож чадахгүй байх. Энэ үед хэрвээ өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Ажил дээр гарсан өөрчлөлт шинэ боломж нээснээр цаашид урт хугацааны туршид таны байр суурь өсөх боломжтой. Бүтээлч идэвх, шинийг сэдэх ур чадвар нэмэгдэх болно. Санхүүгийн бүх асуудалд гаргасан төлөвлөгөөнөөсөө хазайж болохгүй. Хайнга зан эсвэл сэтгэл хөдлөл зэргээ оюун ухаанаараа залах хэрэгтэй байж мэднэ. Таны итгэлтэй хүн санаа бодлыг тань сонсолгүй, өөрийнхөөрөө зүтгэж мэднэ. Биеийн хүчний ажил хийхээс зайлсхий. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Биеэ чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хий. Таны илэн далангүй, энгийн байдал асуудлыг амжилттай даван гарахад тусална. Хамгийн гол нь та сэтгэл зүйн хувьд уян хатан байх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт таны ажил хэрэг болоод хувийн хэрэгцээнд ихээхэн зардал шаардана. Амгалан тайван байхгүй бол гэнэтийн хямрал эрүүл мэндийг муутгах магадлалтай. Хэрвээ халдварт өвчин тусвал яаран шийдвэр гаргалгүй, сайн судалж зөв эмчилснээр аажмаар эдгэнэ. Зарим таагүй явдал таны ажилд огт хамаагүй болохоор харьцангуй тайван байж болно. Та шинэ нээлт хийх чадвартай байна. Өөрийн бүтээн туурвих ур чадвараа нээнэ. Амжилтад хүрэхийн тулд цаг ямагт урагш тэмүүл. Түүнд хүрэх зам тийм ч хялбар биш гэдгийг мартаж болохгүй. Бусад хүмүүс таны авьяас чадварыг шагшин гайхна. Гэхдээ сайшаал магтаалд хамаагүй хөөрч болохгүй. Бичиг баримт цэгцлэх, гарын үсэг зурах ажилтай холбоотой хүмүүс үйл ажиллагааныхаа утга учир, үр дүнг сайн тооцоол. Долоо хоногийн сүүл рүү бусдын үйлдэлд таарсан хариу барихгүй бол хэн нэгнээс хараат байдалд орно. Өөрийгөө зөв илэрхийл. Зан ааш тань муудаж магадгүй байна.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт олсон орлогоо урсгал зардалдаа л зарцуулах бололтой. Өр зээлээ төлөх шаардлага гарч мэднэ. Санамсаргүй үйл ажиллагаанд өртвөл таны ажилд төвөг л удна. Ажил хэргээ урьдын төлөвлөснөөр явуулахыг хичээ. Хамт олны дундаас зарим нэг үйл ойлгогдох байдал илрэх боловч та бусдад итгэж болно. Гэхдээ бусдад биелэгдэшгүй амлалт бүү өг. Эргэн тойрныхондоо шударга хандаж, асуудлыг бүү бөөрөнхийл. Яриа хэлэлцээр болон хийх гэж буй зүйлдээ нь анхаарлаа сайн хандуул. Олон хүмүүстэй харилцаа холбоо тогтоох магадлалтай. Өөрийгөө хөгжүүлэх боломжоо хэрхэн ашиглахаас хамаарч дотоод нөөц бололцоогоо өдөөж чадна. Зарим үед ганцаараа байж, амьдралд чинь чухал нөлөө, өөрчлөлт өгдөг зүйлийг судал. Энэ үед та санамсаргүй зүйлээс шинэ нээлт хийх ур чадвартай байна. Хайртай хүнтэйгээ болзоход тааламжтай. Шинэхэн харилцаа цаашид улам гүнзгийрч бат бөх болох магадлалтай.

НУМ

Энэ долоо хоногт зарим нөхцөл байдлыг харгалзан үзэж чухал арга хэмжээнүүдийг хойшлуул. Уян хатан бай. Бусдын хандлагаас болгоомжил. Өөрийн сул талыг сайн хянавал хувийн амьдралд хүндрэл гарахгүй. Муу хүмүүсийн арга мэхэнд автахаас болгоомжил. Аз турших арилжаа наймаа бүү хий. Уран бүтээлийн хувьд азтай байх болно. Зарим нөхцөл байдалд жинхэнэ ёсоор үлгэрийн мэт байж ч магадгүй юм. Гэхдээ та өөрийн үүргийг амжилттай гүйцээсэн тохиолдолд л энэ бүхэн утга учиртай байх юм. Гэр бүлийн харьцаанд харилцан итгэлгүй байдал муу үр дагавар авч ирнэ. Хуучин харилцаанаас болж үл ойлголцох гарахаас болгоомжил. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Эмх замбараагүй байдал сайнаар төгсөх боловч таныг зорилгоос тань хөндийрүүлж, ажил хэргийг зогсонги байдалд оруулна. Түр зуур аргацаасан арга хэмжээ хожим төвөг уддагийг та ойлгоно. Ажил хэрэг ердийн байдлаас ер бусын огцом өөрчлөлт рүү шилжинэ. Та энэ бүхэнд бэлэн байж, тайван хүлээж ав. Гэнэтийн асуудалд санаа зоволгүй, ямар ч нөхцөл байдалтай зохицох үе.

МАТАР

Энэ долоо хоногт таны амьдралд маш том байр суурь эзлэх хүнтэй учирч болзошгүй. Янаг амрагийн харилцаа илүү найдвартай бөгөөд тогтвортой байж чадна. Хэрэв та амьдралын нөхцөлөө сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж амжаагүй байгаа бол одоо үүнийг хийхэд таатай цаг нь болжээ. Орлого мөнгө олох шинэ санаа олно. Гарах эрсдэл, олох ашгийг талаар сайн судалгаа хийж, зөв сонголт хийвэл амжилт олох магадлалтай. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэхэд таатай үе. Итгэлтэй найз нөхдийнхөө тус дэмийг ашигла.Ганцхан болгоомжгүй үг гамшиг тарьж болохыг санаарай. Долоо хоногийн сүүл рүү эргэн тойрондоо таагүй харьцаа бүү үүсгэ. Таны зөв үйлдлийг шүүмжилсэн ч хариуг нь өгөх гэж яарах хэрэггүй. Өөрийн санаа бодлоо бүү тулга. Амьдралд аз жаргал бий болгох үйл явдал болно. Мэдлэг боловсролоо шинэчлэхэд анхаар. Ухаалаг бөгөөд өндөр боловсролтой найз нөхөдтэйгээ уулз. Илэн далангүй ярилцаж, шинэлэг хөгжил дэвшлийн талаар өөртөө баримжаа олж ав. Хайр сэтгэлийн харилцаанд гарсан ан цав таныг хэвийн бус байдалд оруулна.

ХУМХ

Энэ долоо хоногт ажил хэрэг шийдэмгий үйлдэл хийхийг шаардана. Харин эрх мэдэлтэй хүмүүстэй харьцах бол болгоомжтой бай. Нөлөө бүхий хүнтэй харьцах харилцаа таны хувьд чухал байна. Элдэв будилаан, ов зальтай тулгарах боловч од эрхсийн нөлөөгөөр байдал эргээд хэвэндээ удахгүй орох байх. Алсын хараатай байж, амьдралын асуудлаа зөв зохицуул. Тооцоотой бай. Өөрт байгаа мэдээллээ эмхэлж цэгцлэн системчил. Үлгэр жишээ болохуйц амжилттай хүмүүсээс үргэлж суралцахыг хичээ. Сонирхолтой мэдээлэл олж авах боломж гарна. Арилжаа наймаа бүтэмжтэй байж, хүссэн үр дүнг өгнө. Аливаа саналыг ойрын үед хүлээж авах талаар сайн бодож үз. Зөвхөн өнөөдрийн олз бус ирээдүйн өсөлт дэвшилтэд анхаарлаа хандуул. Өөрийн гол зорилго чиглэлээ тодорхойл. Боломжийн хэмжээнд санхүүгийн байдлаа дээшлүүлэх магадлалтай.

ЗАГАС

Энэ долоо хоногт од эрхэс ихэнх хандлагыг бүрхэг байлгах бололтой. Албан тушаалын байдал өөрчлөгдөх магадлалтай. Энэ нь танд таалагдахгүй байж болзошгүй. Үүнээс болж хамт олон болон дарга удирдлагатайгаа сөргөлдөнө. Өөрийн байр сууриа шийдвэртэй хамгаал. Төр захиргааны байгууллагад хандахад амжилттай бус. Тэр тусмаа бичиг баримттай холбоотой асуудлуудад хөндлөнгөөс тусламж авч чадахгүй. Шинэ ажил бүү эхэл. Чухал шийдвэр бүү гарга. Гэрээ хэлэлцээр байгуулахаас өмнө бичиг баримтаа сайн цэгцэл. Гэхдээ олон ажил зэрэг барьж авахад таагүй байна. Зарим асуудлаар хүмүүстэй муудалцах магадлалтай. Энэ нь таны ажил хэрэгт саад болно. Иймд ялихгүй зүйлст бүү санаа зов. Уян хатан байгаарай. Цаг зав гарган найз нөхөдтэйгээ уулзаж хөгжилдөх эсвэл ажил хэргийн түнштэйгээ сайхан ярилцахад тохиромжтой. Хууч өвчтэй хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтнээ гаднын хортой нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Сэтгэл санаа ч эмзэг байх бөгөөд найз нөхөдтэйгээ харилан итгэлцлийн яриаг илэн далангүй өрнүүл.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 20 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    3 цаг 24 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    3 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    3 цаг 33 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК