Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

2025-8-04
0
ЖИРГЭХ

Цагдаагийн албаны тухай хуульд “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна” гэсэн заалт бий. Энэ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 25/38 дугаартай тогтоолоор Иргэний зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлан үйл ажиллагаа явуулж байна.

Иргэний зөвлөлийн гишүүдийн эрх зүйн байдлыг “Цагдаагийн албаны тухай” хуулийн 62 дугаар зүйл, Иргэний зөвлөлийн дүрмээр тус тус зохицуулсан байдаг. Иргэний зөвлөл нь “Цагдаагийн албаны тухай” хуулийн 62 дугаар зүйлийн хүрээнд хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэйгээр ажилладаг.

Иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа:

  1. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Олон нийтийн цагдаагийн 2025 оны эхний хагас жилийн тайлан, дүн мэдээ нэгтгэлтэй танилцан энэ оны эхний хагас жилийн цалин урамшууллыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлүүлэхээр уламжлан ажиллаж байна.
  2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны жилийн эцсийн тайлангийн хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагуудын 2024 оны жилийн эцсийн тайлангийн нэгтгэсэн тайлангуудыг хүлээн авч зөвлөлийн гишүүд танилцсан бөгөөд Цагдаагийн байгууллагын өнгөрсөн оны үйл ажиллагааны талаар санал солилцож, 2025 онд үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх болон шинээр хийх ажлуудын саналыг солилцлоо.
  3. Иргэний зөвлөл нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, удирдлагууд, тэдгээрийн харъяа дүүргийн дарга, удирдлагуудтай уулзсан бөгөөд тэдний үйл ажиллагаа, нөхцөл байдлыг бодитоор харах зорилготой юм. Уулзалтын үр дүнд засаж сайжруулах, олон нийтийн цагдаагийн нийгмийн асуудал, хангамж, цалин хөлсний мэдээлэлтэй танилцах, цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлийг тодорхойлохыг зорьж, саналыг хэлэлцэн Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай 4 чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Үүний хүрээнд:
    • Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хэрэг бүртгэгч нарын орон тоо энэ онд нэмэгдсэнтэй холбоотойгоор 25 ш компьютер, 1 ш принтерийг шийдвэрлэж өгсөн.
    • Алба хаагчдийг түрээслээд өмчлөх, орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулах зэрэг нийгэм, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.
    • Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрхийг хангах чиглэлээр тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах Хуулийн байгууллагатай хамтарсан судалгааны баг ажиллуулахаар төлөвлөж байна.
  1. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар Олон нийтийн цагдаа нарын энэ оны I улирлын ажлын тайлангийн хурлыг 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд 141 олон нийтийн цагдаа оролцож, НЦУГ-ын НХЖХОНАБХХ-н дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн улирлын ажлын тайланг танилцуулж, ажлын чанар, үр дүн, иргэдтэй зөв боловсон харилцах, хариуцсан хорооны нутаг дэвсгэрт эргүүлийг үр дүнтэй хийх, ажлын тайлан, дүн мэдээг бодитоор чанартай өгч байх талаар үүрэг чиглэл өгсөн. Тус хуралд оролцож НИТХ-ын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох" тухай 25/38 дугаар тогтоолоор томилогдсон Иргэний зөвлөлийн дарга, гишүүдийг танилцуулсан. Иргэний зөвлөл нь 2025 онд Цагдаагийн байгууллага болон хороо, нэгжид очиж ажиллах, иргэдтэй уулзалт, ярилцлага хийх, Олон нийтийн цагдаа нарын үйл ажиллагааг ажлын байран дээр нь танилцаж, үүрэг гүйцэтгэлтэд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллах тухай мэдээллийг өгч ажиллалаа.
  2. Хүний эрхийн үндэсний комиссоос 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн хурлын танхимд зохион байгуулсан “Хүний эрхэд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгт Нийслэлийн иргэний зөвлөлийн дарга Т.Мөнхнасан, зөвлөлийн гишүүд, Ажлын албаны ажилтан нар оролцсон. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) зохион байгуулж, Монгол Улсын Их Хурал, Үндэсний Статистикийн хороо, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд уг хэлэлцүүлгийн зорилго нь Цагдаагийн байгууллагын хүний эрхэд суурилсан үйл ажиллагааны өнөөгийн байдал, олон нийтийн хандлага, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, цагдаагийн алба хаагчийн сургалтын бодлого, хөтөлбөрийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулсан.
  3. Нийслэлийн иргэний зөвлөлийн гишүүд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Багануур, Багахангай, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцаж, 2025 оны нэгдүгээр улирлын товч тайланг сонсож, Замын цагдаа, хорооны Хэсгийн байцаагч, цагдаа, Олон нийтийн цагдаа нартай уулзаж, санал, хүсэлтийг сонсох, нөхцөл байдалтай танилцах уулзалтуудыг зохион байгууллаа.
  4. Аялал жуулчлалын улиралд гадаадын жуулчид Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт ихээр аялж байгаатай холбогдуулан ярианы орчуулагч төхөөрөмж 5 ширхэгийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө.
  5. Нийслэлийн 9 дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаа, тайлантай танилцах, Замын цагдаа, хорооны Хэсгийн байцаагч, цагдаа, Олон нийтийн цагдаа нартай уулзаж, санал хүсэлтийг сонсох, нөхцөл байдалтай танилцах уулзалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    52 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 19 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    1 цаг 27 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    1 цаг 50 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    1 цаг 54 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    2 цаг 7 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    2 цаг 12 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    2 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 31 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    2 цаг 31 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    2 цаг 34 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 1 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    23 цаг 45 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    23 цаг 51 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК