Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв

2025-8-24
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Ажлын хэсгээс “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд оролцогч талуудын хамтын ажиллагааг зураглах” туршлага судлах уулзалтыг энэ долоо хоногт (2025.08.23)зохион байгууллаа. “Хүн төвт” эрх зүйн орчинг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд УИХ-ын даргаас захирамжлан хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөлөл, хүний эрхийн идэвхтэн, судлаачдыг оролцуулсан хоёр өдрийн арга хэмжээг чиглүүлэн явуулсан юм.

Уулзалтаар Монгол Улс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульдаа дунд хугацааны хөгжлийн баримт бичгийг 10 жилээр төлөвлөн урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот хөтөлбөртэй байна гэж заасныг үндэслэн хүний хөгжлийн хөтөлбөр Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг боловсруулах хэрэгцээ бий хэмээн талууд санал нэгтэй байгааг онцолж байв. Учир нь үндэсний хөтөлбөрийг 2003 онд хугацаа заахгүй баталж, өдгөө 22 дахь жилдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч орчин цагийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй, хэт ерөнхий заалтуудтай, тунхагийн шинжтэй, хариуцлага тооцох боломжгүй зэрэг олон сул талтай гэж хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, судлаачид шүүмжиллээ. Судалгаа, дүн шинжилгээний дүгнэлт, дүнгүүд ч ийм гарсан гэдгийг УИХ-ын Ажлын хэсгийн ахлагчид танилцуулсан. Нэгэнтээ хэрэгцээ шаардлагад нийцэхээ больсон үндэсний хөтөлбөрийг шинэчилж, II хөтөлбөрийг боловсруулахын тулд судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн шинжлэх ухаанчаар хандах, ямар эх сурвалжуудыг эх үндэс болгох, 10 жилийн дараах хүний эрхийн нөхцөл байдлыг төсөөлөх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, тусгах санал, санаачлага зэргийг уулзалтын эхний өдөр талууд хэлэлцсэн бол хоёр дахь өдрийн сэдэв нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, оролцооны зураглал, хүний эрхийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн бусад улсын туршлага зэрэг асуудал байв. 

Уулзалт бүхэлдээ “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага”, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг урт хугацааны бодлоготой уялдуулах нь”, “Оролцоонд суурилсан хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хянах механизм”, “Оролцогч талуудын шинжилгээ, оролцооны зураглал гаргах” гэсэн дөрвөн хэсгээс бүрдлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хүний эрхийг хангах үндэсний IIхөтөлбөрт өнөөдөр Монгол хүнд тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар, оновчтой харж, тодорхойлох шаардлагатай. Хүний эрх өргөн цар хүрээтэй хэдий ч энэ хөтөлбөрт нэн шаардлагатай, тэргүүлэх чиглэлүүдийг түлхүү тусгаж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос эхний хувилбарыг 7 бүлэг, 33 зорилготой, 170 гаруй арга хэмжээтэйгээр боловсруулж, 9 аймаг, таван бүсэд хэлэлцүүлээд 2000 орчим хүний саналыг тусган харьяалах яаманд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан учраас хүний эрхийн үндэсний байгууллагын зүгээс хүлээлт өндөр байгаа хэмээв.

Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал, Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр бол Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн чухал баримт бичиг болох учиртай. Хэн нэгэн эрх мэдэлтнээс үл хамааран уг хөтөлбөр хэрэгжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд төсөлд багагүй цаг хугацааг зарцуулж байна. Иргэд, олон нийтийн оролцоо нэн чухал. Олонхын санал, оролцоог хангасан тохиолдолд хэрэгжих нь дамжиггүй. Мөн төслийг хэлэлцүүлэх явцдаа хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр хөгжлийн баримт бичгийн хувьд анхдагч манлайлагч нь болж, сайн жишиг тогтоохыг зорьж ажиллаж байна гэсэн юм. 

Уулзалтын үеэр ахмад настны эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, нийгмийн орхигдсон бүлгүүдийн асуудлыг хөтөлбөрт тусгах саналыг хүний эрхийн активист Д.Амарсанаа гаргасан бол “Хил хязгааргүй алхам” ТББ-ын эрхзүйч Ц.Саранмандах, малчдын эрхийн асуудлыг хөндөхдөө нийтлэг ойлголтоор хандах бус бүсчилсэн байдлаар, нарийвчилсан статистик, судалгаа мэдээлэлд үндэслэх хэрэгтэй. Хэт ерөнхий ойлголтоор хандаж ирсэн нь учир дутагдалтай. Үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний онцлог байдал, өв соёлоо харгалздаг байгаасай гэж, Монголын Хуульчдын холбооны Судалгааны төвийн эрхлэгч, судлаач Г.Оюунболд, хүний эрхийн зөрчлийн дийлэнх нь нийтийн албанаас хамааралтайг судалгааны дүн харуулдаг. Тухайлбал, цагдаагийн байгууллага дахь ажлын гүйцэтгэлийг дүгнэдэг арга барилыг өөрчлөх, ДХИС-ийн ахлах багш Э.Өнөболд, үндэсний хөтөлбөр нь манай улсын ирэх 10 жилийн хөгжлийн бодлогыг тусгасан томоохон баримт бичиг болох тул хүний эрхийн үндэсний механизмыг үр дүнтэй ажиллуулах, боловсрол, хандлага өөрчлөх сургалтыг түлхүү тусгах, хүний эрхийн салбарт төсөв санхүүг хангалттай хуваарилах, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Төр, иргэний нийгэм уялдаатай ажиллаж байж үндэсний хөтөлбөрийг боловсруулж, баталж, хэрэгжүүлэх ёстой, Хүний эрхийн идэвхтэн, зөвлөх Б.Хишигсайхан, өмнөх хөтөлбөрт хэт ерөнхий тусгагдсан хүний эрхийн асуудлыг илүү ухаалгаар тусгаж, хэмжигдэхүйц, цаг хугацаатай, бодитой, буух эзэнтэй тусгаж өгвөл үндэсний хөтөлбөр хэрэгжих боломжтой. Оролцооны амин чухал зүйл болох мэдлэг, мэдээллийг иргэдэд нээлттэй болгох зэрэг саналыг хэлэв. Хууль, дотоод хэргийн яамны төлөөлөл Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа олон нийтийн оролцоонд тулгуурласан, нээлттэй, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, шинжээч, экспертүүдийг түлхүү оролцуулж, ялангуяа УИХ Ажлын хэсэг байгуулж, бодит асуудлаа хэлэлцсэн нь ач холбогдолтойг олзуурхаж байна гэв.

Ийнхүү оролцогч талууд хоёр өдрийн турш оролцооны арга зам, зураглалыг төлөвлөж, эцэстээ хүний эрхийг хэт ерөнхийлөн томъёолж, ойлгодог байдлыг халах, иргэд, олон нийтийн оролцоо гэдэгт танхимд бөөгнүүлж суулгаад асуулт, хариулж төдийхнөөр аргацаадаг хэвшмэл ойлголтыг жинхэнэ буюу иргэний хяналтыг бий болгох, нийтэд хамааралтай шийдвэр гаргахад нөлөөлөх, өөрсдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломж, нөхцлөөр хангахад хамтарч ажиллахаар боллоо. Уулзалтын үр дүнд оролцооны зураглал гаргав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    1 цаг 15 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    2 цаг 11 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    2 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 33 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 39 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    20 цаг 43 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    20 цаг 49 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 52 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК