Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна

2025-8-28
0
ЖИРГЭХ

Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж мал аж ахуйг бүхэлд нь кластер байдлаар хөгжүүлэх, Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана гэж 15 жил яригдсан Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк гэх том төслийн гацаа арилж бүр бүтээн байгуулалт эхлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн Гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмартай ярилцлаа.


-Төслийн бүтээн байгуулалтын ажил одоо ямар шатандаа явж байна вэ?

-Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулах тухай асуудал 15 жилийн өмнө, 2009 оноос анх яригдаж эхэлсэн. Төслийг малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягддаггүйгээр үйлдвэрийн процессд оруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулсан. Монголын малын гаралтай бүтээгдэхүүнийг зөвхөн түүхий эдээр экспортлох биш, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой. Манай эмээлтийн төсөл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 МЕГА төслийн нэгээр нэрлэгдэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр суурь дэд бүтцийн эхний ээлжийн хөрөнгө оруулалтаа батлуулсан. энэ том бүтээн байгуулалт эхлэхэд, арьс ширний үйлдвэрүүд нүүн шилжихэд хамгийн чухал нь дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн гэрээний дагуу асуудал. Бид Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (фидик)-ны EPC-F гэрээний нөхцөлтэй тендерийг НХААГ-аас зарлаж, гүйцэтгэгчээр “Хуа Зи Технологи” ХХК болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК-ийн түншлэл шалгарсан. Шалгарсан компаний төлөөллүүдтэй Нийслэлийн засаг даргын 1-р орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээр хийж, гэрээгээ байгууллаа. Ингэснээр Олон жилийн хүлээлтийн дараа өнөөдөр төсөл бодит ажил болж, суурь дэд бүтцийн барилга угсралтын ажил эхэлнэ гэж ойлгож болно.

-Арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой нүүлгэн шилжүүлэх ажил хэрхэн явагдах вэ?

Бид дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажил хугацаа алдахааргүй давхар явагдах боломжийг бүрдүүлсэн. Арьс ширний үйлдвэрүүд бүхэлдээ одоогийн байгаа тэлэх боломжгүй болсон суурьшлын бүсээс гарч Эмээлт паркт нүүн шилжинэ гэдгээ 100 хувь илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд Эмээлтийн парктай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, ТЭЗҮ-ээ боловсруулж, газар ашиглах болон нэгжийн гэрээ байгуулж одоогоор шинэ үйлдвэрүүдийнхээ зураг төслөө хийж байгаа.

Суурь дэд бүтэц хийгдэхтэй зэрэгцээд олон жил яригдсан арьс ширний үйлдвэрүүд паркт нүүх ажил зэрэг эхэлнэ. Үйлдвэрүүд нэгдсэн нэг паркт шилжиж төвлөрснөөр бизнесийн үйл ажиллагаа нь өргөжиж, байгальд ээлтэй орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлж Монгол арьс шир, савхин бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх боломж нээгдэнэ.

Мөн бид бас үйлдвэрүүд нүүхтэй холбогдуулан одоогийн байгаа ХУД-ийн 20-р хороо буюу арьс ширний бүсийг дахин төлөвлөж иргэдэд ээлтэй  ногоон байгууламж, сургууль цэцэрлэг бүхий “20 минутын хот”-ыг бий болгохоор төлөвлөлтийг боловсруулж дуусч байна. Тухайлбал хамгийн гүн бохирдолтой Харгиа цэвэрлэх байгууламж орчмын хөрсний бохирдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байхаар хот төлөвлөлтийг хийсэн. Үйлдвэрүүд нүүж шилжсэний дараа тухайн тэр орчмын өмхий үнэр бүрэн арилах нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

-Энэхүү парк зөвхөн арьс ширтэй ажиллах уу?

-Үгүй ээ. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь зөвхөн арьс ширээр хязгаарлагдахгүй, олон бүсүүдтэй. Мал аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл юм. Энд мал төхөөрөх, мах боловсруулах, ноос, ноолуур, арьс шир болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүд тус тусдаа төлөвлөгдсөн харилцан уялдаа холбоотой ажиллах юм.

Тодруулбал, махыг олон улсын стандартын дагуу төхөөрч, боловсруулсны дараа гарах дайварыг тусгай үйлдвэрт шилжүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ноос, ноолуурыг ангилан боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлнэ. Малын гаралтай аливаа түүхий эд, дайвар бүтээгдэхүүн бүрийг бүрэн ашиглаж, хаягдалгүй үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байна.

-Төслийн хүчин чадал болон эдийн засгийн ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?

-Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийн гадаад дотоодын мэргэжлийн байгууллагууд нарийвчлан судалж үзээд жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай. Энэ нь Монгол Улсын нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах боломж гэсэн үг. 5600 ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтаа 6.7 жилийн дотор нөхөж, 1.72 их наяд төгрөгийн орлого, 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлнэ.

-Мэдээж энэ том бүтээн байгуулалт цогцоор бий болоход ахин хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг нэлээн хэрэг болох байх?

Тэгэлгүй яахав. Эмээлт паркийг байгуулах, арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг хаядаг биш нэмүү өртөг шингээдэг болох тухай олон жил ярьж ирсэн ч ажил хэрэг болж чадаагүй гол шалтгаан нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтанд шаардлагатай төсвийг энэ олон жилийн хугацаанд шийдвэрлэж чадаагүйтэй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд бид суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулан батлуулж, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгийн хороо, МУЗГ, ХХААХҮЯ, НИТХ, Нийслэлийн засаг даргын зөвлөл гээд бүхий л шатанд төслийн ач холбогдлыг танилцуулан, Эмээлт эко аж үйлдвэрийн парк маань өнгөрсөн онд Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.

Цаашид паркийн үйл ажиллагаанд УИХ, ЗГ, салбарын яамдын дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй. Инженерийн шугам сүлжээ болон авто зам, үерийн байгууламжинд шаардлагатай 275,9 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд арьс ширний үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэлтэд шаардлагатай хөрөнгийн зээл, ААН-үүдийн үйлдвэрийн барилга, орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд гааль татварын хөнгөлөлт чөлөөлөлт, нийгмийн даатгал зэрэг төрийн зүгээс олон дэмжлэг шаардлагатай болохоор байгаа юм

-Эцэст нь, энэ төсөл Монгол Улсад ямар боломж нээж байна вэ?

-Нэгдүгээрт, нийслэлийн суурьшлын бүсээс арьс ширний үйлдвэрүүдийг гаргаж, нүүлгэн шилжүүлж паркт байршуулна.

Энэ нь арьс ширний салбарт шинэ сэргэлт болно. Хоёрдугаарт, малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд “Монгол брэнд”-ээр гаргах шинэ эхлэл болно. Гуравдугаарт, ажлын байр, татварын орлого нэмэгдэж, бүс нутгийн эдийн засагт чухал түлхэц өгнө.

Энэ төслийг зөвхөн үйлдвэрийн парк бус, Монголын эдийн засгийн шинэ загвар гэж үзэж байна. Түүнээс гадна Аргалант эмээлт Дагуул хотын эдийн засгийн томоохон суурь болж өгөх ач холбогдол бүхий томоохон төсөл юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Малчин (202.9.47.41)
    Бидний эрин үе эхэллээ
    2025 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    1 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 26 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 47 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 50 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 57 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 0 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК