Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Баяраа:“Zone X” төслийг дэлхийн алдарт реппер Fat Joe-оор эхлүүлж байна

2025-9-02
0
ЖИРГЭХ

Дэлхийн алдарт реппер Fat Joe есдүгээр сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ. АНУ-аас Монгол Улсад хүрэлцэн ирж байсан уран бүтээлчдээс хамгийн томд тооцогдох уран бүтээлчийг эх орондоо урьсан “Blink Soft” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Баяраатай ярилцлаа.


-Та бүхнийг дэлхийн алдарт реппер Fat Joe-д Монгол Улсад хүрэлцэн ирж, тоглолт хийх хүсэлт тавихад яаж хүлээж авсан бэ. Түүний сэтгэгдлээс хувцаалцъя?

-Реппер маань бидний саналыг таатай хүлээн авч, Монгол Улсад тоглолтоо хийх болсондоо баяртай буйгаа илэрхийлсэн. Хүсэлтийг маань хүлээн авч, зөвшөөрсөнд бид ч мөн талархаж байгаа. Түүнийг зөвшөөрөхөд Монгол Улсын үүх түүх, өв соёл тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу. Энэ тухайгаа өөрөө ч бас дурдаж байсан. Гаднын улс орнуудын уран бүтээлчийг эх орондоо урихад заавал агентлагаар дамжуулж хүсэлт тавих ёстой байдаг. Бид энэхүү жишгээр агентлагт хандаж, хүсэлтээ дамжуулж, өдгөө амжилттай бүтлээ.

Бид “Zone X” төслөө хоёр жилийн өмнө эхлүүлж, улмаар гаднын алдартай уран бүтээлчдийг эх орондоо урих ажлыг тууштай хөөцөлдсөн. Гэсэн хэдий ч анх төлөвлөж байсан хүмүүс маань татгалзсан хариу өгсөн. Ер нь бол гаднын нэр хүндтэй уран бүтээлчид зөвхөн Монгол Улсад ирж тоглолтоо хийх боломж тэр бүх олдохгүй юм билээ. Үнэ ханш тохирохгүй эсвэл цөөхөн хүн амтай учраас үзэгчдийн тоо бага байх болов уу гэх мэт шалтгаанаар татгалздаг. Харин энэ удаад биднийг холбож буй агентлаг маань Fat Joe-д Хятад, Япон ч юм уу ойролцоох улс оронд мөн тоглолт хийх эрх авч өгч байж манай улсад ирэх боломжийг бүрдүүлсэн.

-Репперийн зүгээс та бүхэнд ямар шаардлагуудыг тавьсан бэ?

-Реппер Fat Joe “Миний дууг сонсдог, миний фенүүд байгаа юу” гэж хамгийн түрүүнд асуусан байсан. Бид тооцоолол, төлөвлөгөөгөө тодорхой танилцуулсан. Түүний менежерийн багийнхан хэдэн ширхэг тасалбарыг хэдэн төгрөгөөр борлуулах, тоглолт гадна талбайд уу эсвэл дотор зааланд болох уу, тайз, өсгөгч нь ямар байх вэ, тухайн өдрийн цаг агаар гээд бүх зүйлийг нарийн лавлаж асууж байсан. Бид цаад талаас тавьж буй бүх шаардлагад нийцүүлэх үүрэгтэй.

-Тоглолтод Монголын талаас ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Хип хоп чиглэлээр уран бүтээл хийдэг Цэцэ, Vanquish, Гинжин нар оролцоно. Монгол дуучдаа дэлхий дахинд таниулах хүсэл зорилготойгоор зочин артистаар урьж оролцуулж байгаа. Энэхүү тоглолтыг “Zone X” төслийн хүрээнд зохион байгуулж буй учраас реппер Fat Joe маань ч гэсэн өөрөө зочин артист гэж хэлж болно. Бас нэг онцлох зүйл нь, бид реппер Fat Joe-той монгол нэг дуучнаа хамтарч уран бүтээл хийлгэх мөрөөдөл тээж яваа. Хэрэв, хамтарч уран бүтээл хийж чадвал репперийн зүгээс бидэнд өгч буй хамгийн үр өгөөжтэй, том бэлэг байх болно. Энэ хүн маань өөрөө дуучидтай хамтарч, уран бүтээл хийж тухайн хүнийг гаргаж ирж, дэлхийн дахинд таниулж чаддаг мэргэшсэн продюсер.

-Та бүхэн хамтарч уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа Fat Joe-д илэрхийлсэн үү?

-Хамтын уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, саналаа уламжилсан. Гэхдээ төлбөр мөнгөний хувьд нэлээд өндөр юм билээ. Ер нь бол мөнгө төлж байж дэлхийн алдартай, том уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийдэг.

-Нууц биш бол хамтарч уран бүтээл хийх Монгол дуучны нэрийг нь хэлж болох уу?

-Бид Гинжинг сонгож, түүнд санал тавихад дуртай хүлээж авсан. Fat Joe болон Гинжин хоёрын урсгал чиглэл тохирох учраас гоё хоршил бий болж, сайн бүтээл гарах боломжтой гэж харж байгаа. Гинжин хэлний хувьд ч мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, хамтарч уран бүтээл хийх хэмжээний чадвартай гэж сонгосон.

-Мэдээж дууг нь сонсдог фенүүд нь Fat Joe-ийг сайн мэдэх байх. Харин тоглолтыг нь үзэхээр сонирхож буй уншигчдад хандаж, репперээс гадна тэр хэн бэ, ямар хүн бэ гэдэг талаас нь онцлон танилцуулъя?

-Реппер Fat Joe хип хоп хөгжмийн салбарт тасралтгүй 30 жил уран бүтээл туурвиж байгаа. Өдгөө ч уран бүтээлээ хийсээр л явна. Түүний дуулсан дуу бүр тухайн цаг үедээ Billboard-ыг тэргүүлдэг домогт хүн шүү дээ. Реппер маань энэ жил 55 нас хүрч байгаа ч энэ бол хөгшин гэсэн үг биш. Тэр тайзнаасаа буугаагүй, уран бүтээлээ хийсээр байгаа, асаж яваа уран бүтээлч. Fat Joe чадварлаг, чадалтай репперээс гадна тэр продюсер, хүндэт доктор, уран илтгэгч, зохиолч, хөтлөгч гээд тал бүрийн авьяастай. Fat Joe “Хүн нас барахад түүнийг ямар хүн, ямар уран бүтээлч байсан бэ гэдгийг бус харин нийгэмд ямар үр тарьж, юу хийсэн бэ гэдгийг л ярина” гэж хэлсэн байдаг. Тиймээс тэр үргэлж сайн үйлс, хүмүүнлэгийн ажил хийдэг. Мөн бусдад урам зориг өгөх илтгэл лекц тавьдаг гээд энэ бүхэн нь түүнийг хэн бэ, ямар хүн бэ гэдгийг нь илүү тодотгож харуулдаг.

-Та сонсогчийн хувиар түүний ямар дууг онцлон нэрлэх вэ?

-“Lean Back”, “What’s Luv”, “All the Way up”, “Yes” гэх мэт олон дуу бий. Тоглолт 4-5 цагийн хугацаанд үргэлжилж, Fat Joe тайзан дээр 75 минутын турш дуулж, бүжиглэн үзэгчидтэйгээ хамт байх болно. Энэ бол тоглолтын бас нэгэн онцлог.

-Тоглолтын бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ. Онцлох хэсэг нь юу байх бол?

-Нөгөө талаас бүх зүйл дээр шаардлага тавьж байгаа. Тайз, дэлгэц, гэрэл, монитор ийм, тийм байх ёстой гэхээс гадна тайзны хойно байрлуулах зүйлсийг ч мөн адил нарийн зааж ирүүлсэн. Бид энэхүү шаардлагын хүрээнд буюу олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэл ажлаа хангаж байна. Бидний зүгээс дуугаралт болон тайзанд нэлээд ач холбогдол өгч байгаа. Дуугаралт чанга байхаас илүүтэй цэвэрхэн тод байх нь чухал. Тайзны хувьд өнгө үзэмжээс илүүтэй бүх хэсгийнхээ үзэгчдэд харагдахуйц хүртээмжтэй буюу зөв байрлалтай байх ёстой гэсэн зарчим барьж байгаа.

-Тоглолтын тасалбарын үнийг ямар байдлаар тогтоосон бэ?

-Одоогоор энгийн тасалбар хямдралтай 99.000 төгрөгийн үнэтэй. Тоглолт дөхөх тусам тасалбарын үнэ нэмэгдэнэ. Харин VIP тасалбарын үнэ 800.000 төгрөг бөгөөд үүнд уух, идэх зүйлс багтсан. Shoppy-гоос хувааж төлөх нөхцөлөөр авах боломжтой. Шүтэн биширдэг, хүндэлдэг дуучнаа илүү ойроос харах хэсэг буюу “Fen zone” тасалбарын үнэ 199.000 төгрөг. Гол нь тасалбарын тоо хязгаартай тул хип хоп сонирхогч үнэнч фенүүд нь яараарай гэж зөвлөе.

-Та бүхний эхлүүлсэн “Zone X” төслийн талаар тодруулъя?

-Бид маш том зорилго өвөртөлж, “Zone X” төслийг санаачлан улмаар эхний алхмаа амжилттай тавилаа. Гол нь одоо тоглолт сайхан болж, реппер маань сэтгэл хангалуун, итгэл дүүрэн буцах нь л хамгийн чухал. Ингэж чадвал дараа дараагийн удаад бид монголчуудын хүсэн хүлээж буй Eminem, 50 Cent зэрэг алдарт уран бүтээлчдийг урих боломж нээгдэнэ гэсэн үг. Реппер Fat Joe-ийн хөтөлдөг подкастын зочид нь дэлхий дахинд алдартай, нэр хүндтэй том уран бүтээлчид байдаг. Энэ өнцгөөс харвал, түүгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлан таниулах боломж, суваг нээгдэж байна гэж хэлж болно.

-Сүүлийн асуултаараа “Blink Soft” компанийн үйл ажиллагааны чиглэл, баримталдаг зарчим, зорилго зорилтоос хуваалцъя?

-Манайх 2017 оноос хойш маркетинг пиар, брендинг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид төлөвлөгөө бас дахин төлөвлөгөө гэсэн зарчмаар ажилладаг. Хэрэв, төлөвлөгөө тодорхой байвал эцсийн үр дүн сайн гарна. Ер нь бол бидний хувьд ажлын цаг бус гүйцэтгэл л хамгийн чухал байдаг. Бид одоогоор салбар харгалзахгүйгээр дотоодын болон олон улсын 200 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Онцолбол, 2023 онд Монголын Залуучуудын холбоо, Хятадын Залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан “SIS23” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахаас эхлээд дуусах хүртэлх бүх шатыг бид хариуцан ажилласан. Тухайн үед БНХАУ-ын талын 200 орчим хөрөнгө оруулагч Монголын таван секторт хөрөнгө оруулалт хийж байсан юм. Бид энэ салбарт өөрсдийн зам мөр, түүхийг үлдээх зорилго өвөртлөн хөл тавьж, түүнийхээ төлөө ажилласаар байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • MRS DEJANA IVICA (191.101.157.22)
    TANGIBLE INFORMATION ABOUT CHRISTMAS LOAN FOR PLANNING... This is not a normal post that you see every day on the internet where people give fake reviews and false information about excellent financial assistance. I am aware that many of you have been scammed and that fake agents have taken advantage of those seeking loans. I will not call these normal reviews, I will call this situation where I live a witness to how you can get your loan when you meet the company's requirements. It really does not matter if you have a good credit rating or government approval, all you need is a proper ID card and a valid IBAN number to be able to apply for a loan with an interest rate of 3%. The minimum amount is 1000 euros and the maximum amount that can be borrowed is 100,000,000 euros. I give you a 100% guarantee that you can get your loan through this reliable and honest company, we operate 24 hours online and provide loans to all citizens of Europe and outside Europe. They sent me a document that was checked and tested before I got the loan, so I invite anyone who needs a loan to visit them or contact them via email: michaelgardloanoffice@gmail.com WhatsApp for Europe: +38591560870 WhatsApp for USA: +1 (717) 826-3251 After you contact them, let them know that Mrs. Dejana Ivica from Zagreb gave you the information. Seeing is believing and you will thank me later when you get a loan from them. I made a promise that after I get a loan from them, I will post the good news to everyone online. If you have friends or relatives, including colleagues, you can tell them about this offer and that it is happening this CHRISTMAS TIME.
    2026 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.176.207)
    Энэний дууг сонсдог, энэний фэн гэж Монголд юу байх вэ дээ, хийх юмгүй, хэрэгт дуртай гарууд л үзэх байх даа, дэмий тал тал нь л дийлмээр санагдах
    2025 оны 09 сарын 03 | Хариулах
  • Fatima Frisco (172.94.24.249)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2025 оны 09 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 20 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    3 цаг 24 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    3 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    3 цаг 33 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 43 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК