Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан

2025-9-09
0
ЖИРГЭХ

1990 он бол БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн дагуу анх удаа олон намын оролцоотой, ардчилсан сонгууль явуулж, тэр үеийн парламент-Ардын Их Хурлыг бүрдүүлсэн түүхэн шинэчлэлийн жил байлаа. Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон депутатууд 1990 оны есдүгээр сарын 3-ны өдөр анхдугаар чуулганы хуралдаанаа эхэлж, түүний нээлтэд миний бие урилгаар оролцож байв. Тэр үед би ХААХХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн газрын дарга бөгөөд яамны коллегийн гишүүн байсан юм.

Ардын Их Хурлын чуулганаар Улсын Бага Хурлыг эмхлэн байгуулахад МАХН-д бүх нийтийн сонгуулийн пропорциональ төлөөллийн зарчмын үр дүнгээр 31 суудал ногдож, тус намаас надад итгэл хүлээлгэж, депутат бус зургаан гишүүнийхээ нэгд миний нэрийг дэвшүүлсэн.  Ингэж  Ардын Их Хурлын чуулганы 1990 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар Улсын Бага Хурлын гишүүнээр батлагдаж билээ.

Улсын Бага Хурлын анхдугаар чуулганы хуралдаан 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр эхэлж, чуулганы нээлт дээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дэлгэрэнгүй үг хэлж, эрх зүйт төрийг төлөвшүүлэх их үйлсийг Улсын Бага Хурал шийдвэрлэх үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн юм.

Тэр нээлтийн үеэр тангараг өргөх тухай товчхон хэлэлцүүлэг болсны дараа их эзэн Чингис хааны айлдварын үгийн агуулгыг Улсын Бага Хурлын гишүүн, зохиолч Д.Маамын тайлбарласнаар өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг багтаасан, тухайн үед мартагдахаа шахсан ч, хэрэв энэ андгайг өргөвөөс  хойч үе маань сэргээн авч явах

Алд бие минь алжааваас алжаатугай

Ахуй төр минь бүү алдартугай

Бүтэн бие минь алжааваас алжаасугай

Бүрэн улс минь бүү алдартугай гэсэн андгай өргөсөн маань санаанаас огт гардаггүй бөгөөд үнэхээр л бид андгайдаа үнэнч зүтгэсэн шүү гэсэн бардамнал одоо ч төрдөг юм.

Улсын Бага Хурлын анхдугаар чуулганаар дор дурдсан асуудлуудыг амжилттай хэлэлцэж баталсан билээ. Үүнд:

-Улсын Бага Хурлын анхдугаар чуулганы дэгийг батлах; 

-Улсын Бага Хурлын Байнгын хороодыг байгуулах; 

-Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах;

-Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг батлах;

-БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс байгуулах зэрэг юм.

Улсын Бага Хурал Нийгмийн бодлого, Төрийн байгуулалт, Хууль зүй, Эдийн засаг, Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын гэсэн  таван Байнгын хороотой,  тухайлбал, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга нь Т.Очирхүү /Парламентын гишүүнээр 4 удаа, сонгогдон ажиллаж байсан/ гишүүдэд П.Бямбацэрэн, П.Улаанхүү. Н.Самат, Д.Баярцэнгэл, Х.Сүхбаатар, Го.Лхагважав, Ц.Товуусүрэн, С.Чулуунбаатар, Ц.Элбэгдорж, Г.Зуунай, Д.Маам, Х.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байлаа. Байнгын хорооны зөвлөхүүд А.Зангад, Х.Хулан, нарийн бичгийн дарга Д.Насанжаргал.

Улсын Бага Хурлын II чуулган  1992 оны XI сарын 12-ны өдөр эхэлж, энэ чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн тухай, Гадаад харилцааны сайдыг томилох тухай, Улсын Бага Хурлын тухай болон Тэтгэврийн хуулийн төсөл, Улсын Бага Хурлын Байнгын хорооны дүрмийн төсөл, Хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн  газруудын тухай, БНМАУ-ын иргэдийн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн билээ.

Миний харъяалагддаг Нийгмийн бодлогын байнгын хороо “Тэтгэврийн тухай”, “Хөдөлмөрийн тухай” хуулийг энэ чуулганы хугацаанд хэлэлцүүлэн батлуулсан юмдаг. Энэ хоёр хуулийн төслийг өмнөх тогтолцооны үед олон нийтээр хэлэлцүүлэн саналыг нь авч нэгтгэсэн бөгөөд төслүүдийг хэлэлцэх явцад зах зээлийн эдийн засгийн тулгуур зарчмыг баримтлах болон хүмүүсийн сэтгэл зүйд хэвшил болж тогтсон хөнгөлөлттэй нөхцөлөө хадгалж үлдэх гэсэн хоорондоо эрс ялгаатай байр суурийн зөрчлөөс үүдэлтэй бэрхшээлүүд тулгарч байсан ч тухайн үеийн нөхцөл байдалд зохицуулж, эдгээр хуулиудыг баталж чадсан юм. Налайхын уурхай, Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаныхан зэрэг зарим байгууллагууд дээр ажил хаях тухай мэдэгдэл гаргаж, Улсын Бага Хурлын орлогч дарга, К.Зардыхан, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Т.Очирхүү нарын ахалсан ажлын хэсэг газар дээр нь очиж нүүр тулсан халуун яриа өрнүүлж, зохих зөвшилцөлд хүрч, түүний дагуу хуулиуд батлагдаж байсныг мартдаггүй юм.

Монгол Улсын шинэ үеийн Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж, БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат даргатай Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комиссыг байгуулж ажилд нь оруулав. Энэ комисс богино хугацаанд төслийг боловсруулж, 1991 оны  4 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Бага Хуралд төслийг өргөн барьсан юм. Улсын Бага Хурал хоёр удаагийн хэлэлцүүлэг хийж, ард нийтийн хэлэлцүүлэг явуулсны дараах саналуудыг тусгасан төслийг дахин хэлэлцэж, БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганд өргөн мэдүүлж хэлэлцүүлэн батлуулсан нь Улсын Бага Хурлын түүхэн гавъяа билээ. Монгол Улсын Үндсэн хуулийг Улсын Бага Хурлын болон Ардын Их Хурлын чуулганаар хэлэлцэх явцад Үндсэн хуулийн зүйл, заалт бүр улс эх орны хувьд яах аргагүй чухал тулгуур зарчмуудыг тодорхойлсон болохыг батлан харуулсан юм. Улсын нэрнээс үүдэлтэй хилийн тэмдэгтүүдийг солих зардлаас эхлээд Ерөнхийлөгчийн эсвэл парламентын эрх мэдэл давамгайлсан улс байх асуудал хүртэл нэг ч зүйл, заалт анхаарлын гадна үлдээгүй юмдаг.

Төслийг Ардын Их Хурлын чуулганаар хэлэлцэж батлах явцад Монгол Улсын бүрэн эрхт байдлын хувьд ч, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын бие даасан байдлыг хангах, төрийн эрх мэдлийг хуваарилах  онолын дагуух эрх мэдэл хоорондын харилцан тэнцвэржилт, уялдаа холбооны хувьд ч, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах бодлогын хувьд ч Улсын Бага Хурлаас өргөн барьсан Үндсэн хуулийн төсөл үндсэндээ хадгалагдаж үлдсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгуулагуудын хоорондын харилцан тэнцвэржилт, уялдаа, харилцан хамаарлын асуудлыг ч бас дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн түвшинд тодорхойлж чадсан юм.

Засгийн газрын гишүүн нь Улсын Их Хурлын гишүүний үүргийг гүйцэтгэхгүй байх заалтыг тухайн үеийн парламент-Улсын Бага Хурлаас оруулж  батлуулсан нь  тухайн үедээ улс төрийн бодлогын зөв шийдэл байсан ч  хожим нь үүнийг 1999, 2000 онд өөрчилсний уршгаар,  төрийн эрх барих дээд байгууллагуудын бүрэн эрхийн тэнцвэржилтийн бодлого алдагдаж, парламентын эрх мэдэл давамгайлсан улсын шинжийг бүдгэрүүлсэн нь түүхэн үнэн бөгөөд энэ асуудал 2024 он хүртэл үргэлжилсэн билээ.

Улсын Бага Хурлын гишүүд нам, бүлэглэлийн гэхээсээ улс орон, ард түмний нийтлэг эрх ашиг дээр нэгддэг хатуу сахилга баттай, тодорхой асуудлаар мэтгэлцэж, ширүүхэн маргалдаж  байсан ч шийдэлд хүрсэн л бол түүнийхээ төлөө байж чаддаг байлаа. Хэн нэгэн гишүүн хууль батлагдсаны дараа “Би өөр саналтай байсан” хэмээн мэдэгдэл хийдэггүй, нэг үгээр хэлэхэд бидний зорилго улс орныхоо нийтлэг эрх ашиг дээр нэгдэж чаддаг байсан юм. 

БНМАУ-ын Ардын Их Хурал түүхэн үүргээ гүйцэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг баталсаны дараа Улсын Бага Хурлын өмнө тавигдсан нэг онцгой үүрэг нь Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг сонгууль зарлахаас 75 хоногийн өмнө батлах явдал байв. Улсын Бага Хурлын 1992 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг эхлэн хэлэлцэж дөрөвдүгээр сарын 4-ний өдөр баталсан  байдаг. Энэ хуулийг батлан гаргахад мэдээллийн эх сурвалж хомсхон байсан ч тухайн үед сонгуулийн тогтолцооны бүхий л хувилбарууд, сонгуулийн үр дүнд нөлөөлөх хүчин зүйлүүд болох санал өгөх хэлбэр, тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, сонгуулийн сурталчилгааны хэлбэр, зардал, саналын босго тогтоох, хариуцлага хүлээлгэх зарчим, механизм гээд маш нарийвчлалтай хэлэлцэж, 26 дахь хоногтоо баталсан юм.

1992 оны  дөрөвдүгээр сарын 4-ний өдөр уг төслийн “Сонгогч саналаа илэрхийлэх” гэсэн зүйл дээр халуун маргаан өрнөсний дараа бичгээр ирүүлсэн 5-6  саналыг нэг бүрчлэн хурааж, аль нь ч олонх болж чадаагүй учраас Улсын Бага Хурлын даргаас Ц.Товуусүрэн нарын оруулсан саналаар гишүүдийн нэрээр гар өргүүлэн санал хураалгаж, олонхийн дэмжлэг авснаар 1992 оны сонгуулийг тогтоосон хугацаанд явуулах боломж бүрдсэн юм. Уг хуулийг Ц.Товуусүрэнгийн батлуулсан сонгуулийн системийн хамгийн муу хувилбар гэж нэг үе нэрлэж байсан удаатай. Энэ хууль нь Ц.Товуусүрэнгийнх биш Улсын Бага Хурлын бүтээл байсан бөгөөд 1992 оноос 30 шахам  жилийн хугацаа өнгөрөхөд шинээр сонгогдсон парламент бүр сонгуулийн хуулийг өөрчилнө гэдэг ч дунд хэсэгт нь 76 ганц мандаттай бүр дордуулсан хувилбарт шилжүүлж байсныг эс тооцвол сонгуулийн үндсэн зарчим хадгалагдсаар 2024 оны сонгуультай золгосон юм.

Үүгээр би өөрсдийнхөө санал гаргаж батлуулсан хувилбарыг сайн гэж хэлэх гээгүй, тийм биш гэдгийг ч дэндүү сайн мэднэ. Улсын Бага Хурлын гишүүд Улсын Их Хурлын сонгуулийг хугацаанд нь явуулах нөхцөлийг хангаж, хамгийн сайн биш ч гэсэн хамгийн муу биш хувилбараар Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг баталж чадсан нь өөрөө маш чухал бөгөөд улс орны эрх ашигт бүрнээ нийцсэн шийдвэр байсан гэдэгт цаг хугацаа өнгөрөх тутам улам бүр итгэсээр байна. Тэгээд ч сонгуулийн системийн хамгийн сайн хувилбар гэж байдаггүй. Харин Монгол Улсынхаа хувьд хамгийн сайныг нь олж сонгох үүргийг дараа дараагийн парламентад шилжүүлсэн ч тэр үүрэг биелэлээ ололгүй олон жилийг ардаа үлдээсэн гэдгийг бүгдээрээ сайн мэдэж байгаа.

Улсын Бага Хурал  таван жилийн бүрэн эрхтэйгээр сонгогдсон хэдий ч Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурлаар батлуулах түүхэн үүргээ биелүүлж, түүний дагуу Улсын Их Хурлыг эмхлэн байгуулж, түүнд бүрэн эрхээ шилжүүлэх бэлтгэлийг хангасан шийдвэрүүдийг гаргасан нь мөн л Улсын Бага Хурал улс орныхоо нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж байсны нотолгоо юм.

Улсын Бага Хурал 1 жил 10 сарын хугацаанд  таван удаа чуулж, Хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн газруудын тухай, БНМАУ-ын иргэд гадаадад зорчих, цагаачлах тухай, Албан татварын тухай, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай, Гаалийн тухай, Банкны тухай, Аж ахуйн нэгжийн тухай, Өмч хувьчлалын тухай, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай зэрэг хуулийн төслүүдийг  улс орноо зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэхэд аль болох тээг саад болохгүйгээр батлахад анхаарч ажилласныг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн сүүлчийн тавдугаар чуулганаараа Шинэ Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгуулийн өмнө нэн яаралтай батлан мөрдүүлэх шаардлагатай байсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай, Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тухай, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай зэрэг 10 гаруй хуулийг хэлэлцэж, батлан сонгуулийн дараа төрийн дээд байгууллагууд саадгүй ажиллаж эхлэх бэлтгэлийг хангасан гэж түүхэнд бичигдэн үлдсэн билээ.

Улсын Бага Хурлын аппарат эхэндээ 20 хүрэхгүй, бүрэн эрхийн төгсгөлд 55 орон тоотой байсан шиг санагдана. Гишүүд зөвлөх, туслахгүй, компьютергүй, харин тэд Байнгын хороо, Тамгын газар, ажлын хэсэгтэйгээ нягт хамтран ажилладаг байв. Манай Байнгын хорооныхон гэхэд л Х.Хулан, А.Зангад, Д.Насанжаргал нартайгаа маш ойр дотно ажилладаг байсан бөгөөд төслүүд дээр хамт л сууна. Гишүүд өөрсдөө томъёоллоо ноороглоно, 7 хоногт 6 өдөр чуулганы хуралдаанд сууна, орой үдшийн цагаар ажлын хэсэг сууна, ингэж л Улсын Бага Хурлын гишүүд эрх ямбатан бус ард түмнийхээ эрх ашгийн жинхэнэ төлөөлөл нь байж чадсан юм.

Ардчилсан хувьсгалын дараах улс орныхоо амьдралын хүнд нөхцөлд, улс төрийн халуун уур амьсгал дунд Улсын Бага Хурал Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар ногдуулсан үүргээ нэр төртэй биелүүлж, шинэ ардчилсан Үндсэн хуулийг Ардын Их Хурлаар батлуулж, Ардчилсан Монгол Улсад парламентат ёсыг төлөвшүүлэх эхлэлийг нэр төртэй тавьсан юм.

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай

АХМАД ПАРЛАМЕНТЧ Ц.ТОВУУСҮРЭН 

2025.09.09

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Sandra Hanson (185.220.69.117)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 15 | Хариулах
  • Amani David (149.102.244.53)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Amani David (149.102.244.53)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.112.43)
    ANUSDAAD VANXANDI BOOB VANAGLMAAR XXNO ALNI SEXSY80955877
    2025 оны 09 сарын 09 | Хариулах
  • БОЛГОДОГ МОНГОЛ (103.212.118.194)
    ОДОО БОЛ ХУВИЙН ЭРХ АШИГ ДЭЭР НЭГДЭЖ БҮЛЭГЛЭЛ БАЙГУУЛЖ БАЙНА. ТЭГЭЭД ЭРХ АШГИЙНХАА ТӨЛӨӨ БҮЛЭГЛЭЛҮҮД АЛАЛДАЖ БАЙНА ТОВУУСҮРЭН ГУА МИНЬ
    2025 оны 09 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    29 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 50 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    18 цаг 53 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 0 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    19 цаг 3 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК