Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярын үлээсэн ШҮГЭЛ буюу 35 их наяд төгрөгийн алдагдалтай ХАРБИНЫ ХЭЛЭЛЦЭЭР

2025-9-15
0
ЖИРГЭХ

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт нэгэн мэдээлэл хийсэн нь УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоол Монгол Улсыг 10 сая долларын алдагдалд оруулах эрсдэлтэй байгаа тухай байсан юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг шинэ жилийн баярын өмнөхөн, бүхний анхаарал суларсан үед УИХ-аар баталсан нь санаатай үйлдэл хэмээн тэрбээр мэдэгдсэн.

Төрийн тэргүүн асны хэлсэн энэхүү тогтоолын нэр нь Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай.

2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд Засгийн газрын өргөн барьсан уг тогтоолын төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцээд өргөн барьснаас нь ердөө хоёр хоногийн дараа баталсан байдаг юм. Тогтоолыг баталсан эл өдрийн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдээс 68 нь дэмжсэн бөгөөд 65.4 хувийн саналаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоол батлагджээ.

Тогтоолын 4 дэх хэсэгт “Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох” гэснийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Тавантолгойн нүүрсийг дахиад 16 жил “Чайна энержи”-д 50 ам.доллараар өгөх гэрээ хэмээж байгаа юм. Үнэхээр ч энэ заалтад дурдагдсан гэрээний үнийг тогтоох “Эрдэнэс Тавантолгой”-н урт хугацааны гэрээний нөхцөл, үнийн аргачлал гэдэг нь 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын байгуулсан “Чалко”-той хийсэн гэрээг хэлснээс өөр юу ч биш гэдэг нь тодорхой буй юм.

Энэ тогтоолын 5 дахь заалтаар Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2027 онуудад тус бүр таван сая тонн, 2028-2029 онд тус бүр зургаан сая тонн, 2030 оноос эхлээд жил бүр 20 сая тонноос бууруулахгүй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн нийлүүлнэ хэмээн заасан байдаг.

Эндээс тооцож үзвэл 16 жилийн турш 250 сая тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож “Чайна Энержи”-д нийлүүлэх эрхийг нь УИХ тухайн үеийн Засгийн газар буюу тодруулбал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт олгожээ гэсэн үг. Монголын Засгийн газруудын хийсэн хамгийн муу гэрээгээр нэрлэгддэг “Эрдэнэс Тавантолгой”-“Чалко”-гийн гэрээний дагуу коксжих нүүрсийг тонн тутмыг 50 ам.доллараар нийлүүлдэг гэхээр дахиад 16 жилийн турш 250 сая тонн нүүрсийг энэ үнээр хил холболтн төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтыг хийх “Чайна Энержи”-д өгөхөөр болсон гэсэн үг л дээ.

Эндээс л Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлээд байгаа 10 сая ам.долларын алдагдал гарч ирж байгаа юм. Биржийн өнөөгийн ханшаар нэг тонн коксжих нүүрс 90 ам.доллар байгаа ч “Чалко”-гийн гэрээг жишиг болгоно оо гээд заасан учраас 50 ам.доллараар нийлүүлэх л үүрэгтэй болчихож байгаа. ҮҮний зөрүү 10 сая ам.доллар буюу 35 их наяд төгрөг! Ийм тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Энхтүвшин нарын хэдхэн гишүүн “Хятадын талын эрх ашгийг хангасан ийм төсөл Засгийн газар оруулж ирснийг нүүрсний том хулгай явах гэж байгаа юм биш биз хэмээн хардаж байна” гэх зэргээр шүүмжилж байжээ. Гэсэн ч шинэ он гарахын өмнөхөн Засгийн газрын өргөн барьсан Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэн батлав.

Ийм тогтоолыг УИХ-аар батлуулж чадсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан 2025 оны хоёрдугаар сарын 14 буюу хайрын баярын өдрөөр БНХАУ-ын Харбин хотноо нэгэн гэрээнд гарын үсэг зурсан нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байв.

Нэгэнт УИХ-аас эрхээ авчихсан Засгийн газар энэхүү хэлэлцээрийн дагуу гурван түвшний баримт бичиг байгуулахаар Хятадын талтай тохиролцсон байдаг. Эхнийх нь Харбин хотноо байгуулсан дээрх Засгийн газар хоорондын хэлэлцээр, хоёрдугаарх нь ажлын хэсгийн түвшинд талуудын байр суурийг харуулсан протокол, сүүлийнх нь Компани хоорондын гэрээнүүд. Протоколыг мөн л Харбин хотноо байгуулж, баталгаажуулсан бөгөөд компани хоорондын гэрээг дээрх байгуулсан хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталсны дараа байгуулахаар тохирсон байдаг юм.

Ингээд УИХ-ын хаврын чуулганы нээлтээр буюу 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Л.Оюун-Эрдэнийн Харбинд байгуулсан хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах хуулийн төслийг өргөн барив. Төслийг өргөн барьснаас 10 хоногийн дараа УИХ соёрхон баталсан юм. Ингээд Харбины ярианы дагуу Компани хоорондын гэрээнүүдийг байгуулах эрх Засгийн газарт албан ёсоор нээгдсэн гэсэн үг. Үүний дагуу гэрээнүүд хийгдэж 2025 оны тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг хийв. Энэ нээлт дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн нэг үг анхаарал татдаг.

Тэрбээр, “ТОМ ТӨСЛИЙГ ХӨДӨЛГӨНӨ ГЭДЭГ ӨӨРӨӨ ТОМ ЭРХ АШГИЙГ ХӨНДӨНӨ ГЭСЭН ҮГ” хэмээж байлаа. Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр зам гэдэг том төслийн хожигч нь уг нь Монгол Улс байх ёстой юм.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.144)
    ГЭРЭЭ ХИЙСЭН НЬ ҮНЭН Л ЮМ БАЙНА. МАШ БАЯРТАЙ БАЙЦГААНА.
    2025 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 52 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 56 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 2 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 6 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК