Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Уул уурхайн “Playtime”-ийн онцлохууд

2025-9-16
0
ЖИРГЭХ

Уул уурхайн салбарын өнөөгийн өнгө төрх, цаашдын чиг хандлагыг тодорхойлдог “Mining Week & MinePro 2025” чуулга уулзалт, үзэсгэлэн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд дөрөв дэх жилдээ болж өндөрлөлөө.

Салбарын хамгийн том, хамгийн чухал арга хэмжээний нэг болохоор “хэн юу хэлэв” гэдэг нь жил бүрийн гол яриа болдог. Харин зарим нь эндээс шинэ чиг хандлага, олон улсын сайн туршлага, хамтын ажиллагааны шинэ боломжийг олж харах гэж зорин ирдэг нь нууц биш.

“Ийм хурал чуулганаас бодит өөрчлөлт гардаг уу?” гэх асуулт уул уурхайн хүрээнд үргэлж яригддаг. Үнэндээ бол наанадаж төрийнхөн алдаа оноогоо илэн далангүй ярилцаж, хувийн компаниуд, ханган нийлүүлэгчид хэрэглэгчидтэйгээ нэг дор уулзах боломж бүрдэнэ. Цаашлаад тохижилт, үйлчилгээ, катеринг, маркетинг гээд олон жижиг бизнесийн хөдөлгөгч хүч нь болж, эдийн засагт “цус сэлбэдэг” гэдгийг хүн бүр мэддэг болсон.

Энэ жилээс Mining Week-ийн зохион байгуулалт өмнөх жилүүдээс илүү чамбай болсон нь анзаарагдав. Сонсогчдынхоо эрэлт, заалны уур амьсгалыг мэдэрсэн нь илт. Урт, уйтгартай илтгэлүүд, хөрсөнд наалдахгүй “гадны туршлага” нурших цаг үе ард хоцорч, салбар хуралдаанууд нь цэгцтэй, оносон, даруухан болсон нь сайшаалтай.

Онцлох байр суурь: 50+1

“Төр муу менежер” — энэ бол уул уурхайнхны олон жил бараг тарни шиг давтсаар ирсэн үг. Төрийн оролцоо хэт их, зах зээлийг хаадаг, хувийн хэвшлийн урдуур ордог гэх хэвшмэл ойлголт байсаар ирсэн.

Харин энэ ойлголтыг бага зэрэг эвдсэн байр суурь энэ удаагийн чуулганы хамгийн сонирхолтой агшны нэг байв.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” салбар хуралдаанд панелистээр оролцохдоо:

“Том ордыг төр өөрөө ашиглах ёстой гэсэн ойлголт одоо өөрчлөгдөж байна” гэж тодорхой хэлсэн нь танхимыг хэсэг нам гүм болголоо.

Тэрээр Монгол-Францын хөрөнгө оруулалтын гэрээг жишээ татан, байгалийн баялгийн 50+1 хувь буюу дийлэнх үр өгөөжийг монголчууддаа авчрах тохиролцоонд хүрснээ жишээ татав. Энэ нь ирээдүйд эдийн засагт ч ээлтэй нөхцөлийг бий болгох алхам гэж тайлбарлалаа.

Цаашдаа энэ зарчмыг бусад томоохон стратегийн ордуудад хэрэгжүүлэхийн тулд нарийн тооцоотой үр ашгийн загвар дээр ажиллаж буйгаа дуулгалаа. Гэхдээ 50+1 бодитоор хэрэгжих боломжгүй бол төр бүхнийг хүчээр барих нь зохисгүй гэдгийг ч тодотгосон.

“Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж, иргэдийн Хуримтлалын сан арвижиж байвал менежментийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн ч айх зүйлгүй. Төр бүхнийг өөрөө удирдана гэж “чичрэх” шаардлагагүй” гэв.

Төрийн өмчит компанийн удирдлагаас ийм илэн далангүй байр суурь гарсан нь чуулганд өнгө нэмэх, чихний хажуугаар өнгөрүүлж боломгүй момент байлаа.

Онцлох асар: ТӨК-ийн минималист шийдэл

 Энэ жилийн арга хэмжээнд дотоод, гадаадын 350 гаруй компани, 9 улсын элчин сайд, Солонгос, Герман, Франц, Орос, Итали зэрэг зургаан орны төлөөлөгч, мөн 9 улсын бизнесийн холбоод оролцож, нийт 20,000 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Оюу толгой ХХК энэ жил “хариуцлагатай уул уурхай” сэдвийг онцолж, ханган нийлүүлэгчидтэйгээ хамтран бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан нь жижиг дунд бизнесүүдэд томоохон урам өгсөн.

Харин төрийн өмчит компаниудын нэгдэл болох Эрдэнэс Монгол олон хүний төсөөллийг эвдэв. Тэдний асар нь сүртэй чимэглэлгүй, даруухан хэр нь цэгцтэй, дулаахан, хэмнэлттэй байлаа.

Ерөнхийдөө ганц ч нүсэр краказгүй, том хулдаасан хэвлэлтүүд байхгүй хэрнээ тайзны хэсэг нь үргэлж завгүй, ажил хэрэгч харагдана. Энд том захирлууд гэхээсээ дунд шатны менежерүүд, яг галын шугамд ажил хариуцаж яваа залуус  хүний нөөц, геологи үйлдвэрлэл, мэдээллийн технологи, үйлдвэрлэл технологийн парк гэх мэт  илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байв.

Хувийн компаниуд ч бас бүтээлчээр өрсөлдөв. “Бороо Гоулд”, “Энержи Ресурс” зэрэг нь үндэсний өв соёлоо орчин үеийн шийдэлтэй хослуулж, гадаад зочдын сонирхлыг ихэд татлаа. Зарим нь селфи толь, хөгжөөнт тоглоом, халуун ундаагаар дайлах гэх мэт жижиг ухаалаг шийдлүүдээр хүйтэн өдрийг бүлээцүүлж байв.

Эрдэнэс Монголын асарт саатаж,  кофе уунгаа хэд хэдэн харьяа компани, төслийн нэгжийн төлөвлөгөөг сонслоо. Олж мэдсэнээ онцолж багцлав:

1. Асгат төслийн ахиц

Олон жил яригдаж ирсэн Асгатын мөнгөний орд энэ жил бодит ахиц дэвшлээ анх удаа олон нийтэд ил болголоо. Засгийн газар ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогоо тодорхойлж, Асгат төслийн нэгж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ажлаа танилцуулсан нь чуулганы нэгэн шинэлэг мөч байв.
 Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд орших тухайн ордод 2024 онд зам засвар, хэвтээ малталтын ам нээх, гадаргуугийн зураглал зэрэг томоохон ажлуудыг уул геологийн хүнд нөхцөлд гүйцэтгэсэн бөгөөд одоо олон улсын JORC стандартад нийцүүлэхээр төслийн баг ажиллаж буйгаа онцоллоо.

2. Тогтвортой уул уурхайд уриалав

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ олон улсын тогтвортой уул уурхайн стандарт-ыг Монголын төрийн өмчит компаниудаас анх удаа нэвтрүүлж буйгаа зарлалаа.
  Анхдагч байх нь бэрхшээлтэй ч тэд өөрсдийн ололт амжилт, тулгарч буй сорилтоо бусадтай нээлттэй хуваалцаж, төрийн өмчит компанийн сайн засаглал, хариуцлагатай үйл ажиллагааны соёлыг түгээх зорилготой байгаагаа тодотгов. Энэ нь салбарын бусад компанид үлгэр дуурайл болох алхам юм.

3. Нүүрсний зах зээлд шинэ “нүүдэл”

Энэ жилийн Mining Week-ийн “чимэг” болсон үйл явдлын нэг бол Эрдэнэс Тавантолгой ХК болон Хятадын нүүрсний зах зээлийн мэдээллийн гол тоглогч Sxcoal.com компанийн хамтын ажиллагааны гэрээ байлаа.
  Sxcoal.com бол Хятадын нүүрсний салбарын чиг хандлага, үнийн мэдээллийг тодорхойлогч гол платформ. Энэхүү хамтрал нь Монголын нүүрсний үнэ цэнийг өсгөж, борлуулалтыг мэдээллийн технологийн тусламжтайгаар илүү оновчтой удирдах шинэ шатны эхлэл болох юм.
  Мөн энэ үеэр уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр Канадын N.E.S.S. компанитай хамтын ажиллагааны талаар санал солилцсон нь оролцогч, сонирхогчдын анхаарал татаж байв.

4. Ураны төслийн нээлттэй танилцуулга

“Мон-Атом” ХХК 2028 онд хэрэгжиж эхлэх Монгол-Францын хамтарсан Зөөвч-Овоо ураны төсөл-ийн явцыг олон нийтэд  ил тод танилцууллаа.
  Тус танилцуулгад газар дор уусган олборлох /ГДУО/ технологи, төслийн хэрэгжилтийн үе шат, хөрөнгө оруулалтын гэрээний шинэчлэлт зэрэг мэдээллийг багтаасан бөгөөд ураны салбар дахь Монголын ирээдүйн томоохон алхмыг илэрхийлсэн мэдээллүүдийг нэг дор өгч байв.

5. Алтны хайгуулын явц

Алтны хайгуулын чиглэлээр ажиллаж буй “Эрдэнэс Алт Ресурс” ХХК энэ жил гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа.
  Тус компани Дундговийн “Салхит”, Өмнөговийн “Овоот хяр” гэсэн хоёр ашиглалтын талбайд ажиллахаас гадна долоон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд идэвхтэй ажиллаж буйгаа танилцуулсан юм.
  “Алтны хайгуул эрчимжих үү?” гэдэг асуултад компанийн төлөөлөл эдийн засгийн эргэлтэд оруулах нарийн тооцоо, бодит төлөвлөгөөгөө дэлгэн хариулсан нь сонирхолтой байв.

6. “Erdenes Industry” сэтгүүл мэндэллээ

Үйлдвэрлэл, технологийн паркуудын менежментийн нэгж болох “Эрдэнэс ҮТП” ХХК хүнд үйлдвэрлэлийн салбарынханд зориулсан “ERDENES INDUSTRY” сэтгүүлийг анх удаа эрхлэн гаргаж, нээлтээ хийлээ.
  Энэхүү сэтгүүл нь хүнд үйлдвэрлэлийн салбарын мэдээллийг нэгтгэж, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой аж.
  Анхны дугаарт салбартаа нэр хүндтэй мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид болон гол тоглогчдын ярилцлага, дүн шинжилгээг багтсаасан байв.

Дүгнэлт: Хүйтэн асарт халуун кофе шиг...

Налайхын намрын сэрүүнд уул уурхайнхан өөрсдийнхөө “playtime”-ыг хийж дууслаа. Асар бүр өөрийн гэсэн уур амьсгалтай, нэг нь AI технологийн шийдлүүд эгнүүлж, нөгөө нь үндэсний өв соёлоор амьсгалсан, заримд нь тоног төхөөрөмжийн өрсөлдөөн буцалж, гадаа жиндүү ч хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Энд байгуулсан түншлэл, яригдсан хамтын ажиллагаа, шинэ санаа бүр маргаашийн аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын нэг хэсэг болон хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна. Хэн хамгийн их зүйл сурталчилсан нь чухал биш, харин хэн хамгийн бодит үнэ цэнийг бүтээсэн нь ирэх жилүүдэд тод харагдаасай гэж хүснэ.

Ядмагхан эдийн засагтай улсдаа ямагт түүчээлэхийг эрмэлзэх энэ салбарынханд, эгэл жирийн инженер техникийн ажилтнууд, уурхайчдад нэгэн дээвэр дор цуглаж ажлаа сурталчилж, алсаа ярилцах боломж олгодог Уул уурхайн үндэсний ассоциацынханд талархал илэрхийлье. 

Хүйтэн асарт халуун кофены үнэр ханхийх мэт дулаахан бас итгэл төгс мэдрэмж хоногшиж үлдлээ.

                                                                                                        Б.Батхуяг 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 51 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 55 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 1 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 4 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК