Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА

2025-9-17
0
ЖИРГЭХ

"GenZ-ийн нүдээр улстөрчид" буланд тавтай морил. Энэ удаад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухай өгүүллээ. GenZ-д түүний тухай эргэцүүлэл байна.


Парламентын гишүүд дундаа л харизмтай, дээр нь нэмээд "ааштай, унтууцсан" мэт улстөрч Н.Номтойбаяр дуулиан шуугиан дундуур явсаар энэ хүрчээ. Одоогийн эрх баригч нам 2016 онд үнэмлэхгүй ялалт байгуулахад манай улсын тэргүүн баячуудын нэг Нямтайширын хүү Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдож байжээ.

Яаж шууд шулуухан, дарданхан замаар явах билээ. Нэг зүйлд холбогдож л таарна даа.

Тухайн үед 13 секундын бичлэг гэх зүйл дуулианы цөм болж, Н.Номтойбаярыг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүүгийн амь насны хэрэгт холбох оролдлого өрнөж байсан гэдэг. Тэгээд тэр албан тушаалаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг гэх зэрэг үндэслэлээр шалгагдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хагацаж, тэгэхдээ өөрөө титмээ тайлж, суудлаасаа бууснаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зам салсан гэгдэнэ.

Цаг хугацаа улирч 2020 онтой золгоход бие даан нэр дэвшигч болохоор гарын үсэг цуглуулчхаад гадаад руу сурахаар арилаад өгсөн юм билээ. Сонирхолтой ч юм шиг, сонгуульд "нэр дэвшье дөө" гээд өчнөөн мянган хүний гарын үсэг цуглуулснаа больчихсон байдаг. Уг нь Ц.Нямдоржтой өрсөлдөгч байх замыг сонгосон гэж байгаа. Тэгээд нэг их өрсөлдсөн ч юмгүй, өрсөлдөх гэсээр байтал жам ёсоороо өвгөн улстөрч суудлаасаа унасан даа. 

Яллагдагч Н.Номтойбаярын цаг явж эхэлсэн нь. Сайд байх үеийнхээ бодлогын шийдвэрийн улмаас 5.5 жилийн хорих ял сонссон Н.Номтойбаяр яаж зүгээр суух вэ. 2021 онд Улсын дээд шүүхэд хандаад “хайнга” гэсэн дүн тавиулсан гэх. Тэгээд л 1 жилийн хорих ялтай, 2 жил нийтийн албан тушаалд томилогдох эрхгүй Н.Номтойбаяр болсон гэж байгаа. Улс төрийн цаг нь эхлэнгүүтээ шахуу л бартаат зам руу хөтөлчихсөн нь сонин. Түүнд "улс төрийн хоригдол" гэх мэт сүржин нэр бий л дээ. Ямар ч гэмгүй хүнийг л яллагдагч болгосон юм байх. 

Өөрийгөө шударга бусын хонгилоор алхсан л гэдэг. 2023 онд бол юун улс төр л гэж байсан. Эцэст нь тэр эвсэл байгуулаад, буцаад Монголын улс төрд ороод ирсэн. Одоо бол өнгөн дээрээ харагдаж буйгаар парламент дахь сөрөг хүчний байр суурийг ганхуулахгүй дүртэй ч цаашид юу болохыг цаг хугацаа л харуулна даа.

Ер нь залуучуудын холбоо молбоонд байж байгаад л улсын сайд болоод байх нь хүн болгоны өмнө асаад байх ногоон гэрэл биш л дээ. Харин Н.Номтойбаярын энэ замыг 2008 онд МАН-ын байр шатахад МАК-аас тэрбум төгрөг хандивласантай холбодог нь бас л сонирхолтой. Тэр бас амьдралдаа хэзээ ч хадгаламжтай байж үзээгүй гэж "Цензургүй яриа"-гаар ярьж байсан ч сүүлдээ хадгалдаг болсон юм уу, 60 сая төгрөгний хадгаламжтай гэж мэдүүлээд сонгуульдсан санагдана. Бага худалчаас их худалч болно доо хө. 

2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАК бол "Цагаан суварга" тэргүүтэй 36 лиценз эзэмшдэг гэж хэлж байсан байна. Буцааж авна ч гэж байж. Тухайн үед монголын баялагийг хувааж авсан 30 гэр бүлийн нэгт Номтын гэр бүлийг цохон чуулганы индэрээс зарлаж байжээ. Үүний хариуд Н.Номтойбаяр "Улстөрчид эдийн засгийн ачааг үүрдэггүй. Бизнес эрхлэгч, ААН-үүд л үүрдэг. Хууль ёсны дагуу л шийд" гэсэн байр суурьтай байсан. Гэвч үнэн гэвэл төр буцааж аваагүй байгаа л даа. 

Хэдхэн хоногийн өмнө ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай мэнд хэлцээд байсныг хүмүүс гайхаад л байх юм. Н.Номтойбаяр чинь тагнуулын цолтой, бэлтгэл офицер гэгдэнэ. Тэгэхээр аргагүй биз дээ. Гэхдээ л жаахан сонин уу. 

Боловсролоо бол гадаадад эзэмшсэн л харагдана. АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль, ХБНГУ-ын Берлин хотын Бизнесийн удирдлага, эдийн засгийн их сургууль гээд л. Ингэж сурахгүй гээд ч яах билээ. Ордтой айлын хүү шүү дээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Н.Номтойбаяр зориулж, салфетка дээр салаа зам зурж өгсөн гэдэг. Одоо тэр зам нийлээ болов уу, яагаа бол? Нийлэх болов уу, яах бол?

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.55.188.90)
    Номтойбаяр 2020 онд хоригдож байх хугацаандаа бие дааж нэр дэвшсэн. Аав нь сонгуулийн компанит ажлыг нь явуулсан.
    2025 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 51 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 54 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 1 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 4 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК