Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв

2025-9-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд ажиллаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын үйл явцтай танилцлаа.

Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сайжруулах чиглэлд Улсын Их Хурлаас байнга анхаарч, төрийн албаны шинэтгэлийн бодлогоор дэмжиж байгаа. Үүний нэг илрэл нь төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд нэг удаа авдаг байсныг улирал тутам болгон өргөжүүлсэн юм. Тиймээс Байнгын хорооны төлөөлөл 2025 оны 3 дугаар улирлын ерөнхий шалгалтыг зохион байгуулж буй нөхцөл байдлыг биечлэн үзэв.

Улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байгаа ерөнхий шалгалтад нийтдээ 4043 иргэн бүртгүүлжээ. Нийслэлийн хэмжээнд 1980 гаруй хүн шалгалт өгнө. Төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцөд сүүлийн гурван жилд 16 215 иргэн бүртгүүлснээс 31.5 хувь нь албанд томилогдсон. Шалгалт өгч буй иргэдийн 92.6% нь төрийн жинхэнэ албанд ажиллах, 7.4% нь өөрийгөө сорих зорилгоор шалгалт өгдөг гэсэн судалгаа бий гэсэн мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах төв комиссын дарга Б.Төгсцэнгэл өгсөн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир шалгалтад оролцогчидтой уулзаж, амжилт хүсэхдээ, өнөөдрийн шалгалт бол зөвхөн мэдлэг, чадвараа сорих шалгуур төдий бус, төрийн жинхэнэ албанд зүтгэх нэгэн алхам, монгол төрд үнэнчээр зүтгэхийн үүрэг, хариуцлагыг ухамсарлах чухал үйл явц гэдгийг онцоллоо. Тэрбээр төрийн албыг шинэтгэх хүрээнд Улсын Их Хурлаас баримталж байгаа бодлогыг танилцуулав. Мөн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга, хөндлөнгийн нөлөөлөлгүй болгож, бүрэн цахимжуулсан явдалд шалгалтад оролцогчдын 94.5 хувь нь “шалгалтыг нээлттэй, ил тод явагдсан”, 92.3 хувь нь “шударга явагдсан” гэж үнэлсэн судалгааны дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн. Цаашдаа ч аль болох хүний оролцооноос үл хамаарах байдлаар сонгон шалгаруулалт явах ёстой. Гэхдээ шалгуур хангаж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийг сул орон тоонд томилох асуудлыг судалж, нөөцөөс нөхөх асуудлыг ажил хэрэг болгох шаардлагатай байна хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдэд хандан хэллээ.

Түүнчлэн зарлагдсан сул орон тоог нөхөхийн тулд тухайн албан тушаалд тавигдаж байгаа ажил, мэргэжлийн чиглэлийг уян хатан болгож, орон нутгийн онцлогийг харгалзах хэрэгцээ бий. Төрийн албаны хууль тогтоомжийн биелэлтэд үр дүнтэй судалгаа, хэрэгжилтийн үнэлгээ гаргаж, мэдээллээр хангахыг Төрийн албаны зөвлөлд үүрэг болголоо.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн 30 жилийнхээ ойтой золгож буй байгууллагынхаа үйл ажиллагааны талаар Байнгын хорооны даргад танилцуулахын зэрэгцээ сүүлийн үед төрийн албанд шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс хувийн хэвшлийн байгууллагууд ажилд авах сонирхол өндөр болсон гэв.

Уулзалтад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны болон УИХ-ын Тамгын газрын төлөөлөл, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, гишүүн Б.Төгсцэнгэл, Б.Пүрэвдагва, Ц.Амартөгс, шалгалтын комисс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • үржинсүх (124.158.108.222)
    төрийн албаны зөвлөлийн даргаар дандаа энд дарга хийж байгаад гологдсон нөхдүүд тавигддаг байсан тэд танил ахдүү нараа ажилтай болгож аваад зайлдаг байлаа . Одоо энэ Цэдэвсүрэн яг зөв хүн болсон Түрүүчийн дарга нар 2-27 тэрбум төгрөгийн ХОМ -той гэж зарладаг байсан Харин Цэдэвсүрэн 100 сая ч төгрөг байхгүй сайд байлаа ,энэ хүн шудрага бус юм хийхгүй гэдэг нь ойлгомжтой одоо зөв явж байна
    2025 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 51 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 55 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 1 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 4 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК