Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Монгол Улс цаашид ч НҮБ-ын хүчин чармайлтыг тууштай дэмжин, энхийг сахиулах үйлсэд идэвхтэй оролцоно

2025-9-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үг хэлэв.


“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хатагтай, ноёд оо. 

Юуны өмнө НҮБ үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн босгон дээр зохион байгуулж буй энэ чуулганы даргын хариуцлагатай үүргийг хүлээн авсан хатагтай Анналена Бербок Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Тэртээх найман зууны өмнө Их эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, монголчууд бидний өвөг дээдэс өрнө, дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн, Евроазийн өргөн уудам нутагт “Монголын их амар амгалан”-г цогцлоож, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан түүхтэй.

“Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсан билээ.

Тэгвэл найман арваны тэртээ дайны утаа замхраагүй, хүн төрөлхтний түгшүүр арилаагүй байсан тэр цаг үед НҮБ хэмээх их айл даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл найдварын их өргөө болон сүндэрлэн боссон юм.

Тэр цагаас хойш энэхүү байгууллага хүн төрөлхтний зам мөрийг гэрэлтүүлж, улс орнууд энх тайвнаар хамтдаа хөгжих итгэл найдварын голомт болон оршсоор ирлээ.

Олон улсын нөхцөл байдал хувьсамтгай, сорилт, бэрхшээлээр дүүрэн хэвээр байгаа энэ цаг үед Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган Ерөнхий санал шүүмжлэлийн сэдвийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” хэмээн тодорхойлсныг бид талархан дэмжиж байна.

Чухамдаа энэхүү сэдэв нь НҮБ-ын өнгөрсөн 80 жилийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн цэгнэж, үйл ажиллагааг нь түүний Дүрэм, олон улсын эрхзүйн зарчмуудын дагуу улам бүр бэхжүүлж, цаашид илүү тодорхой үр дүн гаргахын төлөө санал бодол, үйл хэргээ нэгтгэхэд биднийг уриалан дуудаж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улс аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах тухай НҮБ-ын Дүрэм, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг тууштай баримталсаар ирсэн.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 оноос хойш олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх НҮБ-ын хүчин чармайлт, түүний дотор зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд өөрийн газар нутгийг цөмийн зэвсэггүй статустай болгон зарласан билээ.

Мөн Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм байгуулахыг эрмэлзэж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцон, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хөгжлийн бодлого, зорилгуудыг ханган хэрэгжүүлэх чиглэлээр олон санал, санаачилга гарган бүх түвшинд хамтран ажиллаж ирсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн хэлсэн нь НҮБ-ын үйл ажиллагаа, түүний энхийн үйл хэрэгт Монгол Улсын оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлсэн явдал болсон юм.

Монгол Улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний алба хаагчдаа тасралтгүй илгээн дэлхий нийтийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Энэ хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах 16 ажиллагаанд манай 23 мянга гаруй энхийг сахиулагчид оролцсон бөгөөд Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаа илгээгч 120 гаруй улсаас тогтмол эхний 20 дотор эрэмбэлэгдэж байна.

Мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэн 14 хувьд хүргэснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоол батлагдсаны 25 жилийн ойн босгон дээр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улс цаашид ч даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэсэн НҮБ-ын хүчин чармайлтыг тууштай дэмжин, энхийг сахиулах үйлсэд идэвхтэй оролцох болно.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

“Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөр дуусахад ердөө таван жил үлдээд буй энэхүү шийдвэрлэх цаг үед Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхий дахинаа дөнгөж 17 хувьтай байна.

Тэгвэл Тогтвортой хөгжлийн 2025 оны илтгэлд дурдсанаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 66.7 хувьд хүрч, НҮБ-ын Олон талт хамтын ажиллагааны индексээр 14 дүгээр байранд орсон нь бидний олон арван жилийн хүчин чармайлтын үр дүн, зохих амжилт юм.

Олон улсын хамтын нийгэмлэг, гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн түвшинг нэмэгдүүлэхийн тулд бүхий л хүч чармайлтаа дайчлан ажиллаж байна.

Хэдхэн сарын өмнө Испани Улсын Севилья хотноо болсон Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын Дөрөвдүгээр бага хурлаар Тогтвортой хөгжлийн зорилтуудын амин чухал асуудал бол санхүүжилт гэдэгт улс орнууд санал нэгдэж, хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын санхүүгийн өнөөгийн бүтцийг шинэчлэх талаар олон санал, санаачилгыг хэрэгжүүлэхээр тогтсонд талархаж байна.

Уг бага хурлаас баталсан “Севильягийн үүрэг амлалт” баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг хамгийн хэрэгцээтэй, нэн эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжин туслах, үүнтэй холбоотой сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд чиглүүлэх нь нэн чухал байна.

Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, эдгээр улс орнуудын тусгай хэрэгцээ шаардлага, онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт таниулах, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх чиглэлээр идэвхтэй манлайлан ажилласаар ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал өнгөрсөн 08 дугаар сард Туркменистан Улсын Аваза хотноо болж, “2024-2034 оны Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан.

Газар зүйн байршлаас шалтгаалж худалдаа, эдийн засгийн хувьд ямагт сорилт, бэрхшээлтэй тулгарч байдаг далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийг ирэх 10 жилд тодорхой хэмжээгээр урагшлуулах, тэдгээр улс оронд амьдарч буй 600 гаруй сая хүний амьдрал ахуйд эерэг өөрчлөлт авчрах тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг амлалтыг улс орнууд авлаа.

“Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгохын тулд далайд гарцгүй хөгжиж буй орнууд уг хөтөлбөрийг үндэснийхээ хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулахын сацуу бүх талын нөөц, бололцоог ашиглан бүс нутгийн интеграцчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал юм.

Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжин, бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэг, банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдэд уриалж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эх дэлхий бол хүн төрөлхтөн та бидний цорын ганц гэр орон билээ.

Гэтэл хүн төрөлхтөн эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршгаар эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн харанга дэлдэж, сэхээний тасагт амь тэмцэн хэвтэх өвчтөн мэт болсныг бид бүхэн харж байна.

Хэрвээ та бид дэлхий ертөнцөө хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох нь лавтай.

Монголчууд бид эрт дээр үеэс тэнгэрийн доорх юмс бүхэн амьтай хэмээн үзэж уул, ус, ургамал, амьтан бүхэнд хүндэтгэлтэй хандаж, сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнц, ухамсарт үйлдлээс салшгүй хамааралтай хэмээн үзэж ирсэн билээ.

Өдгөөгөөс хоёр мянганы тэртээ монголчууд бидний өвөг дээдэс Хүннүгийн их хаан Модун “Газар бол улсын үндэс” хэмээн айлдсан бөгөөд байгаль дэлхийгээ шүтэж ирсэн манай ард түмний уламжлалыг ЮНЕСКО “Уул овоо тахих монгол зан үйл” хэмээн нэрлэж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.

Монголчууд бид эх болсон байгаль дэлхийтэйгээ зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага, сэтгэлгээг өсөх наснаас нь үр хүүхдүүддээ төлөвшүүлэн сургаж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн төдийгүй “Монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.

Өнөө цагт монголчууд бид энэхүү өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа дэлхий дахинаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд манай улс НҮБ-тай хамтран дэвшүүлж буй олон улсын 10 жилийн “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг дэмжиж хамтран ажиллахыг Та бүхэнд уриалж байна.

“Амьдралын эх ус, усны эх мод” хэмээн манай ард түмэн ярьдаг.

Дэлхий даяар ундны усны хүртээмж буурч, дэлхийн 3.6 тэрбум хүн усны хомсдолд өртөөд байна.

Тиймээс улс орнууд газар болон усны нөөцийн нэгдсэн менежментийг уялдаа холбоотой хэрэгжүүлэх, усны хомсдолоос сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилготой Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Та бүхнийг өндөр түвшин, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монголчууд бид хорвоод мэндэлсэн цагаасаа эхлээд морин дэл дээр өсөн торниж, хүлэг морьтойгоо хамт дэлхийн дайдад суу алдраа түгээж, хүн төрөлхтний бахдам түүхийг бичилцсэн ард түмэн билээ.

Ийм ч учраас монголчууд бид Төрийнхөө сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой үндэстэн юм.

Хүн төрөлхтний аж амьдрал, соёл иргэншил, хөгжил дэвшилд эрт дээр үеэс адуу үлэмж их үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй.

Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улс жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг санаачилсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар батлууллаа.

“Дэлхийн адууны өдөр”-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад бүртгэлтэй Монголын Үндэсний их баяр наадмын өдөр тэмдэглэж байх тогтоолыг дэмжин баталсан НҮБ-ын бүх гишүүн улс оронд мориндоо хайртай Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Дэлхийн улс орнууд энэ онд “Нийгмийн хөгжлийн асуудлаарх Копенгагены Тунхаглал” болон “Бээжингийн тунхаглал”, “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталснаас хойших 30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил үйлсээ дүгнэж байна.

Монгол Улс эдгээр болон холбогдох эрх зүйн баримт бичгүүд, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-т туссан нийгмийн хөгжлийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх, түүний дотор ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш эрх, оролцоог хангах, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахын төлөө олон талт бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.

Түүний дотор жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэж байна.

Тухайлбал, манай улс сүүлийн жилүүдэд шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд Парламентын гишүүдийн 25 хувийг эмэгтэй гишүүд эзлэх боллоо.

“Дэлхийн эдийн засгийн форум”-ын жендэрийн зөрүүтэй байдлын үнэлгээний 2025 оны тайланд Монгол Улс өнгөрсөн оноос 20 байраар урагшилж, 65 дугаар байрт орсон бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт 5 дугаар байрт эрэмбэлэгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Манай улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн олон улсын арга хэмжээг уламжлал болгон эх орондоо  зохион байгуулж байгаа бөгөөд 2022 онд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал”, 2023 онд “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”, 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Тэгвэл энэ оны наймдугаар сард “Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриан дор “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг дэмжин идэвх, санаачилгатай оролцсон нийт улс оронд гүн талархал илэрхийлье.

Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

“Ертөнцөд мөнхийн үргэлжилдэг цор ганц юм бол өөрчлөлт” гэж эртний Грекийн гүн ухаантан Геракл хэлсэн байдаг.

НҮБ-ын үе үеийн удирдлага, гишүүн улс орнуудын дэмжлэгтэйгээр энэ их айлын бүтэц, үйл ажиллагааг бүх талаар ямагт өөрчлөн сайжруулахыг эрмэлзэж ирсэн билээ.

Энэ хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж байна.

Мөн НҮБ-ын удирдах албан тушаалд жендэрийн тэгш байдлыг хангах нь НҮБ-ын шийдвэр гаргах үйл явцыг илүү нээлттэй, тэнцвэртэй, хүртээмжтэй болгоход эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Энэ үүднээс бид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад эмэгтэй хүн нэр дэвшүүлэх болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар жил сөөлжүүлэн эмэгтэй хүн томилох тухай санаачилгыг дэмжиж байна.

Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн хэм хэмжээний зарчмуудыг дээдлэн хэрэгжүүлж, НҮБ төвтэй олон талт тогтолцоог хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, НҮБ-ын шинэчлэл, тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өнөөгийн бодит байдалд нийцүүлж, тэгш шударга төлөөлөлтэй, хүртээмжтэй, ил тод, үр дүнтэй, ардчилсан, хариуцлагатай тогтолцоо болгон шинэчлэхийн төлөөх байр сууриа нотлон илэрхийлж байна.

Дэлхий ертөнцөд зөрчил мөргөлдөөний аянга цахилж, үл итгэлцлийн хана улам өндөрсөж, үл ойлголцлын ангал улам гүнзгийрч байгаа энэ үед олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь улам чухал болж байна.

НҮБ одоогоос 80 жилийн өмнө хүн төрөлхтнийг дайн дажнаас ангижруулж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан билээ.

Дэлхийн улс орнууд нэгэн дээвэр дор энх тайван, эв найрамдалтай зэрэгцэн орших үндэс суурь болсон НҮБ-ыг ижил тэгш эрхтэй, адил нөлөөтэй олон тулгуурт ган бат баганаар бэхжүүлэн хүчирхэгжүүлэх шаардлагатай байна.

Тиймээс бид НҮБ-ын анхлан тунхагласан эрхэм зорилго бүрэн хэрэгжиж чадсан эсэхийг нухацтай эргэцүүлэн бодож, найман зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээн, Пакс Глобалика буюу “Дэлхий нийтийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг НҮБ болгохын төлөө бүх гишүүн улс орон хамтран зүтгэцгээе.

Энэхүү эгзэгтэй цаг үед дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэлийг улам бэхжүүлж,  дайн дажингүй, амар амгалан, энх тунх, тогтвортой, хамтдаа хөгжин дэвжихэд НҮБ-ын гүйцэтгэх үүрэг, оролцоо урьд урьдаас улам илүү чухал болж байгааг НҮБ үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн үеэр онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж, олон улсын энх тайван, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч энэхүү хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэх болно.

Та бүхэнд НҮБ үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (102.90.79.180)
    A great lost investment recovery company must have a great team, it's only when a recovery expert serves her clients with truthfulness and reliability that it may produce great results. This has been an awesome journey for me, I have been investing in a crypto investment scheme that I did not know about. I was promised I was going to make a lot of profits. It turned out that they were speaking the other way around, they meant I was going to lose more. I did all I was asked, registered, and deposited. At first, I was intrigued by the profit I was earning, it made me deposit more, hoping within 3 months of investing, I would be raking in millions of US Dollars’ worth of Cryptos. I was extremely heartbroken when I realized I was depositing money to scammers all this while. On several occasions, I asked this investment to even return 50% of all I had sent them but they always end up manipulating me to send more money and I always do. Realizing these jerks only wanted to ruin my financial life, I decided to opt out and report them to the securities. During my report, I was introduced to TRUSTWAVEHACKERSTECH RECOVERY FIRM by one of the FBI guys. At first, I doubted, but at a point, I decided to give them a trial because it was coming from a reliable source. From the start of the recovery process till it was successfully finalized, I am incredibly impressed with what Finance Team did ensure all my stolen investment was recouped along with my profits, it is shocking, right? Trustwavehackerstech2 @ Gmail. com
    2025 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 1 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 5 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    17 цаг 11 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    17 цаг 14 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 23 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК