Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УОК-ын II, III хуралдааны шийдвэрийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2025-10-12
0
ЖИРГЭХ

УОК-ын IV ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, мөн нийслэл, 21 аймгийн Засаг дарга нар цахимаар оролцож, өвөлжилтийн бэлтгэл, хүндрэлийн үед авах арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх мягмар гарагаас нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг анхаарууллаа. Мөн баруун аймгууд болон зуншлага тааруу байсан аймаг орон нутаг зүүн аймгаас өвс тэжээл татан авах ажлуудаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг онцоллоо.

Улсын хэмжээнд 2025 оны 10-р сарын 6-ны өдрийн байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай, 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан авсан байна. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаагаас төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна. Түүнчлэн нийслэлд 500 борлуулалтын цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлсэн бөгөөд 2025-2026 оны халаалтын улирлын турш нийт 306,000 тонн хагас коксон түлш импортлохоор төлөвлөжээ. Ерөнхий сайд түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-үүдийг шалгаж, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдрийн хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор холбогдох албаныханд дараах чиглэлээр үүрэг өглөө. 

Тухайлбал:

• Өвөлжилтийн нөхцөл хүндрэхэд эрсдлийг бууруулах, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, шуурхай үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг нарийвчлан гаргах,

• 2025-2026 оны хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүт шатанд хангаж ажиллах,

• Өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвт тусгаж, үүсэж болох эрсдэлийг тооцож аймаг, сумдын 2026 оны төсөвт хөрөнгийг нэмэх,

• Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад шаардагдах нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх;

• Өвс, тэжээл, мал, мах худалдах, худалдан авах нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,

•  Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг оновчтой, үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах, бэлэн байдлыг хангах,

•  Отроор өвөлжиж, хаваржиж буй алслагдсан бүс нутагт оршин суугаа малчид, иргэдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж тогтмол үзүүлэх,

•  Бэлчээрийн даац, ган, зуд, цаг агаарын төлөв байдал зэрэг болзошгүй эрсдэлийн мэдээллийг тогтмол дамжуулах,

•  Отор нүүдлийн зохион байгуулалт, хяналтын талаар малчид, иргэд, нутгийн захиргааны байгууллагуудын дунд үл ойлгоцол үүсэхээс урьдчилан сэргийлж, олон нийтэд мэдээлэл өгөх,

• Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн найдвартай үйл ажиллагааг хангах, түлш, нүүрсний нөөцийг бүрдүүлж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, иргэдэд цаг тухайд нь мэдээлэл хүргэх,

• Газрын тос, шатахуун, шатах тослох материалын нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байж, эрсдэлийг урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд иргэдэд мэдээлэл хүргэх, 

• Байгаль цаг уурын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч, сэргээн босгох үйл ажиллагаанд шаардлагатай бэлэн байдлыг хангаж, тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх,

• Цас орж зам даваа хаагдсан үед аймаг, сумдын Онцгой комисстай хамтран зам чөлөөлж, хүнс, түлш, малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай нөөц, хүн хүчийг нэмэлтээр дайчлах,

•  Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан барилга угсралтын ажил, түүхий нүүрс, шахмал түлш ил задгай түлэх зөрчлөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих,

•  Хот нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь дуусгаж, гүйцэтгэлд хяналт тавьж, бэлэн байдлыг хангах,

• Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, мэдээллийг тогтмол хүргэх,

• Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөт хугацаанд хийж гүйцэтгэх, бэлэн байдлыг хангах,

• Мал, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний үйлдвэр, төрийн бус байгууллагуудад бодлогын болон эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэрэг үүрэг чиглэлийг өгч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд өмнөх өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг танилцуулахыг даалгалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК