Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа

2025-10-15
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.15) хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд явуулахаар товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишиг нарын гаргасан саналаар төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулахаар санал хураалт явууллаа. Шүүгдэгчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх хүрээнд тус ажлын хэсгээс холбогдох байгууллагуудаас санал авсан байна. Үүний дараа хоёр удаа хуралдсан ч холбогдох байгууллагуудаас дахин санал авах шаардлагатай хэмээн үзсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулах саналыг гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 15 гишүүний 80 хувь нь дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулахаар боллоо.

Дараа нь Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцэж, энэ талаараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Цэцэд хүсэлт гаргах” зохицуулалт бүхий 88 дугаар зүйлийг үндэслэн тус хүсэлтийг гаргаж буйгаа гишүүн дурдаад Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх, эгүүлэн татахтай холбоотой асуудлаар гаргаж буй санал хэмээн тодотгосон.

Улсын Их Хурлын гишүүний ард түмнийг төлөөлөх бүрэн эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан хэмээлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” хэмээн заасан байдаг.

Үндсэн хуулийн онол, зорилгын хүрээнд авч үзэхэд тус зохицуулалт нь нэгдүгээрт, гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол, хоёрдугаарт, Улсын Их Хурлын гишүүн болсноос хойш гэмт хэрэгт холбогдохтой холбоотой асуудлыг зохицуулах үндсэн зорилготой хэмээн үзэж буйгаа онцолсон. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн хийсэн үйлдлийнхээ төлөө бусдын адил шууд халдлагад өртөхгүй буюу хариуцлага хүлээхгүй гэсэн энэхүү хамгаалалтыг хуульчилж, гэмт хэрэгт холбогдох асуудлыг өргөсөн тангарагтай нь холбон хуульчилсан байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 46.2.3 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг илтэд дордуулж, зөрчиж байна гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т “…гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан…” гэсэн заалтад дүн шинжилгээ хийж үзэхэд гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан өргөсөн тангаргаа зөрчсөн, эсхүл Улсын Их Хурлын гишүүн болсноос хойших цаг хугацаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал биш, тухайн гишүүний амьдралын бүх цаг үе дэх үйлдэл, эс үйлдэхүйтэй нь холбогдуулан хэрэг үүсгэж болохоор байна хэмээн тайлбарлав. Улмаар гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах асуудлыг Улсын ерөнхий прокурор шууд Улсын Их Хуралд оруулахаар хуульчилсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн, Улсын Их Хурлын гишүүний ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгт саад болсон зохицуулалт гэж үзэж байгаа аж.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 45.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчиж буй эсэхийг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаснаа танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт, тайлбар авав. Байнгын хорооны дарга “Асуудлыг ул суурьтай хэлэлцэх нь зүйтэй. Үүний тулд гишүүд нэгдсэн ойлголттой болохоор холбогдох судалгааг хийж, баримтуудтай танилцах шаардлагатай байна. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал гэдэг нь үгээ чөлөөтэй хэлэх боломжийг бүрдүүлэх л асуудал. Ер нь бол Улсын Их Хурлын сонгуульд оролцохын тулд тал бүрээс баримт, тодорхойлолт авч, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгээ баталгаажуулж байж нэр дэвшдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүн Улсын Их Хуралд нэр дэвших боломжгүй, холбогдох эрх зүйн орчны хүрээнд Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөж буй хүн гэмт хэрэгт холбогдсон байж таарахгүй. Хуулиудын нийлбэр үйлчлэл, холбогдох эрх зүйн зохицуулалтуудыг нэгтгээд харах юм бол гэмт хэрэгт холбогдоогүй хүн Улсын Их Хурлын гишүүн болно гэсэн тайлбар гарахаар байгаа юм” гэлээ. Иймд сайтар судалж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулах, судалгааны хүрээлэнгүүд, холбогдох байгууллагуудаас санал, үндэслэл, тайлбарыг авч, тал бүрээс нь нягталсны дараа үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээгээд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналын хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Д.Цогтбаатар дарга танилцуулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална” гэсэн заасан байдаг байна. Холбогдох бусад хууль, журмын хүрээнд боловсруулсан тус төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, Д.Ганбат нар асуулт асууж, төсөлтэй холбогдуулан үг хэлэв. Дараа нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Өмгөөлөгчдийн холбооноос санал болгосон тус холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровыг оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал болгосон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболдыг оруулахыг гишүүдийн 87.5 хувь нь, Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс санал болгосны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболдыг оруулахыг гишүүдийн 81.3 хувь нь, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал болгосны дагуу тус Комиссын гишүүн С.Дондовыг оруулахыг гишүүдийн олонх буюу 87.5 хувь нь дэмжсэн. Дараа нь Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн зөвлөх Н.Ариунболдыг оруулах саналыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хоёр хоногийн дотор холбогдох саналаа шинэчилж ирүүлэхийг Байнгын хорооны дарга хэллээ.

Монголын хуульчдын холбооноос санал болгосон Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн М.Мөнхбатыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь, Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академиас санал болгосон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнийг мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг гишүүдийн 75 хувь нь дэмжив.

Засгийн газраас тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Ч.Эрдэнэчимэгийг оруулахаар санал ирүүлсэн бөгөөд уг саналаар санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд хоёр хоногийн дотор холбогдох саналыг шинэчилж ирүүлэхийг Д.Цогтбаатар дарга хэллээ. Дараа нь хуралдаанд оролцсон гишүүдийн  81 хувь нь төрийн бус өмчийн хууль зүйн сургуулиас санал болгосон Шихихутаг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал Б.Нармандахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг, 87 хувь нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулиас санал болгосон Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанааг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг дэмжсэн.

Ийнхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжиж баталснаар хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Alan smith (146.70.112.188)
    Hello, my name is [Alan Smith], and I am from Canada. I want to share my experience to help others who might be going through similar situations. I was a victim of a romantic scam that resulted in me losing a significant amount of money—specifically, 589,000 Canadian dollars. It was a very challenging and stressful time for me. However, I was fortunate to find a recovery firm called TREK Tech Corp. Thanks to their professional and efficient services, I was able to recover my funds in less than 5 hours. I am deeply grateful for their help and highly recommend them to anyone who finds themselves in a similar situation. If you are in need of assistance, you can contact TREK Tech Corp directly. They truly made a difference in my life. Their contact details are: trektechcorp0001@gmail.com, admin@trektechcorp.net
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК