Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

WORLD JUDO DAY: Жүдо бөхийн тухай сонирхолтой танин мэдэхүй

2025-10-28
0
ЖИРГЭХ

Жил бүрийн  аравдугаар сарын 28-ны өдрийг Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс дэлхийн жүдогийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болоод 15 жилийн нүүр үзжээ. Тэгвэл бид танд энэ өдрийг тохиолдуулан жүдо бөхийн талаар маш сонирхолтой түүхийг сөхөж байна.

Жүдо бөх (柔道) нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны тулааны урлагийн нэг юм. Бие хамгаалах урлаг болон спортын төрөл ч болдог. Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийж өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог. "Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтад хүрэх" (柔よく剛を制す) гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг.

Үндсэн ухагдахуун ойлголт нь:

  • Би, чи, бүгдээрээ сайн сайхан - "Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье"
  • Бүх чадлаа сайн сайхны төлөө - "Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийт нийгмийн төлөө сайн үйлс бүтээе" юм.
  • Дан ганц ялалтад хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой.

Жүжицүгээс жүдо хүртэл

XII зуунаас эхлээд Японы самүрай нарын дунд Жүжицү хэмээх тулааны урлаг өргөн дэлгэрсэн байна. Жүжицүгээс нийтдээ 100 гаруй тулааны урлагийн урсгал бий болсон гэгддэг.

Мэйжийн эрин эхэлсэнээс хойш жүжицүгээр хичээллэдэг хүмүүс цөөрч ирсэн. Энэ үед 1882 онд Каноо Жигороо нь хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог Тэнжиншинёо, босоо барилдаан голлодог Китоо хэмээх жүжицүгийн 2 урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө Китоогийн туршлагаас "Тэнцвэр алдагдуулах" чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлаг болгон, хүнийг боловсруулж хөгжүүлэх аргачлал боловсруулж "Жүдо" хэмээн нэрлэн, хуучин Токиогийн Шитая дүүрэгт орших Эйшо сүмд Коодооканг байгуулсан байна.

Коодоокан нь жүжицүгийн урсгал дунд цөөнх байсан. Коодоокангийн 4 эзний нэг болох Сайгоо Широо нь Японы Цагдаагийн ерөнхий газрын Тулааны урлагийн тэмцээнд аварга болсноор орон даяар Коодоокан жүдог хүлээн зөвшөөрсөн.

Дэлхий дахинд тархсан нь

Жүдо нь 1964 оны Токиогийн Зуны олимпод анх удаа тэмцээний төрөл болон орсон. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн Зуны олимпод нээлттэй төрөл, 1992 оны Барселоны Зуны олимпод албан ёсны төрөл болсон. Дэлхийн Жүдогийн Холбоонд нийт 187 орон багтдаг ба Төв штаб нь Сөүлд байдаг.

Мэхийн төрөл

Коодоокан жүдод "шидэлт", "даралт", "атэмиваза" гэсэн 3 төрлийн мэх байдаг. Мөн Ката болон Рандори гэж бий. Каноо нь "атэмиваза" төрлийн мэхийг аюултай хэмээн тэмцээн болон рандоригийн үед "шидэлт", "даралт" төрлийн мэхийг л хэрэглэх болсон. Тиймээс ч жүдо нь аюул багатай спортын төрөл хэмээгдэн дэлхий дахинд өргөн тархсан байна.

"Атэмиваза" төрлийн мэх нь орчин үед зэрэг нэмэх үеийн шалгалтад хүртэл хэрэглэгдэх нь ховор болсон учир жүдогоор хичээллэдэг хүн ч мэдэхгүй байх нь их. Мөн түүнчлэн зааж сургах дасгалжуулагч байхгүй байгаа нь бодит байдал юм.

Зэргийн тухай

Жүдогийн цол зэрэглэл нь зэргээс эхлэн дан болон өгсдөг. Зэрэг болон дан нь Иго, Шооги (Япон үндэсний шатар)-д хэрэглэгддэг байсныг Каноо Жигороо нь анхлан тулааны урлагийн зэрэглэлд хэрэглэсэн байна. Орчин үед кэндо, каратэ зэрэгт хэрэглэгдэж байгаа нь жүдогоос эхлэлтэй юм.

1-р дан нь хар бүс гэдгээр нийтэд тархсан. Дээр үеээс жүдогийн бүсийг угаадаггүй байснаас бэлтгэл сургуулилт хийсээр удах тусам бүс нь хар болж ирдгээс хар бүс нь тухайн хүний хүч чадал, чадварын илэрхийлэл болсон байна.

4-р зэргээс доош бол: Цагаан бүс

3-с 1 хүртэл: Хүрэн бүс

1-с 5-р дан: Хар бүс

6-с 8-р дан: Улаан цагаан алаг бүс

8-с дээш: Улаан бүс

Түүнчлэн 6-р дангаас дээш нь хар бүсээрээ байсан ч болно. Эмэгтэйчүүд нь Япон дотроо бол бүс голоор 1/5 хэмжээний өргөнтэй цагаан зураастай байдаг. Олон улсын дүрэмд бол эрэгтэй эмэгтэй ижилхэн.

Нийтэд 10-р дан нь хамгийн дээд дан гэж яригддаг ч, Жүдог үнлэслэгч Кано Жигороо нь "Жүдо" хэмээх номдоо "1-р дангаас ахиулсаар 10-р дан хүрч, цаашид улам хүчирхэгжин дээшилж байвал 11, 12-р дан болж болно" гэж дээд хязгаар заагаагүй байдаг. Гэвч хараахан тийм тохиолдол гараагүй байгаа.

2006 он хүртэл Коодоокан жүдогийн 10-р дантай 15 жүдочин байдаг. 10-р дан авсан дарааллаар нь жагсаавал:

1935 Ямашита Ёшицүгү, 1937 Исогай Хажимэ, Нагаока Шюүичи, 1945 Мифүнэ Кюүзоо, Ийзүка Күнисабүроо, Самүра Кайчироо, Табата Шоотароо, Окано Ёшитароо, Шоорики Мацүтароо, Накано Шоозоо, Күрихара Тамио, 1984 Котани Сүмиюки、2006 Тайго Тошироо, Абэ Ичироо, Оосава Ёшими нар юм.

Мөн Олон Улсын Жүдогийн Холбооны 10-р дантай жүдочин нь Антон Гээсинк (Голланд), Чарльз Палмер (Англи) 2 л юм. Эмэгтэйчүүдээс 10-р дантай хүн хараахан байхгүй. 9-р дан Фүкүда Кэйко, түүний дараа 8-р дантай Нибоши Харүко нар л байгаа.

Дүрэм

Коодоокангийн шүүлтийн дүрэм, Олон Улсын Жүдогийн Холбооны шүүлтийн дүрэм гэсэн 2 дүрэм бий. Тэмцээний дэвжээ нь 8мх8м-с 10мх10м хүртэлх хэмжээтэй бөгөөд татами гэж нэрлэдэг байна. *Коодоокангийн дүрмийн дагуу бол 67, Олон Улсын Жүдогийн Холбооны дүрмийн дагуу бол 66 төрлийн "шидэлт"-ийн мэх, 29 төрлийн "даралт"-ийн мэхийг ашиглан ялалтын төлөө тэмцэлддэг.

Тэмцээн нь заагдсан хугацааны дотор явагдаж барилдааныг гартаа авсан хүн нь ялах ба хэн нэг нь "Иппон(цэвэр ялалт)" авсан тохиолдолд тэмцээн шууд дуусна.

Хэрвээ хэн нэг нь тэргүүлэх оноо аваагүй байгаа тохиолдолд нэмэлт цаг сунган барилдаж хэн түрүүлж оноо авсан (Алтан онооны дүрэм) нь ялдаг. Тэгээд ч хэн нь ч ялж чадахгүй тохиолдолд шүүгчийн шийдвэрээр ялагчийг тодруулдаг. Тухайн тэмцээний дүрмээс хамаарч хайнцуулах ч тохиолдол байдаг. Олимп зэрэг томоохон тэмцээнүүдэд 5 минут барилддаг.

Дагах барилдааны тухай

Олимп болон ДАШТ зэрэгт 3-р байрын төлөөх барилдаан гаргахын тулд дүрмээр дагах барилдааныг бий болгодог. Үүнд нь шувтаргын барилдаанд ялагдсан бөхчүүд дундаас шөвгийн 4-т үлдсэн бөхчүүдтэй барилдсан бөхчүүд нь барилддаг юм.

Шидэлт

Өрсөлдөгчөө хүч хурдын хувьд илт давуутайгаар шидэж, ар нурууны аль болох их талбайг татамид хүргэсэн бол "Иппон" болдог. Арай иппон гэж тооцохоор биш бол "ваза-ари", ваза-ари 2 удаа авсан тохиолдолд иппон болдог. Хуучин юүкоо, коока гэх бага үнэлгээнүүдийг ашигладаг байсан ч одоо хэрэглэхээ больжээ.

Даралт

Олон улсын дүрэмд өрсөлдөгчийнхөө нуруу, 2 далыг хоёуланг нь эсвэл нэгийг нь дэвжээнд хүрэхээр дарж, өрсөлдөгчийнхөө хөлд бие эсвэл хөлөө хавчуулагдаагүй нөхцөлд 25 секунд болбол "Цэвэр ялалт - Иппон", 20-25 секунд бол "Ваза-ари" гэсэн үнэлгээ авдаг. Гэвч Коодоокан жүдогийн дүрэм нь арай хатуу буюу 30 секунд нь иппон, 25-30 хооронд бол "Ваза-ари" авдаг.

Боох мэх болон өчих мэхэнд өрсөлдөгч нь бууж өгснөө илэрхийлж шүүгчид ойлгогдохоор дэвжээг эсвэл өрсөлдөгчөө 2-3 удаа цохивол (майтта - японоор бууж өгье гэсэн үг) цэвэр ялалт болдог.

Өчих мэхний хувьд бууж өгснөө илэрхийлэх нь тухайн тамирчны эрх бөгөөд тохой, мөрөндөө хүнд гэмтэл авсан ч ялах итгэлтэй байгаа бол "майтта" хийхгүй байсан ч болно. Гэвч энэ нь цаашид барилдаж чадахгүй болох магадлал өндөр тул хийхгүй байхыг зөвлөж байна. Боох мэхэнд өрсөлдөгч нь ухаан алдсан бол цэвэр ялалт болдог.

Хөдөө орон нутгийн барилдаан болон бага насны түвшинд боох мэх болон өчих мэх нь бүрэн байдлаар орсон байвал өрсөлдөгч нь "майтта" хийгээгүй байсан ч аюулгүй байдлыг харгалзан үзэж цэвэр ялалтыг өгдөг.

Дунд сургуулийн сурагч нар нь өчих мэх болон гурван талтаар боох мэх хийх нь хориотой. Бага сургуулийн сурагч нар нь өчих болон боох мэх аль аль нь хориотой.

1924 он: Хэвтээ барилдаанд хүчээр татан орохыг хориглов

1929 он: Японы Эзэн хааны нэрэмжит жүдогийн тэмцээнд шинээр шүүгч нь 3 хүн байх, төрх байдал, ёс жаяг, арга техник зэрэгд суурилсан "Барилдааны эрхийг гартаа авч явсан учир ялах" гэсэн үнэлгээ нэмэгдсэн.

1951 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх дүрэм

1955 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх шинэчлэсэн дүрэм, "ваза-ари" авсаны дараах "даралт" нь 25сек байх гэх мэт

1961 он: Олон Улсын Жүдогийн Холбооны жингээр барилдах систем. 4 жин

1967 он: Олон Улсын Жүдогийн Холбооны дүрэм зохиогдов. ОУЖХ-ны 6 жингийн систем

1976 он: Зуны олимпын жүдогийн төрөлд "коока" үнэлгээг хэрэглэв.

1977 он: ОУЖХ-ны 8 жингийн системтэй болсон.

1982 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх дүрэм, бага насныханд зориулсан дүрэм

1997 он: ОУЖХ-ны ерөнхий хурлаар өнгөт өмсгөл хэрэглэж болохыг зөвшөөрсөн.

Коодоокан жүдо

Япон улсаас гаралтай жүдог Каноо Жигороо нь Коодоокан хэмээх нэртэй өргөөнд анхлан хичээллүүлж эхлүүлсэн байна. Тиймээс жүдо нь Японд ялангуяа коодоокан жүдо гэж нэрлэгдэх тохиолдол бий. Голчлон Япон дотор хэрэглэдэг дүрэм байдаг зэргээс ингэж ялгаж нэрлэх нь их. Жирийн жүдо ч гэж ойлгож болно.

Өмсгөл

Энэ хэсэг хэт богино байна. Үүнийг өргөжүүлж Википедиад туслаарай.

Өмсгөл болох Кодооканыг өөрөөр "жүдоги" болон "кимоно" зэргээр нэрлэдэг. Цагаан болон цэнхэр өнгөтэй байна. Тамирчид жүдогиг маш хүндлэх журамтай байдаг ба энэ бол анхны мэдлэг байх ёстой гэж үздэг.Цэнхэр болон цагаан өмсгөл нь нарны гэрэл болон далай тэнгисийг харуулдаг.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
The MongolZ баг 2026 оны төгсгөлд PGL Major Singapore тэмцээний аваргын төлөө өрсөлдөж чадах уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lillian Lizzy (5.254.112.194)
    THANKS TO THE SERVICES OF THE HACK ANGELS // FOR HELPING ME RECOVER MY USDT AND BTC I lost almost $698,000 in a bitcoin investment scam a few months ago. I was devastated and depressed, and I didn't know what to do. When I saw a favorable review of THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I decided to contact them and voice my concerns. God is so good that I am a living testament to the fact that there are still legitimate recovery hackers out there. I will confidently recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to everyone I meet. I will suggest them to anyone who falls victim to any kind of online scam by using the information below. web: https://thehackangels.com Mail Box; support@thehackangels.com Whatsapp; +1(520)-200,2320 If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 11 сарын 03 | Хариулах
  • Л.Цэнгэл. (203.91.115.46)
    Монголыг дэлхийд бахдуулсан таван аваргатай баяр хүргэе. Монголчууд бид үндэсний бөхөө яг ингэж дэлхийн хэмжээний спорт болгох байсныг үхсэн МАН ын нусгайнууд унтраасан. Иймд үхсэн МАН ыг тарахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
    2025 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    4 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    4 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    4 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК