Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

2025-11-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлт, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэр, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны танилцуулгуудыг харгалзан, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргын албан тушаалаас огцруулах санал оруулж буйгаа Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд танилцууллаа.

Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин тус бүлгийн өчигдрийн буюу ээлжит бус 2025 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хуралдааны Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авах ёстой гэсэн шийдвэрийг танилцуулаад, Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг хэрхэх тухай хэлэлцэх зэргээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой ажлуудыг хийгээгүй байгаа тул бүлгээрээ дахин ярилцах шаардлагын үүднээс энэхүү хэлэлцэж буй асуудлаар таван өдрийн завсарлага авах санал гаргав. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлогдсон асуудал нь зөвхөн Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох асуудал бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу энэ асуудалд нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн бүрэн эрхийн асуудал тул хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэхийг тус бүлгийн дарга Ж.Батжаргал хүссэн юм. Гэвч чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт хэлэлцэж буй асуудлаар таван хоногийн завсарлага өглөө. Ийнхүү эхний асуудал буюу Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан тул дараагийн буюу Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хойшлууллаа. Мөн эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний үндсэн дээр үргэлжлүүлэн хэлэлцэх байсан “Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Ингээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, хуулийн төслийн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл нар танилцуулав. Хоёр улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталж, хэрэгжүүлснээр иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн хоёр улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа сайжрах юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Э.Болормаа, С.Зулпхар, Б.Бейсен, А.Ариунзаяа, М.Мандхай, Д.Бум-Очир, П.Сайнзориг, Д.Ганбат, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд энэ төрлийн хэлэлцээрийг ямар улсуудтай байгуулсан болон цаашид ямар улсуудтай байгуулахаар ажиллаж байгаа, зарим хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн бүртгэл, судалгааг боловсронгуй болгож, нийгмийн баталгааг хангах, Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, шударга ёсонд нийцүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэлэлцээр байгуулж байгаа улсуудын нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог Монгол Улсын тэтгэврийн тогтолцоотой харилцан нийцүүлэх, тэтгэвэр тооцох аргачлалыг иргэдэд ашигтайгаар боловсруулж хэрэглэх, монголчууд олноороо ажиллаж, амьдардаг улс орнуудтай энэ төрлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон талын асуудлаар байр сууриа илэрхийлэн үг хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсанд тооцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 48 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 52 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 58 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 1 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 11 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК