Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Чинбүрэн сайд найз Н.Эрдэнэхүүгийнхээ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр ШҮҮГЧ эвлэрэх захирамж гаргажээ

2025-11-19
0
ЖИРГЭХ

ХАГАС САРЫН ӨМНӨ БОЛСОН ЯВДАЛ: Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Н.Эрдэнэхүү өөрийн цахим хуудсаар дамжуулан  “Нэр төрийг хүчээр, худал хуурмагаар даравч, эргээд далдайх нь үнэн” хэмээн гарчиглаж байгаад нэгэн мэдээлэл хүргэсэн нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы 2025 оны тавдугаар сарын 02-нд гаргасан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон захирамжийг хүлээн авлаа гэсэн утга бүхий байв. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн зарим хэсгийг Н.Эрдэнэхүү эмч цахим хуудастаа тавьснаас харахад Хариуцагч тал түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хуулийн дагуу зохих ёсоор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийснээр шүүхийн шийдвэр бүрэн биелнэ хэмээжээ.

Тодруулахад, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Н.Эрдэнэхүү нь ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа Эрүүл мэндийн сайдын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдох, цалин хөлс нөхөн олгуулах, нийгмийн даатгалын бичилт хийлгэхийг даалгах тухай... нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаад байсан юм. Товчхондоо түүний нэхэмжлэлийн дагуу шүүх хурал болж, нэхэмжлэлийг хангасан мэт мэдээллийг Н.Эрдэнэхүү эмч олон нийтийн сүлжээгээр дамжуулан өгсөн байв.

САР ХАГАСЫН ӨМНӨ БОЛСОН ЯВДАЛ: Яг үнэндээ Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Н.Эрдэнэхүүгийн олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн шиг Шүүх хурал болоогүй бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа 2025.10.07-ны өдөр захирамж гаргасан байдаг. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэг болон үндэслэл хэсгийг уншаад үзвэл уг нь Н.Эрдэнэхүү эмчийн нэхэмжлэл яаж шийдэгдсэн нь маш тодорхой харагддаг.

Харамсалтай нь Н.Эрдэнэхүү эмч шүүгчийн захирамжийн зөвхөн ЗАХИРАМЖЛАХ хэсгийг тасдан олон нийтийн сүлжээнд түгээснээр шүүх хурал болсон мэтээр төөрөгдөл үүсгэсэн байдаг юм. Гол зүйлдээ орохын өмнө дахин сануулахад Эрүүл мэндийн сайдын 2025 оны тавдугаар сарын 02-ны Б/33 дугаар тушаалыг Н.Эрдэнэхүү эмч хүлээн зөвшөөрөхгүй Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тушаалыг тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан сайд гаргасан бөгөөд Н.Эрдэнэхүүг Захиргааны хэргийн шүүхэд хандах үед салбарын сайдаар нь Ж.Чинбүрэн томилогдсон байв. Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Н.Эрдэнэхүү болон мөн л Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан одоогийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар дотно найзууд гэдгийг энд тодотгох нь зүйтэй байх. Тэд Анагаахын сургуулийн нэг төгсөлтийн нэг ангийнхан юм.

ШҮҮГЧ ЯАГААД Н.ЭРДЭНЭХҮҮГИЙН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХАНГАСАН БЭ?: Н.Эрдэнэхүү эмчийн гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД байв. Хэн нэгэн Т.Мөнхсайхан ч биш, Ж.Чинбүрэн ч биш, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд энэ нэхэмжлэлийн хариуцагч байв. Ингэснээр ажлаа өгөөд явсан байсан Т.Мөнхсайхан сайд биш, шинээр томилогдсон, Н.Эрдэнэхүү эмчийн амин найз нарын нэг Ж.Чинбүрэн сайд хариуцагч болох нь тэр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээс харахад амин найз нар энэ нэхэмжлэлээ шүүх хурал хийлгүйлгүйгээр өөрсдөд ашигтайгаар шийдүүлэх гарц гаргалгаа олсон байдаг юм. Хариуцагч буюу шүүх хурал болох ёстой байсан цаг хугацаанд эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа Ж.Чинбүрэн сайд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргагч буюу Н.Эрдэнэхүү эмчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байдаг. Нэгэнт хариуцагч нэхэмжлэл гаргагчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир шүүх хурал хийх үндэслэл үгүй бөгөөд хуулийн дагуу уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үүд нээгдэж байгаа юм. Энэ дагуу шүүгч захирамж гаргаж нэхэмжлэлийг хангажээ л гэсэн үг. Бүр тодруулбал, Ж.Чинбүрэн сайд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өөрийн найз Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэлийг бүхлээр нь хүлээн зөвшөөрснөөр шүүх хурал хийж буруу зөвийг дэнслэх боломжийг хаажээ гэж ч хэлж болно. Ийм нөхцөл байдал үүссэн учир шүүгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдээд Н.Эрдэнэхүүгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгэхийг даалгаснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Ж.ЧИНБҮРЭН САЙДЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ ХЭН БАЙВ?: Ж.Чинбүрэн сайд томилогдсоныхоо дараахан Хавдар судлалын үндэсний төвийн дарга асан Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэлтэй гомдол дээр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн М.Хуланг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байдаг юм. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулан шүүхэд бичгээр хүргүүлсэн хүсэлтдээ, “Тус шүүхээс ирүүлсэн Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн сайдын 2025 оны тавдугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” хэмээсэн байдаг. Эндээс Н.Эрдэнэхүү эмч болон Ж.Чинбүрэн сайдын тайлбарлаад байгаачлан шүүх хурал болоод “Т.Мөнхсайханы буруу” гэсэн шийдвэр гараагүй гэдэг нь тодорхой харагдана. Харамсалтай нь итгэмжлэгдсэн төлөөлөгч ингэж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хүсэлт гаргаснаас болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхийг нь хаагдаж байгаа билээ.

ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ӨМНӨ БОЛСОН ЯВДАЛ: Н.Эрдэнэхүүг албаны үүргээ хангалтгүй биелүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдах авах, төсөв захиран зарцуулахтай холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагчаас зөвшөөрөл авалгүйгээр Төсвийн тухай хууль зөрчиж, худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулсан зөрчил гаргасан хэмээн ажлаас чөлөөлсөн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Авилгатай тэмцэх газарт Т.Мөнхсайхан гомдол гаргажээ.

Тэрбээр, Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хуланг хэргийг дараагийн шат буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэхүү асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах боломжгүй байдлаар эцэслэн шийдвэрлүүлснийг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал үүсгэсэн хэмээн үзэж байгаа юм. М.Хуланг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн ... өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх …” гэсэн, “… албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих …” гэсэн, “… .удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх …” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, мөрдөөгүй хэмээн АТГ-т хандаад байгаа юм.

Түүнчлэн төрийн албан хаагчийн энэхүү эс үйлдэхүйд улс төрийн нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нөлөөлсөн гэж үзэж байгаа учир нийтийн албан тушаалтны хууль бус, давуу байдал бий болгосон үйлдлийг шалгаж өгөхийг хүсч байгаа ажээ.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 30 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 34 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 43 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 53 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК