Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх

2025-12-17
0
ЖИРГЭХ

24tsag.mn сайтын зүгээс уншигч та бүхэндээ 2025 онд онцгой сайн барилдсан шилдэг 24 бөхийг танилцуулж байна. 


Улсын Дархан аварга Н.Батсуурь

Аваргуудын чансааг гарцаагүй манлайлах бөх бол Дархан аварга маань билээ. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх тэрбээр өнөө жил чансаагаа дахин баталж их шөвөгт шалгарсан. Түүний дараагаар төрөлх Увс аймгийнхаа 100 жилийн ойд Улсын заан Б.Бат-Өлзийг хаян түрүүлсэн юм. 

Тэрбээр оны эхэнд Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлжээ. Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан, Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан барилдаануудад их шөвөгт шалгараад байна.


Улсын аварга О.Хангай

Тэрбээр Улсын наадмаар тавын даваанд өвдөг шороодож, намрын нээлтийн барилдаанаас хойш тааруухан барилдаан үзүүлж байгаа ч яалтчгүй энэ оны онцлох бөх юм. 

Түрүү: 

  • ММСУХ-ны 30 жил, "Их Хурд 10" наадмын хүчит бөхийн барилдаан
  • Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан барилдаан
  • Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан
  • Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан

Үзүүр: 

  • Төмөр замчдын баярт зориулсан барилдаан
  • Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан
  • Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан барилдаан

Эдгээр амжилтуудаас гадна тэр энэ онд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадамд их шөвөгт  шалгарсан билээ. 


Улсын арслан Э.Батмагнай 

Энэ жагсаалтын хамгийн ОНЦЛОХ бөх бол мэдээж Улсын баяр наадмын түрүү бөх Э.Батмагнай арслан юм. Тэрбээр энэ онд зургаан барилдаанд түрүү булаасан. 

Түрүү:

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаан
  • Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдаан
  • Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадам
  • Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадам
  • Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
  • Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан барилдаан

Үзүүр: 

  • Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан барилдаан
  • Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаан
  • Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
  • Бест Буйдан ХХК-ийн нэрэмжит сугалаат барилдаан

Улсын арслан Б.Орхонбаяр

Улсын арслан Ц.Бямба-Отгон энэ онд сайн байгаа. Гэвч энэ онд Улсын арслан гэх цолонтнууд дундаа Б.Орхонбаяр түүнээс арай илүү амжилттай барилдсан учир онцолж байна. 

Түрүү: 

  • Төмөр замчдын баярт зориулсан барилдаан
  • Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаан
  • Наурызын баярт зориулсан барилдаан
  • Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин Жадамбын Одсүрэнгийн нэрэмжит барилдаан

Үзүүр: 

  • Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадам
  • Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах, Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдаан
  • Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан
  • Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан, улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан

Их шөвөг: 

  • Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
  • Арвайн Үндэс ХХК-ийн нэрэмжит, улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан
  • Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан

Улсын гарьд Ө.Бат-Орших

 Өдгөө 40 насны босгыг алхсан тэрбээр өнөө жилийн Улсын баяр наадамдаа урамтай сайхан барилдаж тав давсан нь ховор амжилт билээ. Мөн тэрбээр энэ онд төрөлх Увс нутгийнхаа 100 жилийн ойд их шөвөгт үлдсэн. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн баяр - Хүрээ цам даншиг наадамд шөвгөрчээ. 


Улсын гарьд Б.Гончигдамба

Энэ онд гурван удаа зодоглосон ч чамгүй амжилт үзүүлсэн бөх бол цагтаа цалгиж явсан Б.Гончигдамба гарьд юм. Тэрбээр энэ онд Нийслэлийн иргэдийн баяр - Хүрээ цам даншиг наадамд Улсын начин Д.Амарсайханд унан үзүүр булаасан. Мөн Улсын баяр наадамдаа дөрөв давж тавын даваанд үзүүр бөх Улсын гарьд Н.Өсөхбаярт унасан байдаг. 


Улсын заан Б.Бат-Өлзий

Жил болгоны наадмаар түрүү бөхийн тааварт яригддаг хүчтэн тэрбээр энэ онд өмнөх амжилтуудаа бататгасан сайн барилдааныг үзүүлсээр байгаа. 

Түрүү: 

  • Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан
  • Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын начин Агвааны Норовын нэрэмжит барилдаан
  • Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаан
  • Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан барилдаан

Үзүүр: 

  • Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан, Богдхан уулын хишиг барилдаан
  • ММСУХ-ны 30 жил, "Их Хурд 10" наадмын хүчит бөхийн барилдаан
  • Баянзүрх хайрханы хишиг барилдаан

Их шөвөг: 

  • Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан барилдаан
  • Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадам
  • Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан барилдаан
  • Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
  • Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан
  • Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит барилдаан
  • Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан

Дунд шөвөг: 

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаан
  • Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадам
  • Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан

Улсын заан С.Сүхбат

Идэр залуу заан маань энэ онд гойд амжилтыг үзүүлж байгаа. Сүүлд гэхэд хоёр ч ойрхон түрүүлсэн. Мөн энэ онд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадам, Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаануудад тав давжээ. 

Түрүү: 

  • Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан, Богдхан уулын хишиг барилдаан
  • Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан барилдаан

Үзүүр: 

  • Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдаан
  • Наурызын баярт зориулсан барилдаан

Их шөвөг: 

  • Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах, Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдаан
  • Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан барилдаан
  • Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан

Улсын харцага Б.Зоригтбаатар

"Цахилгаа Зоригоо" нэрээрээ олонд танигдсан үнэн зоригт харцага маань Улсын харцага цолтнуудаас энэ онд хамгийн сайн амжилтыг үзүүлжээ. Тэрбээр энэ оны гуравдугаар сард болсон Бест Буйдан ХХК-ийн нэрэмжит сугалаат барилдаанд түрүүлсэн. Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүр булаажээ. 

Өнөө жилийн улсын баяр наадамд чимэг нэмсэн тэрбээр Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудад их шөвөгт үлдсэн байна.


Улсын харцага Б.Цэдэнсодном 

Улсын харцага Б.Цэдэнсодном уналаа

Өдгөө 32 настай Өврийн хангай нутгийн Цэдо харцага маань энэ онд амжилт арвин байна. Тэрбээр энэ онд Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүр булаасан. Түүнчлэн "Алтан цом"-ын төлөөх барилдаанд гойд сайн байгаа. 

Их шөвөг:

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаан
  • Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан барилдаан
  • Дорноговь аймгийн 94 жилийн ойн баяр наадам
  • Баянзүрх хайрханы хишиг барилдаан

Улсын начин Л.Энхсаруул

2024 оны сүүлч бол түүний хувьд оргил үе нь байж олон ч барилдаанд дээгүүр барилдсан. Энэ хэмнэлээ алдалгүй тэрбээр өнөө жилийн Улсын баяр наадамд тав давж цолоо баталсан юм. Ингэснээр тэр хоёр жил дараалан тунан барилдаж цолоо баталсан түүхэн амжилын эзэн болжээ. 

Тэрбээр энэ онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан, Улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит барилдаан түрүүлсэн. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаанд шөвгөрсөн байна. Мөн "Алтан цом"-ын төлөөх барилдаанд багтаа чухал даваануудыг авч байгаа. 


Улсын начин Б.Түмэндэмбэрэл

Өнөө жил Улсын начин цолоо баталж, уран мэхээ гайхуулж байгаа өөр нэг хүчтэн бол гарцаагүй Түмээ начин билээ. Тэрбээр энэ онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин Жадамбын Одсүрэнгийн нэрэмжит барилдаанд үзүүр булааж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаанд их шөвөгт үлдсэн. Мөн Улсын баяр наадмаар Улсын заан С.Сүхбатаар тав давж, гурван жилийн ард цолоо баталж "Өсөх идэр" чимэг нэмжээ.


Аймгийн арслан Э.Мөнхбаатар

Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар

Энэ онд Аймгийн хурц арслангууд гойд сайн байсан. Тэдгээрээс Н.Өсөхбаяр Улсын гарьд, О.Наранбаатар Улсын харцага болжээ. Говьсүмбэрээс төрөн гарсан цөөн хүчтэн байдаг ч ганц дайчин ганцаарддаггүй гэдэгчлэн хурц бадрангуй Э.Мөнхбаатар арслан энэ онд цолондоо хэтэрхий том байгаа. 

Түрүү: 

  • Бүх цэргийн наадам
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн 100 жилийн ойд зориулсан барилдаан "Улс, аймаг"
  • “Хүч ба аз 2025” Улс, аймгийн өндөр чансаатай 64 бөхийн барилдаан "Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаан

Үзүүр: 

  • Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан

Их шөвөг: 

  • "Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаан

Аймгийн арслан Н.Амгаланбаатар

Тэрбээр энэ онд улс, аймгийн цолтны барилдаанд нэг, аймгийн цолтны барилдаанд хоёр түрүүлсэн. 

Түрүү:

  • "Эрдэнэт Хүлэг" морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойд зориулсан барилдаан
  • Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах, Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдаан
  • Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан

Үзүүр: 

  • Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн 100 жилийн ойд зориулсан барилдаан
  • Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаан "Улс, аймаг"

Цэргийн заан Ө.Батсуурь "Аймгийн арслан"

Олон жил Цэргийн заан цолтой явсан Ө.Батсуурь өнөө жилийн Налайх дүүргийн баяр наадамд түрүүлж Аймгийн арслан болсон. Тэрбээр энэ онд Сар шинийн барилдаан, "Эрдэнэт Хүлэг" морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойд зориулсан барилдаануудад их шөвөгт үлдээд байгаа. 


Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ "Аймгийн арслан"

No photo description available.

2023 онд Орхон аймгийн баяр наадамд үзүүрлэж Аймгийн заан болж байсан чөлөөтийн ОУХМ тэрбээр энэ онд даагаа нэхэж Орхон аймгийн баяр наадамд түрүүлсэн. Шинэ цолондоо дүүрэн бөх гэдгээ харуулж өнгөрөгч сард болсон Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан, Богдхан уулын хишиг улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зургаа давж их шөвөгт шалгарсан. Тэрбээр түрүү бөх С.Сүхбат заанд өвөг шороодсон юм. 


Аймгийн харцага Б.Ренчинжүгдэр

No photo description available.

Аймгийн цолтнууд дундаа нас залуу, ур чадвар дээшилж яваа бөх тэрбээр энэ онд "Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаанд тав давжээ. Өнгөрсөн намар шинэ арслан Э.Батмагнайг хаяж, өөр бусад улсын цолтнуудыг халгааж яваа. Тэр яах аргагүй цолондоо шилдэг нь юм. 


Аймгийн начин Х.Мягмарсүрэн

No photo description available.

Алдарт аварга Д.Хадбаатарын хүү Х.Мягмарсүрэн гэж аралтай бөх бий. Түүнийг хүмүүс цолоо ахиулаасай хэмээн жил болгоны наадмаар харж суудаг. Анх 2013 онд Аймгийн начин болж байсан тэрбээр 2021, 2022, 2024 онуудад цолоо баталсан. Өнөө жилийн улсын наадмаар хоёр давж, гурвын даваанд Улсын арслан Э.Оюунболдод өвдөг шороодсон. 


Аймгийн начин Б.Гончигсүрэн

Жүдогийн хамгийн хүнд жинд дээшлэн барилдаж байгаа ОУХМ Б.Гончигсүрэн маань 2023 оны Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж Аймгийн начин болж байв. Их спортын хажуугаар үндэсний бөхөөрөө барилдаж сумын заануудын барилдаанд гурав, аймгийн цолтны барилдаанд хоёр удаа түрүүлсэн. 

Тэрбээр энэ онд Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлжээ. "Алтан цом"-ын төлөөх барилдааны хамгийн бага цолтой бөх хэдий ч багтаа чухал даваануудыг авч өгсөөр байна. 


Сумын заан М.Өсөхбаяр

Төв аймгийн Батсүмбэрээс залуу хүчтэн өндийж байна. Тэрбээр энэ онд Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр удаа 10 даван түрүүлж, нэг үзүүр булааснаар дараагийн цолондоо бэлэн байгаагаа харуулсан. Б.Цагаанбанди, Д.Төгс-Эрдэнэ, О.Чадалбат, Э.Түмэннасан зэрэг шилдэг сумын заанууд өнөө жил цол ахисан учир шинэ заанууд хүч түрж байгаа билээ. 


Сумын заан Д.Мөнхтулга

Улсын харцага М.Дармаабазарын хүү тэрбээр өнөө жил том цолтнуудын эрлэг шиг л байгаа. Тэрбээр өнөө жил Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр удаа зургаа, нэг удаа найм даваад байна. Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдаан Улсын аварга О.Хангай, Улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон нарыг дараалуулан хаяж шуугиан тарьсан. 

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
The MongolZ баг 2026 оны төгсгөлд PGL Major Singapore тэмцээний аваргын төлөө өрсөлдөж чадах уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (59.153.112.50)
    Гарьд Н.Өсөхбаяр алга уу. Шийдвэр энэ тэр гараагүй л бгаа шдэ
    2025 оны 12 сарын 21 | Хариулах
  • Б.Эрдэнэбаяр (66.181.187.136)
    А/х.а Алтанцоожын нэр жагсаалтанд орох л ёстойдоо
    2025 оны 12 сарын 21 | Хариулах
  • Afraid Anthony (51.89.194.81)
    HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. The best thing that happened to me this year was seeing an article about THE HACKANGELS RECOVERY EXPERT. A professional hacker and private investigator. I invested $954,300 in a cryptocurrency platform and it turned out to be a scam and I had no idea how to get my money back until I reached out to a recovery company called THE HACKANGELS RECOVERY EXPERT. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 Email: support@thehackangels.com Web: www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.
    2025 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.88.105)
    Алтанцоож хурц арслан байгаашдээ
    2025 оны 12 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Тэр чинь мохоо арслан болсон ш дээ, кк
      2025 оны 12 сарын 17
  • Зочин (202.126.88.105)
    Алтанцоож хурц арслан байгаашдээ
    2025 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 20 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    3 цаг 24 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    3 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    3 цаг 33 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК