Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2025-12-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаан ирвэл зохих 31 гишүүний 16 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 46 минутад  эхэллээ.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Р.Сэддорж хуралдааны ирцийг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Р.Батболд, О.Батнайрамдал, Б.Заяабал, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, Г.Очирбат, Л.Соронзонболд, Р.Сэддорж, А.Ундраа, Б.Уянга, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Л.Энх-Амгалан, М.Энхцэцэг, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирснээр 51.6 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр товлов.

Хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүний энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын даргаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Төрийн хүнд суртлыг чөлөөлье” санаачилгын хүрээнд уг төслүүдийг боловсруулсан болохыг төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцууллаа. 

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “АЛСЫН ХАРАА-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “... эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно” гэсэн зорилтыг дэвшүүлж, төрийн байгууллагаас авдаг тодорхойлолт, зөвшөөрөл, лавлагаа, дүгнэлтийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн порталаас үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан байдгийг дурдав.

Мөн Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Шинэ аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэхэд тулгардаг саад хоригийг арилгаж, гарааны компаниудын бизнесийг дэмжих экосистемийг бүрдүүлэх, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, монополын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.” гэж, мөн “Төрийн байгууллагуудаас зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, зөвшөөрлийн нэгдсэн платформыг эхлүүлнэ.” гэж заасан байдгийг төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд тэмдэглэв.

Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 1000 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 14 чиглэлийн салбарт 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл болгон бууруулж хуульчилсан. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 16 зөвшөөрлөөр буюу боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк, санхүүгийн салбарт 2, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг, нийслэлийн Засаг даргаас олгох 2 зөвшөөрөл тус тус нэмэгдсэн байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд дурдсанаар зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулж, төр өөрт байгаа мэдээлэл, баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээс хууль, журмаар дахин, дахин шаардаж зөвшөөрөл олгох үйл явцад өөрийн үзэмжээр асуудлыг шийдвэрлэдэг байдлыг цэгцлэх, холбогдох журмууд хүчингүй болгох талаар дүгнэлт зөвлөмж гарсан гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдсан.  

Төрийн бүтээмж, хэмнэлтийн зөвлөлийн ажлын албанаас хийсэн судалгаагаар “зөвшөөрөл” гэж нэрлэгдээгүй ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагддаг, төрийн байгууллагаас олгож байгаа үйл ажиллагаа эрхэлдэг баримт бичгүүдийг түүн үзэхэд бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат 9 байна гэсэн үр дүн гарч, Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн, чөлөөтэй эрхлэх зохицуулалттай зөрчил үүсгэж байгааг тогтоожээ.

Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 378 хуульд хиймэл оюунд суурилсан хууль зүйн дүн шинжилгээ хийж үзэхэд эдийн засгийн эрх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчиж байгаа 110 хууль байгааг илрүүлж, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөмж гаргасан болохыг Н.Учрал дарга танилцуулгадаа тодотголоо.

Үндсэн хуульд заасан иргэний бизнес эрхлэх үндсэн эрхэд халдсан, хязгаарласан, хааж боосон төрийн хэтийдсэн оролцоо, төрийн хүнд суртлыг эрс хумих, чөлөөлөх санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгаагийнхаа эхлэл болгож зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэхэд тулгардаг саад, хоригийг багасгах хүрээнд бизнес эрхлэгч нараас ирүүлсэн, гомдол санал, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон бусад улсын туршлагыг судлан үзэж Зөвшөөрлийн тухай хууль болон түүнийг дагалдуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ хүрээнд Их Британи, Нидерланд, Герман, Эстон, Казахстан зэрэг улсад бизнесийн цар хүрээ, салбарын онцлогоос хамаарч эрсдэлийн түвшин багатай үйл ажиллагааг мэдэгдлээр эрхэлдэг олон улсын жишигт нийцүүлэн нийт 30 гаруй төрлийн үйл ажиллагаа буюу хүнсний зах, дэлгүүр, зоогийн газар, цайны газар, кофе шоп, үсчин, гоо засал, хими цэвэрлэгээ, бялдаржуулах төв, спиннинг, цанын баазын үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр бус төрийн байгууллагын шийдвэр хүлээлгүйгээр, зөвхөн төрийн байгууллагад мэдэгдэл хүргүүлээд эрхэлдэг байхаар тусгажээ.

Мөн аймаг, нийслэл, дүүрэгт Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй ч зөвшөөрөл шиг бичиг баримт шаарддаг байсан хувцас захиалга, засвар, гутал засвар, нүдний шил захиалга, засвар, цаг засвар, гэрэл зургийн үйлчилгээ, биллиард, машин угаалга зэрэг үйлчилгээнүүдийг шууд эрхлэх нөхцөлийг хуулиар бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэн, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Зөвшөөрөл олгоход 20-30 төрлийн шаардлага тогтоож, зөвшөөрөл олгох процессыг хүндрүүлж байгаа нөхцөлийг өөрчилж, зөвшөөрөл олголтын болон зөвшөөрөл авсны дараа зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг ялгамжтай тогтоож, олон төрлийн баримт бичиг шаардагддаг байдлыг багасгаж, зөвшөөрөл олголт, явцын хяналтын тэнцвэртэй тогтолцоог бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгажээ.

Зарим салбарт нэг төрлийн үйл ажиллагааг эрхлэхэд зөвшөөрөл авахад 3-4 жил зарцуулдаг байдлыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн, тухайлбал барилгын салбарт 16 давхар барилгын ажил эрхлэх нэг төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд гурван төрлийн тусгай зөвшөөрөл авч 3-4 жил зарцуулдаг байдлыг бүрэн халж, нэг төрлийн зөвшөөрөл авч Зөвшөөрлийн тухай хуульд заасан 22 өдөрт багтаан олгохоор тусгасан байна.

Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг 20 хоногт магадлан шалгах ажиллагааг хийж, сунгадаг нөхцөлийг хялбаршуулж, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчөөгүй болох нь хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд ажлын 2 өдөрт шууд сунгах талаар зохицуулж, зөвшөөрлийн тогтолцоог, хяналтын тогтолцоог уялдуулан аж ахуйн нэгжүүдэд учруулах дарамтыг багасган хуульд тусгажээ.

Энгийн 120 зөвшөөрөл олгох, 30 мэдэгдэл бүртгэх эрхийг салбарын мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулан гүйцэтгүүлж, төрийн чиг үүргийг шилжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тусгасан байна.

Тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгож байгааг 10 жилээр энгийн зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгож байсныг таван жил болгон нэмэгдүүлж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангаж, зөвшөөрлийг сунгахтай холбоотой дарамтыг багасгахаар төсөлд тусгасан байна.

Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэхээр тусгаж, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хэрвээ өгөөгүй бол 30 хоногийн дараа зөвшөөрөл олгосонд шууд тооцох боломжтой болгохоох хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Мөн 20 гаруй тусгай болон энгийн зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгаж тухайн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамт багасаж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Зөвшөөрлийн талаар шийдвэр гаргах тогтолцоог Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдээс улсын эдийн засаг, бизнесийн орчны асуудал эрхэлсэн мэргэжлийн яам болох Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлэхээр тусгажээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Очирбат,  Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, төсөл санаачлагч Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг болон ажлынх хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсны дараа төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд дэмжиж буй эсэх байр сууриа илэрхийллээ. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа Г.Очирбат, Ч.Анар нар илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь буюу 70.6 хувийн саналаар дэмжлээ. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны хуралдаан “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 29 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    8 цаг 32 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    8 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    8 цаг 42 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 51 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК