Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

2026-1-07
0
ЖИРГЭХ

Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, олон сарын турш хамгийн өндөр үзэлттэй киногоор шалгарч байсан уран бүтээл бол “Шар гэгээ” кино. Тэгвэл “Шар гэгээ 2” хэмээн олны дунд хүлээлт үүсгээд байгаа “Аранжин пикчерс”-ын ээлжит уран бүтээл  “Задлаагүй захиа” кино аль хэдийн кино сонирхогчдын дунд өндөр хүлээлт тээсэн киногоор нэрлэгдээд байна. “Шар гэгээ” киноны найруулагч Б.Батдэлгэр шинэ уран бүтээлийнхээ зохиолыг Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн бөгөөд “Задлаагүй захиа” киноны ард салбартаа тэргүүлэгч олон уран бүтээлчид ажиллажээ.

Тэдний заримаас дурдвал киноны продюсероор та бидний сайн мэдэх “Сорил”, “Бүүвэй”, “Нусан багаяа”, “Шар гэгээ”, “Должи ажиллагаа”, “Татар” зэрэг кинонуудад  продюсерын үүрэг гүйцэтгэсэн Тодгий буюу Л.Цэрэнтогтох ажилласан байна. Тэрбээр зөвхөн продюсер хийгээд зогсохгүй мэргэжлийн дууны найруулагч гэдгээр нь урлагийнхан сайн мэднэ. “Нийслэл хүүхэн ОАК”, “Зура 2, 3”, “Төрийн дайсан”, “Сайн уу амьдрал минь”, “Фракц 2,3”, “In da house”, “Хохирогч ОАК”, “Хурд-Бүсгүй” зэрэг 100 гаруй кинонуудын дууг найруулсан бол сүүлийн үеийн уран бүтээлийн үргэлжлэл болсон “Задлаагүй захиа” кинонд энэхүү хоёр үүргийг давхар хариуцан ажилаж байгаа аж.

Тэгвэл тус киноны ерөнхий зураглаачаар монголын кино урлагт зургийн найруулагчийн чадвараараа шилдэгүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох Г.Гүенбаатар ажилласан байна. Энэ нь түүний хийсэн олон уран бүтээлүүдээс тодхон харагдана. Тухайлбал тэрбээр “Маш нууц” “Байтаг Богд”, “Тэнгэрээс буусан од”,  “Халуун зүрх”, “Зура I,II III”, “Шар гэгээ” “Татар” зэрэг кинонуудын зургийг авч үзэгчдэд хүргэсэн билээ.

“Задлаагүй захиа” киноны гол уран бүтээлчдийн нэг зураачийн ажлыг “Зүрхний хилэн”, “Ану хатан”, “Содура”, “Хар сувдны нууц”, “Солиот эх”, “37-р точка” зэрэг шилдэг кинонуудын зураач Н.Болор-Эрдэнэ хийсэн бол киноны хөгжмийг  үзэгчдийн хамгийн их сэтгэлд үлдсэн “Шар гэгээ”,  Мөрч”, “Бүүвэй”, “Эцэг”, “Надад ирээгүй хайр” кинонуудын хөгжмийг хийсэн Б.Санчир зохиожээ.

Б.Батдэлгэр найруулагчийн шилдэг бүтээлүүдийн нэгд тооцогдох уран бүтээл болно хэмээн өндөр хүлээлт үүсгээд байгаа “Задлаагүй захиа” кинонд Ардын жүжигчин, Гавьяат жүжигчдээс эхлээд олонд танигдаагүй орон нутгийн театрын уран бүтээлчид болон цоо шинэ дүр төрхийг голлон гаргахыг хичээсэн гэдгийг кино багийн хамт олон онцлон хэлж байв.

Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин У.Батбаатар, Г.Золбоот, М.Дорждагва нарын “Задлаагүй захиа” кинонд бүтээсэн дүрийн онцлууштай  зүйл нь 40 жилийн өмнө театрын тайзнаа тоглож байсан жүжгийнхээ дүрд 40 жилийн дараа дахин дэлгэцийн уран бүтээлээр дүрээ бүтээж байгаа нь үнэхээр сонирхол татам үйл явдал болсон гэв.

Түүнчлэн Эрдэнэт хотын үзэгчид “Задлаагүй захиа”-нд юу нуугдаж байсныг мэдэхийг хүсвэл нэгдүгээр сарын 15-аас эхлэн Өргөө кино театрт гарах уг киног сонирхон үзэх боломжтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    4 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    1 цаг 37 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    2 цаг 33 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    2 цаг 41 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 55 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 1 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 5 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    21 цаг 11 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    21 цаг 14 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК