Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баяндалай: Ерөнхийлөгч “Нэг минут 93 төгрөгийн өртөгтэй боллоо та минь...” гэж үе үе бидэнд сануулдаг байлаа

2026-1-08
0
ЖИРГЭХ

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон,  Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Д.Баяндалай:Үндсэн хууль ард түмний эрх ашгийг төрийн эрх мэдлээс хамгаалах эрх зүйн цогц хэрэгсэл мөн

Монголд өрнөсөн ардчилсан тогтолцооны эерэг, сөрөг хандлага дүр төрхөө гүйцэд ирүүлээгүй ХХ зууны төгсгөл үед түүхийн тавцнаа тод үл мөрөө үлдээсэн үйлс бол яах аргагүй зах зээлд тулгуурласан эдийн засаг, олон ургалч үзэлд дулдуйдсан улс төрийн тогтолцооны үр хөврөл бойжин төлөвшсөн явдал юм. Ардчилсан Үндсэн хууль батлах улс төр, эдийн засаг, үзэл санааны хэрэгцээ нь монголчуудын зөн билэгт мэдрэмжээс урган гарч, эрэлт нийлүүлэлтийн шүтэн барилдлагад арга билэг ухаанаар цэгцлэн боловсруулах нөхцөл бүрдүүлснээрээ түүхэн цаг үеийн турш дурсагдах боломж олгосон юм. Үүнийг монголчууд ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан он жилүүд хэмээн хүндэтгэн тэмдэглэж ирэх хаврын яргуй дэлбээлүүлж, харих намрын тариа шаргалтуулж, эрх чөлөө, хүний эрх, шударга ёс, засаглалын онол, арга зүйг амьдралд нэвтрүүлж өөрсдийн биеэр эдэлж, жаргал зовлонгийн тунг зохистой тааруулах их үйлст хүн бүрийн хүчин зүтгэж, өөрсдийнхөө давуу чанарыг нээн илрүүлж түүндээ тулгуурласан оршихуйн сэтгэлгээнд дасан зохицсоор яваа тэнгэрлэг ард түмэн.

1991 оны намрын сүүл сард хуралдаж эхэлсэн АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн чуулган ардчилсан Үндсэн хууль батлахад бүхий л анхаарлаа чиглүүлж, 1992 оны өвлийн дунд сард зорилгоо биелүүлж түүхэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Дэлхий нийтийн чиг хандлага, Үндсэн хуульт төрийн тогтолцоо бүхий л улс гүрний хууль тогтоомжийн туршлага, нэвтрүүлсэн арга барилыг мэргэжлийн өндөр төвшинд судлан авах, гээхийн ухаанаар хандаж хэрхэн боловсруулснаа ард түмнээрээ хэлэлцүүлж тэдний санал бодлыг тусгаж "Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эх төсөл"-ийг Улсын Бага Хурлаар хэлэлцүүлж, АИХ-д оруулан баталгаажуулах үүрэг өгсний дагуу ардчилсан Үндсэн хууль боловсруулах комиссын АИХ-ын чуулганаар хэлэлцүүлж эхэлсэн юм.

Монгол орны дөрвөн зүг, найман зовхис, өнцөг бүрээс ард түмний элч- төлөөлөгчөөр сонгогдсон АИХ-ын депутат 427 хүн Төрийн ордонд чуулж, үзэл бодлоо уралдуулан шинэ нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн актыг гаргах түүхэн хариуцлагатай ажилбарт алжаалыг умартан мэдлэг, боловсрол, дадлага, туршлагаа шимэн шимэн чөмгөө дундалж, нойроо хасаж 76 хоног зүтгэсний хүчинд “Ардчилсан шинэ Үндсэн хууль"-ийг өлгийдөн авч Монгол түмний улс төр, эдийн засаг, үзэл номлолыг чиглүүлэгч "эцэг хууль", олон улсын тавцанд “өндөр сэнтий"-д залрах гайхамшигт хэлэмж, хүндэтгэл бүтээсэн болно. Энэ хууль өмнөөс үл хамаарсан зөв совинт сэтгэлд боловсорч, сурч мэдсэнээ Монгол түмний тусын тулд нэгэн үзүүрт бодлоор, үнэнч хандлагаар, алдар нэр, албан тушаал эрхшээн горьдохгүйгээр цэгц журмыг эрхэмлэн ажилласан 427 депутатын нөр их хөдөлмөр, голч мэдлэг бүрэн шингэсэн цогц бүтээл юм. Энэ чанараараа дахин давтагдахгүй эрх зүйн хэм хэмжээ хэмээн түүнийг боловсруулагчид ямагт дурсан бахархаж үг, үсэг, өгүүлбэр бүрийг нь сэвтэхээс сэргийлж таван мэдрэхүйнхээ чадамжаар хамгаалж өдгөө хүрсэн юм.

Нийгмийн хөгжлийн хурдац, хууль эрх зүйн шинжлэх ухааны шинэчлэлийн шаардлагад нийцэн зарим зүйл, заалт нэмэгдэх, хасагдах, засагдахыг хүлээн зөвшөөрөх хэдий ч урт настай, удаан хэрэгжих дотоод агууламжтай, эрчим хүч шингэсэн эрх зүйн баримт бичиг гэж нандигнан хайрлаж шүтэн дээдэлнэ. Үндсэн хууль монгол хүн, өрх гэрийн тусгаар тогтнолын баталгаа, хэний ч өмнө хараа дээгүүр, цээж төвхгөр, сэтгэл омголон байх ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээг илэрхийлэгч мөн.

Шинэ Үндсэн хууль батлагдах явцад олон янзын үйл явдал өрнөж, судалгаа шинжилгээ хийгдэж өдөр бүр хичээнгүйлэн суралцаж бие биесдээ багшилж, ижилдэн дасаж бодол санаагаа харц,  биеийн хэлэмжээрээ мэдэлцэх хэмжээнд хүртлээ нягтарч байсныг санахад сэтгэл сэргэж, итгэл бадарч, хүч орно. Миний хувьд Б.Чимид багш, П.Очирбат ерөнхийлөгч, АИХ-ын депутат Л.Түдэв, С.Баяр, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ц.Балдорж, С.Зориг, Э.Бат-Үүл, Б.Энхтуяа, Ц.Мөнхөө нарын гаргасан санал, дүгнэлтийг анхааралтай сонсож, өөрийн үзэл бодолтойгоо нийцүүлэн шинжиж, ухаажин мэдлэгжиж, санал хураах үед ямагт тэдний талд хандаж байснаа нуух юун.

Хууль хэлэлцэх явцад уншсан хийгээд уншаагүй олон ном зохиол, судар шастирыг эргүүлэн нягталж тэмдэглэл хөтлөх хууль эрх зүй, олон улсын гадаад худалдааны мэргэжилтэй ч гэсэн дахин суралцаж, мэдлэг боловсролоо ямар нэгэн хэмжээгээр ахиулж цэгцэрч байсны ачаар "Арилжихуйн ёс зүй", "Оршихуйн гүн ухаан”, “Төр оршихуй”, “Эд засахуйн ухаан", "Дурсахуйн товчоо", "Миний оршихуй" зэрэг онол арга зүйн олон ном бичиж ,18 аймаг 115 сум, 170 гаруй байгууллага аж ахуйн нэгжид 50 гаруй сэдвээр лекц уншиж олон арван мянган шавь төрүүлж, тэдний оюун сэтгэлгээнд шинэчлэл хийх эрч хүчтэй амьдрал цогцлоох их үйлст мөр гаргаж нэр хүнд олсон юм.

Хойчийн үрст сонирхолтой хийгээд хэрэг болж мэдэх нэгэн заалтыг Үндсэн хуульд оруулахаар үгсэж хэлэлцүүлэх шатанд хэрхэн "унаж” бүтэлгүйтсэн дурсамжийг сэргээн санахад сонин байна. Хуралдааны завсарлагаанаар үзэл бодол нэгтэй, бие биенээ дэмждэг сэтгэлгээний өвөрмөц түвшинтэй хэсэг депутат хэлэлцэн Үндсэн хуульд “хоёроос дээш эхнэр, нөхөртэй байх” тухай заалт оруулахаар үгсэж, мал зүйч мэргэжилтэй Төв аймгаас сонгогдсон депутат Гантөмөрөөр санал гаргуулахаар тохиролцож хэлэлцүүлэхэд, эхний санал хураалтаар 30 хувийн санал авч хэлэлцэх явцад дахин санал хурааж 29 хувиар унасан юм. Энэ заалтыг тухайн үедээ нийгэм, хүмүүс хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэл байхгүйг мэдэж байсан хэдий ч “охид ариун бол төр ариун" гэсэн эртний гүн ухааны далд санаа, цөвүүн цаг ирэхэд “эмс охид хаалганы цаана нууцаар нуруугаа зовоож баясах" үйлийн үр нийгэмших, төр бузартах цондонг сэргийлэх эрх зүйн үндсийг нээх боломж бүрдүүлэхийг үл ойлгон "мунхаглалаас мунхаглал" төрүүлж хүчгүйдүүлсний амьд жишээ гэж эдүгээ ч бодож явдаг юм.

Үндсэн хууль хэлэлцэх хугацаа нэн сунжирч түүнд төсөвлөсөн зардал улам ихэсч ерөнхийлөгч П.Очирбат “нэг минут 93 төгрөгийн өртөгтэй боллоо та минь...” гэж үе үе бидэнд сануулах, Улсын Бага Хурлын санхүүгийн хэлтсийн дарга н.Лантав намайг үе үе дуудаж “Аймгаас сонгогдсон депутатуудаа хоолло, мөнгийг нь гарга” гэж байнга үүрэгдэнэ. Тухайн үедээ хувийн хэвшилд хөл тавьсан хүний хувьд түүний хүсэлтийг хэд хэдэн удаа биелүүлж байснаа журамт үүрэг гэж боддог юм. Мөн хууль батлагдаж, сэтгэл санаа цатгалдаж үзэл бодол тэгширч, бие биедээ ижилдэн дасаж, инээж наадан байх зуур “Ардчилсан шинэ Үндсэн хууль”-ийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх хамгаалан өмгөөлөх үүрэг бүхий байгууллага байгуулах санал гарч, би Б.Чимид багш, депутат н.Очирхүү, н.Улаанхүү нартай тэр тухайд ярилцаж байсан ч тухайн үедээ олонд сонордуулах боломж олдохгүй өнгөрсөн юм. Харин 1996 онд уг санаагаа хэрэгжүүлж Б.Чимид багшаар ахлуулсан “Үндсэн хуулийг дэмжих сан"-г байгуулж үйл ажиллагаанд нь оруулсан түүхтэй.

Үндсэн хууль ард түмний эрх ашгийг төрийн хүчирхийллээс хамгаалах эрх зүйн цогц хэрэгсэл мөн. Харин түүнээс салбарласан бусад хуульд ард түмнээс төрөө хамгаалахад чиглэгдсэн байдаг зүй тогтол мэт үйл явц. Энэ чиглэлээр дэлхийн олон эрдэмтэд судалгаа, шинжилгээ хийж байгалийн хуулийн дотоод агууламжид нийцсэн хэм хэмжээг танин ухаарч, нийгмийг удирдах сэтгэлгээнд хуульчлан өгөхийг эрмэлзэх болсон нь дээрх санааг нотлох бөлгөө. Сав шим ертөнцийн үзэгдэл юмсын дотоод мөн чанар, түүний арга билэг шүтэн барилдлагааг илрүүлж иргэнших, нийгэмших үйл явцыг удирдах эрх зүйн хэм хэмжээг тогтоох нь соёлт хүн төрөлхтөний ардчилах сэтгэлгээний үнэт зүйл, дээдлэн хамгаалах ёс зүй мөн.

Д.Шагдар:Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

Ардчилсан Үндсэн хууль батлалцах ажилд оролцохоор Эрдэнэбулган сумын нийт сонгогчдын 70-80 хувийн санал авч, АИХ-ын депутатаар сонгогдож байлаа. Хөдөөгийн депутатууд ихэнх нь аж ахуйн ажилтай хүмүүс улс төрийн мэдлэг сонирхол багатай байсан нь хуралдааны явцад мэдэгдэж байсан.

Засаг төр өөрчлөгдөж, социалист системээс татгалзаж, капиталист системд шилжих үйл явц болсон. Энэ том үйл явцын гол баримталж ажиллах эх хууль Үндсэн хууль учир хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй байсан. Би төрийн сүлд тэмдгийг хэвээр үлдээх, засаг захиргааны дарга нарыг дээд шатны дарга нар томилж байх зэрэг наймаас арван төрлийн санал хүсэлт тавьсан боловч олонхийн санал авч чадаагүй. Мөн аймгийг бүсчлэх, хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлэхгүй байр  суурьтай байлаа.

Ц.Жамсран: Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэсэн нь монгол хууль болсон

Монгол Улсын түүхэнд нийгэм огцом эргэлтээр солигдсон эгзэгтэй үед шинэ Үндсэн хуулийг бэлтгэх, батлах үед гар бие оролцсон нь миний хувьд амьдралын содон үйл явдал төдийгүй маш өндөр хариуцлага хэмээн ойлгож, өөртөө шаардлага тавьж билээ.

Үндсэн хуулийн эхийг урьдаас сайн бэлтгэж монголын уламжлалт сэтгэлгээ шинэ үеийн залуусын барууны сэтгэлгээний зөрөөн дээр бүх ард түмнээр хэлэлцүүлсэн билээ. Үндсэн хууль батлалцсан депутатуудын үйл ажиллагаа нь зөвхөн Үндсэн хуулийг баталсан төдий бус монголд байнгын ажиллагаатай парламент байгуулж, Үндсэн хуулийг боловсруулж, бэлтгэх хугацаатай даалгавар өгч байсан түүхэн үйл явдал юм.

Шинээр боловсруулсан Үндсэн хуулийг батлах үед үзэл санааны зөрөлдөөн, зөвшилдөөн салан тусгаарлаж элдэв бүлэг байгуулах, зодоон хийх, хүн нас барах хүртэл үйл явдал болж байсан нь тэр үеийн нөхцөл байдлын илэрхийлэл байлаа. Миний хувьд Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэсэн нь монгол хууль болсон гэж ойлгож байдаг.

Үндсэн хуулийг бэлтгэхэд Бага Хурлын гишүүдийг пропорционалаар сонгон оруулж бэлтгүүлж, түүнийг сайн тунгаан хэлэлцэн баталсан нь чанга шүүгдсэн чамбай хууль болсон юм. Ийм учраас Монгол орны шилжилтийн үеийг дуусгах хууль зүйн үндэс болсон билээ.

Энэхүү Үндсэн хуулийг амьдралд бүрэн хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын ажил, түүний хэрэгжилтэд тавих гүйцэтгэлийн хяналт дутуу байснаас дагалдах хуулиудыг дутуу дулимаг гаргаснаар амьдралд нийцэхгүй мэт харагдаж, зарим хүмүүс өөрсдийн дур сонирхлоор зөрчилтэй санал, санаачилга гаргаж байгаад харамсаж байдаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    4 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    1 цаг 38 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    2 цаг 33 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    2 цаг 41 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 55 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 1 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 5 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    21 цаг 11 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    21 цаг 14 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК