Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёрдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-2-01
0
ЖИРГЭХ

Хонь 

Таны амьдралд хүнд үеүд тохиож, бүх юм эмх замбараагүй болсон мэт санагдаж байсан бол энэ сард бүх зүйл өөрчлөгдөнө. Ажил мэргэжлийн хувьд амжилтад хүрэхийн тулд тэвчээртэй байх шаардлага гарна. Гэхдээ таны тууштай, төвлөрсөн хандлага бүхнийг зөв тийш залах болно. Таныг хамгийн ихээр эдгээх арга бол дотоод хүнтэйгээ ярилцах юм. Сарын дунд үеэр амьдрал өөрчлөлт ихтэй, идэвхтэй байна. Нийгмийн хүрээллээ тэлж, шинэ найз нөхөдтэй болно. Гэхдээ авьяас чадвараа батлан харуулах гэж өөрийгөө хэт ядрах хэрэггүй. Мөнгө санхүүгийн асуудалд санаа зовохгүй нь бололтой. Гэнэтийн орлого олж, санхүүгийн хувьд бие даасан болох боломж гарна. Ирээдүйд чиглэсэн, танд дэмжлэг үзүүлдэг, таны урт хугацааны зорилгод нийцсэн харилцаа холбоонуудад тийм гэж хэлээрэй. Хайр дурлал, романтик харилцаа тань халуун дулаан байна. Хосуудад харилцаагаа илүү бат бөх, найдвартай болгох боломж гарна. Сэтгэл хөдлөлөө хянаж, зохицуулж сурах нь таны өсөлтийн түлхүүр болно.

Үхэр 

Таны карьерын хувьд нэн чухал сар эхэлж байна. Одоогийн үүрэг хариуцлага, албан тушаалаа орхиж, тав тухтай бүсээсээ гарах шаардлага гарна. Таны өсөлтийг чимээгүйхэн хязгаарлаж байсан дадал зуршлуудаасаа салах цаг тань болжээ. Илүү зоримог, ирээдүйдээ чиглэсэн алхмуудыг хийх хэрэгтэй болж байна. Амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, илүү завгүй болж магадгүй учир сахилга баттай, цагийн хуваарьтай байхыг зөвлөе. Аливаа өөрчлөлтийг эсэргүүцэх тусам нөхцөл байдал улам хүндэрнэ. Болоод өнгөрсөн зүйл, алдсан боломжийн араас харуусч, өөрийгөө зэмлэх хэрэггүй. Ганцаараа юм бүхэнд зүтгэлгүй багийн ажиллагааг эрхэмлэвэл та улам хүчирхэгжинэ. Санхүүгийн байдал тогтворжиж, ашигтай боломжууд гарч ирэх бололтой. Ажил мэргэжлийн тал дээр ч шинэ боломжууд нээгдэх бөгөөд энэ нь орлого сайжрахад эерэг нөлөөтэй байж болно. Хэт ачааллаас зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Эс бол гэдэс ходоод хямрах, ядарч сульдах мэдрэмж төрж магадгүй.

Ихэр 

Танд яг л цэвэр агаараар амьсгалж, оюун санаанд тань оч асч байгаа мэт мэдрэмж төрнө. Ямар нэг яриа хэлэлцээ хийх, бүтээлч ажил эхлүүлэхэд тохиромжтой. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар сайжрах боловч заримдаа үүнийгээ хэтрүүлэхээс болгоомжил. Амнаас гарах үг бүр чинь зорилготой байх ёстой. Аялах, шинэ зүйл сурч эхлэх зэргээр ямар нэг шинэ зүйл эхлүүлнэ. Өөөрчлөлтөд уян хатан хандах хэрэгтэй. Юм бүхнийг хянах гэж зүтгэхийн оронд сониуч бай, ертөнцийг харах өнцгөө тэл. Ирээдүйн зорилго тань хэт хол, биелэшгүй мэт санагдсан ч бүү шантраарай. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдгийг танд ухааруулах сар. Хамтарч ажилладаг хүмүүс тань итгэл алдаж, таны нэр хүндэд цохилт өгч магадгүй. Үүнийг хэт хүндээр хүлээж авах хэрэггүй. Харин ч шинэ зүйл турших, өөрт тохирсон шинэ орон зайг үүсгэх, эрсдэлтэй ч боломж ихтэй замыг сонгох боломж юм. Таны эрүүл мэнд оюун санаатай шууд холбоотой байна. Сэтгэл санаа тогтвортой, тайван байж чадвал биеийн байдал ч дагаад сайжирна.

Мэлхий 

Танд хамгийн сайн сайхан бүхнийг авчрах онцгой сар ирж байна. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө үргэлж дутуу үнэлж ирснээ ухаарч, бодит байдлыг ухаарна. Гэхдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга барил тань илүү хурц, сүржин болж магадгүй. Аливаа асуудалд яаран хариу үйлдэл үзүүлэхээс аль болох зайлсхийгээрэй. Амжилтад хүрэхийн тулд өөрөөсөө өөр хүн болох шаардлагагүй. Сэтгэл зүйн ачааг ганцаараа үүрэх хэрэггүй. Ойр дотны хүмүүстээ хандаж, тэдний тусламж дэмжлэгийг цааргалалгүй аваарай. Ганц бие хүмүүст хайр дурлалын сонирхолтой шинэ харилцаа гарч ирж магадгүй. Энэ үед зүрх сэтгэлээ нээлттэй байлгах хэрэгтэй. Гэхдээ хэт хөөрч, мөрөөдөл, төсөөлөлд автаж болохгүй. Хосуудын хувьд итгэл, хамтын зорилго, урт хугацааны төлөвлөгөөний талаар илэн далангүй ярилцах нь харилцааг бэхжүүлнэ.  Санхүүгийн сайн төлөвлөгөөтэй байхыг зөвлөж байна. Хөрөнгө хамтран эзэмших болон өр зээлтэй холбоотой асуудлууд нэг тийш шийдэгдэнэ.

Арслан 

Амьдралын гол дүр гэдгээ мэдрэх сар. Олон сарын турш хичээсэн, зорьсон бүхэн тань үнэлэгдэж, үр дүнгээ харна. Үүнийг дагалдаад таны бүтээлч байдал улам нэмэгдэж, манлайлах чадвар тань гялалзана. Гэхдээ хэтийдсэн их амлалт, магтаал зэрэг нь жүжиг мэт санагдаж, дарамтад орох вий. Та бусдад юуг ч нотлох гэж хичээх хэрэггүй, итгэлцэл дээр бүх зүйл суурилна гэдгийг сана. Хайр дурлалын харилцаанд томоохон эргэлт гарч магадгүй. Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олно. Цаад хүндээ зориулж өөрийгөө өөрчлөх шаардлагагүй, өөрөөрөө байхад л хоёр биедээ хангалттай байдаг бол тэр жинхэнэ зөв харилцаа. Санхүүгийн шийдвэр гаргахдаа зоригтой байхыг зөвлөе. Зөвхөн өөртөө биш, хамтын хэрэгцээнд анхаарал тавьж, илэн далангүй, шударга байхыг эрмэлзээрэй. Урьд нь ярилцахаас зайлсхийж ирсэн асуудлаа хөндөх шаардлага гарна. Хүлээцтэй байдал хамгийн чухал. Та өөрийгөө хэн бэ гэдгийг зөвхөн итгэл сэтгэлээр бус үйлдлээрээ ч бас харуулаарай.

Охин 

Их шуурганы өмнөх үе үргэлжилж байна. Таны амьдралд удахгүй томоохон өөрчлөлт гарч магадгүй юм. Энэ нь ажил мэргэжил, эрүүл мэнд, өдөр тутмын дадал зуршил гээд юутай ч холбоотой байж болно. Өөрийгөө шүүмжилдэг, хэт их ачаалал үүрдэг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Аливаа өөрчлөлт тухгүй мэдрэмж төрүүлж магадгүй ч амьдралын хэмнэлийг тань илүү тогтворжуулах шинэ эхлэл гэж ойлгоорой. Хайр дурлалын харилцаа ч анхаарлын төвд байна. Таны сэтгэл зүйн мэдрэг байдал нэмэгдэж, юм бүхнийг анзаараад салахгүй бололтой. Тэнцвэргүй харилцаа, хүлээлт, хэт их үүрэг хариуцлагаас болж бухимдана. Хайртай хүндээ хүрч боломгүй өндөр стандарт тавихгүйг хичээгээрэй. Цагийн юм цагтаа, болох юм болдгоороо болно. Аливаа үнэ цэнтэй бүхэн гэнэт бий болдоггүй. Ажил хэрэгтээ төвлөрөөд өөрийгөө орхигдуулах вий. Өдөр тутмын хэв маяг, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнд анхаарал тавих нь эрүүл мэндэд тустай. Шинэ зуршил нэвтрүүлэх, эрүүл амьдралын хэмнэлд шилжихэд тохиромжтой.

Жинлүүр

Сайнтай, муутай хоёрдугаар сар эхэлж байна. Ажлын талбарт асуудалтай тулгарч, ажлаа солих талаар ч бодож магадгүй юм. Харин хувиараа бизнес эрхлэгчдэд ашигтай, таатай нөхцөл үүснэ. Шаргуу хөдөлмөрлөж, бэлтгэл сайтай байх нь аливаад тайван, тэнцвэртэй хандахад тустай. Олон нийтийн үйл ажиллагаа, эсвэл хэт их ээдэрсэн бодол таны бүтээмжийг бууруулна. Хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Санхүүгийн байдал сайжрах ба зардлыг хяналтдаа авч чадна. Гэхдээ гадаадад аялах боломж гарч, мөнгөө үрж магадгүй юм. Хайртай хүнээ сэтгэл хангалуун байлгахын тулд багагүй хүчин чармайлт гаргах шаардлага үүснэ. Томоохон маргаанаас аль болох зайлсхий. Эрүл амьдралын хэв маяг, сахилга батыг баримтлахгүй бол болохгүй. Ялангуяа ходоод, хоол боловсруулах систем доголдох магадлалтай.

Хилэнц 

Хувь тавилан таныг ивээсэн, олон сайхан үйл явдал давхацсан сар. Найз нөхөдтэйгөө ойр ойр уулзаж, аялал зугаалганд гарах бололтой. Санхүүгийн асуудал төдийлөн хурдцахгүй учир зардлаа боломжоороо хянахад болно. Сарын эхний хагаст ажил хэрэгтэй холбоотой бага сага бэрхшээл үүснэ. Гэхдээ зоригтой үйлдэл хийж, үзээд алдахад буруудахгүй. Хамт олны үзэл санаа хуваагдаж, үүнээс болоод танд төвөг чирэгдэл учирч магадгүй. Өөртөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй. Цаг агаарын өөрчлөлтөөс шалгаалж ханиад хүрэх, хоолой өвдөх, хатгаа авах зэргээр эрүүл мэнд доройтож магадгүй. Гэр бүл дотроо эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнүүлж магадгүй. Та хоёрын харилцаанд сорилтын үе тулгарч байна гэж бодох хэрэгтэй. Хайртай хүнээ дэмж, сонс, хүндэл.

Нум 

Амаргүй сар. Ажлын орчинд бусадтай харилцахдаа болгоомжтой, эелдэг байх хэрэгтэй. Зарим хамтран ажиллагч асуудал үүсгэж магадгүй. Гэсэн ч бизнесийн хувьд энэ сар ашигтай. Эрсдэл хүлээж, хөрөнгө оруулалт хийх нь бизнесээ тэлэх боломж авчирна. Тэвчээр, тууштай байдал, анхаарал төвлөрөл бол таны амжилтын түлхүүр. Хайр дурлалын харилцаа улам бэхжиж гүнзгийрнэ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд эхнэр, нөхрийнх нь үг хатуу, үйлдэл ширүүн санагдаж, гомдож магадгүй. Сайн санааны үүднээс гаргаж буй үйлдэл нь хүртэл дарамт мэт мэдрэгдэх магадлалтай. Гэнэтийн бодлогогүй үгээр хайртай хүнээ гомдоох вий. Найз нөхдийн зөвлөгөө тус биш ус болохоос сэрэмжил. Санхүүгийн байдал сарын сүүлийн хагаст бага зэрэг хэлбэлзэнэ. Гэр бүлдээ, тав тухтай байдалдаа, үл хөдлөх хөрөнгөд мөнгө зарцуулна.

Матар 

Юм бүхэн сорилт мэт санагдах сар. Уур бухимдал тань амархан хүрч, өчүүхэн зүйлд ч цочмог байдлаар хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байна. Энэ нь гэр бүлийн харилцаанд хурцадмал байдал үүсгэх, хооллолт, эрүүл мэндэд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавартай. Ялангуяа гэр бүлд гомдол, хүйтэн уур амьсгал нэмэгдэх вий. Ажлын талбарт нөхцөл байдал харьцангуй дээр байна. Хийсэн бүхнийхээ үр шимийг хүртэнэ. Илүү их хичээвэл сайн үр дүн гарч, цалингаа ч нэмүүлж магадгүй. Залхуурал тань нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй тэмцэхгүй бол чухал боломжуудыг алдаж магадгүй. Санхүүгийн байдал сарын эхээр дарамттай байна. Баяр ёслол, сайн үйлс, шашны зан үйлс зэрэгт мөнгөө зарцуулна. Орлого нэмэгдэхгүй атлаа зарлага өсөх мэдрэмж төрж магадгүй. Гэсэн сарын хоёрдугаар хагасаас олон эх үүсвэрээс мөнгө орж ирнэ.

Хумх

Удаан сар. Аливаад хандах хандлага тань идэвхгүй, эрч хүч сулбагар байх бололтой. Үүнээс улбаалаад гэр бүлд асуудал гарч, эхнэр, нөхөртэйгөө маргалдаж магадгүй. Уур бухимдлаа хянахгүй бол сайхан харилцаагаа сэвтээх вий. Хайртай дотны хүнтэйгээ өрсөлдөх гэж зүтгээд хэрэггүй. Санхүүгийн байдал сарын эхээр сайнгүй байх ч яваандаа сайжирна. Таны цалин орлого хичээл зүтгэлээс тань бүрэн хамаарна. Юуг ч орхигдуулалгүй нямбай ажиллахыг хичээгээрэй. Гэхдээ энэ үедээ завсарлага авч, ажил амьдралын тэнцвэрээ хадгалж байгаарай. Сэтгэл санааг чинь тухгүйтүүлж, эрч хүч сордог хүмүүсээс хол бай. Хэлсэн үгэндээ харамсаж, уучлалт гуйх шаардлага гарч магадгүй. Өчүүхэн зүйлээс маргаан дэгдэх магадлал өндөр байна. Үе мөч, нүд, нойртой холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй.

Загас 

Сайн, муу ээлжлэх хоёрдугаар сар. Ажил мэргэжлийн талбарт та өөрөө хичээвэл бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадна. Аливаа ажлыг заавар дахин шалгаж, нягталж байж эцсийн цэгийг нь хатгаарай. Ажлын шугамаар гадаадад явах боломж гарч магадгүй. Хувиараа бизнес эрхэлдэг бол урт хугацааны төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Санхүүгийн байдал сарын турш савалгаатай байна. Сарын эхэнд орлогын эх үүсвэр нэмэгдэх ч гэлээ сарын сүүлээр зарлага огцом өсөх болотой. Шаардлагатай ба шаардлагагүй зардал хоёулаа нэмэгдэх нь. Төлөвлөгөөтэй байхгүй бол санхүүгийн дарамт үүсэх вий. Хайр дурлалын харилцаа ч бас сайнтай муутай. Хэн нэгэн гуравдагч хүнд татагдаж магадгүй. Хосууд хамтдаа аль болох чанартай цагийг өнгөрөөх хэрэгтэй. Дархлаа суларч, ханиад хүрэх, харшил тууралт гарах зэргээр эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    18 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК