Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй

2026-2-02
0
ЖИРГЭХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаагийн байгууллагад шалгуулж буй гэмт хэрэгт нэмэлт материал хүргүүлсэн талаараа сошиалд мэдээлэхдээ 468 мянган фунт стерлингийн дүн бүхий “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж, албан бичгийн зургийг хавсаргасан байв.

Уг албан бичигт дурдсанаар өдгөө Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж буй Б.Солонгоо ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 12-нд ИБУИНХУ-ын иргэдтэй "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулж, 468 мянган фунт стерлинг төлөхөөр тохиролцсон баримт байсан.

Тэгвэл энэ талаар ГБХНХ-ын дэд сайд Б.Солонгоо дараах тайлбарыг сошиал хаягтаа оруулжээ. 

             Тэрбээр "Оюутолгой төсөлтэй холбогдуулж Их Британи улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан гэх асуудалтай холбогдуулж зарим хэвлэл, сошиал медиагаар илтэд гуйвуулсан, ташаа мэдээлэл гарч байгаа учраас тодорхой тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.

Ричард Боули нь Оюутолгой төслийн гүний уурхайн барилга, угсралтын ажилд оролцож байсан зөвлөх бөгөөд Рио Тинто компани Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцын талаар хөрөнгө оруулагчдад үнэн, бодитой мэдээлэл цаг хугацаанд нь өгөхгүй, төөрөгдүүлж хохироож байгаа талаар шүгэл үлээж, АНУ, Их Британийн зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллаж байсан. Маурис Даффи нь мөн Рио Тинто компанид стратегийн зөвлөх үйлчилгээ 10 гаруй жилийн хугацаанд үзүүлж байсан бөгөөд Рио Тинто компанийн үйл ажиллагаанд авилга, ашиг сонирхлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, комплайнс чиглэлээр анхаарах зүйлс байгаа талаар мөн шүгэл үлээж байсан. 2020, 2021 онд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр хувь хүмүүс шүгэл үлээж байгаа талаар мэдээлэл гарч байсан.

Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төсөлтэй холбоотой шүгэл үлээж байсан асуудлыг нягталж эдгээр хувь хүмүүстэй холбогдож 2021 оноос мэдээлэл солилцох, зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр гэрээ байгуулсан. 2021 оны эцсээр Оюутолгой ХХК-д Засгийн газрын эзэмшдэг 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх үр дүнд хүрсэн хэлэлцээр амжилттай болоход бодитой дэмжлэг үзүүлсэн, Монгол Улсын эрх ашгийг хангах хүрээнд хамтарч ажилласан зөвлөхүүд юм. Өнөөдөр бид 20 гаруй тэрбум ам.долларын өртөгтэй зэсийн томоохон төсөлд 34%-ийг аливаа зээл, төлбөргүйгээр эзэмшиж байна.

2021 оны намар Засгийн газрын Ажлын хэсэг эдгээр хувь хүмүүстэй хамтарч ажиллаж байгааг уулзалтын явцад мэдсэн Рио Тинто компанийн төлөөллийн царай хэрхэн хувирч, уурлаж байсныг одоо ч тодхон санаж байна. Албан ёсны уулзалтын үеэр удирдах албан тушаал хашиж байсан төлөөлөл нь илтэд бухимдаж байсан нь энэ асуудлыг Рио Тинто компани маш эмзэглэж хүлээж авсны илрэл юм. 2024 онд байгуулсан гэрээний үндсэн зорилго нь мөн л мэдээлэл солилцох, тодорхой тайлан авах байсан бөгөөд тус гэрээ нь хууль зөрчсөн эсэхийг холбогдох чиг үүргийн байгууллага тогтоох биз ээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Оюутолгой төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр тус төсөлтэй холбоотой олон асуудлын талаар иргэд ил тод, бодит мэдээлэл авсан. Хэлэлцүүлгээр яригдаагүй үлдсэн нэг асуудал нь Оюутолгой ХХК-ийн нэхэмжлэлтэй Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй татварын маргаан байсан. Учир нь арбитрын маргаан шийдвэрлэх журмын дагуу арбитрын маргаан хянан шийдвэрлэгдэх ажиллагаа, агуулга нь хаалттай, нууц байдаг. Маргааны явцын талаарх асуудлыг мөн Засгийн газрын хуралдаанд нууцаар хэлэлцүүлдэг.

Энэхүү маргаан 2020 оноос хойш үргэлжилж байна. Арбитрын маргаанд Монгол Улсын эрх ашгийг хангах зорилгоор хоёр сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг:

1️⃣ Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед болон дараа нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий 8 хүнтэй холбогдох авилгын асуудал,

2️⃣ төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсноос шалтгаалж Монгол Улсад учруулсан хохирлын асуудал.

Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж буй олон улсын хуулийн фирм дээрх хоёр сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж Рио Тинто болон Оюутолгой ХХК-иас шаардлагатай нотлох баримт гаргуулах зорилгоор Английн шүүхэд 2025 оны 3 дугаар сард хандсан. Нотлох баримт гаргуулахтай холбоотой энэхүү хүсэлтийг Рио Тинто компанийн зүгээс арилжааны нууц мэдээлэл учраас өгөх шаардлагагүй үндэслэлээр эсэргүүцэж, Английн шүүх 2025 оны 9 дүгээр сард манай Засгийн газрын хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн. 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэртэй доор оруулсан холбоосоор танилцах боломжтой.

   Дашрамд дурдахад, сөрөг нэхэмжлэл гаргасан асуудал нь АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд Оюутолгой ХХК-ийн 66%-ийг эзэмшдэг Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид 2021 онд гаргасан нэхэмжлэлийн агуулгатай зарчмын хувьд адил бөгөөд 2025 оны 10 дугаар сард Рио Тинто компани жижиг хувьцаа эзэмшигчдэд 138 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан.

Татварын маргаанд дээрх хоёр сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь олон эрх ашиг, сонирхлыг хөндсөн нь анзаарагддаг. Арбитрын шүүхэд хянагдаж буй татварын маргааны агуулга нь зөвхөн 1.3 их наяд төгрөгийн татварын нөхөн ногдуулалтаар хэмжигдэхгүй бөгөөд Оюутолгой төсөлтэй холбоотой үүссэн олон маргаантай асуудал, эргэлзээтэй зүйлд цэг тавих үр дагавар ихтэй асуудал юм. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед төрийн өндөр албан тушаалтнуудад авилга өгсөн, ашиг сонирхлын зөрчил байсан нь тогтоогдвол хууль зүйн хувьд Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүйд тооцох асуудал ч хөндөгдөнө.

Улсын Их Хурлын нээлттэй сонсголын үеэр сангийн сайд асан С.Баярцогт татварын маргааныг эвлэрч, тохиролцож шийдвэрлэх байр суурийг илэрхийлж байсан нь санамсаргүй тохиолдол биш болуу. Нөгөө талаар тухай үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед нь 2015 онд байгуулсан Дубайн гэрээг нээлттэй сонсголын үеэр шүүмжилж байсан С.Баярцогт яагаад татварын асуудлаар тохиролцож болохгүй үндэслэлийг маш сайн мэдэх учиртай. С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Рио Тинто компанийн зүгээс татварын маргааныг тохиролцож шийдвэрлэх хүсэлт удаа дараа тавьж байсан бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар аливаа аж ахуйн нэгжтэй татварын асуудлаар эвлэрэх, үнийн дүнг бууруулж тохиролцох боломжгүй юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед татварын асуудлыг Дубайн гэрээ гэх баримт бичигт тусгаж тохиролцохыг оролдож байсан ч Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэсэн үндэслэлээр хүчингүйд тооцдог.

Ирээдүйд Монгол Улсын төсвийн орлого болох олон тэрбум ам.долларын татвар авах эсэх асуудалтай холбогдох маргаан яагаад Лондонд арбитрын журмаар хаалттай, нууцаар шийдвэрлэгдэж буйд иргэд гайхаж байгаа нь лавтай. Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд аливаа маргаан үүссэн тохиолдолд Лондонгийн олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаас болж бид захиргааны маргаан буюу татварын асуудлаар олон сая ам.долларын зардал гарган гадаадын зөвлөхүүдтэй (хуулийн, санхүүгийн, техникийн гэх мэт) хамтран ажиллаж, Монгол Улсын эрх ашгийг хамгаалж байна. Рио Тинто компани Хөрөнгө оруулалтын гэрээний тал биш учраас маргаан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш бөгөөд нотлох баримт гаргах үүрэг хүлээгээгүй.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төслийн талаар Засгийн газар нь мэдээлэл, нотлох баримт авах зорилгоор Английн шүүхэд хандсан нь олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн хувьд сонирхол татахуйц асуудал учраас гадаадын хэвлэлээр ч энэ талаар нийтлэл гарсан байдаг. Энэ нь эргээд Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах, өөрчлөх томоохон үндэслэл, сургамж юм.

Цаашид бид нэгдмэл байж, Оюутолгой төслөөс ирэх үр өгөөжийг нэмэгдүүлж чадна. Яриа хэлэлцээнд үр дүн гаргахад маш сайн бэлтгэж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай байдаг. Нээлттэй сонсголын үр дүнд энэ чиглэлээр олон ажил хийгдэж, бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Жич: дээрх нь нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд үндэслэсэн бөгөөд хууль тогтоомжийн дагуу болон маргаан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууц мэдээлэл агуулаагүй болно.

Английн шүүхийн шийдвэр: https://files.lbr.cloud/public/2025-09/2394_0.pdf...

Шүүхийн шийдвэртэй холбоотой нийтлэл: https://globalarbitrationreview.com/.../mongolia-fails...

Шүгэл үлээгчидтэй холбоотой мэдээлэл:

https://www.mining.com/.../u-s-sec-to-examine-rio-tinto.../

https://www.afr.com/.../rio-tinto-board-ignored-report-of...

Жижиг хувьцаа эзэмшигчид нөхөн төлбөр авах талаар:

https://www.reuters.com/.../rio-tinto-reaches-13875.../" гэжээ. 

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Gregg Mendz (38.165.231.215)
    HOW I RECOVERED MY LOST CRYPTOS FROM FAKE BROKER ONLINE .I had lost over $152,000 by someone I met online on a fake investment project. After the loss, I had a long research on how to recover the lost funds. I came across a lot of Testimonies about, GEO COORDINATES HACKER. I contacted them providing the necessary information and it took the experts about 27hours to locate and help recover my stolen money. To anyone looking for a Recovery firm to Recover your lost Crypto. You can contact GEO COORDINATES HACKER. I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. You can contact GEO COORDINATES HACKER. By using Email; (geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 02 сарын 08 | Хариулах

  • Evanise Francisco (34.243.198.214)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2026 оны 02 сарын 04 | Хариулах

  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах

  • иргэн (66.181.171.252)
    Авилга авсан гэх 8 албан тушаалтнаа зарлаач ээ, Бусад газар бол үүний мөрөөр шүүх прокурор яаралтай арга хэмжээ аваад энэ төслийг түр зогсоогоод шалгана шүү дээ, Яачихсан улс гэхээрээ ийм байдаг юм бэ, Тэдний нэгэнд нь одоогийн Ерөнхийлөгч ороод таг байгаа юм уу???? Үгүй юм бол Үүрэг даалгавраа өгөөд шалгуулаач ээ.
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.121.102)
    BOOB XXN BOOW DOLOOJ 80955877
    2026 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.121.102)
    VANXANDAAD BIEE UNELLEED XUCHINDUULI80955877AL SEXSEER ANUSDI SADAR SEXSEER TAICHNA
    2026 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 23 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    6 цаг 26 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    6 цаг 33 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    6 цаг 36 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 45 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК