Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Энхжин: Хөгжлийн банк олон улсын хувь нийлүүлэгчтэй байх жишгээр хөгжинө

2026-3-30
0
ЖИРГЭХ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Хөгжлийн банкны Бизнес хариуцсан тэргүүн дэд захирал А.Энхжинг урьж, ярилцав.


БЛИЦ:

Боловсрол

1998-2003: Ютагийн их сургууль, Бакалавр, Санхүү

2010-2011: Куртины их сургууль, Магистр, Эрдэс баялгийн эдийн засаг

Албан тушаал:

2004-2010: Монголбанк, Эрсдэлийн удирдлагын алба, Валютын газар, Эдийн засагч

2012-2016: Монголбанк, Эрсдэлийн удирдлагын алба, Ахлах эдийн засагч, Захирал

2016-2018: Монголбанк, Тамгын газар, Захирал

2018-2026: Монголбанк, Санхүүгийн зах зээлийн газар, Захирал

2026- Монгол Улсын Хөгжлийн банк, Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч


- Манайд Төвбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна. Банкны салбар томроод бүх зүйлийг хяналтдаа авчихлаа гэсэн хардлага бий. Гэхдээ тоон утгаар нь харвал банкны салбар хөгжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийг ДНБ-тэй харьцуулбал 50 орчим хувь, банкны салбарын нийт активыг ДНБ-тэй харьцуулбал 70-80 хувьтай байна.

Энэ харьцааг хөгжингүй орнуудтай харьцуулбал ДНБ 200 хувьтай байдаг улс бий. Жишээлбэл, Солонгос, Хонг-Конг  улсад банкны салбарын нийт актив нь ДНБ-ээсээ  хоёр дахин том буюу 200 хувьтай. Мөнгөний нийлүүлэлт нь ч ялгаагүй 150-160 орчим хувьтай байдаг. Харин манай улсын энэ харьцаа доогуур байгаа нь санхүүгийн салбар, санхүүгийн зуучлал бүрэн гүйцэд хөгжөөгүйг илтгэнэ. Санхүүгийн салбарыг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, гадаадаас санхүүжилт татах эх үүсвэр хэрэгтэй. Нөгөөтээгүүр, Монгол Улсын дотоодын хуримтлал хангалттай биш байгаа нь эдийн засагт шаардлагатай байгаа санхүүжилтийг хийхэд хүрэлцдэггүй. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эх үүсвэр хэлбэрээр  оруулж ирснээр шаардлагатай санхүүжилтийг хийх хэрэгцээ бий. Түүнчлэн дотоодын зах зээлд IPO хийхэд гадаадын хөрөнгө оруулагчид байхгүй тохиолдолд монголчуудын өөрсдийнх нь хуримтлал банкны салбарт шаардлагатай санхүүжилт, эх үүсвэрийг бүрдүүлэхэд мөн хүрэлцэхгүй. Харин манай арилжааны банкууд дотоод төдийгүй гадаадад IPO хийснээр хөрөнгө босгох нь  үр дүнтэй болно. Гэхдээ зарим монголдоо бүртгэлтэй банкууд олон улсын зах зээлд давхар бүртгүүлэх ажил явагдаж байгаа. Тухайлбал,  Лондон, New York, Хонг-Конгийн хөрөнгийн биржүүдэд давхар бүртгүүлээд явж байна. Мөн Монгол Улсад гадаадын банк орж ирэх асуудал яригдаж байна. Банкны салбар хэдийгээр бусад салбараас хурдтай хөгжиж буй ч яг арилжааны 12 банкаа задлаад харвал манай улсын санхүүгийн салбар банк давамгайлсан бүтэцтэй. Үүн дотроо гурван том банк нийт активынхаа 70-80 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас гадаадын банк оруулж ирснээр л өрсөлдөнө. Ингэснээр шинэ, туршлага, мэдлэг “но хау” орж ирэх боломжтой.  Мөн дотоодын хуримтлал хангалтгүй байгаа учраас зайлшгүй гадаадаас хуримтлал оруулж ирэх боломжтой болно. Харин гадаадын банк орж ирвэл зээлийн хүү буурна гэж ойлгож болохгүй. Ингэхийн тулд инфляцыг нам дор түвшинд хадгалж нэг оронтой тоонд оруулж макро орчиг тогтворжуулах, төсвийн алдагдлыг бууруулах, зардлыг тэлэхгүй байх  шаардлагатай. Ялангуяа Монгол Улсын эдийн засаг савлагаа ихтэй, уул уурхайгаас хараат богино эдийн засгийн мөчлөгтэй. Тиймээс савлагааг багасгаж гадаад орчны “шок”- ийг бууруулах хэрэгтэй. Тэгэхээр эдийн засгийн макро орчин тогтворжсоноор хүү буурахаас биш шууд гадаадын банк орж ирээд буурах боломжгүй. Тэгээд ч 3.5 сая хүн амтай манай жижиг зах зээлд гадаадын банк орж ирээд жижиглэнгийн бизнес банктай өрсөлдөх сонирхол байхгүй. Нөгөөтээгүүр, манай улсын банкны салбар харьцангуй сайн хөгжсөн учраас тэр. Хөгжлийн том мега төслүүдийг санхүүжүүлэх банк л орж ирэх нь нэмэгдээд явах байх. Харин бид хууль эрх зүйн орчноо сайжруулж янз бүрийн хориг, саадуудыг арилгаад явбал эдийн засаг тэлэх бизнесийн орчин сайжрах ач холбогдолтой.

 

Дэд бүтцийн зээлүүд эрсдэлтэй, урт хугацааны санхүүжилт шаарддаг учраас Хөгжлийн банкны орон зай зайлшгүй шаардлагатай

-Хөгжлийн банкны 15 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд алдаатай, оноотой, сургамжтай олон үйл явдал болсон. Энэ бүгдээс Хөгжлийн банк болон хувьцаа эзэмшигчид, олон нийтийн дундах ойлголтоос анзаарахад  Хөгжлийн банк  ямар зорилготой, ямар үйл ажиллагаагаа явуулах  вэ гэдгээ эхнээс нь сайн тогтоож чадаагүй явсан уу гэж хардаг. Хөгжлийн банк Монгол Улсад шаардлагатай юу гэвэл мэдээж шаардлагатай. Дэлхийн 150 гаруй оронд 500 гаруй Хөгжлийн банк байна.Тэгэхээр Хөгжлийн банкны орон зай манайд бий. Хаан банкны нийт активын хэмжээ 22 их наяд төгрөг гэж байгаа боловч уг банк өөрөө дангаараа Монгол Улсын эдийн засагт шаардлагатай байгаа эрчим хүч, дэд бүтцийг санхүүжүүлэх боломж нь хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд урт хугацааны санхүүжилт олгох боломж хязгаарлагдмал, төвөгтэй хэвээрээ. Эх үүсвэрийн зардал нь өндөр учраас урт хугацааны санхүүжилт олгох боломжгүй. Хамгийн урт хугацаат бизнесийн  зээл нь 8-10 жил. Дэд бүтцийн зээлүүд эрсдэл их, урт хугацааны санхүүжилт шаарддаг учраас Хөгжлийн банкны орон зай шаардлагатай байгаа. Тиймээс эрсдэл өндөр ч эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэхэд хууль эрх зүйн хамгаалалт, боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд дахь алдаанаас үүдэлтэй тулгарч буй нэг бэрхшээл нь Хөгжлийн банк зээл олгоё гэхээр  шийдвэр гаргах тухайд төвөгтэй байдалд байна. Зээл олгосны дараа нь шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан болон судалгаа хийж зээл олгох үйл явцад оролцсон хүмүүст эрсдэл дагуулсан шүүхийн маргаантай байдал үргэлжилсээр байгаа. Тэгэхээр Хөгжлийн банк дотроо хууль эрх зүйн орчин, зээл олгох процесс, эрсдэлээ яаж удирдах уу,засаглал нь ямар байх юм гэх мэт бүх асуудлаа цогцоор нь шийдвэрлэсний дараа эргэн зээл олгох ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд бид нэгдүгээрт, Хөгжлийн банкинд тулгарсан санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэе, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлье, чанаргүй зээлийг шийдвэрлэе. Хоёрдугаарт,  хууль эрх зүйн асуудлыг боловсронгуй болгох замаар Хөгжлийн банк тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Гуравдугаарт, дотоод чадавхаа сайжруулах шаардлагатай байгаа. Сүүлийн 4-5 жилд зээл олголт хийгдээгүй үйл ажиллагааг нь зогсонги байсан учраас олон улсын зээл олголтын хууль процесс зэргийг судалж  байна. Хөгжлийн банкны чанаргүй зээл 55 хувьд хүрсэн. Чанаргүй зээлдэгчийн тоо 27 бөгөөд их хэмжээний зээлтэй төр, хувийн хэвшлийн зээлдэгчид тунаж үлдсэн. Зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлж чадвал энэ оноос шинэ зээл олгож эхлэх төлөвлөгөөтэй. Ерөнхийдөө Хөгжлийн банкны бодит нөхцөлийг харгалзан богино хугацаанд хэвийн үйл ажиллагаанд шилжих, шинээр эх үүсвэр татах суурийг бүрдүүлэх, хууль эрх зүй, засаглал, үйл ажиллагааг шинэчлэх, чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу хангуулахад анхаарч байна. Энэ талаар Засгийн газарт танилцуулж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эдгээрийг хэрэгжүүлбэл өөрийн хөрөнгийн дутагдлаас гарна, бизнесийн үндсэн үйл ажиллагаа болох зээл олгох ажлаа сэргээнэ. Эдийн засгийн өгөөжтэй төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Бид санхүүжүүлэх төслүүдээ судалж байна. Эрчим хүч тулгамдсан асуудал болсон тул энэ чиглэлийн болон дэд бүтцийн төслүүдийг л санхүүжүүлнэ. Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай тогтоолын төслийг Засгийн газарт танилцуулсан. Ингэхийн тулд Хөгжлийн банкаа босгож гаднаас эх үүсвэр татах боломж бий. Ер нь эх үүсвэрийн зардал ч алгуур буурч байгаа. Засгийн газрын бондуудын хүү, төсвийн зардлын таналт, эдийн засагт гарч буй ахиц дэвшил, зээлжих зэрэглэл сайжирсантай холбоотой гаднаас эх үүсвэрийн зардал буурсан. Үүнийгээ дагаад дотоодод зээлийн хүү буурах юм. Банкны салбар санхүүгийн зуучлалын үйлчилгээ явуулдаг байгууллага. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг бизнес хийх хэсэгт зуучилдаг гэсэн үг. Банк томорч байна гэдэг нь банкнаас зуучлалын үйлчилгээ авч байгаа бизнесийнхний болон хадгаламж эзэмшигчид томорч эдийн засаг тэлж харилцагчдын хөрөнгийн хэмжээ нэмэгдэж буй сайн үзүүлэлт. Үүнийг банк томроод байна гэж шүүмжлэхээс илүүтэй Монгол Улс хөгжиж байна гэж харах хэрэгтэй.

 

Олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудыг хувь нийлүүлэгч байдлаар  Хөгжлийн банкны хувь эзэмшилд оруулах нь үр дүнтэй

 

-Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өмнөх захирал З.Нарантуяагийн үед хуулийн төсөл боловсруулсан юм. Дэлхийн банк энэ төсөлд техникийн буцалтгүй тусламж үзүүлж, саналаа өгсөн. Энэ төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Хөгжлийн банкны суурь тогтолцооны асуудал буюу банк хаашаа явах хэрэгтэй вэ гэдгийг ул суурьтай авч үзэх ёстой.  Тодруулбал, хуулийн төсөлд Хөгжлийн банк улс төрөөс хараат бус, бие даасан байхаар заасан.  Олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудыг хувь нийлүүлэгч байдлаар оруулж ирвэл илүү үр дүнтэй гэж үзсэн. Дэлхийн банкыг  Хөгжлийн банкны хувь эзэмшилд оруулах тухайд гэвэл олон улсын олон сайн туршлага бий.

Жишээлбэл, Туркийн Хөгжлийн банк хувийн банкны статустай. Тэгэхээр хувийн банк чиг үүргээ амжилттай биелүүлж болж байгаа сайн жишээ гэвэл энэ. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар нийт Хөгжлийн банкны 5-10 хувь нь нэгээс дээш хувьцаа эзэмшигчтэй зарим тохиолдолд  олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байдаг. Тэгэхээр Монгол Улсын Хөгжлийн банкны засаглал, хяналтын тогтолцоог сайжруулъя гэвэл олон улсын байгууллагын хувьцаа эзэмшигчийг оруулж ирэх нь сайн зүйл. Би анх сургуулиа төгсөж ирээд Монгол банкинд орж ажилласнаас хойш нийт 23 жил болсон. Сарын өмнө Хөгжлийн банкны шинэ удирдлагаас ажиллах санал ирсэн. Хөгжлийн том төслүүдийг санхүүжүүлэх боломжтой ганц банк бол Хөгжлийн банк.Тиймээс энэ банкыг хөгжлийнх нь дараагийн шатанд гаргахын төлөө ажиллах нь залуу хүний хувьд илүү сонирхолтой. Банкны одоогийн тулгамдсан асуудлуудаа богино хугацаанд шийдвэрлэж чадвал 15 жилийнхээ ойн босгон дээр хөгжлийнхөө дараагийн шат руу гарах боломж нь нээгдэнэ.

 

Залуучуудын итгэлийг сэргээхэд бодлого боловсруулагчид анхаарах хэрэгтэй

 

-2011 онд манайд уул уурхайн том төслүүд үүн дортоо Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн засаг 17 хувийн тэлэлт үзүүлж дэлхийн том хөрөнгө оруулагчид манайхыг онилж бизнес эрхлэгч болон иргэд ямар их  урам зоригтой, ирээдүйдээ итгэлтэй  байсан билээ. Энэ итгэл, үнэмшил сүүлийн жилүүдэд буурсан. Монгол Улс залуучуудын орон. Тиймээс энэ итгэл, үнэмшлийг буцааж сэргээх Монголдоо бизнесээ томруулж сайхан амьдрах боломжийг бодлого боловсруулагчид бүрдүүлэх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны бодлого нь ямар байх юм. Бодлого нь тодорхой, тогтвортой, тууштай байснаар энэ итгэлийг сэргээнэ. Ер нь ирээдүйд юу болох нь тодорхойгүй, тогтворгүй байнга өөрчлөгддөг нь залуучуудын итгэлийг бууруулж байна. Хэдийгээр УИХ болон Засгийн газраас бодлогууд нь бичигдэж, гардаг ч хэрэгжилтийн шатандаа очоод гацчихдаг. Мэдээж манай улс уул уурхай эдийн засагтай орон. Энэ өөрчлөгдөхгүй. Иймээс энэ чиглэлд хөрөнгө оруулалтаа сайн татах хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтүүд хийдэгч нь энэ нь хэрэгжилтдээ хугацаа алддаг. Түүнчлэн хууль эрх зүйн орчин нь тогтворгүй. Энэ нь манай улсын хувьд өөрийнхөө боломжтой цонх үеийг алдаад байна. Тухайлбал, критикал минерал буюу чухал ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглах, экспортлох орон зай манайд байна. Гэвч өнөөдөр чухал ашигт малтмалаа зарлаагүй явсаар байна. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна, АМНАТ-ын тогтолцоогоо өөрчилнө гэж ярьсаар байгаа хэдий ч энэ ажил хийгдэхгүй цонх үеэ алдсаар байна. Түүнчлэн хайгуулын салбар хөгжихгүй байна гэж яриад байгаа ч лицензээ олгохгүй нам зогсоосонтой холбоотой. Нөгөөтээгүүр, хайгуулын  компаниуд зөвшөөрлөө хоорондоо чөлөөтэй шилжүүлэх боломжгүй байна. Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэгээс, нөгөөд шилжүүлэхэд татвар авдаг зохицуулалт. Энэ нь хэт өндөр үнэтэй байгаа зэрэг нь энэ салбар чөлөөтэй хөгжихөд саад болдог. Манайд нэг зүйл буруу болчихвол шууд зогсоочихдог байдал анзаарагддаг. Уг нь бурууг нь засаад, сайжруулаад зогсоохгүй дундыг нь бариад цааш  явуулаад ёстой. Тухайлбал хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дээр буруу байна гэж үзээд нэг бол бүр олгохгүй хориод нэг бол татварыг нь өндөр тогтоох зэргээс болж өнөөдөр хөрөнгө оруулалт нам зогссон.

Нэг бол чөлөөтэй бүх зүйлийг хийж болно гээд эсвэл чөлөөтэй явуулж болохгүй юм байна гэх мэтээр нэг тал руугаа хэт хэлбийсэн шийдвэр гараад байхаар тогтворгүй байдал үүсээд байгаа юм. Тэгэхээр манай улсын хувьд  шийдвэр гаргатал  аль болох прагматик богино хугацаанд оновчтой байх нь зөв. Нэг үгээр хэлбэл, хоёр туйл руу хэлбийгээд оновчтой шийдвэр гаргахгүй явснаар аль ч үгүй болж эдийн засгийнхаа боломжуудыг хаадаг. Бусад оронд лиценз олгох шалгуурыг анх тавихдаа тодорхой болгож өгсөн байдаг. Ямар хугацаанд хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийх юм гэдгээс шалтгаалж тусгай зөвшөөрөл олгодог. Манайд бол хэн түрүүлж хүсэлт гаргадаг нь авдаг. Үүнийгээ одоо өөрчилж болно. Манай улс хөгжихгүй байна гэдэгтэй санал нийлэхгүй. Харин ч харьцангуй хурдтай хөгжиж эдийн засагт ахиц гарсан. Хэдийгээр эдийн засаг нь өсөөд байгаа хэр нь нийт ард түмний амьдрал сайжрахгүй байгаа нь “баялгийн хараал” гэдэг зүйл нь болчихсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, монголын бизнес нь төрөөсөө эхлүүлээд бүх зүйлээс түрээс олдог хэлбэр рүү шилжсэн. Юм үйлдвэрлэхээс илүүтэй уул уурхайн бүтээгдэхүүн борлуулж түрээсийн орлого олдог гэх үү дээ. Энэ зүйлээс л гарах хэрэгтэй. Хэрхэн яаж гарах вэ гэвэл уул уурхайн орлогоо эрүүл мэнд, боловсролын салбарт  руу оруулж тав тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Иргэд эрүүл, боловсролтой болоод ирэхээр аяндаа баялаг бүтээх чиглэл рүү орно. Төр засгийн түвшинд ойлгож байгаа ч хэрэгжүүлэх шатандаа хад мөргөөд байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 59 (7801)

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 49 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 52 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 59 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 2 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 11 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК