Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өөрийгөө нойргүйдэлтэй гэдгийг хэрхэн илрүүлэх вэ?

2026-4-21
0
ЖИРГЭХ

Эрт орондоо орж, бүхэл шөнөжин унтсан боловч өглөө босохдоо огт унтаагүй юм шиг нойрмог, сульдсан, нозоорсон мэдрэмж авч байсан уу? Өглөө сэрсний дараа эрч хүчээр сэлбэгдэх ёстой байтал яг эсрэгээрээ бүхэл шөнийн турш цурам хийлгүй ажиллачихсан мэт тархи өвдөж байвал та нойргүйдлийн асуудалд оржээ гэсэн үг. Иймд уншигч та бүхэнд нойргүйдэл юунаас үүсдэг, хэрхэн сэргийлэх талаар дараах мэдээллийг хүргэж байна. 


НОЙРГҮЙДЭЛ ЮУНААС БОЛЖ ҮҮСДЭГ ВЭ? 

insomnia woman on bed with pillow and sheeps vector design 2498695 Vector  Art at Vecteezy

Нойргүйдэл бий болох хамгийн түгээмэл шалтгаанаар тооцогддог зүйл бол стресс юм. Гэхдээ энэ нь нойрны хямралд нөлөөлдөг цорын ганц хүчин зүйл биш бөгөөд өөр 100 орчим шалтгаан байдаг байна. Жишээ нь:

  • Буруу амьдралын хэв маяг

Биеийн хөдөлгөөн багатай байх, сэргээш бэлдмэлүүд хэрэглэх, өдрийн цагаар унтах, эмх замбараагүй өдрийн хэмнэлээр амьдрах, ядаргаанд орох зэрэг зүйлс нойргүйдэл үүсэхэд багагүй нөлөө үзүүлж байдаг.

  • Зарим биеийн эрхтэн, тогтолцооны өвчин

Нойргүйдэл нь бамбай булчирхайн өвчин, бөөрний дээд булчирхайн өвчин, өвдөлтийн хам шинж, зүрх судасны тогтолцооны эмгэг зэргээс болж үүсэх нь элбэг тохиодог. Тиймээс, хэрэв та өөрийгөө нойргүйдэлтэй байна хэмээн сэжиглэж байгаа бол эхлээд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм.

  • Шим тэжээлийн дутагдал

Нойр хулжиж, унтаж амрахад асуудалтай байгаа нь D, B бүлгийн аминдэм, төмөр, илчлэгийн дутагдал, биед хэрэгцээтэй нүүрс усны дутагдал зэргээс мөн үүдэлтэй байж болно.

  • Сэтгэлзүйн болон сэтгэцийн асуудлууд

Сэтгэлийн гүн хямрал, сэтгэл түгших эмгэг, архаг стресс, төрөл бүрийн донтолт нь заримдаа удаан хугацааны болон байнгын нойргүйдлийн эмгэгийг үүсгэдэг.


НОЙРГҮЙДЭЛ ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙГЭЭР ҮҮСЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Sleep disturbance | Treatment of sleep disorders - causes and symptoms |  MEDLUX

Боломжтой. Үүнийг мэргэжлийн хэллэгээр архаг органик бус нойргүйдэл хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь өөрөө үүсдэггүй юм. Тус төрлийн нойрны хямрал нь яг л жирийн нойргүйдлийн адил дээр дурдсан шалтгаануудын аль нэгний улмаас үүсдэг ба тэрхүү өдөөгч нь хүнд удаан хугацааны турш сөрөг нөлөөгөө үзүүлсээр нойргүйдэлд хүргэдэг байна. Жишээ нь хүн богино хугацааны стресс (осол, шалгалт шүүлэг г.м.) биш харин урт хугацааны стресст автсанаар (салалт, зөрчилдөөнтэй нөхцөл байдал гэх мэт) эцэст нь нойргүйдэл бий болдог байна.

Ийм төрлийн урт хугацааны асуудал нь хүний мэдрэлийн системийг тогтмол цочроож байдаг тул тархи нойрыг хэвийн байдалд нь оруулж чаддаггүй. Ингэснээр нойрны хямрал нь улам л хурцдаж эхэлдэг байна. 

Хүн хэд хоног дараалан унтах гэж оролдсон ч унтаж чадаагүй бол цаашид ч унтаж чадахгүй байх хэмээн эмээж, түүнд айдсын рефлекс бий болдог. Улмаар хүн өдрийн турш маш их ядарч сульдсан ч орой орондоо ороход нойр нь шууд л сэргэчихдэг.

Хэсэг хугацааны дараа нойрны хямрал үүсгэсэн анхдагч шалтгаан нь шийдвэрлэгдсэн ч зуршил болсон айдас нь хадгалагдан үлдэх тохиолдол бий. Өөрөөр хэлбэл нойрны эмгэгийн үндсэн шалтгаан байхгүй болсон ч хүн унтаж чадахгүй хэвээр байдаг.

Харамсалтай нь хүн нойрны хямралаасаа салах гэж оролдсоор буруу арга хэмжээ авч, байдлыг улам дордуулдаг. Жишээ нь:

  • Нойргүйдэлтэй нүүр тулж буй хүн унтаж, нойроо авахын тулд орон дотроо илүү их цагийг өнгөрүүлж эхэлдэг. Гэвч их цагаар унтлаа гээд энэ нь нойрны чанарт нөлөөлдөггүй юм. Тиймээс орон дотроо илүү их цагийг өнгөрүүлснээр нойр улам л гүехэн болж, шөнө олон дахин сэрэх зэрэг сөрөг нөлөө үүсдэг.
  • Орондоо хэвтэж, унтахыг хүлээж байгаа боловч "ор=сэрүүн байдал" гэсэн шинэ сөрөг рефлекс үүсдэг.
  • Унтах гэж хэт хичээж эхэлдэг боловч оролдлого, хүчин чармайлт нь мэдрэлийн системийг улам л идэвхжүүлж өгдөг. Гэтэл үнэн хэрэгтээ нойр хүрэх явц нь хүнийг хичээгээгүй байхад л хүрэх ёстой юм шүү дээ.
  • Нойрны хямралаа давахын тулд эм бэлдмэл хэрэглэж хэвшээд цаашид эмгүйгээр унтахаас эмээж эхэлдэг.
  • Нойргүйдлийн талаарх мэдээллийг идэвхтэй судалж, бусадтай ярилцан нойрондоо хэт их анхаарал төвлөрүүлснээр тайван унтаж амрахад бэрх болдог.

Хүн өөрөө нойрныхоо асуудлыг бий болгодог юм. Мөн ингэснээр нойрны хямрал нь хэдэн арван жил ч үргэлжлэх магадлалтай байдаг.


ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ? 

Нойргүйдлийн эмгэг нь дараах нэг эсвэл түүнээс дээш шинж тэмдгээр илэрнэ.

  • Орондоо орж унтахаар хэвтээд 30 минут эсвэл түүнээс дээш хугацаа өнгөрсний дараа л унтаж чадах.
  • Шөнө олон дахин сэрдэг, тэдгээр сэрүүн байх мөчүүдийн нийлбэр нийт 30 минут орчим байх.
  • Өглөө сэрүүлэг дуугарахаас 30 минутын өмнө сэрэх.
  • Гүехэн нойрсох.

Ямар ч тохиолдолд нойргүйдлийн үр дүнд хүний өдрийн амьдралын хэмнэл алдагддаг.

Гурван сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн нойрны хямралыг хурц нойргүйдэл хэмээн нэрлэдэг. Хэрэв гурван сараас дээш бол архаг нойргүйдэл гэдэг.

Хэрвээ та өөрөө нойрны асуудлаа шийдэх гэж хичээгээд сарын хугацаанд шийдэж чадаагүй л байх бол мэргэжлийн хүнд хандаарай. Тухайн асуудлаар мэргэшсэн сомнологич эмч нойргүйдэлд хүргэж буй шалтгааныг тогтоож, нойрыг тань хэвийн болгоход туслах болно.


НОЙРГҮЙДЛЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

ADHD and Sleep Problems: How to Treat ADD-Related Insomnia

Нойргүйдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн дүрмийг мөрдөх хэрэгтэй байдаг. Үүнд:

  • Өдөр болгон тодорхой нэг цагт унтаж, нэг цагт босож байх.
  • Амралтын өдрүүдэд хэт их унтахгүй байх.
  • Өдрийн хоолны дараа кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
  • Өдрийн цагаар унтахгүй байх.
  • Долоо хоногт 4-5 удаа 30-40 минутын турш биеийн тамирын дасгал хийх.
  • Унтахаасаа 3-4 цагийн өмнө хоол идэх.
  • Унтахаасаа 2 цагийн өмнө биеийн тамираар хичээллэхгүй байж, сэтгэл санааны болон тархины ачаалал авахгүй байх.
  • Харанхуй, нам гүм, агааржуулалт сайтай өрөөнд, тав тухтай орон дээр унтаж амрах.

НОЙРГҮЙДЛИЙГ ХЭРХЭН ЭМ БЭЛДМЭД ХЭРЭГЛЭХГҮЙГЭЭР ЭМЧЛЭХ ВЭ? 

Why do we get nightmares?

Хурц нойргүйдлийг ихэнх тохиолдолд эм уухгүйгээр эмчилж болдог. Ердөө л дээр дурдсан дүрмүүдийг мөрдөхийн зэрэгцээ эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж, мэдрэлийн системийг тайвшруулах арга техникийг ашиглахад хангалттай юм. Тус зөвлөмжүүдийг баримталснаар хэдэн хоногийн дараа нойрны хямралаас ангижрах боломжтой.

Мөн архаг нойргүйдлийг ч өөрийн хүчээр даван туулах боломж бий. Үүний тулд “cognitive behavioral therapy for insomnia” (CBTI) буюу өөрийн ухамсарт болон ухамсарт бус бодлууд болон зан үйлдлүүдийг эерэг чиглэл рүү хандуулах сэтгэл заслын эмчилгээ тун тохиромжтой байдаг.

Энэхүү арга нь мөн органик бус нойргүйдлийн эх үүсвэрийг үе шаттайгаар арилгах ач тустай юм. Тус эмчилгээний арга барилууд нь:

  • Нойроо хязгаарлах

Унтах хугацаагаа хязгаарлаж багасгаснаар нойр өөрөө хүрч эхэлнэ. Нойр өөрөө хүрэх нь “буруу”, хэвийн бус мэдрэлийн холболтыг устгахын зэрэгцээ нойргүйдэлтэй тэмцэх цорын ганц зүйл билээ.

  • Өөрийгөө удирдах

Нойр тань хүрэхгүй үед орондоо удаан хугацаагаар байхаас татгалзах хэрэгтэй бөгөөд тус техник нь нөгөө л "ор=сэрүүн байдал" гэх рефлексийг дарахад тусалдаг.

  • Тайвшруулах арга барил хэрэгжүүлэх

Тайвшруулах арга барилуудын тусламжтайгаар хүн унтахаасаа өмнө хэт их бодлоосоо ангижирч, үр дүнтэй амрахыг сурч, стрессийн эсэргүүцэл болон тайван байдлын түвшингээ нэмэгдүүлэх боломжтой юм. Эдгээр нь нойронд эерэг нөлөө үзүүлж байдаг. 

  • Сөрөг үзэл бодлуудтайгаа ажиллах

Тус арга нь нойргүйдэлд хандах зөв хандлагыг төлөвшүүлэхэд тусалдаг билээ. Үүгээр ч зогсохгүй нойрны хямрал нь эрүүл мэндэд ноцтой аюул занал учруулдаггүй, үүнийг даван туулах боломжтой, мөн нойргүйдэлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй гэх санаануудыг ойлгуулдаг. Нойроо хэт хянахгүй харин гол асуудалдаа анхаарлаа төвлөрүүлэх нь энэхүү эмгэгийг хурдан эмчилж анагаахад тустай юм.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 31 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    8 цаг 35 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    8 цаг 41 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    8 цаг 44 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 53 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК