Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа

2026-5-01
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.01) нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 80 гишүүн хүрэлцэн ирснээр товлосон цагтаа хуралдаж эхэллээ. Энэ өдөр таван асуудал хэлэлцэхээр товлосныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцууллаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын эхэнд жагсаах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн тул урагш татан хэлэлцэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон 89 гишүүнээс 68 нь буюу 76.4 хувь нь дэмжив.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон 90 гишүүнээс 70 нь буюу 77.8 хувь нь дэмжин баталлаа. 

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд илтгэсэн юм. Хяналтын сонсголыг явуулсантай холбогдуулан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн олон нийтээс өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авахад, 38 иргэнээс 21 хавтаст хэрэг, 2386 хуудас материал ирүүлсэнд хууль зүйн шинжилгээ хийгээд, бодлогын түвшинд шийдвэр гарган үе шаттай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг удаагийн бус дахин давтан үйлдэгддэг, тогтолцооны шинжтэй хүний эрхийн ноцтой зөрчлүүд илэрч, хөдөлшгүй баримтаар нотлогдсон тул Улсын Их Хурал бодлогын шийдвэр гаргаж, үе шат бүхий цогц хэлбэрээр арга хэмжээ авах шаардлагатай хэмээн тогтоолын төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Энэхүү тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх, хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт, бие даасан хяналтын механизм бий болгох, эрүүгийн процессын тогтолцооны суурь шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан гэв. 

Иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгааг хангаж, цагдан хорих арга хэмжээний хэрэглээг хязгаарлах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авч, нотлох баримтын хууль ёсны стандарт, шалгуурыг чангатгах, прокурорын болон шүүхийн хяналтын хэрэгжилтэд чиглэсэн арга хэмжээ авах, хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт бий болгох ажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Тэмүүжин, О.Номинчимэг, Х.Баасанжаргал нар асууж, үг хэлсэн. Эрүү шүүлтийн улмаас хохирсон иргэдтэй биечлэн уулзаж, хууль зүйн шинжилгээ хийсэн Ажлын хэсэг сайн ажилласан гэж гишүүд үнэлэв. Тогтолцооны түвшинд өөрчлөлт хийх шаардлагатайг анх удаа парламент ийн тогтоож, шийдвэр гаргах гэж байгааг, эрүү шүүлтийн асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг байлцуулан хэлэлцүүлэх, Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр өргөн мэдүүлдэг “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д тусгасан асуудлууд, санал, зөвлөмжид анхаарч шийдвэр гаргах, буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх, “хар жагсаалт” гарган зарладаг болох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Аливаа хууль, тогтоолын шийдвэрийн биелэлтийг иргэдийн амьдралд ямар өөрчлөлт, ахиц авчрав гэдгээр үнэлж, Засгийн газрын тайлан шаардлага хангаагүй бол хэлэлцэхгүй буцаадаг, биелэлт хангалтгүй тохиолдолд хариуцлага тооцдог болмоор байна гэв.

Хуралдааны үеэр, парламентаас гарсан шийдвэр бүрээр хэрэгжилтийг нь үнэлж, байгууллага тус бүрээр гаргаж, өгөхийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газарт даалгасан юм.

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн, Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 74-т “Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэж заасны хэрэгжилтийг хангах хүрээнд боловсруулжээ.

Батлан хамгаалахын сайдын 2025 оны А/12 дугаар тушаалаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан, хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, үнэлгээний тайланг хийхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу тус хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох нөхцөл үүссэн тул хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан байна. Улсын нисэхийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудад улсын агаарын хөлөг шинээр авч ашиглах цар хүрээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг харгалзан улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, чиг үүргийг нь хуулиар тодорхойлох, улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан тусгах, агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэх болон улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын талаарх эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут илтгэв.

Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргийг төсөлд нарийвчлан тодорхойлсон онцлогтой ажээ. Шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулж, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд шинээр агаарын хөлөгтэй болж байгааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэх зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал шаардахгүй, эрх зүйн зохицуулалтын үр нөлөө, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ач холбогдолтой гэж танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Б.Батбаатар, Г.Ганбаатар, Д.Пүрэвдаваа, Х.Булгантуяа нар асууж, байр суурь илэрхийлсэн.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг П.Сайнзориг гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулав. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг Иргэний хуультай зөрчилдсөн буюу төрийн өмчит үйлдвэрийн газар хэлбэрээр байгуулж байгааг халж, компани хэлбэрээр өөрчлөн байгуулах асуудлыг зохицуулах зорилготой энэхүү хуулийн төсөл нь 2 зүйлтэй. Уг хуулийн төслийг баталснаар хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуультай нийцүүлэх нь хуулийн этгээдийн засаглал ойлгомжтой болох, улмаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоо бүрдэх ач холбогдолтой хэмээн танилцуулгад дурдсан. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Батбаатар нар тодруулж, үг хэлэв. Хуралдаан даргалагч С.Бямбацогт, төрд байх зайлшгүй шаардлагатай өмч гэж бий, тухайлбал, бизнес эрхлэгчид тэр бүр зориглож ордоггүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг төр өөрөө үүрэх ёстой хэмээлээ. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, Н.Алтаншагай, С.Цэнгүүн, С.Зулпхар, Г.Тэмүүлэн, Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг, Ш.Бямбасүрэн нар асуулт асууж, байр суурь илэрхийлэхдээ, төрийн өмчийн компанийн засаглалыг зохицуулах, олон улсын жишигт хүргэх чухал, эдийн засгийн эрүүл бүтэц бий болгохын тулд хувийн хэвшлийг дэмжих, Нийтийн өмчийн тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх, төрийн өмчийн компани байгуулахыг хориглосон атал өчнөөнийг байгуулчихлаа, ямар эрх зүйн үндэслэлийг баримтлав зэрэг асуудлыг хөндөв. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, О.Алтангэрэл нар дэмжих эсэх талаар байр суурь илэрхийлж, үг хэлсэн. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулахдаа, мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбоотой харилцааг улсын бүртгэлийн байгууллага хариуцаж, холбогдох журмыг улсын бүртгэлийн байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлахаар тусгасан байна. Энэхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцуулав. Байнгын хороо уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах горимын санал гаргажээ. Тухайн саналыг дэмжих эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, нэгдсэн хуралдаанд оролцсон 99 гишүүнээс 54 нь дэмжлээ. Ийнхүү Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 54.5 хувийн саналаар дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. 

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санал хураалтад оролцсон 100 гишүүний 60 нь буюу 60 хувь нь дэмжиж, баталлаа. Хүний эрхийн зөрчлийг арилгах, дахин давтуулахгүй, иргэдийн эрхийг хамгаалах чухал шийдвэр бүхий тогтоолыг парламент шийдвэрлэж байгааг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцлоод, С.Эрдэнэболд гишүүнээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсэгт баяр хүргэлээ. Тэрбээр, хогтоол батлах нэг хэрэг, тогтоолыг хэрэгжүүлэх, бодит үр дүнд хүрэх их чухал зүйл. Тиймээс УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтэд хяналт тавьж, чанд анхаарах нь зүйтэй гэсэн юм.

Энэ өдөр нэгдсэн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, хуралдаанд оролцсон 100 гишүүнээс 56 нь буюу 56 хувь нь дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулиудын төслүүдээр нэг бүрчлэн санал хураахад, гишүүдийн олонх мөн дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Санал хураалт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр үргэлжиллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 100 гишүүний 54 нь уг төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал өгөв. Харин хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр нэг бүрчлэн санал хураахад, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслөөс бусдыг нь хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах

  • Raymond Tyler (217.216.114.71)
    I would like to highly recommend TOP RECOVERY EXPERT, the best in cryptocurrency recovery. I want the world to know how exceptional their services are. For years, I faced a very difficult time after being scammed out of $453,000 in Ethereum. It was devastating to realize that someone could steal from me without remorse after I trusted them. Determined to recover my funds legally, I began searching for reliable help and came across TOP RECOVERY EXPERT, the most professional recovery service I have ever found. With their expertise and support, I was able to recover my entire Ethereum wallet. I now understand that while many investment opportunities can seem too good to be true, professional guidance can make all the difference. Thanks to TOP RECOVERY EXPERT, I have regained not only my assets ETH but also my peace of mind and happiness. Their dedication and professionalism have truly changed my life. I am now the happiest person I have ever been, all because of their help. If you have been a victim of a crypto scam, I strongly advise you to reach out to TOP RECOVERY EXPERT. Contact Information: Text/Call: +1 (346) 980-9102 Email: Toprecoveryexpert@consultant.com For more information visit his website: https://toprecoveryexpert2.wixsite.com/consultant
    2026 оны 05 сарын 04 | Хариулах
  • Debra Betty (38.248.91.88)
    MY TESTIMONY ON HOW GEO COORDINATES RECOVERY HACKER HELP ME RECOVER BACK MY LOST BITCOIN. Yesterday, I confirmed the recovery of my scammed Bitcoin.. I just want to put this out there that this is possible and not a miracle.. I was scammed of $85,000 btc and I was blocked off the account.. It was a problem for me, not being able to access my money and my account regardless of speaking to the help GEO COORDINATES RECOVERY HACKER. Thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER. I am a happy woman for having all my funds back in my position. GEO COORDINATES RECOVERY HACKER keep to there words and handle the situation with a good technology, the team is always available to assist you, using the address below: Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    22 цаг 5 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК