Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-6-22
0
ЖИРГЭХ

Хонь

Энэ долоо хоногт бусадтай хамтран ажиллах, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд таатай үе тохиож байна. Хүмүүстэй ойлголцох чадвар тань нэмэгдэж, санал бодлоо илүү оновчтой илэрхийлж чадна. Шинэ түншлэл, хамтын ажиллагаа эхлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ. Мөн таны замд саад болж буй асуудал, эргэлзээтэй нүүр тулах зориг төрнө. Хойш тавьсан асуудлаа шийдвэрлэхэд энэ үе хамгийн тохиромжтой. Ажил, зорилгодоо төвлөрөхийн зэрэгцээ амралт, зугаа цэнгэлийг ч орхигдуулж болохгүй. Ялангуяа ажлын ачаалал их үед хурд, зохион байгуулалт хоёр таны гол давуу тал болно. Шийдвэрийг эргэлзэж, тээнэгэлзэлгүй гаргах нь заримдаа тустай. Долоо хоногийн сүүл үеийг гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ өнгөрөөхөд таатай. Гэр орон, халуун дулаан орчин танд тайвшрал, урам зориг өгнө.

Үхэр 

Долоо хоногийн эхэн үеэр сүүлийн хэдэн сарын турш гаргасан хичээл зүтгэл бусдын анхааралд өртөж, үнэлэгдэх магадлалтай. Хариуцлагатай, тууштай байх нь энэ долоо хоногийн амжилтын түлхүүр болно. Долоо хоногийн дунд үеэр ойр дотны хүмүүсээсээ хүчтэй дэмжлэг авч, урам зориг мэдэрнэ. Хүнд санагдаж байсан ажлууд илүү хялбар болж, зорилгодоо хүрэх итгэл нэмэгдэнэ. Төлөвлөгөөгөө тууштай хэрэгжүүлбэл ахиц дэвшил гаргах боломжтой. Бусадтай хамтран ажиллах нь шинэ зүйл сурах, туршлагаа хуваалцах боломжийг авчирна. Таны манлайлах чадвар тодрон харагдаж, зөвлөгч эсвэл багшийн үүрэг гүйцэтгэж магадгүй. Гэр орон, айл хөршийнхөнтэйгөө ойр дотно байж, анхаарал хандуулах нь тайван, тогтвортой мэдрэмжийг танд өгнө. Сэтгэлд дараатай ямар нэг асуудал байсан бол долоо хоногийн сүүлээр харьцангуй дарамт буурна.

Ихэр 

Хайр дурлал, харилцаа холбоонд төвлөрсөн долоо хоног. Хостой хүмүүсийн хувьд хамтрагчтайгаа илүү гүнзгий, чин сэтгэлийн яриа өрнүүлэх таатай үе тохиож байна. Мөн найз нөхөдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх боломж гарна. Өдөр тутмын амьдралдаа шинэ дэглэм нэвтрүүлэх, бясалгал хийх, эрүүл зуршил бий болгоход тохиромжтой. Бие болон сэтгэлээ тэнцвэржүүлэхэд цаг гаргах нь үр дүнгээ өгнө. Бусдын тусламжийг хүлээн зөвшөөрч, нээлттэй хүлээн ав. Энэ нь таны ажил мэргэжил болон хувийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэхээс илүү хамтын ажиллагаанд итгэх хэрэгтэй. Энэ долоо хоногт мөнгө санхүүгийн асуудал анхаарал татна. Төсөв, хадгаламж, орлого зарлагаа нягталж, санхүүгийн төлөвлөгөөгөө цэгцлэх шаардлага гарч магадгүй. Санхүүгийн сахилга бат ирээдүйд ашиг тусаа өгнө.

Мэлхий 

Ирэх он жилүүдийн зорилго, мөрөөдлөө дахин тодорхойлох чухал мөч тохиож байна. Та юу хийж бүтээж, ямар амжилтад хүрмээр байгаагаа илүү тодорхой болгоно. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлага тань цаашдын замд үнэт хөрөнгө болно. Долоо хоногийн дунд үеэр бүтээлч сэтгэхүй тань идэвхжиж, эрч хүчтэй байна. Ялангуяа бүтээж туурвих ажил хийдэг, бичдэг, урлаг хөөдөг хүмүүсийн хувьд маш үр өгөөжтэй үе. Хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулбал гайхалтай үр дүн гарч мэднэ. Өөрийгөө үнэлж, ололт амжилтаа тэмдэглэхээс цааргалах хэрэггүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөнөө бахархалтайгаар эргэн хараарай. Долоо хоногийн дундуур гэр орон, ахуйн асуудлууд анхаарал татаж магадгүй. Зарим бичиг баримт, төлбөр тооцоо, гэр бүлийн зохицуулалт зэрэгт цаг гаргах шаардлага гарна.

Арслан 

Энэ долоо хоногт дотоод ертөнцтэйгээ холбогдож, шинэ мөрөөдөл, шинэ зорилгоо тодорхойлоход тохиромжтой. Таны бүтээлч сэтгэлгээ идэвхжиж, санаа бодлоо тэмдэглэх, төлөвлөгөө боловсруулах, эсвэл уран бүтээлдээ төвлөрөхөд таатай байна. Харин долоо хоногийн дунд үеэр манлайлах чадвар тань тодорч, санаачилга гаргах хүсэл төрнө. Энэ үеэр шинэ хүмүүстэй танилцаж, ирээдүйд хэрэг болох харилцаа холбоо тогтоох боломж гарна. Таны амьдралын шинэ үе шат ойртож байгаа ч одоогоор зарим ажлыг тайзны ард, чимээгүйхэн бэлтгэх шаардлагатай хэвээр байна. Том төлөвлөгөө, шинэ санаанууд төрөх боловч тэдгээрийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой мөч арай болоогүй байж мэднэ. Яарах бус бэлтгэлээ сайн хангаарай. Долоо хоногийн сүүлээр хайр дурлал, романтик харилцаа анхаарлын төвд орно. Ажлын талбарт дарамт болж байсан зарим асуудал амралтын өдрүүдэд шийдэгдэж, санааг тань зовоож байсан зүйлс ард хоцрох магадлалтай.

Охин 

Энэ долоо хоногийн эхээр мөнгө санхүүгийн асуудал анхаарлын төвд байна. Орлого, зарлагаа нягталж, хуримтлал үүсгэх бодитой төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Долоо хоногийн эхээр санхүүгээ сайжруулах шинэ санаа төрж, ахиц дэвшил гаргах боломж нээгдэнэ. Олон нийтийн хүрээлэлтэй илүү ойр байх нь эерэг нөлөө үзүүлнэ. Шинэ газар очих, ресторан туршиж үзэх, эсвэл олон нийтийн арга хэмжээнд оролцох нь сонирхолтой танилуудтай учруулах магадлалтай. Хөршүүд болон ойр орчны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулахад таатай үе тохиож байна. Долоо хоногийн дундуур бүхнээс түр холдож, амрах хүсэл төрж магадгүй. Тайвшрах, стрессээ тайлах боломжийг өөртөө гаргаж өгөөрэй. Амралтын өдрүүдэд хайртай хүмүүсдээ илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Хариулаагүй үлдсэн зурвас, тасарсан харилцаа холбоогоо сэргээж, хуучин найзуудтайгаа эргэн холбогдоход тохиромжтой.

Жинлүүр 

Өмнөх үл ойлголцлуудаа засч залруулахад тохиромжтой үе тохиож байна. Зайлсхийж байсан айдас, эргэлзээтэйгээ нүүр тулж, бодит алхам хийх шаардлага гарч магадгүй. Эхэндээ хэцүү санагдсан ч та асуудлыг шийдэмгий нэг тийш болгож чадна. Шинэ зүйл сурах, мэдлэгээ тэлэх хүсэл хүчтэй төрнө. Сониуч зан тань нэмэгдэж, шинэ зүйлийг хүлээн авахад нээлттэй байна. Мөн бодол, санаагаа бусадтай хуваалцахад таатай үе тохиож байна. Найз нөхөд, хамт олон, шинэ танилуудтайгаа илүү идэвхтэй харилцах нь ирээдүйд хэрэг болох үнэ цэнтэй холбоог бий болгож магадгүй. Ажил мэргэжлийн салбар энэ долоо хоногт идэвхтэй хэвээр байна. Таны өмнө олон үүрэг, хариуцлага зэрэгцэн гарч ирэх бөгөөд ялангуяа долоо хоногийн дундуур нийгмийн арга хэмжээ, уулзалт, бусад хүмүүсийн хүсэлт таны цагийг ихээр авах магадлалтай. Үүнээс болж зарим ажлаа дуусгахад төвөгтэй санагдаж болно.

Хилэнц

Энэ долоо хоног харьцангуй тайван өнгөрч, өөртөө анхаарал тавих боломж олдоно. Өөрийгөө хайрлаж, ажил амралтаа зөв зохицуулах нь хэчнээн чухал гэдгийг та ойлгож авна. Өдөр тутмын ачааллаа багасгаж, дотоод тэнцвэрээ сэргээхэд тохиромжтой. Шинэ зүйлсийг туршиж, шинэ чиглэлд зоригтой алхах хүсэл төрнө. Өөрийгөө хязгаарлаж, хүлж баглахаа боль. Нүдээ нээгээд боломжийг олж хар. Тодорхой сэдвээр илүү гүнзгий суралцах шаардлага гарна. Энэ нь таны ажил мэргэжил, ирээдүйн хөгжилд чухал түлхэц болох юм. Мөн дараагийн 10 жилийн зорилгоо шинэчлэх, аялал, амралтын төлөвлөгөө гаргах хүсэл төрж магадгүй. Долоо хоногийн дунд үеэр ажил мэргэжлийн талбарт томоохон ахиц гарах ч гэлээ таны бодол санаа төвлөрөмтгий бус байна. Энэ нь магадгүй ирээдүйнх талаарх санаа зовнилтой холбоотой байж магадгүй.

Нум

Од эрхэс таны дотоод ертөнцийг тэтгэж, сэтгэл санааг тань эдгээх шинжтэй. Та өмнөхөөсөө илүү төлөвшиж, амьдралыг өөр өнцгөөс харах чадвартай болсон гэдгээ ойлгож эхэлнэ. Долоо хоногийн дунд үеэр таны бүтээлч байдал, төсөөлөн бодох чадвар идэвхжинэ. Энэ үеэр чухал төслүүд дээрээ төвлөрөх нь танд урам зориг өгч, шинэ санаа гаргахад тусална. Амралтын өдрүүдээр ч таны идэвх унтрахгүй. Тиймээс энэ өдрүүдэд шинэ төсөл эхлүүлэх, өмнө нь эхэлсэн ажлаа эргэн сэргээхэд тохиромжтой байна. Аливаа асуудал дээр ганцаараа гүрийгээд байлгүй бусадтай харилцан тохирч, үүрэг хариуцлагаа хуваалцах хэрэгтэй. Ийм зүйл танд таалагдахгүй байж болох ч өмнөх туршлагаас харвал энэ нь нөхцөл байдлыг зохицуулах хамгийн зөв арга. Хөнгөн адал явдлыг хүсэх ч гэлээ энэ байдал тань удаан үргэлжлэхгүй. Гэхдээ хэсэг зуур сэтгэл санаагаа сэргээгээд авахад буруудахгүй.

Матар 

Энэ долоо хоногт та үндсэн зорилго, чиглэлээ илүү тодорхой болгож, төвлөрөх шаардлагатай байна. Долоо хоногийн эхэнд од эрхэсийн байрлалаас шалтгаалаад өмнөө тавьсан зорилтууд болон урт хугацааны төлөвлөгөө тань илүү тодорхой харагдана. Энэ үеийг ашиглаад танд юу хамгийн чухал болохыг эрэмбэлэх хэрэгтэй. Хамт олонтойгоо шинэ санаа гаргах, бүтээлч шийдэл хайхад тохиромжтой. Хамтын ажиллагааны үр дүнд харилцан ойлголцол сайжирна. Буулт хийх, эсвэл эвсэл байгуулахад таатай. Амралтын өдрүүдээр өөртөө цаг гарга. Ачаалал ихтэй өдрүүдийн дараа дотоод тэнцвэрээ сэргээх шаардлагатай байна. Хайр дурлалын харилцаа анхаарлын төвд байна. Ирэх өдрүүдэд энэ сэдэв анхаарлын төвөөс гарахгүй, чухал байр сууринд байсаар л байх бололтой. Таны үүрэг хариуцлага болон ур чадварын хооронд бага зэрэг зөрчил мэдрэгдэнэ. Хэт ачаалал авахгүй байх нь чухал.

Хумх

Та адал явдлын эрэлд гарч, шинэ туршлага хуримтлуулахад бэлэн байна. Аливаа харилцаанд илүү бодитоор, ойроос оролцох хэрэгтэй. Таныг үнэлдэггүй газар, нөхцөлд удаан байх шаардлагагүй гэдгээ та ойлгож эхэлнэ. Ажил мэргэжлийн тал дээр хайнга хуумгай хандалгүй, анхаарлаа сайтар төвлөрүүлэх шаардлагатай байна. Тайван, дипломат хандлагыг баримтлах нь хамгийн зөв. Шаардлагагүй маргаан, зөрчил үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа хөнгөрч, хөгжилтэй, урам зоригтой эрчим давамгайлна. Өдөр тутмын дадал зуршилдаа илүү анхаарах шаардлага гарна. Хооллолт, нойр, биеийн арчилгаа зэрэг үндсэн хэрэгцээгээ үл тоомсорлохгүй байх нь чухал. Хүмүүстэй харилцахад буруу ойлголцол гарах хандлагатай тул үг, үйлдэлдээ анхаараарай. Амралтын өдрүүдэд гэртээ байж, амрах нь хамгийн зөв сонголт болно. Бие болон сэтгэлээ нөхөн сэргээхэд анхаарч, өөртөө цаг гаргаарай.

Загас

Өдөр тутмын дадал, хэв маягаа шинэчлэх шаардлагатай долоо хоног. Төлөвлөгөө, хуваариа эргэн харж, ирээдүйд илүү тогтвортой ахиц гаргах шинэчлэлтийг эхлүүлэхэд тохиромжтой. Бусадтай хамтран ажиллах, шинэ санаа солилцох боломж нэмэгдэнэ. Бүлэг, хамт олон дотор орсноор та өөрийн ур чадвараа хөгжүүлэх шинэ арга барил сурч чадна. Мөн энэ үед бүтээлч төслүүддээ илүү анхаарал хандуулах урам зориг нэмэгдэнэ. Мөрөөдлөө бодит болгох арга замууд ч тодорхой болно. Сүүлийн үед таны амьдралд чухал байр суурь эзэлж байсан зүйлс одоо ч хэвээрээ байна. Долоо хоногийн дунд үед ажлын ачаалал нэмэгдэж, бүх зүйлийг амжуулахыг хичээн самгардаж, бага зэрэг бухимдах бололтой. Гэсэн ч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Амралтын өдрүүдээр хуримтлагдсан жижиг ажлуудаа дуусгаж, цэгцлэхэд тохиромжтой байна. Гэр орноо засч тохижуулахад тохиромжтой байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    22 цаг 4 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК