Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна

2026-6-25
0
ЖИРГЭХ

-“Иргэний зөвлөл” нийслэл, орон нутагт байдаг ч тэр бүр иргэд энэ талаар ойлголт багатай байдаг. Иргэний зөвлөл гэж яг ямар зорилготой зөвлөл юм бэ?

-Иргэний зөвлөл гэдэг бол төрийн байгууллагын үйл ажиллагаанд хараат бус, хөндлөнгийн иргэний хяналт тавих “civilian oversight” ойлголт юм. 

Иргэний зөвлөл анх 20 дугаар зууны дунд үед Америкт арьс өнгөний ялгаварлан гадуурхалт болж, тэр дундаа хар арьстай иргэдийн авч байгаа төрийн үйлчилгээний хүртээмж бусдаас ялгамжтай, ялгаатай байдлаас үүдэлтэй иргэний төрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих гэсэн ойлголт үүссэн байна.

Энэ хөгжих явцад улс оронуудад шүүх, прокурор, цагдаагийн болон төрийн үйлчилгээний байгууллагад тавих хяналт гэсэн олон төрлөөр хөгжсөн байдаг.

Харин Монголд 2017 оноос “civilian oversight on the police” буюу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих иргэдийн хөндлөнгийн хяналт, дэмжлэг үзүүлэх зорилгоор  энэ системийг нэвтрүүлээд, үндсэндээ (2016, 2020, 2024) 3 дахь үе дээр явж байна.

Иргэний зөвлөл нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дэргэдэх сонгуульт байдлаар байгуулагдаж, гишүүд нь иргэдээс сонгогддог. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөл нь 5-7 хүнтэй байхаар журмандаа заасан байдаг. Энэ дагуу өнөөдөр Иргэний зөвлөлд иргэдээс сонгогдсон 7 хүн ажиллаж байна. Иргэний зөвлөл нь 2017 оны Хууль зүйн сайдын баталсан журмаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Товчхондоо Иргэний зөвлөл нь “Цагдаагийн албаны тухай” хуулийн 62 дугаар зүйлийн хүрээнд хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажилладаг.

-Иргэний зөвлөл хамгийн сайн хөгжсөн ямар улсууд байдаг вэ?

-Иргэний зөвлөл хамгийн сайн хөгжсөн улс орнууд гэвэл Америк, Канад, Шинэ Зиланд, Норвеги гэсэн орнуудыг дурдаж болно. Төрийн үйл ажиллагаанд иргэний хөндлөнгийн хараат бус хяналт тавьдаг тогтолцоо нь нэлээд том бүтцийн байгууллагатай адил хөгжсөн байдаг.

Тухайлбал,  манайхаас бусад оронд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг Иргэний зөвлөл нь мөрдөх албатай байдаг жишээний.  Прокурор юм уу, шүүх рүү  оруулсан хэргийг хаах санал, шилжүүлэх санал, яллах саналыг Иргэний зөвлөл татаж авч үзээд хүний эрх зөрчигдөх, эрүүдэн шүүх болон  захиалгатай яллаж байгаа эсэхийг Мөрдөх алба нь хяналт тавьж хэрэгжүүлдэг.  Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн хавтаст хэргийг дахиж мөрдөнө гэсэн үг.

Практикт цагдаа, шүүх, прокурорын байгууллагад хүний эрхийг зөрчих магадлал өндөр байдаг гэж үзэн,  мөрдөн шалгах явцад иргэнийг хэлмэгдүүлэх, эрүүдэн шүүх зэргийг таслан зогсох арга хэмжээ авдаг болж журамлаж хүртэл өгсөн байна.

-Монголд Иргэний зөвлөл хэрхэн ажиллаж байна вэ?

-Манайд хэрэг бүртгэх, мөрдөн байцаахаас бусад чиглэлд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хяналтын тавина гэж журамласан. Энэ журмаар бол хэв журмын цагдаагийн үйл ажиллагааг илүү сайн дэмжих, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.  Товчхондоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлд хяналт тавина гэсэн үг.  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд НИТХ-аас цагдаагийн байгууллагууд ямар ажил хийж байна, тэр ажлууд нь хэр үр дүнтэй байгаа эсэхэд дүн шинжилгээ хийдэг.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хувьд 2025 онд 30 тэрбум, энэ жил 78 тэрбум төгрөг батлуулан ажиллаж байгаа мэдээ ирсэн.  Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн үр дүнтэй ажиллаж байгааг, иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх тал дээр хөндлөнгийн хяналт тавьж, саналаа тусган ажилладаг.

Иргэний зөвлөл идэвхтэй ажилласнаар гэмт хэргийн гаралтыг бууруулахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, иргэн цагдаа хоёрын гүүр болж өгснөөр цагдаагийн байгууллагад ирэх гомдол багасна. Сүүлийн жилүүдэд хотжилт, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээр гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Залилан, цахим гэмт хэргүүд эрс нэмэгдсэн.

Иймд иргэд хамгийн их залилуулж буй орон сууцны залилан, визний залилан зэргийг бууруулахад Иргэний зөвлөл хуулийн дагуу холбогдох газруудад саналуудаа тусгаж,энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход дуу хоолойгоо өргөж ажиллаж байна.   

Манай НИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөл маань иргэдэд иргэний зөвлөлийн талаар сайн таниулах, иргэдээс саналыг нь авч цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тусгуулах тал дээр зөв ойлголт, мэдээллийг тогтмол өгч байхыг зориж байна. Ингэснээр иргэд хуулийн анхан шатны мэдлэгтэй болж, гэмт хэрэгт холбогдох нь багасна гэж харж байгаа.

-Иргэний зөвлөлийн гишүүнд ямар шаардлага тавьж, хэрхэн сонгодог бэ?

-Иргэний зөвлөлийн гишүүнээр сонгогдох шалгуур гэж байгаа. Цагдаа, шүүх, прокурорын байгууллагад сүүлийн 5 жил ажиллаж байгаагүй, төр, улс төр, нитийн албан тушаалтан биш, Улаанбаатар хотын иргэн байх гэсэн шалгуур тавигддаг.  Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан туршлагтай байж болно.   Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, тухайн дүүрэгтээ сүүлийн 5 жилийн турш тогтвортой ажиллаж, амьдарч буй дээд боловсролтой иргэнийг сонгоно. Манай зөвлөлд хуульч, өмгөөлөгчийн холбооны төлөөлөл, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай төлөөлөл, олон нийттэй харилцах, судалгаа, дүн шинжилгээгээр ажилладаг туршлагатай төлөөлөл болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хувийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэй.

Иргэний зөвлөлийн гишүүн нь иргэдийн дундаас сонгогдсон, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хараат бусаар ажиллах юм. Өөрийн ажлынхаа хажуугаар иргэдийн санаа бодлыг цагдаагийн байгууллагад уламжлах, цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөлөөр дэмжихийн тул НИТХ-д саналаа уламжлах зэргээр журмаараа улиралдаа нэг удаа хуралдахаар заасан байдаг. Энэ бол сайн дурын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил гэж ойлгож болно.

Миний хувьд хувиараа бизнес эрхлэгч бөгөөд  иргэдийн төлөөлөл болж сонгогдсон.  Ажлын хажуугаар иргэдийн эрх ашгийн төлөө, сайн дурын үндсэн дээр иргэдээс сонгогдон гарч ирсэн жирийн иргэний нэг. Иргэний зөвлөлийн гишүүд дундаас даргаа сонгодог. Энэ удаагийн иргэний зөвлөлийн даргаар Т.Мөнхнасан нэг жилийн хугацаатай даргаар ажиллаад саналаараа ажлаа өгсөн. Дотоод зөвшилцөлөөрөө нийт гишүүдийнхээ саналаар миний бие сая зөвлөлийнхөө даргаар сонгогдсон. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний хяналт тавьж байгаа учир “Зөвлөлийн дарга” гэхээс илүү “зохицуулагч” гэх нэр томьёогоор журмыг батлуулах гэж байгаа.

Тэрнээс биш зөвлөлийн гишүүд маань улс төрийн томилгоотой ямар ч холбоогүй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг онцлох хэрэгтэй.

-Иргэний зөвлөлийн гишүүн цалин, урамшуулал авдаг уу? Төрөөс ямар нэгэн байдлаар санхүүждэг үү?

-2017 оны Хууль зүйн сайдын баталсан журманд иргэний зөвлөлийн гишүүн нь улиралд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулал авна гэж заасан байдаг. Бусдаар үйл ажиллагааны болон бусад холбогдох ямар ч төсөв байхгүй. Зөвлөлд иргэд сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа юм.  Иргэний зөвлөл хагас жил тутмын тайлангаа НИТХ-ын даргад тайлагнадаг.

-Иргэний зөвлөлийн одоогийн хэрэгжүүлж байгаа эрх нь иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд хэр хангалттай байгаа вэ?

-Иргэний хяналтыг бүрэн хэрэгжүүлэхэд одоогийн бидний оролцож буй чиг үүрэг хангалтгүй байгаа. Тиймээс  зөвлөлд олгосон хязгаарлагдмал журманд эрх нэмүүлэх асуудлаар өөрчлөлт оруулах  саналыг ХЗДХЯ-д  оруулахаар ажиллаж байна. Дээр би хэлсэнчлэн гадны улс орнуудад Иргэдийн зөвлөлийн хяналт маш сайн хөгжсөн. Тиймээс бид ч гэсэн иргэний хяналтаа маш сайн хөгжүүлэх шаардлага бий.  Төрд хамгийн сайн хяналт тавих хүн бол иргэн шүү дээ. Тиймээс иргэний төрд хяналт тавих эрхийг тодорхой хэмжээнд олгосноор заавал сөрөг хүчин юм уу, төлөөллийн байгууллага гэхгүй иргэдийн зөвлөл нь хяналтаа хэрэгжүүлээд явчихдаг.

Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна гэсэн үг.  Иргэний зөвлөлийн талаар мэдээллийг иргэд зөв ойлгож, хамтран ажиллахыг уриалж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Heather Delaney (105.112.210.35)
    Hello friends, I’m so excited! I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    4 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    4 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    4 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК