Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ

2026-8-04
0
ЖИРГЭХ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг агсны хөшөөг өнгөрсөн долдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө зөвшөөрөлгүйгээр нүүлгэсэн үйл явдал олны анхаарлыг татлаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, нийтийн эзэмшлийн талбайд байрлах уг хөшөөг нүүлгэх ажлыг “Шинэ дэвшилт холбоо”, “Монголын ардчилсан холбоо” хамтран зохион байгуулсан бөгөөд зөвшөөрөл олгосон Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл хэд хэдэн хууль, журам зөрчсөн гэж нийслэлийн удирдлагууд үзжээ. Үүний улмаас түүнд сахилгын шийтгэл ногдуулж, цалинг нь бууруулах арга хэмжээ авсан байна.

1990 оны ардчилсан хувьсгалын бэлгэдэл болсон С.Зориг агсны хөшөөг тойрсон энэхүү маргаан нийгмийн өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Ингээд бид хөшөөг сууринаас нь хөдөлгөсөн үйл явдалтай холбоотой онцлох зургаан фактыг хүргэж байна.


1. Хөшөөг шөнөөр хулгайлсан нь...

С.Зориг агсны хөшөө 2026 оны долоодугаар сарын 31-ний шөнө буюу 03:00 цагийн орчимд Төв шуудангийн урд байрлалаас нь зөөвөрлөгджээ. Энэ үйл явдлыг "Шинэ дэвшилт холбоо", "Монголын ардчилсан холбоо ”хоорондоо тохиролцон хийсэн нь тодорхой болсон. Нийслэлийн удирдлагын мэдээлснээр энэ ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөөгүй байсан гэж мэдэгдсэн байна. Нүүлгэсний дараа хөшөөг Монголын Ардчилсан Холбооны байрны үүд орчимд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Энэ нь олон нийтийн дунд “яагаад, ямар үндэслэлээр нүүлгэв?” гэсэн асуултыг дагуулсан юм.

2. АН-ын дарга О.Цогтгэрэл мэдэгдэл хийв

May be an image of one or more people and eyeglasses

Маргааш нь АН-ын дарга О.Цогтгэрэл "С.Зориг агсны хөшөөний асуудал нь Монголын ардчилал, Ардчилсан намын хувьд асар чухал ач холбогдолтой. Энэ бол зүгээр нэг хувь хүний хөшөө, дурсгалын асуудал биш. Харин ардчилсан үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа, итгэл үнэмшил, итгэл найдварын томоохон бэлгэдэл юм. Тиймээс 2-3 төрийн бус байгууллага хоорондоо тохиролцоод нүүлгэн шилжүүлчих хэмжээний асуудал огт биш. С.Зориг агсны гэр бүл болон С.Зориг сангаас зөвшөөрөл аваагүй, цаашлаад Ардчилсан намд мэдэгдэлгүйгээр хөшөөг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ нь хууль, эрх зүйн болон ёс зүйн аль ч талаасаа байж боломгүй үйлдэл юм. Дахин хэлэхэд, С.Зориг агсны хөшөө бол зөвхөн нэг хүний дурсгалын хөшөө биш. Энэ бол Монголын ардчиллын үнэт зүйл, итгэл найдварын бэлгэдэл" хэмээсэн. 

3. Хотын удирдлагын мэдэгдэл

Маргааш өдөр нь буюу наймдугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэсэн гэж мэдэгдэж, хөшөөг буцаан байрлуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Мөн хөшөө байрлаж буй талбайд барилга байгууламж барих асуудалд анхаарна гэдгээ илэрхийлсэн. 

4. Хөшөөг эргүүлэн хуучин байранд нь байрлуулсан

Маргаан, эсэргүүцлийн дараа С.Зориг агсны хөшөөг хуучин байрлалд нь буцаан байрлуулсана. Үйл явдал нь зөвхөн нэг хөшөөний асуудал биш, харин Монголын ардчиллын түүхэн дурсгал, нийтийн эзэмшлийн газар, улс төрийн бэлгэдлийн талаарх маргаан болж өрнөв.  

5. Сүхбаатар дүүргийн удирдлагад хариуцлага тооцов

С.Зориг агсны хөшөөг нүүлгэх зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлд хариуцлага тооцож, үндсэн цалинг нь гурван сарын хугацаанд хасах шийтгэл ногдуулжээ. Нийслэлийн удирдлагын мэдээлснээр, тэрбээр хөшөөг нүүлгэх зөвшөөрөл олгохдоо нийслэлийн өмч болон соёлын өвийг хамгаалах чиг үүргийн хүрээнд эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзсэн байна. Ийнхүү шөнийн цагаар нүүлгэсэн С.Зоригийн хөшөөг буцаан хуучин байранд нь байрлуулсны дараа зөвшөөрөл олгосон албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан юм.

6. ИЗНН-ынхан мэдэгдэл хийв

No photo description available.

Тэд мэдэгдэлдээ, "Хүрэл, чулуугаар цутгасан хөшөөг машинд ачиж, үүрээр өөр газар зөөж болно. Гэтэл тэр хөшөөний ард байгаа мөн чанар,үнэт зүйл ард түмнийх байх ёстой гэсэн итгэл, үнэнийг нүүр тулан хэлэх зориг, шударга ёсны төлөө эвлэршгүй зогсох үзлийгхулгайгаар зөөж чадах уу? Чадахгүй. Учир нь тэр нь чулуунд биш, ард түмний зүрхэнд байдаг" хэмээжээ. 

Дэлгэрэнгүй унших: https://www.24tsag.mn/a/247477

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (37.221.113.154)
    THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.31.168)
    Za odoo bolio zorigiin asuudalaar poprohoo boliochee
    2026 оны 08 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    33 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    15 цаг 56 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    18 цаг 19 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    20 цаг 20 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    21 цаг 2 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    21 цаг 14 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    21 цаг 15 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    21 цаг 27 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    21 цаг 34 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 48 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    22 цаг 40 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    22 цаг 51 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    23 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    23 цаг 34 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    23 цаг 51 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК