Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа

2026-8-04
0
ЖИРГЭХ

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

С.Зориг агсны хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудал

Огноо: 2026 оны 8 дугаар сарын 4 · Дотоод баримт бичиг · Ажлын хувилбар

НЭГ. АЛБАН МЭДЭГДЭЛ

Эрхэм хүндэт иргэд, сэтгүүлчид ээ,

Санжаасүрэнгийн Зориг бол Монгол Улсыг социализмаас ардчилсан тогтолцоонд шилжүүлсэн 1990 оны Ардчилсан хувьсгалын удирдагч, Монголын Ардчилсан Холбооны анхны Ерөнхий зохицуулагч байсан хүн. Өнөөдөр бидний эдэлж буй эрх чөлөө, олон намын тогтолцоо, чөлөөт сонгуулийн үндэсийг тависан манлайлагч юм.С.Зоригийн хөшөөг ярьж байна гэдэг нь тэр хүний түүхийг ярьж байна гэсэн үг.

Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг 1998 онд хэрцгийгээр хөнөөгдсөний дараа Иргэний Зориг Ногоон намыг түүний хамтран зүтгэгчид байгуулсан бөгөөд манай нам өдийг хүртэл түүний үзэл бодол, үзэл санаа, үнэт зүйлсийг тээж яваа. Тиймээс Иргэний Зориг Ногоон нам энэ асуудалтай холбоотой нийтэд ил болсон баримт, холбогдох байгууллагуудын мэдээлэл, талуудын байр суурийг нягтлан үзсэний үндсэн дээр өнөөдөр байр сууриа илэрхийлж байна. Манай намын байр суурь нь сэтгэл хөдлөл, улс төрийн маргаанд бус, баримт, хууль дээдлэх зарчим, ардчиллын үнэт зүйлд тулгуурлаж байна.

Сүүлийн гурван хоног олон нам, олон улс төрч энэ талаар ярилаа. Иргэний Зориг Ногоон нам тэдэнтэй уралдан өрсөлдөж шуугиан дэгдээхийг хүссэнгүй. Харин нэг энгийн асуулт тавьж байна:

Хүрэл, чулуугаар цутгасан хөшөөг машинд ачиж, үүрээр өөр газар зөөж болно. Гэтэл тэр хөшөөний ард байгаа мөн чанар,үнэт зүйл ард түмнийх байх ёстой гэсэн итгэл, үнэнийг нүүр тулан хэлэх зориг, шударга ёсны төлөө эвлэршгүй зогсох үзлийгхулгайгаар зөөж чадах уу? Чадахгүй. Учир нь тэр нь чулуунд биш, ард түмний зүрхэнд байдаг.

Энд нэг зарчмыг тодотгох шаардлагатай. С.Зоригийн хөшөө бол хэн нэгний эд хөрөнгө биш. Энэ бол ард түмний итгэл найдвар, Монголын ардчиллын бэлгэдэл болсон нийтийн дурсгал юм. Тиймээс түүнийг хоёр байгууллага хоорондоо албан бичиг солилцоод, ачиж зөөж болох эд юмс шиг үзэх нь үндсээрээ буруу. Дурсгалын үнэ цэн нь өмчлөлийн бичигт биш, олон түмний ой санамж түүхэн ач холбогдолд оршдог.

Хөшөө байрлаж буй газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 70 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрийн газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан байдаг.

Хүсэлт гаргасан тал барилгын шаардлагаа өөр байгууллагад албан бичгээр хүргүүлжээ. Гэтэл С.Зориг агсны гэр бүл, "Зориг сан" энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйгээ олон нийтэд ил мэдэгдээд байна. Хамгийн ойрын тал нь ч мэдээгүй байхад, иргэдээс асуугаагүй нь ойлгомжтой. Тэгвэл нэг энгийн асуулт үлдэж байна? Хэн хэний өмнөөс зөвшөөрөл өгсөн бэ?

Дурсгалыг хөндөх эрх нь албан бичгийн дугаараас биш, түүнийг хамгаалах хууль ёсны шийдвэрээс эхэлдэг.

ИЗНН-ын санааг зовоож байгаа зүйл бол бэлгэдэлд нь ийнхүү хайхрамжгүй, нууцаар хандаж байгаа явдал юм. Хэрэв бид ардчиллын бэлгэдэлдээ ингэж хандаж байгаа бол түүний илэрхийлдэг үнэт зүйлд хэрхэн хандаж байна вэ?  гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Хөшөөг нэг өдрийн дотор буцаан байрлуулж болно. Харин ард түмний итгэлийг сэргээхэд илүү их үнэн, илүү их хариуцлага хэрэгтэй.

Иймд Иргэний Зориг Ногоон нам өнөөдөр хэн нэгнийг нэрлэн буруутгахаар ирээгүй. Үнэнийг шаардахаар ирсэн. Хэн шийдвэрлэсэн, хэн зөвшөөрсөн, хэний ашгийн төлөө байсныг  ил болгон зарлаж, хариуцлага тооц. Энэ бол зөвхөн Зоригийн төлөө биш түүний төлөө амиа зориулж тэмцсэн зарчим, ил тод байдал, шударга ёсны төлөө юм.

Эцэст нь шүүмжилж, шаардаад орхивол энэ явдал дахин давтагдана. Тиймээс Иргэний Зориг Ногоон нам энэ намрын ээлжит чуулганаар түүх, соёл, ардчиллын дурсгалт зүйлийг дур мэдэн хөндөх, нүүлгэн шилжүүлэхээс хамгаалах эрх зүйн зохицуулалтын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаа албан ёсоор мэдэгдэж байна. Уг төсөлд ажлын хэсэгт оролцох хүсэлтэй бүх нам, төрийн бус байгууллага, мэргэжлийн судлаачдыг нээлттэй урьж байна.

Хөшөөг буцаан босгосон нь эхний алхам. Хоёр дахь алхам бол хариуцлага. Гурав дахь алхам бол дахин давтагдахгүй байх хуулийн баталгаа. Иргэний Зориг Ногоон нам энэ байр суурин дээрээ эцсийг хүртэл ажиллана.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

2026 оны 8 дугаар сарын 4

ХОЁР. ШААРДЛАГА

Нэгдүгээрт. 2026 оны 7 дугаар сарын 31-ний шийдвэрийг гаргасан, зөвшөөрсөн албан тушаалтан, байгууллагыг нэр заан ил болгох.

Хоёрдугаарт. Түүх соёлын дурсгалыг хууль зөрчин зайлуулсан үйлдэлд эрх бүхий байгууллага эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцох.

Гуравдугаарт. Хөшөөг анхны байранд нь бүрэн, эвдрэл гэмтэлгүй сэргэсэн, мэргэжлийн дүгнэлтийг олон нийтэд танилцуулах.

Дөрөвдүгээрт. С.Зоригийн хөшөөг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны түр шийдвэрээр бус хуулиар байнгын хамгаалалтад авах.

Тавдугаарт. Түүх, соёл, ардчиллын дурсгалыг дур мэдэн хөндөхөөс хамгаалах эрх зүйн зохицуулалтыг энэ намрын ээлжит чуулганаар өргөн барих.

Зургаадугаарт. Мөрдөн шалгах явц, үр дүнг олон нийтэд тогтмол, ил тод мэдээлэх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (37.221.113.154)
    THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 08 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    32 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    15 цаг 56 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    18 цаг 19 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    20 цаг 19 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    21 цаг 1 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    21 цаг 13 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    21 цаг 14 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    21 цаг 26 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    21 цаг 33 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 47 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    22 цаг 40 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    22 цаг 50 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    23 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    23 цаг 33 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    23 цаг 50 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК