Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг

2026-8-18
0
ЖИРГЭХ

Нүүдлийн соёл уламжлалаа өнөөдрийг хүртэл тээж, таван өрх тутмын нэг нь мал маллан амьдарч байгаа өргөн уудам Монгол орны хувьд газар, тэр тусмаа бэлчээр, ус бол юугаар ч орлуулшгүй амин чухал нөөц. Гэвч мал аж ахуйд түшиглэн амьдарч байгаа малчдын өлгий болсон манай орны газар нутгийн 77 хувь нь ямар нэгэн байдлаар доройтож, бэлчээрийн даац хэтэрч, хүртээмж багасаж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хөндөгдөх ноцтой асуудал билээ.

Тэр ч утгаараа дэлхий Монголд чуулж, газар, хөрсний доройтлын асуудлыг хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой онцгой үйл явдал юм.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17 Монгол Улсад “Restoring land, Restoring hope” буюу “Газрыг сэргээж, итгэлийг сэргээе” гэсэн уриан дор өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 талын төлөөлөгч, Засгийн газар, бизнес, эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, малчид, нутгийн иргэд нэг дор цуглан цөлжилт, газрын доройтол, ган гачигтай хэрхэн тэмцэхээ хэлэлцэхээр ийнхүү цуглаад буй.

Хэдийгээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн дунджаас хоёр дахин илүү мэдэрч, дэлхийн дулааралд илүү өртөж байгаа ч үүний эсрэг өөрийн хэмжээнд чухал санаачилгуудыг гаргасан нь COP17-г эх орондоо зохион байгуулж, дэлхий нийтийн анхаарлыг чиглүүлэхэд түлхэц болжээ. Тухайлбал, 2026 оныг НҮБ-аас Олон улсын бэлчээр ба малчдын жил болгон зарласан санаачилгыг Монгол Улс анх манлайлан дэвшүүлж байв. Бэлчээр нь дэлхийн хуурай газрын асар их хэсгийг эзэлж, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, нүүрстөрөгчийн эргэлт, усны тогтолцоо, олон сая хүний амьжиргаатай холбогддог. Тиймээс COP17 Монголд зохиогдож байгаа нь бэлчээр, малчдын асуудлыг зах хязгаараас дэлхийн бодлогын анхаарлын төвд аваачих том боломж болж байгаагаараа ач холбогдолтойг дахин онцолъё. 

Цөлжилт ба доройтол

Монголын цөлжилтийн тухай хөндөхөөр элсний нүүдэл, шар шороон шуургаар төсөөлөх нь түгээмэл. Гэвч газрын доройтол бол маш өргөн ойлголт. Ургамлын бүрхэвч багасах, хөрсний бүтэц эвдрэх, ус шингээх болон хадгалах чадвар муудах, хөрс салхи, усанд элэгдэх, биологийн олон янз байдал буурах, улмаар тухайн газар хүн, мал, зэрлэг амьтныг тэтгэх чадвар доройтох процессыг хамтад нь харах шаардлагатай. Эдгээр нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн үр ашгийг бууруулдаг. Тиймээс газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэртэй байх, ус, бэлчээр, хүнсний систем, хөрсний эрүүл мэнд, санхүүжилтийг COP17-ийн хэлэлцүүлэг хөндөнө.

Манай улсын хувьд нэг талд байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй амьдардгийн дээр эдийн засаг уул уурхайгаас өндөр хамараалтай гэсэн дилемма бий. Угаас хүн төрөлхтөн нийтээрээ өртөж байгаа дэлхийн дулаарлыг сааруулахын тулд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, үүний тулд эрчим хүчний шилжилт хийх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжихээр сэтгэл шулуудсан. Харин энэ бүхнийг биелүүлэхийн тулд зэсийн олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай буюу уул уурхайгаас ангид хөгжлийн талаар ярих нэгэнт боломжгүй болсон.

Тиймээс дэлхийн уул уурхайн томоохон компаниуд байгаль орчны маш өндөр стандарт хэрэгжүүлдгээс гадна сөрөг нөлөөллийг бууруулах олон санаачилгыг хэрэгжүүлдэг. Үүний нэг нь “Рио Тинто” компани. Дэлхийд зэс олборлолт, үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг болох тус компани Монгол Улсад “Оюу толгой” төслийг хэрэгжүүлж буй. Тэр ч утгаараа “Оюу толгой” компани байгаль орчны нөлөөллийг хамгийн бага түвшинд байхыг эрмэлзэж, олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын шаардлагыг хангахын зэрэгцээ “Рио Тинто”-ийн дэлхийн стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь Монгол Улсын байгаль орчны салбарт шинэ жишиг тогтоож ирсэн. Түүнчлэн нөгөө талаас тогтвортой хөгжлийг дэмжсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь COP17-ын агуулгатай ч уялдаж буй.

Байгалийн эмзэг тогтоцтой, усны нөөц багатай, экосистем нь удаан нөхөн сэргэдэг говийн бүс нутагт хэрэгжиж байгаа “Оюу толгой” төсөл анхнаасаа байгаль орчны бодлогыг зөвхөн уурхайн талбайгаар хязгаарлалгүй улсын хэмжээнд үр нөлөө үзүүлэхүйц далайцтай төслүүдийг өнөөг хүртэл хэрэгжүүлсээр байна.

Ижил төрлийн уурхайн дунджаас 3 дахин бага ус ашигладаг менежмент

Говийн бүсэд олборлох үйл ажиллагаа эрхэлж буй учраас Оюутолгойн уурхайн усны зарцуулалтад монгол хүн бүр санаа зовдог. Тэгвэл тус компани газрын доорх усны хайгуулыг анх 2003–2004 онд эхэлж, 2007–2012 онд нэмэлт судалгаа хийснээр нөөцийг 918 литр/секунд буюу 79,315 м³/хоног гэсэн хэмжээгээр 2015 онд албан ёсоор баталжээ. 2022–2026 онд УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд нөөцийг дахин үнэлж, баталгаажуулах судалгаа үргэлжилж байгаа нь усны менежментийг тус компани тасралтгүй сайжруулан, чухалд тавьсаар байгааг илтгэнэ. Оюутолгойтой ижил зэсийн уурхай нэг тонн хүдэр боловсруулахад 1.2 шоо метр ус ашигладаг бол тус компани 0.39 шоо метр ус ашиглаж, ус дахин ашиглалтын түвшингээ 86 хувиас буулгахгүй барьж байгаа нь маш том амжилт юм. Үүний зэрэгцээ газрын доорх усны түвшин урт хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байна, булаг шанд, малчдын усан хангамж, ургамал болон амьтны амьдрах орчинд ямар өөрчлөлт гарч байна вэ гэдгийг тэд ажиглаж, анхаарч, усны экосистемийг хэвээр хадгалах урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг эрхэмлэж байна.

Говийг ундны усгүй болгох нь гэж иргэд ихээр айдаг. Тэгвэл Оюутолгойд ашиглаж байгаа Гүний хоолойн газрын доорх усны эрдэсжилт нь ундны усанд зөвшөөрөгдөх хэмжээнээс бараг гурав дахин өндөр буюу 3000 мг/л, өөрөөр хэлбэл, ундны хэрэглээнд тохирохгүй ус юм. Оюутолгой компани усны менежментээ уурхайн хашаагаар хязгаарлалгүй, нутгийн иргэдийн ундны усны чанарыг сайжруулахад анхаарсаар иржээ. Тухайлбал, 2011 оноос хойш малчдын 36 гар худгийг үер, бохирдлоос хамгаалах, ус нөөцлөх хэсгийг томсгох, нарны эрчим хүч ашиглах боломжтой болгон сайжруулсан байна. Сайрын үер, борооны усыг хуримтлуулж, ууршилтыг багасган газрын доорх усны нөөцийг тэтгэх туршилтын төслийг мөн хэрэгжүүлж байгаа нь гадаргын богино хугацааны урсацыг газрын доорх нөөцтэй холбох өөр нэг арга ажээ. 2024–2025 онд Ханбогд суманд дөрвөн булгийн эхийг хамгаалах зорилгоор хашиж, нэг оргидог цооногийг тохижуулах зэргээр орон нутгийн ус хангамж, эх үүсвэрт ихээхэн анхаарч байна.

Компани, иргэдийн дунд итгэлцэл хамгийн чухал учраас гар худгийн усны хэмжилтэд малчид, иргэдийг өөрсдийг нь оролцуулж, хамтарсан мониторинг хийх зэргээр бодит байдлыг иргэдэд ойлгуулах, хамтран сайжруулах санаачилгыг төсөлдөө шингээж иржээ. Одоогийн байдлаар ус, бэлчээр, агаарын чанар, зэрлэг амьтны мониторинг зэрэг ажилд 87 малчин оролцож, үр дүнг Гурван талт зөвлөлд танилцуулсан байна. Энэ хандлага ерөнхийдөө орон нутагт хэвшиж, хамтын ажиллагаа тогтмолжжээ.

“100 сая мод өвлүүлэн үлдээе” санаачлага ойн салбарын системд хувь нэмрээ оруулж байна

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалтаар нэгдсэн. Өнөөдрийн байдлаар 36.4 сая мод “тарьжээ”. 2026 оны төгсгөл гэхэд 10.9 сая модыг бодитоор тарьж ургуулах, техникийннөхөн сэргээлттэй нийлээд нийт 49 сая модыг бодитоор болон дүйцүүлэх байдлаар бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

Тухайлбал, 2023–2026 онд Богд уулын Түргэний ам, Сэлэнгэ аймгийн Түшиг, Алтанбулаг сумд, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзагын гол орчимд нийт 2,270 га талбайд 5.7 сая мод тариад байгаа бөгөөд мөн 2026 онд Төв аймагт 500 га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөжээ. Нэг онцлох төсөл нь 300 га талбайг хамарсан заган ойн “Ухаа заг” төслийг хэрэгжүүлж, эхний 100 мянга гаруй загийг тариад байна. Говийн хөрсийг салхинаас хамгаалж, элсний нүүдлийг тогтоон барих, бусад ургамал амьтны амьдрах нөхцөлийг дэмждэг учраас заган ойн төсөл мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнтэй, хөрсний доройтлыг бууруулж, экосистемийг хамгаалах чухал ач холбогдолтой.

Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд, Манлай сумдын нийт 4,800 га талбайд заган ойжуулалт хийхээс одоогийн байдлаар 180 га-д тарилт хийсэн бол 2026 оны намар нэмэлтээр 220 га талбайг заган ой болгохоор төлөвлөжээ.

Мод тарьж, арчилж, ургуулахын зэрэгцээ ойн салбарын дэд бүтцийг чадавхжуулах хүрээнд нийт 10 мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөснөөс Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Ханбогд, Цогт-Овоо, Сэврэй сумдад жилд 1 сая 750 мянган тарьц суулгац бэлдэх хүчин чадалтай 5 мод үржүүлгийн газрыг байгуулаад байна. Энэ мэтчилэн олон сая суулгацаас ч илүү үнэ цэнтэй хөрөнгө оруулалтыг ойн салбарт оруулж, суурь нөхцөлийг бэхжүүлж байгаа нь өдрөөс өдөрт доройтож байгаа хөрс, газар шороонд урт хугацаанд тогтвортой өгөөжөө өгөх ажлуудыг эхлүүлжээ.

Байгалийг амилуулсан нөхөн сэргээлт

 

Ухсан нүхийг шороогоор булах хэмжээнд төсөөлж байсан нөхөн сэргээлтийн шинэ жишгийг “Оюу толгой” компани үлгэрлэн харуулаад байна. Хариуцлагагүй уул уурхайн хөлд сүйрэлд орсон гэхэд дэгсдэхгүй, нүд халтирам болж хувирсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 400 га талбайд тус компани нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхөнд нь дөхүүлж, танигдахын аргагүй ногоон болгожээ. Тэрхүү 400 орчим га талбайд хөрсний бүтэц, үржил шим сэргэх суурь тавигдаж, ургамлан бүрхэвч эргэн бий болж, усны урсац болон хөрсний элэгдлийн эрсдэлийг бууруулах нөхцөл бүрдсэн буюу амьдрах орчныг дахин бий болгож чаджээ.

Түүнчлэн 2024 онд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумын 215 га, 2025 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаанзүрийн голын 594 га талбайг нөхөн сэргээсэн бол 2026 онд Сэлэнгэ аймагт 426 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус тус гүйцэтгэж байна. Үр дүнд нь Цагаанзүр гол орчимд л гэхэд голын урсгал, хөрсний бүтэц, ургамлын бүрхэвч сайжирч, бичил амьтан болон ургамлын шинэ амьдрах орчин бүрдэх нөхцөл бий болсон гэж орон нутгийн байгаль орчны байгууллага онцолжээ.

Биологийн олон янз байдалтай зэрэгцэн орших бодлого

 

Энэ газар шороон дээр хүн дангаараа амьдарч, бүхнийг ноёлдоггүй. Олон зуун мянган амьтан ургамалтай бид зэрэгцэн оршиж, тэдэнд сөрөг нөлөө багатай амьдрах нь тогтвортой хөгжилд тэмүүлэн амьдарч байгаа өнөөгийн хүн төрөлхтний нэг чухал үүрэг болоод буй. Энэ үүднээс “Оюу толгой” компаний биологийн олон янз байдал буюу амьд орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, харин ч суурь нөхцөлийг сайжруулан ажиллаж байгааг энэ хүрээнд 2010 оноос хойш хийсэн хөтөлбөрөөс нь харж болно. Тухайлбал, хулан, хар сүүлт, зээрийн шилжилт хөдөлгөөний судалгаа хийж, бэлчээрийн сайжруулах төсөл хэрэгжүүлсэн бол нөгөө талд хулгайн антай тэмцэж, хөдөлгөөнт эргүүл, олон талт мэргэжлийн багуудыг бүрдүүлж, тээврийн хэрэгслүүдийг бүртгэн хянадаг механизмыг хэвшүүлжээ. Цахилгаан шугам барихдаа шувуудад ээлтэй байх стандартыг хэрэгжүүлээд зогсохгүй Завхан, Баянхонгор, Сүхбаатар аймгийн нийт 336.3 км урт цахилгааны шугамын шувуу мөргөлдөх эрсдэлтэй тулгууруудад тусгаарлагч болон хамгаалалтын төхөөрөмжүүдийг суурилуулжээ.

Ингэснээр жил бүр ойролцоогоор 1,000 гаруй шонхор болон бусад шувууг эрсдэлээс хамгаалж, байгальдаа дураар нисэх аюулгүй байдлыг нь бүрдүүлж өгсөн байна. Амьтдаас гадна ургамлыг ч тус компани орхигдуулсангүй. Байгалийн ургамлын үржүүлгийн төв байгуулах замаар ховор ургамлыг үржүүлж, эдийг өсгөвөрлөн сүүлийн 12 жилийн хугацаанд 51 зүйлийн ургамал үржүүлсний 49-ийг үрээр, хоёрыг нь мөчрөөр үржүүлжээ. Нийт үржүүлсэн суулгац нь 1.1 саяар тоологдож байна. Уурхайн хаалтын төлөвлөгөөний дагуу 1,984 га талбайд техникийн, 727 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн бол 2025 оноос 9 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн туршилтыг эхлүүлжээ.

Үүний зэрэгцээ хаягдал дахин боловсруулах зэргээр уул уурхайн үйл ажиллагааны хүрээнд бий болж буй бүхий л нөлөөллийг бууруулах, байгаль орчны доройтлыг сэргээхийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Эцэст нь

Монгол Улс баялгаа ашиглах уу, байгалиа хамгаалах уу гэсэн сонголт хийх албагүй. Харин байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа түүний суурь болсон газар, ус, бэлчээр, экосистемд учруулах нөлөөг хэрхэн хамгийн бага түвшинд барьж, зайлшгүй үүссэн доройтлыг ямар хэмжээнд нөхөн сэргээж чадах вэ гэдэгт бодлогоо илүү чиглүүлэх шаардлагатай. Энэ нь ч манай улсад тулгардаг бодит сорилт.

Энэ утгаараа Оюутолгойн тарьсан мод ургаж, нөхөн сэргээсэн талбай нь амилж, усны байгалийн горим хадгалагдсан, ургамал, амьтны амьдрах орчин урт хугацаанд сэргэж байгаа тэр л стандарт, туршлагыг улс орны хэмжээнд ашиглаж, байгаль орчны хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгах боломж бүрэн харагдаж байна.

COP17-ийн гол зорилго ч амлалтыг амлалтаар нь үлдээх бус, газрын доройтлыг бууруулах бодлогыг хэмжигдэхүйц үр дүн, тогтвортой санхүүжилт, шинжлэх ухаанд суурилсан шийдэл болгон хөрсөн дээр буулгахад оршиж буй. Төр дангаараа энэ ачааг үүрэх боломжгүй учраас хувийн хэвшлийн хөрөнгө, технологи, урт хугацааны хариуцлага энд улам чухал болж байгааг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (23.108.49.21)
    LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via  Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won't be disappointed.  
    2026 оны 08 сарын 18 | Хариулах
  • LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (23.108.49.21)
    LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via  Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won't be disappointed.  
    2026 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    32 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    15 цаг 56 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    18 цаг 19 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    20 цаг 19 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    21 цаг 1 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    21 цаг 13 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    21 цаг 14 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    21 цаг 26 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    21 цаг 33 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 47 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    22 цаг 40 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    22 цаг 50 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    23 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    23 цаг 34 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    23 цаг 50 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК