Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бяцхан Мишээл

2013-6-19
0
ЖИРГЭХ
2008 оны 12-р сарын эхээр би Мишээл нэртэй, нэг настай бяцхан охиныг гудамжнаас "олоод" тэр дороо алдчихаж билээ.
    2008 оны 12-р сарын эхээр би Мишээл нэртэй, нэг настай бяцхан охиныг гудамжнаас "олоод" тэр дороо алдчихаж билээ. Тэгэхэд би өөрийн найз Гэрлээгийнхээ хамт Шинжлэх ухаан, мэдээллийн төв паркийн урдуур явж байтал дөч гаран насны нэгэн эр тэсхим өвлийн хахирган хүйтэнд хөлдүүс болсон цементэн дээр суучихаад нэг настай жаахан охин тэвэрчихсэн гуйлга гуйгаад сууж буйг хараад өөрийн эрхгүй зог тусаж, сэтгэл өвдөж түүнтэй ярилцаж билээ. Охин эхэр татан уйлах бөгөөд эцэг нь ч бас нулимс унагаж байлаа. Ийм хоёр амьтныг өрөвдөхгүй өнгөрөх хэн байх вэ?

    Тэр хавиар явж байсан хүмүүс бүгд л ядахнаа таван зуугаас мянган төгрөг сарвайж, часхийн ёолон уйлах бяцхан охиныг хараад дэмий л өрөвдөн өөр хоорондоо ярилцана. Охины эцэг над руу харан "Охиныг минь аваач, охиныг минь авах сайхан сэтгэлтэй хүн байна уу? Ээж нь нас барчихсан юмаа" гэж уйлан учирлав. Толгойд ямар ч хоёр дахь бодол, эргэлзээ төрсөнгүй. Охиныг шуудхан шүүрч авангуутаа "Ахаа, охиныг чинь авлаа шүү. Та гомдолгүй биз? Би авлаа шүү" гэвэл мань эр "Баярлалаа, миний охиныг сайн харж хандаарай, танд баярлалаа" гэж хариулсан юм. Ингээд найзтайгаа хоёулаа охиныг аваад такси барихаар шууд зам руу гуйлээ. Тэр хүйтэнд охиныг нэг минут ч гадаа байлгах харамсалтай санагдана.

    Гэтэл ямар сонин зүйл болсон гэж санана. Охин миний гар дээр ирэнгүүтээ уйлахаа больчихож билээ. Хүний бяцхан үр тэрхэн мөчид энэрэл хайрын тэнгэр эгшин зуур ивээснийг мэдсэн юм бол уу?

    Мэдээж тэр бяцхан охиноос олон хоног сарын турш наад захын арчилгаа аваагүйгээс болж эхүүн эвгүй үнэр ханхалж байв. Тэр мөчид би эх хүний хайрыг дахин нэг мэдэрч билээ. Такси барих гэж зогсох зуураа охиныг гэртээ аваачиж дулаацуулаад усанд оруулж хажуугийн дэлгуүрээс шинэ хувцас худалдан авч өгнө, тэгээд эмч эгч рүүгээ барьж гүйнэ. Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлнэ дээ гэж бодож байлаа. Тэр өдөр ядахнаа цас орж байсан учир такси ч зогсохгүй өнгөрнө.

    Гэтэл мөдхөн охины эцэг араас гүйж ирээд "Би охиноо буцааж авъя аа" гээд уйлан дуугарч эхлэв. Тэгэхэд нь би "Тэгвэл охинд чинь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаад хүлээлгэж өгнө өө. Болбол асрамжийн газарт өөрийн гараар хүргэж өгөөд хаана өгснөө таньд хариуцлагатайгаар мэдэгдье" гэвэл зөвшөөрөхгүй охиноо булааж авахаар зүтгав. Яг энэ мөчид аав нь надаас шүүрч авах гэхэд охин дахиад л часхийтэл уйлж гарах нь тэр. Тэгтэл ч удтал хүлээсэн такси ирээд зогсчихсон, нөгөө аав надаас хүүхдээ буцааж авах гээд зууралдчихсан, эргэн тойрон баахан хүмүүс энэтхэг кинонд гардаг шиг үзүүлбэр үзээд зогсчихсон байв. Би ч бас "За яршиг, хүний эрхийн Ичинноров "хүүхэд хулгайлсан" хэрэгт ороод яахав" гэж бодогдоод явчлаа. Аав ч охиноо авах гээд уйлаад байдаг.

    Охиныг аавд нь буцааж өгөөд "Асрамжийн газарт охиноо хүргэж өгөөрэй, ингэж гадаа хүйтэнд байлгаж болохгүй шүү" гээд явлаа.

    Таксинд суусан хойно найз бид хоёрт охины төлөө харамсах сэтгэл ихээр төрсөөр байж билээ. Найз маань "Яасан азгүй хүүхэд вэ? Хэдхэн хором өнгөрсөн бол энэ хүүхдэд шал өөр хувь заяа оногдох байлаа шүү дээ" гэж халаглан сууна. Миний хувьд охины тухай бодол санаанаас маань гарч өгөхгүй зовоосоор. Тэссэнгүй хоёулаа хэсэг хугацааны дараа нөгөө газраа дахиад очлоо. Майз маань нэг санал хэллээ. "Тэр хүн чамайг таниад их мөнгө авах гэж бодсон байж магад тэгэхээр аавд нь би мөнгө өгөөд сайн ярилцья, чи машин дотор хүлээж бай. Би яриад охиныг аваад ирье" гэв. Би саналыг дэмжлээ. Байсан мөнгө 30000 төгрөгөө өгч найзыгаа охины аав руу явууллаа. За тэгээд би гэдэг хүн таксин дотор суугаад хүлээгээд байдаг, найз маань ирдэггүй. Бараг 40 минутын дараа хөлдөж үхэх шахсан амьтан буцаж ирэв ээ. "Ямар ч нэмэр алга. Нөгөө нөхөр чинь ерөөсөө хүүхдээ өгөхгүй гэнэ. Би ч мөнгө нэмэрлэлээ. Зангүй. Тэр хавьд байсан эмэгтэйчүүд хуртэл охиныг надад өгч явуулахыг ятгаад дийлсэнгүй, охин уйлаад л байна" гэсээр ирлээ. Харин энэ удаа бид хоёр охины нэр, насыг нь мэдэж авсан юм. Охины нэр Мишээл. Нэг настай.

    Яг тэр үед би хоёр хоногийн дараа Америк руу удаан хугацаагаар явах гэж байлаа. Ингээд Хотын цагдаагийн газрын хүүхдийн хэлтсийн Алтанцэцэг дэслэгчийн гар утсыг олж, түүнд энэ тухай мэдээллийг өгч охиныг яаралтай халамж хамгаалалтанд авахыг хүслээ. Нөгөө хүн "Бид одоо ингэсгээд гарна. Машин хүлээж байна" гэх аястай нэг юм хэллээ. Ингээд маргааш нь завгүй өнгөрч, нөгөөдөр нь Америк явсан юм.

    Гэтэл найз маань надад захидал бичиж хэд хоногийн дараа нөгөө хоёр чинь өнөөх газраа суусаар байна гэсэн юм даа. Тэгэхэд  тэр хүн охиноо орлогын эх үүсвэр болгон ашиглан мөнгө олж, архи авч уудаг юм байна гэх бодол өөрийн эрхгүй төрж билээ. Охиныг хамгаалалтдаа авна гэж амлаад түүнийгээ биелүулээгүй цагдаагийнхны талаар хэлэх үг ч олдсонгүй.

    Би бурхны бэлэг болсон хөөрхөн хүүтэй. Охинтой болохсон гэж олон жил мөрөөдөж явсан хүн. Тэгээд охинтой болбол Мишээл гэж нэр өгнө дөө гэж боддог байлаа. Ингэж л би миний тусламж маш хэрэгтэй байсан нэг настай бяцхан Мишээл охиныг гудамжнаас олж аваад олсон даруйдаа эргээд алдчихсан юм даа. Мишээл охин аавтайгаа үлдсэн.

    Бидний эргэн тойронд хүсээгүй жирэмслэлтээс төрсөн, үхэл хагацал, өнчрөл зовлон, хүчирхийлэл дарамт үзсэн гэх хүүхдийн асуудал дэндүү их болжээ. Энэ бол монголчууд бидний өнөөгийн тулгамдсан асуудал болсон зүйл байна. Уг нь хүний амьдралын хувь заяаны хувийг олж, хорвоо дэлхийд мэндэлсэн үрсийг эх орон, эцэг эх нь угтан тосч аваад гар дээрээ бөмбөрүүлэн өсгөх учиртайсан.

    Мишээл охины аав шиг эцэг эхийн үүргээ биелүүлж чадахгүй хүмүүсийг төр засаг анхааралдаа авч энэ эрхийг нь хасаж, эцэг эх байх хүсэлтэй хэрнээ үр хүүхэдтэй болж чадахгүй яваа юм уу, эсвэл хэний ч хүүхдийг голохгүй өсгөөд өгөх сайхан сэтгэлтэй гэр бүлийг олж өгөх үүргийг хулээх ёстой. Дүн өвлийн хуйтэнд, нялх хүүхдээ тарчлаан уйлуулж, гудамжинд мөнгө олоод сууж байгаа согтуу эр тэнд хэдэн сар бүү хэл хэдэн минут ч суух эрхгүй баймаар.

    Хөршүүд нь ямар нэг болохгүй зүйл байгааг ажиглан цагдаад мэдээлдэг, цагдаа ч тэр дор нь хүрч ирээд хүүхдийг авч явдаг, тэр бүү хэл гэртээ хүүхдээ цоожлоод орхисон эцэг эхтэй хатуу хариуцлага тооцдог хууль барууныханд байдгийг бүгд мэднэ. Энэ бол хатуу мэт хэрнээ энэрэлтэй хууль санагдана. Учир нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж яваад галд шатаасан тохиолдол манайханд дэндүү олон. Үүнээс хамгаалах үүднээс ийм бодлого хэрэгжүүлдэг ажээ. Манайд зуны цагт хөдөө оймсгүй бакаал өмсүүлж гүйлгэсээр хөлийг нь холгосны улмаас цусанд нь бохир орж амь нас нь дээсэн дөрөөн дээр болсон хүүхэд хүртэл эмнэлэгт хэвтэж л байдаг. Ийм явдал хүний эрх хөгжсөн газар тохиолдсон бол үл хайхарсан үйлдэл гэж үзэн шийтгэдэг аж. Үүгээр эрүүгийн болоод иргэний хариуцлага хүлээлгэдэг, торгууль төлүүлдэг төдийгүй ийм хүүхдийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хүртэл авдаг ажээ.

    Монголын төрийн үнэт өмч нь газар шороо, тусгаар тогтнол мөн үү гэвэл мөн. Гэвч үүнээс үнэт зүйл бол ирээдүй хойч үе минь болсон үх хүүхдүүд маань билээ.

    Хэдэн сарын дараа UBS телевизийн "Гэртээ харих замд" нэвтрүүлгийн хамт олон энэ хэргийн араас орж, Мишээл охиныг олж аван улсын асрамжийн газар хүлээлгэж өгсөн байсан. Тэдний олж тогтоосноор Мишээл охины ээж амьд бөгөөд аавтай нь хамт охиноо ашиглан архины мөнгө олдог эмэгтэй байжээ. Мишээл охиныг сайн хүмүүсийн гарт олж өгсөн "Гэртээ харих замд" нэвтрүүлгийн хамт олонд би маш их талархаж байна. Тэдний сайн үйлс улам цэцэглэх болтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • bi (202.131.247.23)
    Demjij bn. gudmand daaran guilga guij suugaa huuhduudiig harhaar uuriin erhgui nudend nulims hurdag. Etseg eh baih erhiig n hasch tul halamjindaa avdag bolohiig demjij baina. huuhdeer Biznes hiigeed bn shuu dee. Ter uursdiinhuu tursun uree algiin chinee amitaniig hairlahgui bgaa humuus tednii eej aav baih erhgui.
    2013 оны 12 сарын 23 | Хариулах
  • Zochi (85.218.60.11)
    Tiimee sain uils buhen tsetseglej myy myyhai buhen dald orog!ter ohinii tuluu zutgej 1 ch gesen ohinii amidraliiin zub zamd oryylj ugsund ni bayarlalaa.Hunii niigem ardchilal,sain saihnii tuluu gej ih yarih tysmaa ylam hund hetsyy zam ryy yabaad bhiin,getel ter myy heleed bdag sotsialiizmiin ued chin Mongol yls irgen hun buriinhee tuluu araas ni sanaa tabidag bsan.ter ueiin bsan sain uilsiig ter chigeer ni urgeljluuleed abch aybsan bol Mongol yls ali hediinee Dalan hydalch ylaan hamart Ochirbatiin heldegeer BAR yls bolson bh blaa.getel odoo ter hun Tsumiin tsahilgaan stants yaraiad syyj bn
    2013 оны 12 сарын 19 | Хариулах
  • гэтэлгэгч (103.11.195.201)
    манайхны бичсэн зүйлсийг хараад ой гутлаа, яана даа, ичинноровтоо амжилт, аз жаргал хүсье.
    2013 оны 08 сарын 31 | Хариулах
  • миний чадал хүрдэгсэн бол... (202.72.247.249)
    бяцхан Мишээлийн талаар тухайн үед нь уншиж, сонсож байсан. миний санахын 4-5 жилийн өмнөх явдал шиг санагдана. Гэртээ харих замд нэвтрүүлгийг ч үзэж байсан. үүний дараахан Ичинноров хуульч Хэвлэлийн бага хурал зарлаж Монголд гэр бүлийн шүүх байгуулна гэж мэдээлэл хийж байхтай ч таарсан. гэвч цаг хугацаа явсаар л... Мишээл шиг олон хүүхдүүд харицлагагүй эцэг эхээсээ болж зовж шаналан амьдарсаар л байна. энэ нь хот хөдөө ялгаагүй л тохиолдож байна. бидний хуучинсаг үзэл хүүхдийн эрхийг зөрчсөөр л байна. Гэр бүлийн шүүхийг цаг алдалгүй байгуулаасай гэж хүндэт хуульч Ичинноров танаас хүсч байна. Танд амжилт хүсье.
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
  • тэнэг хүүхэн (202.126.89.168)
    Хүүхэд, хүний эрхийг ярих эрхгүй этгээд дээ... наадах чинь улс төр биш харин хүмүүнлэг зүйл л дээ
    2013 оны 07 сарын 01 | Хариулах
  • zochin (202.70.43.10)
    shal teneg huuhen
    2013 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    .... Улс төрийн ямар ч мэдрэмжгүй, мэдээлэлд хамгийн ойр байдаг мөртлөө зөв дүгнэлт хийх Чадамжгүй, албан тушаал горидон Нам хооронд гуйбагч Ичинноров таньд "Улс төрд орж ирэх гэж Толгойгоо өндийлгөх" гэх хэрэггүй
    2013 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.6.91)
    ug ni ih saihan garch irsen ym odoo ch uls toriin amid ,,huur,, gede ni l bolson baih, uran zohiold chadvaraa sorij bgaa ym bolov uu daa.
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • зочин (182.160.16.189)
    сайхан нийтлэл болжээ.гэхдээ архичдын ихэнхи нь л хүүхэдээрээ түрүү барьж мөнгө олдог нь монголд нийтлэг зүйл болсон шүү дээ . энийг хэрхэн яаж нэг тийш болгох вээ. хууль хэрэгтэй гэж бодож бна. эцэг эхийнх нь эрхийг хасдаг??
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
  • Итгэхгүй байна (122.201.28.98)
    Сэтгэл дутаж дээ Ичинноров оо, үнэхээр зүрх чинь шимширсэн юм бол тэр охиныг яаж орхив оо, чиний үгэнд үнэхээр итгэхгүй байна.
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
  • zochin (84.196.224.186)
    Daichin sain emegtei
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
  • Ariunaa (37.24.145.87)
    Yum hiij baigaa hunee bitgii eldveer helzgee "uhaantai" ug ursgaj baigaa zaluus aa! Ingej bugd muulj baigaa zagt yumaa hiij chadaj baigaa hun uuriiguu reklamdah ystoi baihgui yu. Manaihaan Biye biyendee uram hairla, huch tenhel uguh buleen dulaan setgelee hairla gedeg schuu!!!!
    2013 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (180.235.180.119)
    tgd yu bolson yum be
    2013 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    ene hvnd bitgii ataahtsgaa hvmvvsee
    2013 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (126.203.213.31)
    Uuriiguu saihan reklamdjee.Uur bichih oligtoi yum oldohgui l baigaa yum baihdaa.Shal utgagui yum.
    2013 оны 06 сарын 26 | Хариулах
  • t (112.72.12.228)
    ene ali huuchiniign bichhiin odoo yu hiij ter ohin haana yaj amidarch bga g bichbeliluu sonirholtoil yum bna ooroo tiim saihan setgeltei yum bol ter ohind yag yaj yaj tus hurgeb ene ih sonin bolhoos ongorson yum sonin bish bnaa ooriigool baahan magtsan yum shig sanagdaj bna
    2013 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (108.200.49.127)
    Энэ эмэгтэй хуний эрх ярьдаг,зарим нь ч туунийг чадалтай гэх.Гэвч узэл бодлоосоо урвасан л бол 1000 сайхан байгаад ч нэмэргуй.Дээрээс нь энэ ичинноров гэдэг эмэгтэй хун чанар их муутай хун. Тараа ч ИХ намын залууст таниулах шиг л болсон доо.Харамсалтай нь ийм хун хол явахгуй л дээ.
    2013 оны 06 сарын 26 | Хариулах
  • anonym (202.21.105.245)
    ENE HUUHDIIN TALAAR BICHIJ YMAR IH UURUURUU REKLAM HIIDIIMBEE
    2013 оны 06 сарын 26 | Хариулах
  • uuuuuuuuuu (69.179.183.215)
    uuuuuuuuuuuuuuuuuuu
    2013 оны 06 сарын 25 | Хариулах
  • huuj yawuul (202.179.11.34)
    gadnii eriin uwriig dulaatsuulj mongoliin turiig samuuruulagch awgaichuudiig bvgdiig ni eh ornoosoo huu
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.26.231)
    хүүхдээ цоожлоод орхисон эцэг эхтэй хатуу хариуцлага тооцдог хууль барууныханд байдгийг бүгд мэднэ. БҮҮ АМЕРИК ЮМ ЯРЬ ДАА. ЕР НЬ АМЕРИК ЯВЖ 1 СУРГУУЛЬД СУУСАН, ТЭГЭЭД АМЕРИКТАЙ СУУСАН ХҮҮХНҮҮД 1 ИХ ЗАГВАР ЯРИХ ЮМ. БҮР АМЕРИК ШОУ МАЯГИЙН. СҮҮЛД АСРАХ ГАЗАР ОЧСОНЫГ НЬ МЭДСЭН ЮМ БОЛ ОЧООД ӨРГӨӨД АВАХГҮЙ ЯАСАН ЮМ. НӨГӨӨДӨР НЬ АНУ-РУУГАА ЯВАХ БАЙСАН ЮМ БОЛ ТЭР ӨДӨР ХЭРЭВ ТАКСИ ИРЭЭД ТЭР ОХИНЫГ АВСАН БОЛ ХАЯАД Л ЯВНА БИЗ ДЭЭ. МЭДЭХГҮЙ ЭЭ 1 ИХ ӨРӨВЧХӨН ӨНГӨЦ ШОУ МАЯГИЙН ЮМ БИЧИХ ЮМ. СҮҮЛДЭЭ ХЭТ ИХ ХҮНИЙ ЭРХ ЯРИАД ЭЭЖ, ААВАА ТООХГҮЙ БАРУУН МАЯГИЙН ХҮЙТЭН ОРЧИНД АМЬДАРМААРГҮЙ Л БАЙНА. 1 ИХ ХУДЛАА ШУУГИАН ХЭРЭГГҮЙ ЭЭ. ЧИНИЙ ЭЭЖ ААВ ЧАМАЙГ ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН ЮМ ЦООЖЛООД ЯВЖ БАЙСАН Л БИЗ ДЭЭ
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    Irgenu hudulguun namaas MAN d orood daraa ni AN d orood olon demii yum hiisen dee. Ingej baihaar iim saihan niitlel bciheed niigmiig gegeervvlj baisan deergvi yu daa
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (133.5.242.109)
    ichinorowoo chi oirdoo yagad chimeegvi bainaa. haayaa vzel bodloo ilerhiilj bai l daa. surag aladrachee bvvr. shuuguilj ybsan ve ch baigaa shvv dee. chimeegvi baiwal teged aldarna shvv dee
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.169.54.253)
    азтай л охин байна ийм архичин ээж, аавтай мөнгө олж өгдөг хүүхдүүд зөндөө байдаг штээ
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.169.54.253)
    Ямар гоё юм бэ
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    ene emegtei ug ni ih chadwartai shv dee. haan yu hiideg yum bol doo
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    good sonirholtoi niitlel baina
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 1 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    23 цаг 24 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК