Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрыг сайн ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй

2014-1-03
0
ЖИРГЭХ
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

- Дархан-Уул аймгийн АН-ынхан хоорондоо зөрчилтэй байгаа. Та энэ зөрчлийг зохицуулахаар өнгөрсөн оны сүүлчийн өдрүүдэд тус аймагт ажиллаад ирсэн гэсэн. Тийшээ явсан зорилго бүтсэн үү?


- Явсан зорилгоо бүтээсэн гэж хэлж болно. Эхлээд Дархан-Уул аймгийн АН-ынхан зөрчилдөж, зарим нь яагаад өлсгөлөн зарлах болов гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. Манай намын үндсэн дүрмээр бол орон нутгийн нам хэвтээ тогтолцоотой. Намын төв байгууллагаас хараа хяналт байдаггүй гэсэн үг. Анхан шатныхаа үүрдүүдээс намын хороогоо бүрдүүлж тэндээсээ намын удирдлагуудаа сонгодог. Намын удирдлагууд нь намаа санхүүжүүлэн авч явах үүрэг хүлээдэг. Намын гишүүдийн татвар хангалттай хэмжээнд хүрдэггүй. Энэ байдлаас үүдээд орон нутгийн нам хэдхэн хүний гарт төвлөрөх хандлагатай байдаг. Мөн үүдээс гадна намын удирдлагуудын арга барил нөлөөлдөг. Дархан-Уул аймгийн хувьд энэ байдал нь нэлээд хүндэрчихсэн. Бүр 2007 оноос үүссэн зөрчил, тэмцэл юм билээ. Энэ зөрчил, тэмцэл нь намайг ажил авсан цагаас байнга илэрч байсан. Хоёр талаас ирсэн өргөдөл гомдол хуримтлагдчихсан байсан. Үүнийг өмнөх удирдлагууд тухай тухайн үед нь намжаагаад явж байсан юм билээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд Дархан-Уул аймагт явж байхад манай намын гишүүд “Нэгэнт энд ирснийх үүсээд буй зөрчлийг шийдэж өг. Сөргөлдөөд байгаа хүмүүсийг хэлэлцээрийн ширээний ард суулгахгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй. Эвлэрүүлж өгөөд яв” гэсэн. Улмаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бүх талыг оролцуулаад тохироо хийсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж оролцоно, сонгуулийн дараа, намар бүх гишүүдээ цуглуулж байгаад намынхаа удирдлагуудыг дахин сонгоё гэж тохиролцсон юм. Намын дүрэмд тохиролцоогоор намын хороог татан буулгах ойлголт байхгүй л дээ. Дүрмийн бус тохироо хийсэн учраас өнгөрсөн намар тохирсноо хэрэгжүүлж чадаагүй. Нэг талаас нь тохиролцоогоо хэрэгжүүлээч гэдэг шаардлагыгудаа дараа тавьсан. Би дүрэмд ийм заалт байхгүй гэдгээр нэлээн цаг хугацаа хожсон. Сүүлдээ Хяналтын ерөнхий хороонд өргөдөл ирүүлсэн. Сүүлдээ бүр Дархан-Уул аймгийн АН-ын хорооныхон дүрмийн бус тохироо хийсэн гэж намайг буруутган суулт хийсэн. Олон гишүүд, дэмжигчдийн хүсэлтээр хийсэн ч гэсэн үнэхээр л дүрэмд байхгүй тохироо болсон учраас тэдний шаардлагыг хүлээж авсан. Гэтэл нөгөө залуучууд нь тохиролцоогоо хэрэгжүүлэх ёстой гэж мөн суулт хийж, өлсгөлөн зарласан. Энэ бүхнээс нэг зүйл тодорхой болж байгаа юм. Юу гэвэл, энэ үл ойлголцол нь бодит зүйл гэдэг нь тодорхой болсон. Ийм бодит зүйлийг намын хороо авч хэлэлцэх ёстой гэдэг үүднээс саяхан Дархан-Уул аймагт очиж намын хороог нь хуралдуулсан. Намын хороог одоо бүрдүүлж байгаа хүмүүс асуудпыг шууд хүлээж аваагүй л дээ. Нэлээд хэлэлцсэний эцэст намын хорооны гишүүд улс төрийн эр зориг гаргаж өөрсдийнхөө суудал дээр ирэх гуравдугаар сард сонгууль явуулах шийдвэр гаргасан. Намын хорооны гишүүд эр зориг гаргаснаас гадна нөгөө залуус нь нээлттэй боломж дээр өөрсдийгөө сорих хоёр давуу талтай шийдвэр боллоо.

- Дархан-Уул аймгийн намын хорооныхноос гадна хэсэг хүмүүс жигүүр байгуулж намынхаа удирдлагуудад ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавьсан. Тэдний шаардлагыг яаж хүлээж авсан бэ. Ойрын үед ҮЗХ хуралдах уу?


- АН асуудлаа ил хэлэлцээгээрээ бусад намаас ялгаатай. Иргэд бүх зүйлээ хаалттай хаалганы цаана хэлэлцдэгхуучин МАХН-ын жишгээр манай намыг хараад байдаг. Алдаа, оноо, ярилцаж, хэлэлцэж байгаа бүх зүйл нь ил байна гэдэг нь ардчиллын том зарчим. АН энэ зарчмаараа л явж байгаа. Нөгөөтэйгүүр аливаа намын гишүүд нэгэн командаар явна гэж хаана ч байхгүй. Асуудалд хүрэх арга зам дээр ямар нэгэн маргаан үүсдэг. Сонгуулийн хууль алдаа дутагдалтай, амлалт шаарддаг байснаас болоод нам дүрэмдээ жижиг жижиг өөрчлөлтүүд хийж ирсэн. Нам нэгэнт засгийн эрх барьж байгаа учраас цогцоор нь өөрчлөөд яв гэдэг шаардлагыг жигүүрийнхэн тавьсан. Намын удирдлагууд энэ шаардлага нь зөв гэж хүлээж аваад ҮЗХ хуралдсан тохиолдолд дүрмийнхээ ямар заалтуудыг өөрчлөх вэ гэдгээ хэлэлцэж байгаа. Өмнө нь боловсруулан хэлэлцүүлсэн шинэ дүрэм бий л дээ. Гэхдээ тэр нь Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдөөгүй тохиолдолд нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо үйлчилж байгаа хуультай зөрчилдөж байгаа гэсэн үг. Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа ҮЗХ-гоо хуралдуулж шинэ дүрмээ хэлэлцэнэ. Хэрвээ ингэхгүй гэвэл одоо мөрдөж байгаа дүрмийнхээ зарим заалтыг өөрчлөх гэсэн хоёр л сонголт бий. Уг нь санаснаар болдог бол эхлээд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэгдэн батлагдсаны дараа намынхаа шинэ дүрмийг энэ хуультай уялдуулан баталмаар байна.

- Та сая хоёр л сонголт байна гэлээ. ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавьсан жигүүрийнхэнтэйгээ алийг нь сонгохоор тохиолцсон юм бэ?

- ҮЗХ-г намын дарга, гишүүдийнх нь гуравны нэгийн саналаар зарлан хуралдуулдаг. Аль ч тохиолдолд хурал зарлагдахад намын Хэрэг эрхлэх газар хэлэлцэх асуудлыг бэлдсэн байх ёстой. Тиймээс жигүүрийнхэнтэй хамтраад намын дүрмийн төслөө боловсруулж байгаа.

-АН дотор үүссэн зөрчил намжиж байгаа юм байна. Харин АН тэргүүлж буй Засгийн газарт сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, оны өмнөхөн хоёр сайдыг огцруулах асуудал тавьсан. Та ер нь сөрөг хүчний улс төрийг юу гэж харж байгаа вэ?

-Хоёр сайдыг огцруулах асуудлаас өмнө Засгийн газрыг огцруулах санал өргөн барьж байсан шүү дээ. Сөрөг хүчин Засгийн газрыг энэ хэвээрээ оролдоод л байна байх. Сайд нарыг болон Засгийн газрыг огцруулах асуудал ирэх хавар, намар ч орж ирэх байх. Яагаад гэвэл, хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа учраас бат бөх байх магадлал бага. Тиймээс үүн дээр нь МАН байнгын тоглолт хийж таарна. Ийм тоглолтууд үргэлж явагдана гэдгийг тооцож л ажиллах ёстой. Сөрөг хүчний тоглолтод хэзээ ч хариу өгөхөд бэлэн байх хэрэгтэй.

-Сөрөг хүчин угаасаа л ингэж хандах нь ойлгомжтой. Тэдний тавьж байгаа асуудал нь үндэслэлгүй гэж үзэж болохгүй. Харин тэдний шаардлагыг анхаарч ажлаа сайжруулах хэрэгтэй гэдэгт та санал нэгдэх үү?

-Мэдээж Засгийн газар төгс сайн ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй. Эдийн засгийн хүндрэлүүд байна. Дээр нь шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам яаж ажиллах арга хэлбэрээ одоо хүртэл сонгоогүй. Энэ нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд таагүй санагдаж байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр хамгийн чухал нь улс орны тогтвортой байдал. Тиймээс болохгүй байгаа сайд нарыг болж байна гэж хамгаалаад байгаа юм биш, тогтвортой байх гэдэг ерөнхий эрх ашгийнхаа үүднээс хамгаалж үлдсэн. Харин энэ нь том сануулга. Тухайн сайд, яам нь үүнээс том сургамж авч ажлаа сайжруулах хэрэггэй. Н.Батбаяр сайд багаар ажиллаж чадахгүй, харилцаа холбоо муутай, шинжлэх ухаан ч бус байгаа нь таатай сайхан харагдахгүй байгаа нь үнэн. Гэвч rap нь бохир заваан байна гээд тайрч хаяж болохгүйтэй адил алдаа дутагдлыг нь засаад аваад явах ёстой гэсэн байр суурьтай байна.

- Таны үзэж байгаагаар АН-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр хурдтай явж байгаа вэ. Иргэд үр дүнг хүлээгээд эхэлсэн байх?

- Томоохон төслүүд эхлэх нь хамгийн чухал байна. Үр дүнгээ өгөх нь болоогүй. Хамгийн наад зах нь төмөр зам, 100 мянган айлын орон сууц, хурдны зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатар метро, шинэ сум зэрэг томоохон төслүүд бүгдээрээ 2030, 2040 он хүртэл үргэлжилнэ. Харин 2014,2015 онд энэ том төслүүдийнхээ эхлэлийг тавьж, галт тэргээ хөдөлгөж чадвал цаашаа саадгүй явна. Тиймээс бидний ойрын том зорилго бол 2014, 2015 онд том төслүүдээ эхлүүлэх. Том төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр ажлын байр нэмэгдэнэ, хөрөнгө оруулалт орж ирнэ гэх мэт явцынх нь үр дүн гараад эхэлнэ.

- Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар 2013 он гэдэг хамгийн анхны бүтэн жилээ тууллаа. Энэ бүтэн жилийн ажлын үр дүнг юугаар тооцож болох вэ?


-Ямар ч гэсэн, дээр хэлсэн томоохон төслүүдийнхээ зураг төсөл, судалгаа тооцооны ажлуудыг хийгээд дуусч байна. Энэ төслүүдийг хэзээ ч хэрэгжүүлж эхлэхэд бэлэн хөрөнгө мөнгийг нь бондоор босголоо. Бондынхоо хөрөнгөөр найман хувийн хүүтэй орон сууцны зээл гэх мэт томоохон төслүүдээ санхүүжүүлж, хэрэгжүүлээд эхэллээ. Нөгөөтэйгүүр манай улсын сонгуулийн тогтолцоо Засгийн газрын ажиллах боломжийг хааж байгаа. Хавар нь УИХ-ын сонгууль, залгуулаад намар нь орон нутгийн сонгууль, дараа оных нь хавар Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Нэг сонгуулийг дуусгаад дараагийн сонгуульдаа бэлтгэсээр үндсэндээ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааны 18-хан сард нь л ажил хийх боломжтой. Засгийн газар сонгуулийн ажил хийсээр байгаад л хамаг цагаа бардаг. Мөн хурдан үр дүнг нь үзэж сонгогчдоор үнэлүүлэх, шоу хийх зорилгоор жижиг төслүүдийг хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд том бүтээн байгуулалтын төслүүд цаасан дээрээ үлдээд байна. Тиймээс одоо сонгуулийн энэ тогтолцоог өөрчлөх шаардлагтай гэдгийг намууд ярилцах л хэрэгтэй. 2016 онд дахид л 18-хан сар ажиллах Засгийн газрыг сонгомооргүй байна.


0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • ми (203.91.117.4)
    ман ыг оюунхорол ан ыг энэ нөхөр сүйрүүлэх байхаа
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.91.33)
    Uuruu sain ajillaj chadaj l baigaa yum baih daa teneg teneg yum dandaa yarij yavdag balai avgai
    2014 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.179.29.1)
    Yuniih ni khuchirheg baih be dee... uruvdumuur teneg avgai. onii shildeg uls tur chn geh shig.. Saikhanbileg, Bayartsogt 2 ichij amidarmaar yumaa...
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • Монт (103.26.194.42)
    Инээдийг хүргэхгүй амьдарцгаая л даа. Нутагт маань утаанаас үүдэлтэй гамшиг болж байна шүү дээ. Онцгой байдал зарлах хэрэгтэй байна. Зунаас ажил хөдөлмөр эрхлээгүй, хотод шигдсэн бүх хүмүүсийг зохистой газар нь нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн үүнийг шаардаж байна. Ийм хүнд үед хүнийг эрх ярьдаггүй юм. Эх орон Тань эзгүй байна.
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • Монт (103.26.194.100)
    Сонгуулийн тогтолцоог өөрчилж, Ерөнхийлөгчийг УИХ- аас сонгодог болох хэрэгтэй. Монгол Улс чинь Парламентын БНУ шүү дээ. Дэлхийн жишгийг ядахдаа дагах ёстой. Өчүүхэн жижгээ мэдэхгүй "дэлхийн бодлогыг тодорхойлно" ч гэх шиг /ЮНЕСКО ҮК ЕНБД ярилцлага/ том яриад АНУ- тай Монголоо адилтгаад байхаа зогсоох хэрэгтэй. Ядахдаа гадныхны хөх
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • kkkkkk (112.72.13.25)
    Yamar togarchig, yamar jijighen huuhen be
    2014 оны 01 сарын 04 | Хариулах
  • zochin (103.9.89.82)
    Hunii amind hursen emegtei hun ingej oorin namaa,ZG aa doosh n hiideg un gne ee
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.58)
    chi bitgii xudlaa xuts darxand ochood yalaa abgai mini
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    zuw yrij bainaa. demjij baina
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.74)
    Мундаг чадалтай хvчирхэг эмэгтэй шvv. Амжилт хvсэе!
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
    • fff
      чи битгий ass 7
      2014 оны 01 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 2 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    23 цаг 25 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК