Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүсгүйг хорлогдсоныг батлах хангалттай баримт бий

2014-1-16
0
ЖИРГЭХ
Найз бүсгүйгээ зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүгийн хэргийн хохирогчийн талд стратегийн өмгөөлөл явуулж буй хүний эрхийн хуульч М.Ичинноровтой ярилцлаа.
Найз бүсгүйгээ зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүгийн хэргийн хохирогчийн талд стратегийн өмгөөлөл явуулж буй хүний эрхийн хуульч М.Ичинноровтой ярилцлаа.

-Та хэргийн хохирогч 21 настай бүсгүйн ар гэрийг төлөөлөн стратегийн өмгөөллийг удирдан ажиллаж байгаа. Шүүх шинжилгээний дүн гараагүй байх аа?

-Одоогоор шүүх эмнэлгийн шинжилгээний хоёр дахь задлан шинжилгээ хийгдсэн. Шинээр баг томилогдож хийсэн. Тэр шинжилгээний дүн албан ёсоор гараагүй байна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс бид хүлээж байна. Шүүхийн шинжилгээний хариу яаж гарахаас үл хамаарч хохирогч охины амь нас хүчирхийллийн золиос болсон гэдгийг батлах хангалттай олон нотлох баримт байгаа. Олон нийт, хэвлэл мэдээллийнхэн энэ хэрэг дээр анхаарлаа хандуулж, бас хүчирхийллийн эсрэг тэмцэлд нэгдэж байгаад талархаж байна.

-Стратегийн өмгөөлөл нийгэмд маш хүчтэй дуу хоолой болж байх шиг. Энэ хэргээс нааштай үр дүн хүлээж буй олон хүн байгаа байх?

-Эмэгтэйчүүд, хүүхдүүд битгий гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амь насаа алдаасай хэмээн хүсч хохирогчийн дуу хоолой болохоор энэ хэрэгт ханцуй шамлан орлоо. Мэдээж бид үүний төлөө хувийн амьдралдаа ч том золиос төлж байгаа. Шаардлагатай тохиолдолд энэ асуудлыг би хөндөнө. Стратегийн өмгөөлөл гэдэг бол маш том нөлөөллийн үйл ажиллагаа. Нэг хэрэг дээр ажиллаж байгаа мэт боловч нийт нийгмийн эрх ашигт хамааралтай олон эрх ашгийг зэрэг хөндөж, олон талбарт шинэчлэлийг хийхэд нөлөөлдөг. Алтанхүүгийн хэргийн хохирогч бол Монгол Улсад түгээмэл байгаа далд үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн сонгодог жишээ. Миний амьдралд хүчирхийллийн асуудалд санаа минь зовниж, сэтгэл минь шаналж байдаг сэдвүүдийн нэг байсаар ирсэн.
Тиймээс, өөрийн хамтран зүтгэгчдийн хамт Монгол Улсад стратегийн өмгөөлөл гэж цоо шинэ механизмыг 2002 онд анх бий болгосон.

- Таны  өмнө нь өмгөөлж байсан хэргүүд ч үр дүнгээ өгсөн байх аа?

-Завханы гэгдэх Ч.Эрдэнэ-Очирын хэрэг шүүхийн системд мэтгэлцэх зарчмыг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн. Ганбатын гэх хэрэг урьдчилан хорих тевд хүний амь нас эрсэддэг, эмнэлгийн туслалцаа авч чаддаггүй байсан зөрчлийг халсан. Дарханы Болорчулууны хэрэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг хөндсөн. 10 мянган төгрөгт сэрдэгдсэн Ариунцэцэгийн хэрэг нийгэм дэх шударга ёсны үнэлэмжийг ил тод болгосон. Харин энэ удаа хохирогч Цэдэн-Ишийн амь нас золиослогдсон хэргээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг том тэмцэл өрнүүлж байна. Энэ үйл ажиллагаанд төр засаг ч нааштай хандаж байгаа нь сайшаалтай.

-Сүүлийн үед монгол хүний амь нас үнэгүйдлээ. Хэн нэгний буруутай үйлдлээс хүний амь нас хохирч байхад хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тухайлбал, барилгын ослууд байна. Хохирсон хүмүүс дахин хохирч үлддэг систем тогтчихов уу?

-Монголчууд бид “хүний алтан амь” гэж ярьдаг. Миний хүүгийн насны бяцхан охид хөвгүүд хариуцлагагүй нийгмийн золиос болж алтан амиа алдаж байгааг хараад эх хүний хувьд зүрх минь шимширдэг. Хүний алтан амь юугаар ч нөхөж баршгүй үнэ цэнэтэй. Бяцхан зүрхэндээ мөрөөдөл дүүрэн тээсэн тэр нялх амьтад хэнд ч буруу юм хийж амжаагүй. Тэдний амьдрах байсан он жилүүд, нийгэмд, гэр бүлдээ хийж бүтээх байсан баялгийг бид яаж хэмжих билээ. Тэдний дунд эх орныхоо нэрийг дуурсгах олимпийн аваргууд байсан ч юм бил үү. Бас ирээдүйн сайхан ээж, сайн гэргий, аав байсан гэдгийг бодоход л хайран. Гэмт хэргийн золиос болон алтан эмиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч буй хүмүүсийн талаарх тоо баримтыг сөхвөл 2011 оны гуравдугаар улиралд гэхэд л 994 хүн нас барж, 5175 хүн гэмтэж бэртсэн байдаг. Энэ бол эмгэнэл. Хүний алтан амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсээд л өнгөрдөг. Гэтэл аюулгуй байдлыг хангаж чадаагүй компани, төрийн байгууллагатай иргэний хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал яригддаггүй. Энэ нь Монгол хүний амь насыг үнэлэх, тэдний эрхийг хамгаалдаг тогтолцоог бий болгоход чухал хувь нэмэртэй байдаг.

-Гаднын улсад хүний амийг монгон дүнгээр үнэлдэг систем үйлчилдэг гэсэн. Ер нь монгол хүний амийг үнэлэх боломж байгаа юу?

-Улс орнуудад хүнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем үйлдчилдэг юм байна. Тэгэхээр монгол хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй вэ. Үүнийг олон улсын жишигт үндэслэн хэрхэн үнэлэмжтэй болгох вэ. Эрх зүйн ямар систем үйлчилж болох вэ гэдэг асуултуудад бид хариу өгөх цаг нь болсон. Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн эдийн засаг гэсэн шинэ салбар хөгжиж байна. Улс орнууд өөр өөр хэлбэрээр үнэлгээгээ бий болгодог ч Австралийн жишгээр монгол хүний амийг үнэлэх томъёоллыг санал болгож болох юм. Гэхдээ үүнийг бид хийхгүй. Мэргэжлийн хүмүүс эдийн засгийн тооцоо судалгаа, томьёолол, гаргалгаануудыг нь хийх ёстой.

-Тодруулахгүй юу?

-    VSL Value of Sta¬tistical Life буюу хүний амьдралын статистик үнэ цэнийг тогтоох хэрэгтэй. Энэ томъёоллоор австрали хүний амь насны дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая ам.долларт хүрч байна. Хүнд эд хөрөнгийн хохирол учруулсан байвал заавал төлүүлдэг мөртлөө хүний алтан амийн хохирлыг нөхөн төлдөггүй нь буруу. Хэдийгээр хүний алтан амийг ямар ч мөнгөөр хэмжих боломжгүй ч ядаж тодорхой хэмжээнд үнэлдэг болсноор Монгол Улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх баталгаатай байх эрх зүйн орчинг бүрдүүлэх чухал нөлөотэй үйл явц болох юм. Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигдана. Энэ үйл явдал Монголд эрх зүйн төдийгүй нийгмийн маш чухал хөгжил, дэвшлийг бий болгоно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (182.160.48.25)
    Завхны Эрдэнэ-очирын гэх хэрэгт амиа алдсан малчин залууг Хэн алсан байх таарах вэ. Одоо болтол эзэнгүй байгаа. Логикоор нь бодоод үзвэл яах аргагүй Эрдэнэ- очир байдаг. Зүгээр малаа маллаж байсан залууг ямар зорилгоор алсан байхав.хүн алсан хүнийг хайцаалсан том жишээг Ичинноров хийсэн юм.
    2014 оны 01 сарын 25 | Хариулах
  • гэрлээ (202.21.113.140)
    таны шинээр эхлүүлж буй ажилд чинь амжилт хүсье монгол эмэгтэйчүүд бид өмөөрүүлэх төр,хуультай болвол маш сайхан байна.
    2014 оны 01 сарын 24 | Хариулах
  • за зайлаа (112.72.13.51)
    Ene neg uym khaa yawsan gazraa khynii zowlongoor showdaj yawkhiin. Deekhen tavan tolgoid 2 khuukhed ukhkhed sur bolgool bsan. Odoo yasan kheden umkhii tsaas amandaa chikhyyleel tag. Odoo bas...
    2014 оны 01 сарын 23 | Хариулах
  • ичин (202.179.11.246)
    амжилт хүсье энэ л таны жинхэнэ хийх ажил, монгол эмэгтэйчүүд өмөөрүүлэх төртэй гэдгээ мэдрэгдээ
    2014 оны 01 сарын 23 | Хариулах
  • өлзий (202.170.82.54)
    амжилт хүсье үр дүн гарах болтугай
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    На байгуулад л тэмц дэээ Ичинноров ооо... М
    2014 оны 01 сарын 20 | Хариулах
  • azaa (202.179.12.57)
    emegteichvvde hamgaalj hairlaj bgarai da,amjilt hvsie
    2014 оны 01 сарын 18 | Хариулах
  • altaa (112.72.11.67)
    amjilt husie ta bol emegteichuudiin baharh*****
    2014 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (180.149.93.227)
    amjilt husie
    2014 оны 01 сарын 17 | Хариулах
  • bayarundrah (112.72.11.67)
    tanig hvndelj yawdag amjult
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • зочин (103.26.194.144)
    Орхонд адил хэрэг гарчээ Гэр бүлүүд үнэхээр их асуудалтай болсон Яанадаа Яамаар ч юмвэдээ. Хэлэх ч үг олдохгүй Ямар эрэгтэйчүд ийм хэрэг хийх вэ гэхээр уг нь нилээд ойлгомжтой Жишээлэхэд_ автобусанд гартаа тортой юм бариад хажууд нь настай хүн зогсоод байхад суудалдаа шигдээд байгаа залуу бол яах аргагүй асуудалтай хүн Эмэгтэй хүнийг урьдаа оруулаад хаалга бариад өгөхгүй урдуур нь дайраад ордог эрчүүд бас л асуудалтай Ажил дээрээ замбараагүй ***** явдалтай эрчүүд бас асуудалтай Их зодоон хийдэг хүүхдүүд цаашид асуудалтай болох магадлал өндөр Хүнд санаатай хор учруулж ялангуяа харгис хандаж шийтгэл хүлээсэн хүмүүс асуудалтай Мал амьтан зоддог эрэгтэй хүн бас асуудалтай Хүнээс зожиг муу санаатай эрчүүд асуудалтай Багадаа зодуулж хатуу гарт өссөн эрэгтэй хүүхдүүд цаашид асуудалтай Хүний олон хүүхдийг гэж явсан багш хүнийг ийн хөнөөсөн нь ямар уучилшгүй муухай юэ? Тэр ах хэргийн хамсаатан болох магадлалтай
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • ovgon burged (103.23.51.2)
    neg jild garsan hereg yumuu toroos osvor nasniihand surgalt yavuulmaar nogoo hunii erh geed b/dag uurgiig ni meduuleegui niigem shiljiltiin uyed humuujsen huuhduud ireeduin etseg ehiig odoonoos beltgeh heregteil yum bolovuu hunii ami nasiig uneldeg bolgoh gedeg sain yum chig uldsen ar gert ni amidraliin batalgaa boloh baih harin mongotei hun,hunii ami ursen tohioldold mongo tolood yalaas multarch boloh nohtsol burdeh.mon mongoor hunii amiar togloh viidee oort chine amjilt6 husiye
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • Good (121.160.221.169)
    Show must go on
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • Ichinnorov oo (180.149.78.20)
    Ichinnorov oo amjilt husiye
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    amjilt urag*****
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • ак (103.9.89.218)
    үнэн шүү баярлалаа энэ эрчээрээ байгаарай амжилт хүсье алуурчны талын хүн сэтгэгдэл үлээсэн ухаантай дагааа
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.251)
    зайлцан хүүхэн
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • зөв (202.179.20.143)
    Ичинноровт баярлалаа.Хуулийн гажуудал, жирийн ард иргэдийн амь насны үнэгүйдлийг арилгаж иргэдийн төлөө ажиллаж байгаад талархаж байна. Ийм хуульчдаа хууль батлах хэмжээний албан тушаалж ажиллуулах хэрэгтэй.
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    20 цаг 4 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    22 цаг 27 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК