Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хязгааргүйн хязгаар

2014-2-19
0
ЖИРГЭХ
    Хязгааргүй юм хязгаар үгүй авч бас хязгааргүйн хязгаар гэж буй ажээ. Тэр нь найруулагч И. Нямгаваа хязгаар үгүй сэтгэлгээндээ хязгаар хүрээ татсан “Хязгааргүй” хэмээх уран сайхны кино болой.
/кино эхлэхийн өмнө/

    Хязгааргүй юм хязгаар үгүй авч бас хязгааргүйн хязгаар гэж буй ажээ. Тэр нь найруулагч И. Нямгаваа хязгаар үгүй сэтгэлгээндээ хязгаар хүрээ татсан “Хязгааргүй” хэмээх уран сайхны кино болой.

... Дэлгэцнээ “Хязгааргүй” кино гарч дуусахад би ярих нь бүү хэл сэтгэх тэнхэлгүй болсон байв. Найруулагч И. Нямгаваа миний сэтгүүлч мэргэжлээр даажигнаж, сэтгэл зүрхийг минь нэгэнт ховсдон эзэмдээд түүнийг шатрын хөлөг дээр өрчихсөн дураар нүүж буй мэт санагдана. Тэр бусдын бодлыг ховх сорж, зөвхөн өөрийнхөө сэтгэлгээнд нийцүүлэн тулгаж, басхүү нийгмийн ээдрээт явдал, хурц асуудлыг төнхөж, үзэгчдийг түүний амьд гэрч төдийгүй оролцогч болгон хутгаж орхичихоод тэртээ арын суудалд гараа элгэндээ тэвэрч доогтойхон мушилзаж, хулгай нүдээр хэн нэгнийг шагайвчлан сэм сэмхэн харах мэт, бүр урд нүүрний эгнээнд суух миний шилэн хүзүүг нэвт шувт сүлбэн жадлах мэт ажээ.

Хэдийвээр энэ кино дэлгэцнээ нийтэд хараахан гарах болоогүй, бүрэн дуусаагүй, тэрч байтугай үзэгч, судлаачдад урьдчилан үзүүлж танах тайрах, нэмэх цэнэх боломжтой гэх ийм нөхцөлд үзсэн “Хязгааргүй” киноны анхны үзэгчдийн нэг нь би. Гэвч уг киноны хэлэлцүүлэгт оролцох хүсэл огт байсангүй. Учир нь бодох, бас дахин бодох хэрэгтэй байлаа. Би уйлж, бас инээж элдвийн юм болсонгүй. Тэгэх хэрэг угаас алга. Харин найруулагчийн хэлсэнчлэн “хамт санааширсан” авай. Тэр бас “Та бүхэнд таалагдахгүй, та бүхэнд очихгүй өчнөөн ч юм бас байж магадгүй” гэсэн үгийг өвөрлөн гэрийн зүг явлаа.

“Хязгааргүй”. “Хязгаар үгүй”. Кирил үсэг, худам монгол бичгийн ялгаа энэ. Монгол хэлийг ингэж чимээ нь үгүй эвдэж байна. Харин нийгмийн эвдрэлийг ийн чимээгүй сонсох ямар ч боломжгүй, бас боломж үгүй. Сэлэнгийн долгио чуулгын ерөнхий найруулагч С. Баярсайханы “Дээд хэмжээ”  гэх жүжгийн зохиол театрын тайзнаа хэд хэдэн удаа энд тэнд  тавигдаж эдүгээ дэлгэцийн бүтээл болж буй нь энэ. Бас хэд хэдэн кино зэрэгцэн хийгдэж буй сураг ажигтай. Тэр бүхэнд хариу барих гэж, бас киноныхоо менежментийн төвд тэрхүү үнэн худал нь үл мэдэгдэх зохиогчийн эрхийн маргаанд цэг тавих гэж “үзлэг” хэмээх шүүлтүүрийг сэргээж буй нь энэ бололтой. Үнэндээ үзлэг гэхээсээ энэ нь хийдэг юмаа хийчихсэн, түүндээ итгэлтэй уран бүтээлчдийн бардамнал байлаа.

... Киноны гол дүр нь сэтгүүлч, тэр тусмаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнаж буй нугарш үгүй нэгэн залуу. Нэр нь Жаргал. Эхнэр нь, эргэн тойрныхон нь түүнд эргэлзэнэ. “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэнэ шүү. Чи огт харанхуй юмны араас яваад байгаа юм биш үү” гэж эхнэр нь сануулна. Тэр бас “Би өчнөөн жил чиний ажлыг дэмжиж ойлгосоор ирсэн. Одоо чадахгүй. Яах нь мэдэгдэхгүй юмны хойноос явж амьдралаа алдаад өчнөөн жил хуримтлуулсан байрныхаа мөнгөөр мөрийтэй тоглож алдчихаад, орох оронгүй амьдрах сайхан уу?” гэж тунирхаж нэг үзнэ.

Гэвч мөрөөтэй тоглоом, хар тамхины явдлыг илчилж байсан Жаргал сэтгүүлчийн “мэргэжлийн өвчин” хөдөлж, зурагтаар гарсан нэгэн мэдээг үзээд “Энэ яасан дөлгөөнхөн нүдтэй хүүхэд вэ? Ийм хэрэг хийхээргүй хүүхэд байна. Хайран хүүхэд” гэх  харамсал нь хөтөлж, чухам түүний учрыг олох гэж ялын дээд хэмжээ сонссон хоригдлуудтай хамт гянданд хоригдоно. Шорон дотроос хилс хэрэг, хүний амьдралын сүүлчийн эгшинг мэдэрч тэр тухай бичихийг хүснэ.

Үйл явдал энэ мэт хачирхалтай, огцом, дарамттай өрнөнө. Гяндангийн амьдрал, тэр тусмаа хүн амины хэргээр дээд хэмжээ авсан онц хүнд гэмт хэрэгтнүүдийн дунд хуурамчаар ял хүлээж хамтдаа хэсэг хугацаанд ч болов байна гэдэг эрүүл хүний сэтгэх зүйл биш байвч сэтгүүлчийн мэргэжил тийм эрс шийдэлд түлхэх аж. Гэвч гяндангийн амьдрал тэс өөр ертөнц байв.  “Энэ чинь нөгөө элдвийн юм бичээд хүмүүсийн толгойг угаагаад байдаг нөхөр мөн байна. Тийм үү. Тэр хуурцаг хаана байна? Гаргаж өг”. Ийм л өш хонзон түүнийг угтав. “Чиний бичээд байгаа зүйлүүд чинь үе үе доргиох юм аа. Тэр “Хүн үү, мангас уу” гэдэг нийтлэл дэлбэлсэн. Авилгачдын эхний цуваа ачигдсан” гэж дэвэргэж байсан багын найз Бадрал сайд харин ч тэр бүхнийг зохион байгуулж Жаргалыг гянданд хийчихээд, авилгатай холбоотой бүхнээ далдалж, бүр давраад  ар гэрийг нь үймүүлж эхнэртэй нь сууж байх юм.

Snapshot_2014-02-19_130639

Олон ангит киноны хураангуй түүвэр шиг хэрчээст үйл явдал тасар тасар төгсөөд, эсвэл үл холбогдох мэт санагдах авч үнэндээ шударга ёсны үнэ цэнийг тодлох халуун амьтай тэнцэх хачин жигтэй явдал нийлж, бас салж цааш хөвөрнө. Энэ бол найруулагч И. Нямгаваагийн оюун шатрын нүүдэл. Яахын аргагүй найруулагчийн асбурд шийдлүүд, хэсэглэн тасчин хаясан үйл явдлуудын тасархайнууд, үзэгчийн сэтгэлийн гүн рүү чичлэх ер бусын хийрхэлт дайралтууд нь энэ киноны өвөрмөц тавил төдийгүй үзэгчдийг бодуулах бодомж бодлогууд юм шиг санагдана.

... “Бусдын сайн сайхны төлөө дэлбэлэх юм зөндөө л гарна”. Сэтгүүлч Жаргалын энэ үг киноны гол шугмыг хөтөлнө. “Хэзээ нэгэн цагт би тэр газар дор байгаа хүмүүсийн тухай, тэр хүмүүсийн нулимсны тухай, тэр хүмүүсийн гоё мөрөөдлийн тухай бичнэ” гэх түүний үг “Би муу өвгөн багшийнхаа бичгийн машины дууг тасдмааргүй байна. Энэ чинь намайг эсэргүүцдэг, намайг зоригжуулдаг байхгүй юу? Энэ бичгийн машин чинь наддаа л төгөлдөр хуур” гэх мэргэжлийн бардамналаар өрнөнө. Энэ бүхэн надад дэндүү ойр санагдана.

Би сэтгүүлч мэргэжлээ хайрлан бодлоо. Нийгэмд бугшсан бусармаг явдлын төр дамжсан эрх ашгийн бүлэглэлийн хүчирхэг сүлжээг сөрж шударга үнэний төлөө, энэ олон эгэл хүмүүсийн төлөө, ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө хөөрхий энэ хэдэн сэтгүүлчид бор зүрхээрээ зүтгэж, ар гэр авгай хүүхдээ золиосолж, бичсэн зүйлийнхээ горыг байнга амсч, олон жилийн дараа ч хөгцтэй араанд зуугдан хэлмэгдэж явсан амьд түүх өнөөдөр ч үргэлжилж буйг өөрийн амьдралаар туулсан нэгэн амьд гэрчийн хувьд би эргэцүүлэн бодоход энэ кино сэтгүүлчийн тухай гэхээсээ ер яг энэ цагийн нийгмийн уран сайхны шинжлэл юм шиг.

“Эрх чөлөө гэж юу вэ. Миний бодлоор эрх чөлөө гэдэг өөрийнхөө мөрөөдөл рүү хайртай хүнтэйгээ, охинтойгоо хамт гүйх,     хэн ч намайг хорихгүй, хайчих нь вэ гэж асуухгүй тэр хязгаар рүү гүйх” гэх, “Үхсний чинь эрх чөлөө. Би энд ганцаараа хоригдоогүй байна. Хоёр хөөрхөн охинтойгоо,  бэлэвсэрсэн эхнэртэйгээ хоригдож байна” гэх хоригдлуудын үгс зөвхөн гяндангийн хүрээнийх юм гэж үү. Нийгэм маань бүхэлдээ гяндан болохын ирмэг дээр, шударга ёс булшлагдахын босгон дээр ирэхийн цагт нийгмийн авралын од нь сэтгүүлчид болдог тэр үнэнийг “Хязгааргүй” киноны хязгаар түгшүүрийн хонх болгон дэлднэм бус уу.

Хязгааргүй юм хязгаар үгүй авч бас хязгааргүйн хязгаар гэж буй ажээ. Тэр нь найруулагч И. Нямгаваа хязгаар үгүй сэтгэлгээндээ хязгаар хүрээ татсан “Хязгааргүй” хэмээх уран сайхны кино болой.  Дэлгэцнээ хараахан гараагүй “Хязгааргүй” кино эхлэхийн өмнө ийм бодлын манан миний сэтгэлд хөшиглөн татах ажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • singapore asics running shoes (120.192.83.199)
    asics singapore outlet singapore asics running shoes httpasicssingapore.mennosource.org
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • dagbatuya (202.179.7.6)
    yzmeer kino baih chin oron nytagt hezee garah be
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • dagvatuya (202.179.7.6)
    oron nytagt hezee garah be
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    IIMERKHUU KINO MONGOLD KHEREGGUI GEJ KHATUU ITGEJ BAINA. ENE DELKHIIN MUU BUKHNIIG MONGOLDOO AVCHIRCH KHEREGGUI, ZARIMDAA TOTINOOS DOLOON DOR DUURAIKHDAA GARGUUN GEDEG BOL KHULGAICHAAS OGT YALGAA BAIKHGUIG KHARUULAAD BAINA.
    2014 оны 03 сарын 30 | Хариулах
  • w (180.235.184.25)
    yag saihan shuumj bichdeg hun ch hovor bolj dee. ene bol yahav dee odoo tsagiin l um baina. sain bolj chadaagui baina. arga ch ugui biz dee. bichsen hun ni sul hun bolohoor ter biz... Mergejliin hunii nudeer harahad shuumj gej iim baih uchirgui l dee
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Өөрөө тийм сайхан юм бол тэгээд шүүмжээ бичээч. Чадахгүйн байж
      2014 оны 03 сарын 20
    • Зочин
      Өөрөө тийм сайхан юм бол тэгээд шүүмжээ бичээч. Чадахгүйн байж
      2014 оны 03 сарын 20
  • bi (202.21.125.130)
    Hurleedee bayar hurgeyee. Tulhtai yum helj chadah iim l sudlaach shuumjlegchdeer Mongoliin niigem tcangaad bna. Ashgui Ta mini duugarch ehellee. Uragsh aa...
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • oyunaa (180.149.78.26)
    sain kinonii tuhai saihan bichjee
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.25.46)
    saihan bichsen bna
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    good olon like awchee
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • ***** (103.11.193.154)
    *****
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    za vznee
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.194.65)
    Duuraimal bichleg bna Huulsan gesen ug Denduu surjin ain
    2014 оны 02 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Тийм лаг юм бол өөрөө шүүмж, сэтгэгдлээ бичил дээ
      2014 оны 02 сарын 19
    • Зочин
      Тийм лаг юм бол өөрөө шүүмж, сэтгэгдлээ бичил дээ
      2014 оны 02 сарын 19
    • Зочин
      Тийм лаг юм бол өөрөө шүүмж, сэтгэгдлээ бичил дээ
      2014 оны 02 сарын 19
  • zochin (202.179.26.164)
    tiimee, ene kino sonirholiig mini ih tatsan l daa. uzehed ih daramttai, yag tanii durselsen shig ch bolov uu gej buuj blaa. tand bayarlalaa, ih olon saihan niitlel bichij bgaasai. ard tumniihee uhaanii tuuchee bolson erhmuud ali boloh neelttei bh tusam ta buhniig ard tumen hamgaalj bdag uchirtai shuu dee. zorigtoi erchtei baig ee!
    2014 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    saihan niitlel baina.ta ih udaan baij bicheh yumaa
    2014 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    20 цаг 4 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    22 цаг 28 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК