Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

15-тай охин 5000 төгрөг хулгайлаад 11 жилийн ял авлаа

2012-1-16
0
ЖИРГЭХ

Хүн төрөлхтөн эрх мэдэл, дарангуйллаас үүдэлтэй хүний заяамал эрхүүдийг зөрчдөг нийгмийн байгууламжууд, төрийн засаглал тогтож байсан учраас түүнийг засаж залруулахын тулд хүний эрх, эрх чөлөөг хүндлэн дээдэлсэн нийгмийн байгууламжийг байгуулсан нь ардчилал билээ.



Хүн төрөлхтөн эрх мэдэл, дарангуйллаас үүдэлтэй хүний заяамал эрхүүдийг зөрчдөг нийгмийн байгууламжууд, төрийн засаглал тогтож байсан учраас түүнийг засаж залруулахын тулд хүний эрх, эрх чөлөөг хүндлэн дээдэлсэн нийгмийн байгууламжийг байгуулсан нь ардчилал билээ.

Ардчилал бидэнд хүний эрхийн тухай ярих боломж олгосон. Ардчилал бидэнд хүний эрхийг бататгах хууль эрх зүйн үндсүүдийг тавьж өгсөн нь үнээн. Гэхдээ хүний эрх, эрх чөлөө гэхээр хязгааргүй эрх чөлөөтэй мэт аашлах, юу дуртайгаа хийнэ гэсэн үг гэж буруу ташаа ойлгосон нь бидний эмгэнэл юм. Энэ бол хуулийг хүндэлж даган, мөн бусдын эрх, эрх чөлөө, орон зайнд хүндэтгэлтэй хандана гэсэн үг юм.

Эрх чөлөө гэдэг хууль ёстой байхыг хэлдэг болохоос дур зоргоороо авирлаж аашлахыг хэлдэггүй юм. Харамсалтай нь монголд олон хүн, тэр дундаан засаглалд байгаа ихэнх хүмүүс эрх чөлөөг дур зоргоос салгаж үздэггүй бөгөөд салгахыг ч хүсдэггүй.

Хүний эрхийг хангах, баталгаажуулах үүрэг нь төрд ноогддог. Харин зүй ёсоор эдлүүлэхгүй бол иргэд эрхээ эдлэхийг төрөөс гуйх биш харин шаардах эрхтэй байгаад асуудлын гол оршиж байгаа юм.

Хүний эрх мэдлэг, мэдээлэл, итгэл үнэмшлийн асуудал болох тухайд:

Маш сайн Үндсэн хууль батлаад, олон улсын 30 гаран гэрээ, конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурснаар хүний эрхийг хэрэгжүүлэх үүргээ төр биелүүлсэн гэвэл дэндүү хол андуурч байна.

Хүний үндсэн эрхийг хэрэгжүүлэх нь зөвхөн хууль тогтоомжийн асуудал бус харин үүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хүмүүсийн оюун ухаанд шингэсэн ойлголт мэдлэг, зүрхэнд нь орших гүн бат итгэл үнэмшлийн асуудал юмаа.

Хонгор суманд үүссэн гамшигт байдалд, түүнээс хохирсон иргэддээ хандаж буй төр, засгийн эрх мэдэлтэй албан тушаалтан, сайд дарга нарын хандлага нь бэлхнээ өнөөгийн төр засгийн арчаагүй, сул дорой, бэртэгчин, худалч дүр төрхийг дэлгэн харуулж байгаа юм.

“Хүүхдийн эрхийн талаар олон улсын хуралд явах гэсэн юм. Манай хүүхдийн эрхийн талаар чамд мэдээлэл байвал өгөөч. Энэ талаар надад ёстой мэдэх юм алга” гэж хэлж буй Парламентад нэг бус удаа сонгогдсон гишүүнтэй би уулзаж байлаа. Тэгвэл тэр төрийн түшээ нэр зүүсэн хүнд би ингэж хэлмээр байна. Та ядарсан, өрх толгойлсон эмэгтэйн үгийг сонс. Түүний ярианаас та хүүхдийн эрхийн тухай мэдлэгтэй болно. Та хог дээр овоорон оочирлож, ясны хэлтэрхий олж хооллохоор зогсож буй зуун зуун хүүхдийг очиж хар гэж хэлмээр байна. Та хүчирхийллийн эсрэг төвд очоод хичнээн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас айн зугатааж, эхтэйгээ хамт хоргодох байр хайн явдагийг очоод асуу гэж хэлмээр байна. Та өнөөдөр монголд хэдэн мянган хүүхэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэн, хортой мөнгөн усаар алт угааж байгааг хараад юу бодож сууна вэ гэж асуумаар байна.

Хариуцлага, тэгш эрхийн зарчим:

Хууль хүн нэг бүрт тэгш үйлчлэх ёстой. Төрийн үйлчилгээ хүн нэг бүрт тэгш очих ёстой. Улсын мөнгөөр тэр бумаар нь гараа угаадаг, казино тоглоод хийсгэчихдэг улс төрчид хуулийн өмнө хариуцлага хүлээх нь бүү хэл суудлаасаа бөгс нь өчүүхэн ч атугай хөндийрсөнгүй ээ. Төрийн үнэтэй цайтай нисдэг тэргээр зугаа цэнгэлээ хөөж яваад устгахдаа ганц төгрөг ч улсад эргүүлэн төлдөггүй улс төрч манайд байна. Тэдний эрх мэдэл, тэдний суудал нь өөрөө эрх ямба биш харин цул хариуцлага гэдгийг тэд ухамсарлаагүй бөгөөд түүнийг ч ухамсарлах сэтгэлгээний цар хүрээ тэдэнд байхгүй нь бидний монголын бас нэгэн эмгэнэл.

Гэтэл хойт эцэгтээ хүчирхийлүүлэн гэрээсээ дайжин зугатаасан 15 настай охин өлсөхийн эрхээр 5000 төгрөг хулгайлаад 11 жилийн хорих ял авсан тохиолдол сая Ариунцэцэгийг суллуулсаны дараа дахин гарлаа. Тэр охиныг 6 сартай нялх хүүхдээс нь салгаад шоронд явуулах ял өгсөн 3 эмэгтэй шүүгч надтай уулзаад “Яалт үгүй хууль ийм байна. Өөр гарц алга. Харин чи Ерөнхийлөгчид хандаад өршөөл үзүүлэхэд туслаач” хэмээн өөрсдөө арга тасран хэлж байна.

Нэг талаараа тэр шүүгчдийг би ойлгож байна. Яагаад гэвэл хуулийг нь ард түмэнд халтай, авилгалчдад ээлтэй хийсэн учраас өнөөдөр шүүгч ийм байдалд орж байгаа юм.Гэхдээ дээр хэлсэнчлэн, хуулийг хэрэгжүүлдэг хүмүүс хүний эрхийг итгэл үнэмшлээ болгож чадсан бол зарчим гэдэг гайхамшигтай зүйлд суурилан шийдвэрээ гаргаж чаддаг юмаа. Бүхнийг хуулийн цоорхой руу чихээд, тогтолцоо руу чихчихээд санаа амарч сууж болохгүй ээ. Учир нь хуулийг ч ялгаагүй, тогтолцоог ч ялгаагүй хүн л бүрдүүлдэг.

Чимэд гуай “Бүх юмыг хуулийн цоорхой руу чихэхээс илүүтэй хуулийг хэрэгжүүлдэг, хариуцлагатай албан тушаалтнуудын сэтгэлгээнд цоорхой байгааг засах хэрэгтэй” гэж тун онож хэлсэн юм.

Нийгэмд маш зоригтой бөгөөд эрс өөрчлөлт, шинэчлэлүүд хэрэгтэй байна. Тухайлбал, сэтгэлгээ нь өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн, хайрцаглагдсан, барьцаалагдсан хуульчдын армийг тэр чигээр нь халж, сэтгэлгээний хувьд эвдрээгүй, эрүүл залууст зоригтой хөрөнгө оруулалт хийж, зарчмыг дээдэлж, үнэт зүйлсийг шүтэж чаддаг дэлхийн өндөр боловсролыг эзэмшүүлэн хуулийг тэдний гарт өгөх хэрэгтэй байна.

Хуулийг дээдлэн, хүндлэх зарчим:

Хууль шударга бус үйлчлэлтэй, хуулийг хэрэгжүүлэгчид нь шударга бус хүмүүс байгаа цагт нийгэмд авилгал цэцэглэж, эдийн засгийн хөгжил дэвшил гацаанд ордог. Ийм байгаа цагт хичнээн баялагтай байлаа гээд баялгаа хүртэж баяжиж дээшилэхээс илүүтэй баялгийн хараал гэгчид өртөж цөөхөн хэдэн хүн л баяжин нийгэм бүхэлдээ экологийн сүйрлээс болон баялаг гадагш урссанаас улам ядуурч байна. Ядуурал бол хүний эрхийн тэвчишгүй бөгөөд хамгийн аймшигтай хэлбэрийн зөрчил.

Монголд эдийн засаг хэзээ хөгжиж, бизнес цэцэглэн, баян чинээлэг дундаж давхаргын тоо нэмэгдэх вэ гэвэл авилгалыг зогсоосон цагт эхэлнэ. Монголд хүний эрхийн үндэсний комисс байгуулагдаад хүний эрхийг зөрчлүүдийг шийддэг болсон уу? үгүй ээ. Түүнтэй адил Авилгалтай тэмцэх газрыг байгуулаад тэд нь жижиг болон дунд гарын түшмэл, бизмесменүүдийг шалгаад л өнгөрдөг байвал бас л авилгалыг бууруулахад ахиц гарахгүй.

Хүний эрх өөрөө шударга ёс учраас. Хүний эрх нь бас хариуцлага учраас. Хүний эрх нь хуулийг дээдлэх зарчим учраас үүнийг бид хариуцлагын тогтолцоог бий болгохыг хүсч байна. Ийнхүү хууль дээдлэх зарчим нь шударга ёсыг хөхүүлэн дэмжиж, ард түмний өмчөөр гараа угаагчид байхгүй болон, баялаг нь иргэддээ эргэж ирснээр бидний монгол улс амархан хөгжинө гэдгийг бид харж байна.

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил:

Та бүхний дотор эрх нь зөрчигдөөгүй амьдарч буй нэг ч хүн байхгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Учир нь та бүхний дотор цагдаад гавлагдаад эрүүдэн шүүгдээд явж байгаа биш ч гэсэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж чадаж байгаа ч гэсэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх чинь өдөр бүр зөрчигдөж, баталгаагүй орчинд амьдарч байгаа. Өдөр тутмын стресс дарамт, агаарын бохирдол, алтны төлөөх дайны бодит үр дагавар болсон цианит натрины хор, эрүүл бус чанаргүй хүнс хэрэглэх байдлын хор уршиг нь залуу сайхан эхийн хэвлий дэх ураг хөгжилгүй, амьгүй байх, эрэгтэйчүүд нь үргүйдэх, монгол хүний уушиг цоорхой, элэг нь элэг эмтэрмээр болсон байгаагаар илэрч байна.

Хятадаас орж ирдэг хүнсний ногоог монголчуудад зориулан цөмийн зэвсэг туршдаг газар тариалдаг болохыг олон удаа нотолсоор байхад түүнийг хааж, монгол тариаланчдаа дэмжиж, амьжиргаагий нь дээшлүүлэн эрүүл хүнс хэрэглэх боломжийг олгохын оронд тийм арга хэмжээ авахгүй байгаа нь эргээд нөгөө бидний цусыг сорж буй авилгалтай л холбоотой. Ийм бизнесийн цаана эрх мэдэл бүхий албан тушаалтнууд байдаг тул өөрт нь өнөөдөр л ашигтай байгаа учраас маргааш нь ард түмнээ хөнөөх аюул байгааг мэдсээр байж шулангатан буй тэдний шуналыг Далай лам ч монголд айлчлахдаа анхааруулсан билээ.

Тэр хүн монголд мөнгөний төлөөх шунал маш их байгааг мэдэрсэн, мэдсэн. Тийм ч учраас шуналаа дарахыг захисан. Харин хүмүүс түүнээс адис авах гэж хошууран гүйснээс бус монголчуудад чухалчлан захисан энэ сургамжийг нь харин чихнийхээ гадуур өнгөрөөсөн юм. Эцэст нь хэлэхэд монголын өнөөгийн оршин буй нийгэм-улс төрийн систем энэ чигээрээ үйлчилж, мэдлэггүй дундчуул эрх барьж байгаа цагт юу ч өөрчлөгдөхгүй ээ. Ер нь муу үйл бол зөвхөн муу хүмүүсээс үүсдэггүй. Сайн хүмүүс ч бусдад хүч хэрэгэлэж буйг дуугүй харан өнгөрөөж, хэнэггүй царайлах, дарангуй бодлыг тэвчиж хүлцсэнээрээ муу үйлийг бий болгодог.

Эрх чөлөө, ардчилал, шударга ёс гэх мэт зүйлс улс төрийн хүсэл эрмэлзлэлээр тэтгэгэдэж байж л хүн бүрт хамаатай хөгжил дэвшлийг бий болгодог.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (124.158.91.33)
    арай ч дээ хуульийн байгууллага мөнгөний тоо мэдэхээ болисон юмуу ядуу ардыг бага мөнгөөр нь хэлмэгдүүлэн хорьж баян эх орноо худалдаж гэр бүлээрээ гадаадын харьят болж нууцаархүмүүст хэдэн саяаар нь идэж хулгайлсан ч ял шийтгэл гэж ам ангаах нь битгий хэл харин ч хэдэн төгрөг олох нь гэж баясаж суудаг энэ шүүгчдийн улс төрчдийг гэсгээн цээрлүүлэх бурхан гэж байдаг ч болоосой ядуугийн зовлон гэж
    2012 оны 04 сарын 18 | Хариулах
  • Мөнхөө (202.70.39.253)
    5000-д эрүүгийн хэрэг үүсгэдэг мөрдөн байцаагч бас байдаг юм уу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага хохриол учруулсан бол эрүү үүсгэхгүй гээд цагдаагийнхан авч хэлэлцдэггүй ш дээ Хэзээ болсон шүүх хурал юм бэ Тэгээд ийм хэрэг шийдэх гээд гурван шүүгч буюу бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаж байна гэж үү Арай худлаа байх аа
    2012 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    тэрбумаар нь идсэн банк дампууруулсан гэж хэвлэлээр бчигддэг хүмүүс зүгээр л зугаалаад явах юм даа
    2012 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    арай хатууджээ
    2012 оны 01 сарын 16 | Хариулах
  • ARAI CHDE (124.158.75.10)
    ARAI CHDE 11 JILIIN YAL HUCHGUI HUNIIG HUCHINDEJ CHADDAGAA INGEEL HARUUALAD BAIGAAM DAA MONGOLIIN SHUUH HUCHTEI HUND HUCHINDUULJ BAIDGAA DANDAA L HARUULDAG SHUDARGA GEDEG UGNII UTGA HAANA BAINA AA NOVSH GEJ
    2012 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 1 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    23 цаг 24 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК