Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үгээр хүн алсан үнэн түүх

2012-2-07
0
ЖИРГЭХ
 Залуу насандаа ""Дарханы мисс" хэмээн өргөмжлөгдсөн гоо үзэсгэлэнгээрээ хэний ч харцыг бишрүүлж явсан сайхан бүсгүй Болорчулууны эмгэнэлт түүхийн талаар цөөн хумуус мэддэг. Түүний үхэл, амьдралын түүхийн гашуун үнэний мөрөөр орж, амь насыг нь авч одсон алуурчин этгээдийг шудрага 
   Залуу насандаа ""Дарханы мисс" хэмээн өргөмжлөгдсөн гоо үзэсгэлэнгээрээ хэний ч харцыг бишрүүлж явсан сайхан бүсгүй Болорчулууны эмгэнэлт түүхийн талаар цөөн хүмүүс мэддэг. Түүний үхэл, амьдралын түүхийн гашуун үнэний мөрөөр орж, амь насыг нь авч одсон алуурчин этгээдийг шудрага шүүхийн өмнө авчрахын тулд би хэсэг нөхдийн хамт "Үнэний эрэлд" хэмээх баримтат кино бүтээж, уг киногоороо дамжуулан олон нийтийг гэгээрүүлэх, төр засагт үгээ хэлэх гэж зорьсон билээ. Сайхан бүсгүйчүүдийг сайхан төрснийх нь төлөө ялладаг уламжлалт сэтгэлгээ ба эмэгтэйчүүдийн ажлын байран дахь бэлгийн дарамтын хохирогч болон хэвлэл мэдээллээр гүтгүүлэн нэр төрөө сэвтүүлж, зовж шаналан явсаар хайртай хэмээн нэгэн цагт ханилан суусан хүнийхээ гарт амь насаа алдсан энэ  эмэгтэйн түүх бол энэ үеийн манай нийгмийн түүх юм.

   Хорвоогийн амьдралыг хорин гуравхан насандаа орхин хоёр бяцхан үрээ өнчрүүлж одсон энэ эмэгтэйн эмгэнэлт хувь тавилан бидэнд ямар сургамжийг үлдээв ээ?

   2003 оны хавар. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын нэг давхарт байрлах ажлын өрөөнд маань өндөр нуруутай, дугуй цагаан царайтай, тас хар богинохон үстэй, цагаан өнгийн пальто өмссөн үнэхээрийн хөөрхөн бүсгүй гэрэл цацруулан орж ирж билээ. Тэр бол "ДОХ-той" хэмээн "Үг" сониноор гүтгүүлэн бичүүлсэн учир нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд өргөдөл өгч явсан Болорчулуун бусгүй байлаа. Өмгөөлөгч Цэнд-Аюуш тэр хоёр тухайн үедээ ардчилалын дуу хоолой хэмээгдэж явсан "Үг" сонинтой зарга үүсгэн нэр төрөө сэргээлгэхээр хөөцөлдөж явсан үе.

   Ийнхүү уулзсанаасаа хойш арваадхан хоногийн дараа "Болорчулуун нөхрийнхөө гарт амь үрэгджээ" гэсэн гашуун мэдээг сонсоход бидэнд үнэхээрийн хүнд тусаж билээ. Түүний амь нас хохирсон нь дэмий бүү өнгөрөөсэй нийгэмд оршин байж болох эмэгтэй хүний эсрэг хүчирхийлэл дарамтын бүх хэлбэрийг өөртөө үүрэн амь насаа алдсан ийм  явдал дахин бүү давтагдаасай, бусдад сургамж болоосой гэж ярилцаж билээ.

   Дараа нь түүний тухай кино хийх гэж зорилгоо тодорхойлж суухдаа бид яагаад ийнхүү ярьснаа улам сайн ойлгосон юм даа.

   Түүнд чухам юу тохиолдсон талаар тодорхой өгүүлье. Тэр үед Болорчулуун Сэлэнгийн гаалийн газарт ажиллаж байжээ. Гоолиг биетэй, царайлаг төрсөн нь түүнд гай авчрах нь дэндүү олон. Дарга нар нь холоос ирсэн хүндтэй гийчдийг зугаацуулах ажилд дайчлах гэнэ. Зарим нэг нь өөрийн эрхшээлд оруулахыг хүсэж дарамтлах гээд зовлон мундахгуй их. Үгэнд нь орж бусдыг зугаацуулаагуй, эрхшээлд нь автан хүслийг нь хангаагүйнх нь төлөө шийтгэхийг  хүсдэг нэгэн ч байсан гэх. Болорчулуунд атаархан хорсож явдаг нэг хүн нэргүй захидал бичиж "Үг" сонинд илгээжээ. Түүнийг "ДОХ”-той, өвчнөө бусдад тарааж явдаг, эрчүүдийг бээлийгээ мэт сольдог" гэж бичиж. “Үг" сонин энэ өчүүхэн зурвасын үнэн мөнийг магадлалгүйгээр нэгэн дугаартаа нийтэлсэн нь түхайн үеийн томоохон сенсаац болсон юм. Болорчулуун өмгөөлөгч хөлслөн авч, гүтгүүлэн нэр төрөө сэргээлгэхээр сонины эсрэг гомдол гаргасан. Гүтгэлэг ч газар аван тархаж, мөдхөн асар их ичгүүр, айдас, дарамтыг араасаа дагуулжээ. Сэлэнгэд түүнд ресторанд хүртэл үйлчлэхгүй хэмээн татгалзаж байв.
  
Угаасаа зоддог нөхөр нь түүнийг улам их дарамтлах болжээ. Ингээд нэг өдөр түүний нөхөр дэлүүг нь дэлбэ өшиглөснөөр цус алдан нас барсан юм. Түүний үхэлд "Үг" сонины эрхлэгчээр ажиллаж байсан сэтгүулч Ханддолгорт үүсгэсэн гүтгэлгийн хэргийн хувь заяанд нөлөөлж, шүүх түүнд нэг жил хорих ял оноосон. Ханддолгор нийтлэлийг өөрөө бичээгүй ч, мэдээллийн эх сурвалжаа нуун ялыг өөрөө үүрч гарсан юм. Түүнд оноосон эрүүгийн ялын талаар тухайн үедээ сөрөг хүчин байсан ардчилсан хүчнийхэн "шүүх эрх баригч намд үйлчилж сэтгүүлчийн эрхэнд халдлаа" гэх шуугианы бай болгосноор Болорчулууны үхлийн талаарх мэдээ харин тэгсхийгээд дарагдсан юм. Хэн ч, ямар ч сэтгүүлч түүний үхлийн үнэн мөнийн талаар, алуурчин этгээдийн талаар ярьсангүй, бичсэнгүй.

   Тэр явдлаас хойш нэг жилийн дараа 2004 оны хавар хүний эрхийн талаар баримтат кинон дээрээ ажиллаж эхэлснээр найруулагч маань Болорчулууны ээжийг олж уулзан алуурчин этгээд ямар ч ял шийтгэл хүлээлгүйгээр барахгүй хотын нэгэн томоохон банкинд ажиллаж байгаа талаар мэдэж авсан билээ. Тэгээд бид өмгөөлөгч Цэнд- Аюушийг гуйж хэргийн араас дахин орооч гэж хүссэн юм. Цэнд-Аюуш өмгөөлөгч ч сайн ажилласан. Уранчимэг найруулагч ч бас эрэн сурвалжлах сэтгүүл зүйг ашиглан алуурчин этгээдийн үйлдсэн хэргийн үнэн мөнийг тогтоолгох талаар дорвитой ажиллаж чадсанд би талархаж явдаг.

   Ингээд бид киногоо бэлэн болгов. 2006 оны эхээр  нээлтийг нь даруухан хэмжээнд хийсэн. Кино ч олон улсын хэд хэдэн хуний эрхийн кино фестивальд амжилттай оролцсон.

   Болорчулууны нөхрийг  Баттөгс гэх. Бидний хамтын хөдөлмөрийн үр дүн болсон энэ киногоороо түүний хүн алсан хэргийг баримтжуулан нийтэд цацсаны хучээр прокурор хэргийг сэргээж, шүүх түүнд хүнд гэмтэл учруулсан хэмээн таван жилийн хорих ял оноосон. Ямар ч гэсэн түүнийг хийсэн хэргийнхээ үр дагаврыг үүрэх хариуцлагад татаж чадсандаа бид баяртай байлаа.

   Хүний муу арилдаггүй гэдэг үнэн бололтой. Тэр этгээд хоёр жил ял эдлээд өршөөлөөр суллагдан гарч ирсэн билээ. Угийн Дарханы хүн тэрээр намайг 2008 оны УИХ- ын сонгуульд Дарханд нэр дэвшихэд минь харин өшөө авах ажлаа “амжилттай” хэрэгжүүлсэн юм. Хорвоогийн нэгэн сайхан эмэгтэйн амийг авч нөгөө нэг эмэгтэйг шоронд нэг жил баривчлуулсан тэрээр өөр нэг эмэгтэйн нэр төрд сэв суулган гүтгэх үйл ажиллагаагаа зарим өрсөлдөгчийн маань захиалгаар хийж гүйцэтгэсэн. Сонгуулийн шийдвэрлэх мөч дөхөж ирэх үеэр тэд "Үнэний эрэлд-2" гэдэг нэвтрүүлэг хийн Дарханы бүх сувгаар давтан үзүүлсэн юм. Уг нэвтрүүлэгт намайг Баттөгсийг хүн алсан гэж гүтгэж, нэр төрийг нь гутаасан хэмээн худал суртал ухуулга хийж байлаа. Тэгээд ч Дарханы шүүхэд миний эсрэг зарга үүсгэжээ. Шүүх өдөрт нь хэргийг шийдвэрлэн миний киног ТВ-ээр гаргахгуй байх шийдвэр гаргав. Кино хийсний гол зорилго бол нийгэмд амь бөхтэй оршиж буй гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг уламжлалт сэтгэлгээ, ажлын байран дахь бэлгийн хүчирхийлэл, хэвлэл мэдээллийн ёс зүйн асуудал, хүний эрхийн өмнө хүлээх хариуцлага, хууль шүүхийн байгууллагын шударга бус байдал зэрэг шийдвэрлэгдвэл зохих олон асуудлыг гоо сайхан төрснийхөө төлөө гашуун шийтгэл болгон өөртөө амссан Болорчулууны эмгэнэлт түүхээр дамжуулан хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүргэх гэсэн хүсэл минь билээ. ХМХ-ээр дамжуулан сэтгүүлч хүний үзэгний үзүүр хөдлөх төдий үүсэж болох захиалгатай, захиалгагүй, тэр бүү хэл хүний амийг ч авч одох аюулын талаар бас сануулахыг хүссэн юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (103.10.23.107)
    Ямар кино юм нэр нь
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (58.141.32.52)
    Эхнэртэй итгэхгүй хүний үгэнд итгэдэг нөхрийн түмэн буруу.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (58.141.32.52)
    Эмэгтэй хүнийг явдалтай болгох амархан ш дээ.Инээж болохгүй инээвэл хэн нэгэнтэй дороо хардаад авна.Эрэгтэй хүн буруутай болоод ээж нь бол сайн мэдэж байгаа .Маш их буруутай болоод хэрэг нь эргэж сэргэж буцаан ял өгнө гэдэг нотлох баримт хагалттай байсан байна.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (58.141.32.52)
    Хүний охин үрийг хаана явж байхад эхнэр мэддэггүй яасан нөхөр вэ тэр чинь буруугүй байна гэж хэзээч байхгүй.Нөхөр сайн байсан бол эхнэр нь тийм хурдан үхнэ гэж байдаггүй юм.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин. (58.141.32.52)
    Хөгийн амьтантай сууждээ.тэр муу яаж зүгээр байхав.Хийсэн хэргээ хүлээж тамд очно.Тэр зэрлэг хүчээр авч л суусан байх.Чи өнөөдөр зүгээр байгаа боловч бурханд гэмээ цайруулах болно.Хүний сайхан охин үрд гар хүрдэг чи хэн бэ.ад зэтгэр дор бага өмссөн амьтан байжээ.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.42.82)
    Tanidag 2 hunii tuuh bnaa enhertei ni neg angid surch bh ued nohor ni angiin bagsh hiij bsiin bna.hamt surj bhad barag sar hicheeldee ireegui irehdee hund zoduulsan gd aimar tsaraitai irj bilee.zoduulsan ueiinhee zurgiig uzuulj bsan nud halitirmaar bsan shu.um sain amgalan boltugai
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Battogsiig medeh negen (103.10.23.125)
    Ter emegtei ni ih yavdaltai baisan ba shonojin zugaalj irehdee zoduulsan baisan gedeg um. Battogs emegteig alsan gesen yamar ch notolgoo baidaggui. Aluurchin ni oldoogui bolohoor hergiig ni hucheer Battogsd uuruulsen. Yamar ch notloh barimt baihgui baisan bolohoor 5 jiliin yal ogood haasan. Ternees uu gej tiim baga yal avah bilee.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (109.163.234.5)
    нөхөр мэдээж буруутай. гэхдээ түүний оронд байсан хэн ч байсан эхнэрийнхээ тухай муу юм сонсвол айл гэрт хэрүүл зодоон болно. тэгээд хэн нэг нь амь насаараа хохирно шд. энд яагаад анх нэргүй захидал бичсэн, хүн гүтгэсэн өөдгүй новшийн тухай ярихгүй байгааг ойлгохгүй бн. сэтгүүлч, сонины редакц мэдээж буруутай. мэдээллийн үнэн зөвийг шалгаагүй буруутай. гэхдээ энэ бүхний эхийг тавьсан тэр нэргүй захидал бичсэн новшийг одоо ч гэсэн хариуцлага хүлээлгэж болдоггүй юм уу?
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • иргэн (46.165.230.5)
    ҮГ сонинд нэргүй захидал бичсэн тэр хүнийг олох ёстой юм бишүү? бусдын нэр хүндэд халддаг, гүтгэдэг хүмүүс ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Талийгаач мисс бүсгүй, нөхөр, сэтгүүлч гээд хичнээн хүний амь, амьдралаар тоглосон хүн одоо болтол ямар ч хариуцлага хүлээгээгүй зүв зүгээр явж байгаа нь шударга биш байна
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (202.179.11.70)
    тиим шүү бие биенээ хайрлах хэрэгтэй
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • irgen (92.240.179.29)
    BATTOGSIIG MONGOL ULSIIN HEVLEL MEDEELLEER TSATSAAAAA MUU NOVSHIIG ARCHAAGUI HULGAICHIIG SAIHAN EMEGTEIG YALAA GEJ TEGJ BAIGAAN
    2013 оны 12 сарын 22 | Хариулах
  • оогий (202.179.10.74)
    үнэн ялдаг гэдэг ч одоо үед эсрэгээрээ болсон шүүдээ хүний амь бол юу ч биш болж дээ хүмүүсээ болж өгвөл бие биенээ хайрлаж амьдраач ээ
    2013 оны 12 сарын 06 | Хариулах
  • оогий (202.179.10.74)
    хийсэн зүйлийнхээ хариуг хүртэх л хэрэгтэй шүү дээ
    2013 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.10.62)
    зөв асуудал бн ийм амьдрал хаа сайгүй бий тиймээс эрэгтэй дарга нар сайхан эмэгтэй харахаараа унтаж үзэх гэж боддогоо болимоор юмаа түүнээс болж ар гар салж өчнөөн хүүхэд өнчирч эцэс сүүлд нь эмэгтэй хүн хормой султай нь болж хохирч байна шүү дээ эрчүүд минь жоохон ухаантай байгаарай
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • Doogii (202.179.23.99)
    Ichinnoroboo chamaig demjij bna. Iim l uneniig ileruuldeg, shudarga unenii toloo temtsdeg huulich, omgoologch nar manai ulsad heregtei baigaa shuu chamd bayarlalaa. Amjilt husie.
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • Оогий (202.126.89.251)
    Айвал бүү хий , Хийвэл бүү ай Ажил хийвэл дуустал , Давс хийвэл уустал гэдэг үгнүүд байдаг шүү дээ. Тийм болохоор амжилт..........чи чаднаа. Олон эмэгтэйчүүд дэмжиж байгаа байх. Эрчүүд ч гэсэн эндээс сургаиж аваасай гэж хүсч байна. Залуусаа нэг уншаад үзээрэй.
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • Дээгий (203.194.115.86)
    Би гэр бүлтэй бүсгүйчүүдийн нэг. Ганц би ч биш бас олон ойр дотны найз бүсгүйчүүд гэр бүлийн хүчирхийлэл дор амьдардаг. Талийгч Болорчулуун дурсгалд ч тэр, олон бүсгүйчүүдийнхээ төлөө хийсэн ажлаа үргэлжлүүлээрэй. Дэмжиж байна.
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Оюунаа (202.179.10.50)
    Ичинноровоо монголийн эмэгтэйчүүд чамайг дэвжиж байгаа шүү зоригтой бай бүү ай
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ука (202.9.47.129)
    Би ч бас чамайг дэмжиж байгаа шүү.Энэ түүх чухам үнэний ортой. Хэдийгээр би 7- р анги ч энэ зэргийн зүйлийг мэднэ шүү. Энэ түүх монголын өнөөдөр.
    2013 оны 02 сарын 13 | Хариулах
  • BOOVT (178.196.159.45)
    gehdee l hun alsan huniig 2hon jil bolgood gargana gedeg bas l aimaar huuramch bigaa bizdee,, Ichinnorov chamaig demjij baina.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.70.44.202)
    Ичинноров чи бусдын өмнө бүү сөгд ТЭМЦ ТЭМЦ ТЭГВЭЛ ЧИ ЯЛНА чамайг дэмжиж байгаа шүү
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • ШУАДРГА (202.70.44.202)
    Ичиннорорв оо чамайг монголын эмэгтэйчүүд дэмжиж байгаа шүү чам шиг шударга үнэнч зоригтой, тэмүүлэлтэй монгол бүсгүйчүүд төрд гарвал их хэрэгтэй байна даа Даанч манай хүүхнүүд хонь шиг хүлцэнгүй байх юм даа бүсгүйчүүдээ бүгдээрээ шударга үнэний ТӨЛӨӨ Ичинноровын араас тэмцэцгээе
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.91.60)
    хань ижлээ гэж бодсон хүнлэг хүн бол ийм үед нь харинч сэтгэл санаагий тус дэм болох байсан юм гэтэл хардалт нь дийлэж алсан байдаг тийм юм бол зүгээр л сална биз
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (188.221.233.234)
    odoo iimerhuu jijig jaraahai hootsoldhoo bolj MAN-aas garch hunii erhiig hamgaalah tal deer tomoohon zuil hiih heregtei temtsel bol ooriin chine gol zuil imij chine shuu
    2012 оны 03 сарын 04 | Хариулах
  • zulaa (202.179.10.150)
    MAN namd yagaad orson yum be ta chin uzel bodoldoo unench gesen chin yalaa eostoi 2uzuurtei zuu yum daa
    2012 оны 03 сарын 03 | Хариулах
  • zochin (203.91.117.4)
    hunii erhiin tuluu unencheer temtsej bga ni baharhaltai bna nugel nudeeree garch l taarna tanii ajild amjilt husie
    2012 оны 03 сарын 03 | Хариулах
  • ЭРЛЭГ (202.179.18.215)
    БАТТӨГС НОВШОО НҮГЭЛ НҮДЭЭ ОЛДОГ ЮМ ЧИ ТИЙМ ОВОО ЮМ БОЛ ТЕЛЕВИЗЭЭР ОЛОН ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙГААЧ МУУ ХӨГИЙН АЛУУРЧИН
    2012 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    ene ix xuurxun oxin baisan gexdee Darxanii goo busguin temtseend bish Goo oxidiin temtseend orj bsan xicheelde ix sain niitech zantai oxin bsan
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    ene ix xuurxun oxin baisan gexdee Darxanii goo busguin temtseend bish Goo oxidiin temtseend orj bsan xicheelde ix sain niitech zantai oxin bsan
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    caixan huuhnuud ugaasaa l tolgoi muutai baidag shdee
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ugaasaa l tiim shdee mongoliin shan huuhnuudiig teneg har ymnuud avch suuchihaad yaj zovoodog bilee saihan huuhnuudiin huvi zaya gj hetsuu yum aa
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • сайхан хүүхэн (124.158.75.10)
    хайран хүүхэн сайхан хүүхэн Монголын тэнэг бүдүүлэг эрчүүд
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ямар муухай юм бэ та ийм хэргүүдийг илчилж байгааарй
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.18.135)
    зөв асуудал дэвшүүлжээ энэ мэтчилэн тэмцээрэй
    2012 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.18.147)
    зөв асуудал дэвшүүлжээ энэ мэтчилэн тэмцээрэй
    2012 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 1 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    23 цаг 24 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК