Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туркмен Ниязов өөртөө үйлчилдэг, Монгол Ниязов харийнханд үйлчилдэг

2012-3-12
0
ЖИРГЭХ
Хуучны социалист анд нөхөр, нэг лагерийн ахан дүү асан Туркменистан хэмээх улсад маань Сапармурат Ниязов гэдэг гаж мангас гарсан билээ. Тэрбээр галзуу солиотой үйлдлүүдээрээ эцэг хүү Ким, Иди Амин, Бокасса нартай ч өрсөлдөх болсон. Бид ч уг мангасыг шоолон хөхрөлддөг асан. Харин сүүлийн үед Монгол Ниязов гэж байна бус уу гэж бодогдох боллоо.
Хуучны социалист анд нөхөр, нэг лагерийн ахан дүү асан Туркменистан хэмээх улсад маань Сапармурат Ниязов гэдэг гаж мангас гарсан билээ. Тэрбээр галзуу солиотой үйлдлүүдээрээ эцэг хүү Ким, Иди Амин, Бокасса нартай ч өрсөлдөх болсон. Бид ч уг мангасыг шоолон хөхрөлддөг асан. Харин сүүлийн үед Монгол Ниязов гэж байна бус уу гэж бодогдох боллоо.

С.Ниязов өөрийгөө Туркменбаши буюу туркменүүдийн эцэг гэж албан ёсоор нэрлүүлсэн. Ард иргэддээ, өөрийг нь овог нэрээр нь хэлэхийг хориглосон. Гэтэл монгол Ниязов өөрийгөө үндэсний аугаа удирдагч гэж асар ихээр сурталчлуулж, бялдууч зохиолч сэтгүүлчдээр магтуулан бичүүлж, хаан хүний 35 шинж бүрдсэн хэмээн өргөмжлүүлж ирсэн билээ.

С.Ниязов биеэ насан туршийн ерөнхийлөгчөөр өргөмжилсөн. Монгол Ниязов улс орны насан туршийн толгойлогч байхаар мачийн зүтгэж буй. Толгойлогч гэдэг нь төрийн бус, мафийн маягийн албан тушаал. Тиймээс ерөнхийлөгч, ерөнхий сайд, спикер хэмээх местүүдэд сэлгэн суух, улмаар ерөнхийлөгчөөр сонгогдоход хугацаа, удаа гэсэн хязгаарлалтгүй болгох хууль гаргуулах замаар Монголбаши болохоор зорьж буй.

С.Ниязов сайдууд сөхөрч гарыг нь үнсдэг ёсыг санаачилсан. Монгол Ниязов ах захаар золгодог ёсыг албан тушаалаар золгодог болгон өөрчилж, өөрт нь сөгдөж золгох ёсыг үүсгэв. Ж. Бямбадорж дарга анхны алтан хараацай нь болсон.

С.Ниязов шашныг үйлчлэгчээ болгож бурхан тахилтай зургаа зэрэгцүүлэн тавихыг шаардаж шүтэн бишрэх эрх чөлөег боогдуулсан. Монгол Ниязов мөн Монголын буддын сүм хийдийг өөрийн үйлчлэгч болгосон, сүсэг бишрэлийг ивээгч, Буддаг ч ивээгчийн дүр эсгэх, шашны хэрэгт хэт хутгалдаж, өмнө нь бөхөлзөх тэргүүн хамбын дэргэд Богд Жавзандамба мэт өмсгөлтэйгээр гэдэлзэх болсон. Хэн нь шашны тэргүүн юм гэдгийг сүсэгтнүүд ойлгохоон ч байсан. Мөн Богдын өмсгөлт гэрэл зургаа тарааж бурхан тахилын дэргэд залуулчихаад байгаа. Бүх шашны итгэн бишрэгчдийн эрх ашгийг шамшигдуулж л явдаг нөхөр.

С.Ниязов "Рухнама" гэдэг далдгар зузаан ном бичиж, түүнийгээ үндэсний канон судар болгон шүтүүлэхийг оролдсон, "Коран "-тай ч эн зэрэгцүүлэхийг зарлигдаж нүгэл хийсэн, харь гаригийнхан уншиг гээд оросын хөлгөөр сансрын орбитод аваачуулж мөнхөд хөвүүлсэн. Монгол Ниязов яаж дутахав гээд 8 ботион гаргаж шүтүүлэхийг оролдож байгаа. Гэхдээ энэ ажил нь манай төрийн гэх онцлогтойгоор явагдсан. Учир юу хэмээвээс уг номыг хэвлүүлэх борлуулах ажлыг нэгэн компанид даалгасан бөгөөд хариуд нь хэвлэх үйлдвэр амласан. Уг компани Солонгосийн бизнесмен эмэгтэйд "өөрөө зардлыг нь даагаад дээд зэргээр хэвлүүлж ир" гэж санал болгосон агаад, хариуд нь алтны уурхай амласан. Хэвлэгдээд ирэхэд нь "хэн гуай энэ номоо заавал ав гээд байна" гэж хэмээн тулгалт хийгээд төрийн байгууллага, бизнесменүүдэд олноор нь шахаж эхэлсэн. ОБЕГ гэхэд л 300 багц боть авсан нь 45 сая төгрөг зарлагадахад хүргэсэн бөгөөд, энэ нь өчнөөн "Иридиум" утас, тоног төхөөрөмжний мөнгө, ОБЕГ-ын аврагчид "Иридиум"-гүйгээс болж амиа алдсаныг санаж байгаа биз дээ.

С.Ниязов, Л.Брежневийн бишрэн шүтэгч бөгөөд, арга барилыг нь их ашигладаг байж. Монгол Ниязов ч улирсан баларсан нийгмийн аль л болохгүй бүтэхгүйг улс орондоо хэрэгжүүлэх гээд байдаг. Жишээ нь хамаг баялгаа харьд өгөх гээд ч байх шиг. Тэрбээр урьдын тоталитар нийгмийн олон зүйлийг сэргээсэн, сэргээхийг завдаж байгаа.

С.Ниязов Шинжлэх ухааны академи, номын сангууд, дуурь, балет, филармони зэргийг үгүй болгосон. Манайд ч үгүй болчихоод байгаа. Академи дэглэмийн боол, бэртэгчнүүдийн үүр болсоон. Номын сангууд нь номуудаа уурын зуух, нойлын цаасанд тушаагаад дуусгасан. Дуурь балетийг үздэг амьтан байхгүй, драмын театр нь тайчих урлагийн газар болсон. Тэр бүхэн монгол Ниязовыг соёл боловсролын сайд байхад ид хэрэгжсэн гэж байгаа.

С.Ниязов боловсролыг унагаж, ард түмнээ мангар тэнэг болгох бодлого явуулсан. Манайд ч мөн тийм бодлого явагдсан. Дунд сургуулийн сурах бичгүүдийг оюуны хомсдолжуулсан, олон жил тэнэгтүүлэхийн тулд ангийн тоог нэмсэн. Дээд сургуулийг төгсөгчид нь юу ч ойлгодоггүй. Нийт хүн амыг маанагжуулах хөтөлбөр удаан хугацааны турш нэн амжилттай хэрэгжиж ирлээ.

С.Ниязов чөлөөт хэвлэлийг устгаж, өөрийг нь магтдаг ТВ, сонингуудыг үндэслэсэн, улсын хөрөнгөөр тэтгэдэг байсан. Монгол Ниязов ч мөн адил бичиг үсэггүй, тархи толгойны гажигтай, эмгэг бялдууч "сэтгүүлчдийг" ихэд таашаадаг.

С.Ниязов Америк, баруунд дургүй атлаа антитерорист эвсэлд нь орсон, үүний зэрэгцээ лалын хийрхэгчидтэй ганзага нийлж хар тамхи зардаг байсан, ард түмнээ гадаад ертөнцөөс тусгаарласан. Манай хүн мөн адил. Орос, Хятад хоёрт сүйд болдог, өрнөдийнхнийг шударга нь дэндсэн новшнууд гээд хялайдаг. Эсрэг тэсрэг бүх эвсэлд хамаа намаагүй нэгдчихсэн. Дипломат алба нь хар тамхины наймаачид болж хувирсан. Ард түмэн нь даян дэлхийн чиг хандлагын талаар ойлгохгүй тул Монголд бүх юм болж бүтэж байна, ийм л байх ёстой байлгүй гэж боддог, боол болж гадагшаа явлаа ч нүхэнд бүгж байгаад л ирдэг. Бас л гадаад ертөнцөөс тусгаарлагдчихсан байгаа юм.

С.Ниязов хөдөөгийн эмнэлгүүдийг хаасан, анагаахын салбарыг сөнөөсөн. Манайд ч ялгаагүй. Улам бүр л, Хятадад очиж эмчлүүлэхээс өөр аргагүй болоод байгаа. Даанч тэнд эд эрхтнээ хулгайлуулаад, солиулж алдаад ирдэг болсон нь гачлантай.

С.Ниязов фонограммыг хорьж, зөвхөн ардын хөгжмийг зөвшөөрсөн. Монгол улс маань ч фонограммыг хорьсон хоёр дахь орон болсон. Рок попынхныг хар тамхины хэргээр удаа дараалан, бөөн бөөнөөр нь шоронд суулгаж хулхийг нь буулгаад байгаа. Янз бүрийн юм дуулчих гээд өрвөлзөөд байдаг болохоор нь тэр. Харин оронд нь морин хуурыг тахиулсан.

С.Ниязов өөрийг нь эсэргүүцэж зүрхлэгсдийг гянданд хатаадаг, цөлдөг, алж хороодог. Монгол Ниязов бас тийм. Хүрэлсүхийн фракцийг яаж л байна. Өрсөлдөгчдөө элчингүүд рүү цөлж ч явсан. Олон нэрт зүтгэлтнийг түргэн тусламж, вертолёт өөр юу юугаар ч билээ алж хороосон гэгддэг. Нэг нэрт сэтгүүлч эмэгтэй яриад л байсандаг.

С.Ниязов 50 км бүрт НАХЯ-ны застав байгуулж, ард түмнээ хянаж мөшгөж цагддаг байсан. Монголд ч тиймэрхүү нөхцөл байдал бүрдсэн. Хүчний байгууллагын дарамт дэндүү их болсон. Монгол Ниязовын гэргий тагнуулын газрын зөвлөхөөр ажиллаж нөхрийнхөө хамаг фактыг устгаж, бусдынхыг нь цөмийг нь олж авсан бөгөөд эдгээр нь шантажид ашиглагддаг.

С.Ниязов улсын мөнгийг үрэн таран хийдэг, завшдаг байсан. Пингвиний дархан цаазтай газрыг цөлд байгуулсан. Ганц "Дойче банк"-д л түүний улсаас хулгайлсан гурван тэрбум доллар байдаг. Монголын нөхцөл байдал үүнтэй төстэй. Ямар ч төсөлд шаардлагатайгаас арав дахин их мөнгө үрэгдэж байгаа. "Мянганы зам" зэрэг эргэлзээтэй аварга төслүүд "хэрэгживч" үр дүнгээ өгдөггүй. Монгол Ниязовыг долларын тэрбумтан, асар их хөрөнгө мөнгөтэй, эх үүсвэр нь хууль бус гэлццэг.

С.Ниязов Туркмений нефтиэс ард түмэнд юу ч хүртээгээгүй. Авторитар дарангуйлагч болохыг эрмэлзэж ирсэн Монгол Ниязов улс орныхоо хамаг алт мөнгө, зэс, ховор металл, уран зэрэг нефтьнээс хавьгүй үнэд хүрдэг далай их баялгаас ард түмэнд хусам ч оногдохооргүйгээр асуудлыг зохион байгуулж дөнгөөд л байгаа хүн.

Гэхдээ Монгол, Туркмен Ниязовуудын хооронд ялгаа бас л бий л дээ. Монгол Ниязов баялгийг харийнханд өгөөд байдаг гэмтэй. Ер нь харийнхны эрх ашигт үйлчлээд байдаг. Нөгөө Ниязов нь хичнээн алтадмал хөшөөгөө босгууллаа, 1.8 сая еврогийн "Мерседес" уналаа, тансаг ордон бариуллаа гээд тэр бүхэн нь Туркмендээ үлдэж байгаа юм. Түүнийг нас барснаас хойш ганц хүнийг тахин шүтэх явдлыг болиулж эхлээд байна. Улс нь алтадмал хөшөөний алтыг нь хусаад л авчихна, "Мерседесийг" хүндэт зочиндоо унуулчихна, ордонг нь урлагийнханд өгчихнө, хулгайлсан мөнгийг нь татаад хэрэглэчихнэ, ер нь болж бүтнэ шүү дээ. Манай хувьд тийм боломж байхгүй.

Туркмен Ниязов харийнханд өгөөгүй үйлчлээгүй л байхгүй юу. Тэгэхлээр хоёр Ниязовын аль нь дээр юм бэ дээ.
2008 он
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.72.247.244)
    үнэн
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.20.158)
    Ч .Мєнхбаярыг бол дэмжинэ ээ.Бичсэнийг нь уншдаг.Їндсэрхэг їзэлтэй эх орноо гэсэн бодолтой сайн залу санагддаг.Их уншсан хїн байх.
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • уншигч (180.149.74.18)
    посткоммунист эрх мэдэлтнүүд байгаа цагт баялгаа харийнханд алдах айдас нэмэгдсээр байх болно посткоммунистуудад эрх мэдэл чухал болохоос улсын эрх ашиг нууц ёстой падлий байна
    2012 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 1 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    23 цаг 24 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК