Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Батсайхан: Дэлхийд Монгол Улсыг шатрын спортоор мэддэг болж байна

Нийтлэлч: Д.Батчулуун 2022-8-16
0
ЖИРГЭХ

Шатар бол оюуны спорт. Хүн тоглож байхдаа л хүн байдаг гэсэн үг бий. Хүн шатар тоглож байхдаа л жинхэнэ хүнийхээ үндсэн шинж болох оюунт чанараа гаргаж байдаг. Энэхүү оюуны спортын 44-р Олимпиад Энэтхэгийн Ченнай хотод болж,  187 орны тамирчид оюунаараа уралдлаа. Уг Олимпиадад манай улсын баг тамирчид Монголын түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн билээ. Тэд Их мастер болон алтан медалийн болзлыг хангасан нь Шатрын спортоор хэд хоног амьсгалсан Монголчуудын хувьд бахархам үйл явдал болсон. Тэгвэл тус Олимпиадад шигшээ багийг ахлан явсан Монголын эмэгтэй шатарчдын шигшээ багийн ахлагч, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхантай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.


-Юуны өмнө танд баяр хүргэе. Ярилцах хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа.

-Баярлалаа. 

-Энэ удаагийн шатрын олимпиад хамгийн олон улс, хамгийн шилдэг тамирчид оролцлоо. Олимпиадад дасгуулагчаар тав дахь удаагаа оролцож буй хүний хувьд энэ удаагийн олимпын онцлог ямар байв?

-Олимпиад ОХУ-д болох байсан ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Энэтхэг улсад зохион байгуулсан. Хэдийгээр гурван сарын дотор зохион байгуулах шаардлага гарсан ч Энэтхэг улсын засгийн газар маш сайн зохион байгууллаа.Тэмцээний нээлт хаалтын арга хэмжээ Олимпиадын стандартад нийцсэн зохион байгуулалт сайтай байлаа. Мөн Энэтхэг улс Олимпиадын бамбараа бүх хотуудаараа авч явсан нь онцлох зүйл байсан.

-Олимпиадын шигшээ багт олон шилдэг тамирчин орж чадаагүй юм билээ. Тамирчдыг хэрхэн сонгосон бэ? 

-Шатрын холбооны олимпиадад оролцох тамирчдаа сонгож авдаг уламжлал маш тодорхой байдаг. Тухайлбал, Улсын аваргад эхний таван байранд орсон тамирчид Олимпиадад оролцох эрхээ авдаг. Энэ утгаараа энэ жилийн тэмцээнд шалгарсан тамирчид Хэнтий аймгийн УАШ шигшээ тэмцээнээс шалгараад Олимпиадад оролцох эрхээ авсан.

-Олимпиадад оролцсон эмэгтэй тамирчдын дундаж нас 18 байсан. Их залуу тамирчид оролцжээ. Тийм ч учраас туршлага дутах вий гэсэн болгоомжлол байв уу?

-Найман настай хүүхдээс наян настай хөгшид хүртэл тоглодог спорт бол шатар. Залуучуудын маань хувьд мэргэжлийн гэдэг утгаараа тухайн жилдээ илүү амжилт гаргасан, бэлтгэл сургуулиалтаа тогтмол сайн хийдэг  нь шалгардаг. Ер нь өсвөрийн шатарчид сүүлийн хэдэн жил Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс маш олон медаль авчрах болсон. Тэдгээр тамирчид маань залгамж халаа болон ирж байна. Тухайлбал, Д.Мөнхзул өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн, Сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Мөн Б.Мөнгөнзул насныхаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж  байсан. Д.Батсүрэн эрэгтэй тамирчдаас анхны алтан медаль авчирч байсан гээд бүгд л Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд медаль авч байсан хүүхдүүд.

-Их мастер А.Энхтуулд Франц улсын нэрийн өмнөөс тоглох санал ирсэн шүү дээ. Түүнийг дасгалжуулж явсан хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?   

-Хувь хүнд тавьсан санал шүү дээ. Сайн шатарчдад бусад улс орнууд санал тавьдаг. Энэ бол тухайн хүний л шийдвэр. Түүний шийдвэрт шатрын холбоо болон миний бие нөлөөлөх боломжгүй.

-Олимпиадад оролцож буй тамирчид дөрвөн ширээнд чансаагаараа хуваагдан тоглолоо. Уншигчдад ширээнүүдийн ялгааг тайлбарлаад өгөхгүй юу?

-Улсын аваргад эзэлсэн байраараа ширээ ширээндээ тоглодог. Тухайлбал, Нэгдүгээр ширээнд Монгол Улсын аварга болсон хүн буюу Их мастер А.Энхтуул сууна. Хоёрдугаар ширээнд мөнгөн медаль хүртсэн ОУ-ын мастер Б.Баярмаа, Гуравдугаар ширээнд хүрэл медаль хүртсэн ОУ-ын мастер Т.Мөнхзул, дөрөвдүгээр ширээнд ОУ-ын шатрын холбооны дэд мастер  Б.Мөнгөнзул суусан. Өөрөөр хэлбэл, хамгийн сайн шатарчид нэгдүгээр ширээнд суух зарчмаар явдаг. Энэ бол Олимпиадын зарчим. Бусад орнууд ч мөн энэ зарчмыг баримталдаг. Үүний дагуу Б.Мөнгөнзул маань дөрөвдүгээр ширээнд тоглож алтан медаль хүртсэн. Дөрөвдүгээр ширээндээ маш сайхан тоглосон. Мөн нөөц тоглогчоор ОУ-ын шатрын холбооны мастер Д.Мөнхзул явсан. 

-Б.Мөнгөнзул дөрөвдүгээр ширээний алтан медалийг хүртсэн. Үүнийг зарим хүмүүс Олимпиадын аварга болсон гэж ойлгож байна. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Үндсэн арга хэмжээ бол Олимпиад буюу багийн тэмцээн юм. Аварга шалгаруулахдаа багаар нь шалгаруулдаг. Дэлхийн шатрын холбооноос шатрыг нийтээр нь тэгш сонирхолтойгоор хөгжүүлэх гэсэн бодлого баримталдаг. Олимпиадын тэмцээнд багийн категорын шагнал гэж бас байдаг. Тухайлбал, эхний 30 багийг А зэрэглэлийн баг, 30-с хойш жагссан багийг Б ,В зэрэглэлийн баг зэрэг хуваадаг. Энэ дотроо мөн ялагч тодруулдаг. Тухайлбал 2018 оны Шатрын Олимпт манай эрэгтэй баг Б категорийн тэргүүн байрын шагнал авч байсан. Олимпиадад мөн ширээ тус бүрд тоглосон шатарчдын авсан оноо , чансааны дундажийн харгалзан байр эзлүүлж медаль олгодог уламжлалтай. Дөрөвдүгээр ширээний алтан медалийн шагналыг Б.Мөнгөнзул хүртсэн нь монголын эмэгтэй шатарчидаас анхны тохиолдол юм.

Дэлхийн шатрын олимпиадад багаараа 25 удаа оролцохдоо ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онуудад Т.Yйтүмэн мөнгө, З.Бямбаа 2002 онд мөнгө, 2000 онд хүрэл, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байсаныг дурдах нь зүйтэй байх.

-Энэ Олимпиадад Т.Мөнхзул Их мастерын болзол хангалаа. Б.Мөнгөнзул алтан медаль хүртлээ. Тухайн мөчид тухайн орчинд байсан хүний хувьд сэтгэл их хөдлөв үү?

-Мэдээж баяртай байлгүй яах вэ. Т.Мөнхзулыг амжилтыг дурдах ёстой. Их мастер гэдэг бол шатрын спортын оргил амжилт. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэлийн дараа гуравдугаар ширээнд сүүлийн баллаа биелүүлж, Их мастерын болзол хангасан. Б.Мөнгөнзул маань их мастерын анхны нормоо хийлээ, одоо 2 норм үлдсэн гэсэн үг.

-Олимпиадын бэлтгэлээ тийм ч олон хоног хийгээгүй гэж дуулсан. Баг болж нэгдсэнээр бэлтгэлээ хэд хоног хийсэн бэ? Мэдээж өөр өөрийн багш дээр бэлтгэл хийсэн байх.

-Энэхүү Олимпиадад манай улсын шилдэг эрэгтэй, эмэгтэй тав таван тамирчин оролцсон. Тамирчин бүрийн ард багш нар нь бий. Тэдгээр хүмүүстэй тухайн тамирчны амжилт салшгүй холбоотой. Эрэгтэй багийн ахлагч Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч бид хоёрын тухайд тамирчдыг хариуцаж яваад, тухайн мөчид юун дээр анхаарах вэ гэдэгт багш нартай нь зөвлөлдөж, удирдан зохион байгуулсан. Тэрнээс би бүх тамирчдыг дасгалжуулаагүй. Үүнийг хүмүүс намайг дасгалжуулсан мэт буруу ойлгож байна. Мөн бүх дасгалжуулагч, багш нарт чин сэтгэлээсээ баярлаж буйгаа илэрхийлмээр байна.

-Өөр өөр багшийн арван өөр арга барилтай тамирчид баг болж, тэднийг удирдаж авч явлаа. Тамирчдыг хэрхэн нэгтгэж байв?  

-Өсвөрийн тэмцээнд авч явж байсан, дотооддоо удирдаж байсан туршлагууд байна. Багш нарыг нь маш сайн танина. Манай тамирчид эв нэгдэл сайтай. Үүнд санаа зовох зүйл байгаагүй.

-Эрэгтэй багаа дурдахгүй байж болохгүй нь. Учир нь Норвегийн багтай тоглож, тэнцсэн шүү дээ. Хэдий хожоогүй ч тэнцсэн гэдэг нь маш том амжилт гэж харсан?

-Тийм ээ. Энэ бол маш содон үйл явдал байсан. Эрэгтэй тамирчид сайжирсан гэдэг нь харагдаж байгаа юм л даа. Норвегийн багт шатрын спортын өнөө цагийн хаан гэгддэг Магнус Карлсен өөрөө тоглосон нь энэ тэмцээний онцлог байлаа. Магнус Карлсены Норвеги улсаас гадна дэлхийн шилдэг багуудтай өрсөлдсөн. 11 өргийн тав, зургаан өрөгт дэлхийн зэрэглэлийн багуудтай гар зөрүүлнэ  гэдэг бол эрэгтэй багууд сайжирч буйн шинж.

Магнус Карлсен бол дэлхийн онцгой аварга. Дэлхийд 600 гаруй сая хүн шатар мэддэг тоглодог гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр тэр тооны хүмүүс Монгол улсыг шатарчдаар дамжуулж мэдэж байна. Өсвөрийн шатарчдын амжилт, хэдэн Их мастераар нь дэлхийн улс орнууд мэддэг байсан бол одоо Монгол улсыг шатрын нийт хөгжлөөр нь мэддэг болж эхэлж байна.

-Үндэсний бөх, жүдо зэрэг биеийн хүчний спортод нэг үеэ бодвол төрөөс  дэмжлэг үзүүлдэг болсон. Тэгвэл оюуны спортод төр засаг хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ? Мөнгө санхүү гэхээс илүү бодлогоор дэмжих нь маш том дэмжлэг болох байх даа.

-Шигшээ багт багтсан тамирчинд дэмжлэг бий. Харин шигшээ багт багтахгүй бол дэмжлэг байхгүй. Узбекистаны шигшээ багийн таван тоглогч дээд тал нь 20 насны залуучууд Олимпийн аварга боллоо. Энэ бол бахдам амжилт. Ийм амжилт руу бодлогоороо явбал боломж бий. Мөн Олимпиад зэрэг томоохон тэмцээнүүдэд амжилттай яваад ирсэн тамирчдаа Засгийн газраас шагнадаг бол манай тамирчдад их урам болно гэж боддог.

-Олимпиадын хэдэн өдөр Монголчууд шатраар амьсгаллаа шүү дээ. Энэ ч утгаараа хүүхдээ шатрын спортоор хичээллүүлэх, энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд их бий байх. Ер нь шатрын спортоор хэдэн настайгаасаа хичээллэх боломжтой вэ?

-Манай улсад зургаан насны улсын аварга шалгаруулах тэмцээн болдог. Дөрвөн наснаасаа хүүхдүүд тоглож эхэлж байна. Цэцэрлэгүүдэд шатар зааж байна. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан нас, найман нас гэсэн ангилал бий. Энэ хөгжлөөрөө манай улс дэлхийд толгой цохидог. Үүгээр их бахархдаг. Өнгөрсөн зургаан сард сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Энэ тэмцээнээс найман медальтай ирлээ. Гэхдээ нас оройтлоо хэмээн харамсах шаардлага байхгүй. Шатар бол спорт талаасаа, мөн боловсрол талаасаа өндөр ач холбогдолтой шүү дээ. Тийм ч учраас шатрын спортоор эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээллүүлэх дуртай байдаг.

 -Шатрын бэлтгэл хэрхэн явагддаг юм бэ? Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Шатрын бэлтгэлийг хоёр гурван янзаар ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, боловсролын чиглэлээр сургах, хоёрдугаарт мэргэжлийн шатарчин бэлтгэх, мөн олимпын зэрэглэлийн шатарчин болъё зэрэг өөр шатлалуудаас хамаарч заах аргачлал өргөжнө. Одоогоор шатрын клубүүд олширсон тул эцэг эхчүүд багш нараа чиглэл чиглэлээр нь сонгоод хичээллүүлэх боломжтой.

-Тэмцээнд оролцож буй тамирчид өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Долоо хоногт хоёроос гурван удаа өдөрт хоёр цагийн бэлтгэл хийдэг. Өндөр амжилт гаргая гэвэл хичээлээсээ чөлөө авах, сурлага нь муудах гээд бага насны хүүхдүүдээс золиослох зүйл их гардаг.

-Таны хамгийн бяцхан шавь хэдэн настай вэ? Таныг цөөхөн хүүхэд бэлтгэдэг гэж сонссон.

- Ц.Батсайхан багш хүн авдаггүй, цөөхөн хүүхэдтэй ажилладаг гэж буруу ойлгоод байдаг. Олон хүүхэд  авмаар байдаг л даа. Гэхдээ гадаад руу олон явдаг учир тэмцээнд явахгүй хүүхдүүдийн сургалт алдагддаг. Тиймээс одоо надтай хичээллэж байгаа хүүхдүүдтэй ойролцоо төвшинтэйг сонгохыг боддог.Гэхдээ Мончесс академи маань өргөжөөд, миний шавь спортын дэд мастер Э.Энх-Амгалан туслах багшаар ажиллаж байна. Өмнө нь анхан шатны хүүхдүүд авдаггүй байсан бол Э.Энх-Амгалан багш бэлддэг болсон. 

-Багш, дасгалжуулагч хүний хувьд цаашид шавь нараасаа ямар амжилт хүлээж байна вэ?

-Одоогоор өсвөрийн хүүхдүүдтэй ажиллаж байна. Дараагийн олимпын залгамж халаануудыг бэлдэж байна. Панам улсад болсон өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд миний хоёр шавь оролцож, алтан медаль хүртлээ.  13 насны ангилалд Г.Урангоо, 11 насны ангилалд М.Маргад хоёр маань алтан медаль, 15 насны ангилалд Б.Энхболор хүрэл медаль хүртлээ. Эдгээр хүүхдүүдийг Олимпиадын ширээнд суух хэмжээний болоосой гэж боддог.

Өсвөрийн хамгийн том тэмцээн бол тэгш насны тэмцээн. Тэгш насны тэмцээн Гүрж улсад есдүгээр сард болох гэж байна. Энэ тэмцээнд амжилттай оролцоосой. Мөн багш хүн бүрийн мөрөөддөг зүйл бол дараа дараагийн Их мастеруудыг олноор төрүүлэх юм. 

-Ярилцсанд баярлалаа. Монгол Улсад Их мастерууд олноор төрөх болтугай.

-Баярлалаа.

Д.Батчулуун

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    13 цаг 55 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    16 цаг 18 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    18 цаг 19 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    19 цаг 1 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    19 цаг 12 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    19 цаг 13 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    19 цаг 26 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    19 цаг 33 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    19 цаг 46 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    20 цаг 39 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    20 цаг 49 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    21 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    21 цаг 33 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    21 цаг 49 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    22 цаг 3 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    22 цаг 5 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    22 цаг 7 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 32 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 18 цаг 11 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК