Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирж буй XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан барс жилийн ерөнхий өнгө

Нийтлэлч: Т.Мөнхжаргал 2022-2-02
0
ЖИРГЭХ

Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын Их хүрээ хийдийн хамба номун хан, зурхайч, гэвш З.Санждоржоос тодрууллаа. Зурхайд ирэх жилийн өнгө ингэж буужээ.


Монголын уламжлалт зурхайн ном сударт тухайн жилийн өнгө ерөнхий төлөвийг хаврын уур орох өдрөөр тодорхойлсон байдаг. Ирж байгаа усан барс жилийн хаврын уур орох өдөр хоёрдугаар сарын 4-ны өдөр буюу шинийн дөрөвний шар хулгана өдөр тохиож байна. Жилийн ерөнхий төлөвийг хаврын уур орох өдрөөр шинжин үзвэл хаврын сард салхи шуурга багатай, баяр баясгалантай. Зундаа өвс ногооны гарц сайн, хур бороо элбэг. Намартаа өмнө зүгийн хил орчмоор гандуу боловч үр тариа арвин. Өвөлдөө цас багатай өнтэй сайхан жил болно. “Сайжруулагч” хэмээх усан барс жилд алт мөнгө элбэг, ард иргэд амгалан тайван, аз жаргалтай хэмээн зурхайд буужээ. Монголчууд эртнээс хаврын уур орох өдрийг ингэж шинждэг байв. Хэрэв  тэнгэр цэлмэг бол түмэн бодис дэлгэрч, бүрхэг байвал үер усны аюултай. Үүл зүүн зүгт ихээр бөөгнөрвөл өнтэй сайхан жил гарна. Хэрэв энэ өдөр зүүн зүгээс салхи ихтэй бол будаа тариа боловсроход муу, баруун зүгээс салхи ихтэй бол хур тунадас арвин байх магадлалтай гэдэг.

ӨВЧИН ЗОВЛОН ИЛААРШИЖ АЙДАС АРД ХОЦОРНО

“Сайжруулагч” хэмээх усан барс жилд өвчин илааршиж, ард олон амгалан жаргалтай байна. Тиймээс ирэх жил Ковид буюу хижиг өвчин суларна. Ихэс дээдэст хатуу, хууль цаазын шинэчлэлт их гарах магадлалтай жил гарч байна.

ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГААР ИРЭХ ЖИЛ...

Жил бүр хаврын уур орох өдрийг шинжиж тухайн жилийн өнгийг “Шороон үхрийн” зурлагаар тодорхойлдог уламжлалтай. Энэ нь хүн байгалийн холбоог дүрсэлж үхэр хариулагчаар ард олныг үхрийн биеэр байгалийг тодорхойлдог.

Ирж буй жилийн хаврын уур орох өдөр шар хулгана өдөр тохиож байгаа учир:

Үхэр хариулаач нь: Шар дээл, шар малгайтай хөл нүцгэн залуу хүнээр дүрсэлжээ. Үүний учир нь: Хөл нүцгэн учир амгалан тайван, жаргалтай. Залуу хүн дүрсэлсэн учир идэр залууст ээлтэй сайн, нялхас багачуудад ширүүн, өндөр настан, ихэс дээдэст хатуу жил гарна. Ирэх жилийн хаврын уур орох өдөр шинийн нэгнээс хойш тохиож байгаа учир үхэр хариулаач нь үхрийн хойно дагаж явж буйгаар дүрслэгджээ.Тус өдөр дөрвөн ногоон мэнгэтэй өдөр тул үхрийн бие хэсэг ногоон өнгөтэй, гал суудалтай тул омруу, дөрвөн туурай нь улаан өнгөтэй.

ОНЦГОЙ ЗАСАЛТАЙ ХҮМҮҮС БИЙ..

Энэ жил 13,25,37,49,61,73,85,97,109-ны бар жилтний жил орж байна. Бар жилтэй эрэгтэй хүний жил угтаж ордог учир үхэр жилдээ сэрэмжтэй байж засалаа эхлэх нь зүйтэй. Харин эмэгтэй хүн жил нь дагаж ордог гэдэг тул бар, туулай жилдээ сэрэмжтэй байх нь зүйтэй. Учир нь эмэгтэй хүнд барс жил хатуу, амьдралд олон нугачаа давдаг, зовлон үздэг гэх тал бий. Тиймээс бар жилтэн энэ жил онцгой засалтайгаас гадна эмэгтэйчүүд засал номонд илүү шамдах нь зүйтэй. Эртнээс цагаан сарын шинийн нэгнээс 15-ы өдрүүдэд буян ном арвиждаг тул тухайн жилийн засал номоо айлддаг уламжлалтай. Жилийн ноён нурууны заслаа хийлгэхээс гадна хэд хэдэн онцгой засалтай хүмүүс бий.

Үүнд:

1. Жил нь орж байгаа бүх бар жилтэн

2.Мэнгэ голлосон хүмүүс буюу таван шар мэнгэ голлож байгаа хүмүүс

3.Дайсагнах харш жил нь бич, дунд харш жил нь гахай жил жил тул онцгой засалтай.

БАРС ЖИЛД ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛУУД ТОХИОЖ БАЙВ

-III жарны “Барагдагч” хэмээх улаан барс жил буюу 1206 онд Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилж, Их Монгол улсыг байгуулав.

-“Олон үрт” хэмээх шар барс жил 1638 онд Өндөр гэгээн Занабазарын даахийг үргээж, Гэнэн санваар хүртээв

- “Барагдагч” хэмээх улаан барс жил 1686 онд Өндөр гэгээн Занабазар Соёмбо үсэг зохиожээ.

XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан барс жилдээ төр бат, шашин тунгалаг, түмэн олон элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Т.Мөнхжаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    13 цаг 55 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    16 цаг 18 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    18 цаг 18 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    19 цаг 0 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    19 цаг 12 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    19 цаг 13 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    19 цаг 25 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    19 цаг 32 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    19 цаг 46 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    20 цаг 39 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    20 цаг 49 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    21 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    21 цаг 33 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    21 цаг 49 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    22 цаг 3 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    22 цаг 5 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    22 цаг 7 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 31 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 18 цаг 11 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК